Мэдээ мэдээлэл

June, 2016

  • 21 June

    Үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Улсын онцгой комиссоос анхаарууллаа

    Ус, цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 6 дугаар сарын 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд төв, зүүн аймгуудын зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна. Мөн Алтайн нуруунаас эхтэй Булган, Хар бут, Ховд, Хөвсгөлийн уулсаас эхтэй Богд, Завхан, Орхон, Улиастай, Хэнтийн …

  • 21 June

    ШӨХТГ-аас хэвлэлийнхэнд сэрэмжлүүлэг хүргүүллээ

    Хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгч та бүхэнд ахин “СЭРЭМЖЛҮҮЛЭГ” хүргэж байна. Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйл, 70.1.6-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор “хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно” 70 дугаар зүйл, …

  • 21 June

    91.700 ээж цалинтай болно

    2015 оны байдлаар 91.700 эх гэртээ хүүхдээ асарч байгаа статистик мэдээ бий. Энэ үзүүлэлтээс харвал 0-2 насны хүүхэдтэй 240 мянган эхээс 38 хувь нь буюу гурван эх тутмын нэг нь хүүхдээ асраад ажил эрхлэхгүй байна гэсэн үг. Гэртээ хүүхдээ асарч байгаа ийм ээжүүдийн нийгмийн асуудлыг шийдэх гарцыг Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө багтаасан аж. Тухайлбал, хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс …

  • 21 June

    Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт амжилттай болж өндөрлөлөө

    АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт 20,21-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү уулзалтад АСЕМ-ын гишүүн 17 орны хүнс хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, Монгол дахь Элчин сайдын яамд, консулын газрууд, Европын холбоо болон бусад хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа 11 олон …

  • 21 June

    Эрх баригчид өөрсдийнхөө “Царцааны нүүдэл”-ийг МАН-д наах гэж оролдож байна

    Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр УИХ-ын гишүүн Су.Батболд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаярын өчигдөр хийсэн мэдээлэлтэй холбогдуулан бодит мэдээлэл өглөө. Мөн УИХ-ын сонгуульд оролцож буй нам эвсэл, нэр дэвшигчдийг өрсөлдөгчийнхөө эсрэг бохир арга хэрэглэхгүй байх, шударга үнэнээр, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөхийг уриалсан юм. УИХ-ын гишүүн Су.Батболд “Монгол Ардын Намын сонгуулийн төв штабаас Сонгуулийн санал авах байрны …

  • 21 June

    Бугат сумын иргэд О. Амартүвшинг бэлэгшээж угтав

    Нэр дэвшигч О.Амартүвшинг Бугат сумын иргэд сонгогчидтой уулзахад, О.Амартүвшингийн ээжийн нэг ангийн сурагч О.Элбэгзаяа ээжийг нь, гэр бүлийнх нь тухай дурсамж өгүүлж амжилт хүслээ. Тус сумын уугуул, Монголын морин спорт уралдааны холбооны “Их хүлэгч” цолтой уяач Ж.Батдэлгэр адуун сүргээсээ хурдан удмын хонгор үрээ нэр дэвшигч О.Амартүвшинд бэлэглэв. Тэрбээр: “О.Амартүвшингийн бүтээсэн бүх зүйл буян юм. Хамгийн энгийнээр бодоход 5ы00 хүнийг цалинжуулж …

  • 21 June

    Нийслэлийн асуудал болсон хотын ус

    “ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСӨЛ Улаанбаатар хотын усны нийт хэрэглээ 2020 онд 227000м3/хоног, 2030 онд 658900м3/хоног болж өсөн нэмэгдэх төлөвтэй байна. Одоо ашиглаж буй газар доорх усны ордуудын 7 эх үүсвэрийн (Төв, Үйлдвэр, Мах, Дээд эх үүсвэр, Яармаг, Гачуурт, Буянт- Ухаа) ашиглаж болох гүний усны нийт нөөц нь 258,939м3/хоног ба цахилгаан станцуудын эх үүсвэрийг оруулан 328,532м3/хоног байгаагаас үзэхэд усны нөөцийн хомсдлоос …

  • 21 June

    Дархан уул аймгийн наадам 7 сарын 18-20-ны өдрүүдэд болно

      Засгийн газрын  хуралдаанаар аймаг, сум, дүүргийн баяр наадам, бүс аймгийн хэмжээний томоохон уралдаануудыг зохион байгуулах хугацааг хэлэлцэн шинээр тогтоожээ. Энэ оны долоодугаар сарын 10-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Ази-Европын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах гэж байгаатай холбоотойгоор Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу Засгийн газрын тогтоол гаргаж аймаг, дүүрэг, сумдын баяр наадам, бүс, аймгийн томоохон уралдааныг 2016 оны долдугаар сарын …

  • 21 June

    Хорлоо эмээ тэтгэвэрээ бүрэн авдаг болно

    Иргэн Хорлоо улсад 15 жил ажиллажээ. Тэр дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн боловч бүрэн тэтгэвэр авч чадахгүйд хүрсэн байна. Түүн шиг ажилласан жил нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох босгод хүрэхгүй байвал төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор эхийн ажилласан хугацааг 1.5 жилтэй дүйцүүлж тооцох заалтыг Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө оруулжээ. Энэ заалтыг хуульд оруулбал мөн ч олон ээжид нэмэр болно доо. Зах …

  • 21 June

    Баянголын шинэ салхи, шинэ өнгө төрхүүд

    УИХ-ын 2016 оны сонгуульд Баянгол дүүрэгт МАН-аас Агваанлувсангийн Ундраа, Жамбалын Ганбаатар, Данзангийн Лүндээжанцан, Лувсанцэрэнгийн Амгалан нар нэр дэвшиж байгаа. Улс төрийн ууган хүчин Монгол Ардын нам Баянгол дүүрэгт туршлагатай, тууштай улстөрч Д.Лүндээжанцан, дэлхийн дайтад үнэлэгдсэн судлаач А.Ундраа, шижигнэсэн бизнесмэн “Оргил”-ын гэж олноо танигдсан Ж.Ганбаатар, нэгэнтээ дүүргээ удирдаж явсан Л.Амгалан нарыг илгээж байгаа билээ. МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигчдийн уулзалт амжилттай …

  • 21 June

    Борооны улмаас Сэлбэ гол үерлэж, эрэг дагуух машинууд урсах аюултай байна

    Өчигдрөөс эхлэн нийт нутгаар бороо орж зарим гол мөрнүүд үерийн түвшинд хүрээд байна. тухайлбал, нийслэлд орсон борооны улмаас 13 дугаар хороололын Сэлбэ хотхоны хажуугаар урсаж буй Сэлбэ гол үерийн түвшинд хүрч, эрэг орчмоор нь тавьсан автомашинууд урсах аюулд хүрээд байна. Стандартын шаардлага хангаагүй машины зогсоолуудад иргэд машинаа байрлуулснаар голын эргийн хөрс сийрэгжиж нурах аюултай байгааг сэрэмжлүүлж байна. Одоогоор нийслэлд айлууд …