Мэдээ мэдээлэл

July, 2016

  • 28 July

    Дархан-Уул аймаг ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн хороог байгуулж, бүрэлдэхүүнийг батлалаа

    2016 оны 10 дугаар сарын 19-нд сум дүүргийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгууль болохтой холбогдуулан, дархан-уул аймгийн Сонгуулийн хороог хуулийн хугацаанд нь багтаан байгуулах асуудлыг хэлэлцэж, Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн сонгуулийн хороог байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Аймгийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан бөгөөд Сонгуулийн хорооны даргаар Шарын гол сумын ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, Нарийн бичгийн даргаар аймгийн УЦУОШАлбаны дарга С.Алтандолгион, гишүүдээр Д.Цэрэндаваа, …

  • 28 July

    Оюу Толгойн гүйцэтгэх захирлаар Армандо Торрес ажиллана

    Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак удирдлагын түвшинд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийхээр болжээ. Тодруулбал, Оюу Толгой  ХХК-ний гүйцэтгэх захирал Эндрү Вүүдлиг чөлөөлж Армандо Торресийг томилсон байна. Эндрү Вүүдли нь 2014 оны аравдугаар сараас эхлэн Оюу Толгой ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан билээ. Харин шинэ гүйцэтгэх захирлын хувьд өмнө нь хөнгөн цагаан боловсруулах чиглэлээр Австралийн бүс нутгийг хариуцан ажиллаж …

  • 28 July

    Аавуудад төрөхийн өвдөлтийг мэдрүүлдэг Хятад эмнэлэг

    Хятадад “Айма” нэртэй эх барих эмнэлэг нээгдсэнээс хойш 300 гаруй эрчүүд үйлчлүүлээд байгаа нь хачирхалтай. Учир нь тус эмнэлэгт төрөхийн өвдөлтийг мэдрүүлэх тусгай лаборатори нээгдсэн байна. Эмнэлэгт жирэмсэн эхнэрээ дагуулан ирсэн Гао Ян Жин өвдөлтийн 10-р зэргийг мэдэрмэгцээ тэвчээр нь барагдаж аппаратаа салгахыг сувилагчаас хичээнгүйлэн гуйсан ажээ. Ийм үйлчилгээ нэвтрүүлсэн нь жирэмсэн эхнэрийн зовлонг нөхрүүдэд ойлгуулж, гэр бүлд таатай уур …

  • 28 July

    Д.Дагвадоржийн зураг хятадын сайтад шуугиан тарьж байна

    Интернэт худалдааны Алибаба сайтыг үүсгэн байгуулагч тэрбумтан Жэк Ма эдгээр өдрүүдэд Асашёрюү Д.Дагвадоржийн урилгаар манай улсад зочилж байгаа билээ. Тэрбээр айлчлалынхаа хугацаанд Экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Хаан жимс” амралтын газар тухлаж, Д.Дагвадоржийн зүгээс Жэк Ма-д тусгайлан бэлдсэн урлагийн тоглолтыг үзэж сонирхсон. Өчигдөр түүний зүгээс УИХ-ын дарга М.Энхболдтой ажил хэргийн уулзалт өрнүүлж, монголын залуучуудад лекц уншсан юм. Тэгвэл Д.Дагвадорж тэрбумтан андыгаа …

  • 28 July

    Ван И зүүн Азийн 6-р их хурлын гадаад харилцааны сайд нарын хуралд оролцов

    7-р сарын 26-нд, Гадаад харилцааны яамны сайд Ван И, Лаосын Вьентьян хотноо болсон зүүн Азийн 6-р их хурлын гадаад харилцааны сайд нарын хуралд оролцов. Ван И хэлэхдээ, энэ онд зүүн Азийн их хурлын хоёр дахь арван жил эхэлж байна, эхлэлтийн цэгээс шинэ зорилтоо төлөвлөж байна, хэдэн зарчмыг сайтар баримталж, дээд хурал тогтвортойгоор хөгжилд хүрэхийг баталгаажуулах ёстой хэмээн Хятадын тал үзэж …

  • 28 July

    Байнгын хорооны дарга Н.Энхболд НҮБ-ын суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин зохицуулагч хатагтай Биате Транкманыг /2016.07.27/ хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтын эхэнд байнгын хорооны дарга Н.Энхболд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь өнгөрсөн жилүүдэд хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, хуль тогтоох ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, нутгийн өөрөө удирдах байгууллага, …

  • 28 July

    Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд зориулсан цахим хуудастай боллоо

    Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум 3 дахь жилдээ “Хотуудын ногоон өсөлт, Эрчим хүчний” ногоон шийдлүүд” сэдвийн дор 2016 оны 08 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Форумд зориулан Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас http://neamf.ulaanbaatar.mn цахим хуудсыг ажиллуулж эхэллээ. Энэхүү цахим хуудаснаас форумын хөтөлбөр, форумд оролцох хотууд, зочид төлөөлөгчдийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авч болохоос гадна 2014, 2015 онд зохион байгуулсан …

  • 28 July

    Даншиг наадмаар хүй долоон худаг руу автобус үнэгүй явна

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд  Нийслэлийн ЗДТГ, Бурханы шашны сүм, хийдүүдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам-2016″ шашин соёлын наадмыг  8 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна. Даншиг наадмын үеэр Нийслэлийн тээврийн газраас их багтаамжийн 15 автобусыг “МУБИС-Хүй долоон худаг” гэсэн чиглэлд үнэгүй явуулахаар боллоо.  Хүй долоон худаг  руу явах автобус нь 8 дугаар сарын 6-нд өглөөний 08:00 цагаас эхлэн …

  • 28 July

    “Хотын ногоон шийдлүүд”-2016 үзэсгэлэн болно

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум  3 дахь жилдээ “Хотуудын ногоон өсөлт-Эрчим хүчний ногоон шийдлүүд”  сэдвийн хүрээнд 2016 оны 08 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд  Улаанбаатар хотноо болно. Форумын хүрээнд байгаль орчноо хайрлан хамгаалах, байгальд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж,  байгууллага, иргэдийн бүтээл, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулан сурталчлах зорилгоор …

  • 28 July

    Хүүхдийн шүдийг хэзээнээс угаах хэрэгтэй вэ?

    Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг шүү дээ. Манай уншигчид маань хүүхдийнхээ шүдэнд хэр их анхаарлаа хандуулж, цаг зав гаргаж байна даа?  Та энэ гарчгийг хараад “Аан, мэднээ. Эхний шүд ургасан мөчөөс” гэж бодож байгаа бол харамсалтай нь таны хариулт буруу байна. Хүүхдийн анхны шүд ургаагүй байсан ч, бүлээн усанд дүрсэн маарлиар буйлыг арчихыг зөвлөдөг. Хэдийгээр шүд хараахан ургаагүй байгаа үед …

  • 28 July

    Цагдаагийн хурандаа С.Отгонбаяр :Цэргийн алба хаахаар очоод цагдаагийн сэргийлэгч болж байлаа

    Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг тохиолдуулаад Улаанбаатар хотын цагдаагийн ахмадын хорооны дарга, хурандаа С.Отгонбаатартай ярилцлаа. -Цагдаагийн ажлыг нэгжээс эхлэн хийж байсан хүний хувьд, цагдаагийн амьдралын хамгийн сайн ярих байх гэж бодож байна. Та хэдэн онд цагдаагийн байгууллагад хөл тавьж байсан бэ? – Би чинь Архангай аймгийн Их тамир суманд зоотехникч хийж байсан хүн. Тэгээд 1980 онд цэргийн алба хаахаар …

  • 28 July

    Гараа зүсч, гэмтээсэн үед хэрхэн эмчлэх вэ

    Зөвлөгөө №1 Гараа зүссэн үедээ шууд гараа хүйтэн усаар цэвэрлээрэй. Энэ арга таны гарыг өвтгөхөөс сэргийлнэ.   Зөвлөгөө №2 Зүссэн хэсэг дээрээ бага зэргийн давс түрхээд дараа нь хүйтэн усаар угааж, цэвэрлэх. Зөвлөгөө №3 Усыг зөвхөн шархан дээрээ гоожуулах хэрэгтэй. Энэ арга элдэв бактерийг устгана. Зөвлөгөө №4 Шархны наалт наах. Зөвлөгөө №5 Шархны наалт бохирдсон үед зайлшгүй солих шаардлагатай.  

  • 28 July

    Тэйлор экстэйгээ өрсөлдөнө

    Лос Анжелес хотноо энэ сарын 30-ны өдөр “MTV VMA” шагнал гардуулах ёслол зохион байгуулагдах билээ. Өнөөдөр наадмын зохион байгуулагчид шилдгийн төлөө өрсөлдөх нэр дэвшигчдийн нэрийг нийтэд танилцуулсан аж. Сонирхолтой нь дуучин Тэйлор Свифт, хөгжимчин Калвин Харрис нар хэд хэдэн номинацид хамтдаа нэр дэвшиж, шагналыг төлөө өрсөлдөхөөр болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

  • 28 July

    УИХ-ын гишүүн А.Ундраа ОУ-ын физикийн олимпиадад амжилттай оролцсон сурагчдад баяр хүргэлээ

    Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа 07.27 өдөр  Олон Улсын физикийн 47 дахь удаагийн олимпиадад эх орноо төлөөлөн амжилттай оролцсон сурагчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. Тус олимпиад энэ сарын 11-17-ны өдрүүдэд Швейцарийн Цюрих хотноо зохион байгуулагдсан бөгөөд 90 орны шилдэг 450 сурагч оюун ухаанаа сорьж, уралдсан байна. Манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон Хасгэрэлийн Цэрэнчимэг мөнгөн медаль, Лхагвадоржийн Дөлгөөн, Луубаатарын …