Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Бярхүү өнөөдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Лондонд суурьшсан зам тээвэр хариуцсан ахлах банкир болон дэд захирал Виталий Кузнецовтой уулзлаа. Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь Монгол Улстай 20 гаруй жил хамтран ажиллаж, үйл ажиллагаа явуулж байгааг ноён Виталий Кузнецов онцлоод хоёр долоо хоногийн өмнө тус банкны хотын дэд бүтэц хариуцсан …
Мэдээ мэдээлэл
September, 2016
-
5 September
Ховд аймгийн цагдаагийн газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнав
Ерөнхийлөгчийн зарлигаар Ховд аймгийн цагдаагийн газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнав. Уг байгууллагыг шагнасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 222 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Зэвсэгт хүчний 95 жил, Ховд аймгийн Цагдаагийн газрын 90жил, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Иргэдийн энх амгалан амьдралын баталгааг хангах, нийгмийн …
-
5 September
Тусгай замын автобусны эхний коридорыг ирэх жил ашиглалтад оруулахаар санал солилцов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Азийн хөгжлийн банкны Зүүн хойд Азийн тээврийн газрын захирал, ноён Роберт Гайлыг хүлээн авч уулзан “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” / Тусгай замын автобус буюу BRT / төслийн талаар санал солилцлоо. Ноён Роберт Гайл “Азийн хөгжлийн банк нийслэл хоттой хамтран олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Улаанбаатар …
-
5 September
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Г.Мандахнаран болон дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарыг хүлээн авч уулзав /бичлэг/
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр “Рио-2016” зуны олимпийн наадмын мөнгөн медальт, жудо бөхийн тамирчин Д.Сумъяа, олимпийн хүрэл медальт боксын спортын тамирчин Д.Отгондалай нарыг болон олимпийн тэмцээнээс дуулиан дагуулсан чөлөөт бөхийн тамирчин Г.Мандахнаран, дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимпийн наадмын мөнгөн медальт тамирчин Д.Сумъяа, олимпийн хүрэл медальт тамирчин Д.Отгондалай нарт баяр хүргэж, Монголын ард түмэн тэднээс улам …
-
5 September
Улсын Их Хурлын дарга М. Энхболд Итали Улсын Сенатын танхимын гишүүн Антонио Рацци тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.09.05/ Итали Улсын Сенатын танхимын гишүүн Антонио Рацци тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд өнгөрөгч 8 дугаар сард Итали Улсын төв хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, олон хүний эрдэнэт амь нас хохирсонд хувиасаа болон парламентын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлэв. Мөн тэрээр, “Итали Улстай …
-
5 September
Ерөнхийлөгч УИХ-ын 26 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын 26 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт “Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд танаа Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр батлан 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ёсчилж Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгуллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх …
-
5 September
ICE TOP хамтлагийн 20 жилийн ойн тоглолт төв цэнгэлдэх хүрээлэнд болно
Өнөөдөр зууны мэдээ сонины үндэсний мэдээллийн төвд Ice Top хамтлагийн 20 жилийн ойд зориулсан “Баярлалаа” тоглолтын талаар мэдээлэл хийлээ. Ice Top хамтлагийн тоглолт энэ сарын 9 буюу баасан гаригт Төв цэнгэлдэх хүрээлэн болно. Энэхүү тоглолтын ерөнхий зохион байгуулагч, ивээн тэтгэгчээр Дэлхийн Монголчууд Глобал нийгэмлэг ажиллаж байгаа юм. Ice Top хамтлагийн үнэнч фэнүүддээ зориулан “Үргэлж хамтдаа” уриан дор тоглолтоо зохион байгуулж байгаагаараа онцлог. Тус …
-
5 September
“100 яруу найрагч-100 эх орны шүлэг” утга зохиол, урлаг соёлын өдөрлөгийг зохион байгууллаа
Энэ амралтын өдөр буюу 9-р сарын 4-ны өдөр үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “100 яруу найрагч -100 эх орны шүлэг” утга зохиол, урлаг соёлын өдөрлөг амжилттай болж өнгөрлөө. Дэлхийд цор ганц сонгодог хэлбэрээ хадгалан үлдсэн нүүдлийн соёлтой ард түмний соёл, сэтгэлгээний онцлогийг тусган, түүх соёлоороо бахархах, байгаль дэлхийгээ хүндлэн дээдлэх, эх орон, газар шороогоо хайрлан хамгаалах үзлийг залуу үедээ төлөвшүүлэх зорилгоор Батлан …
-
5 September
Дархан-Уул аймаг ХБНГУ-тай хамтран эдийн засгаа өргөжүүлнэ
Дархан-Уул аймгийн удирдлагууд /2016.09.03/ өдөр ХБНГУ-ын Заксон муж улсын өмчит “Заксоны эдийн засгийн дэмжлэг” ХХК-ийн дарга Томас Рихтер тэргүүтэй 14 төлөөлөгчийг хүлээн авч, Эдийн засгийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалтыг хийж байна. Уулзалтаар аймгийн удирдлагууд Дархан хотынхоо түүх, орон нутгийн онцлогийн талаар зочдод танилцуулан, салбар бүрд ялангуяа үйлдвэрлэлийн чиглэлд түлхүү хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Дархан төмөрлөг ТӨХК, Шүтэн-Уул ХХК, …
-
5 September
З.Баасанням: Албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын байдлаа урьдчилан мэдүүлэх үүрэгтэй
“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулиар төрийн албан хаагчид зөвхөн хөрөнгө орлогоо төдийгүй хувийн ашиг сонирхлоо мэдүүлэх үүрэгтэй байдаг. Шинээр нийтийн албанд томилогдож буй иргэд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ ирүүлсэнийг АТГазарт хянан шийдвэрлэж байгаа билээ. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямтай ярилцлаа. -Төрийн албанд томилогдохоор …
-
5 September
ХБНГУ-ын Гёттинген хотын ОТТО ХААН сургуулийн сурагчдыг хүлээн авч уулзлаа
ХБНГУ-ын Гёттинген хотын ОТТО ХААН сургууль болон 19 дүгээр дунд сургуулийн багш, сурагчдыг /2016.09.02/ Дархан уул аймгийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга П.Баярсайхан, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энхбат нарын тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч уулзлаа. Дархан-Уул аймгийн 19 дүгээр дунд сургууль нь 2011 оноос хойш ХБНГУ-ын Гёттинген хотын ОТТО ХААН сургуультай хамтран ажиллаж байгаа юм. Энэ ажлын хүрээнд хоёр жил …
-
5 September
Б.Баяраа:Бид шавийнхаа бас ард түмнийхээ итгэлийн төлөө л тийм үйлдэл хийсэн
“Өдрийн сонин”-ы №198(5463) дугаараас авч нийтлэв. Зуны олимпийн наадмын эрэгтэй чөлөөт бөхийн 65 кг-ын жинд Г.Мандахнаран хүрэл медалийн барилдаанд ялж яваад, барилдаан дуусахад эргэлзээтэй ялагдал хүлээсэн билээ. Тус барилдааны шүүлтийг дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар эсэргүүцэн дэвжээн дээр хувцсаа тайлан дургүйцлээ илэрхийлсэн юм. Энэ барилдааны талаар чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Б.Баяраатай ярилцсанаа хүргэе. -Монголын чөлөөт …
-
5 September
Манай улсын энхийг сахиулагчид дээрмийн халдлагыг таслан зогсоожээ
БНӨСУ-д “UNMISS” буюу Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний V ээлжийн мотобуудлагын батальоны ахлагч Ц.Зоригт, дэд ахлагч Б.Баярсайхан нар саяхан хүчжүүлсэн хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа нялх хүүхэдтэй эмэгтэйг дээрэмдэхийг завдсан зэвсэгт этгээдийн үйлдлийг таслан зогсоосон байна. Зэвсэгт хүчний жанжин штабын сайтад мэдээлснээр, дэд ахлагч Б.Баярсайхан “Биднээс холгүйхэн замын бутан дундаас гэнэт зэвсэгтэй этгээд гарч, …
-
5 September
Хэт халалт, хур тунадасны хэмжээ, мал олширсноос ганга нуурын ус огцом татарчээ
БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар, Сүхбаатар аймгийн Байгаль орчны газар, Буйр нуур-Мэнэнгийн талын сав газар, Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хамтарсан баг Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Ганга нуурын нөхцөл байдалтай танилцан, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо. Ганга нуурын ус сүүлийн нэг сард огцом татарсан байна. Нуурын сайр хатаж, сул цагаан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл