Мэдээ мэдээлэл

October, 2022

  • 12 October

    Хүндийн өргөлт:Э.Энхтамир мөнгөн медаль хүртлээ

    Бахрайны Манама хотод хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхлэв. Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тэмцээнд Монгол улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Энхтамир огцом өргөлтийн төрөлд мөнгөн медаль хүртэв. Тэрбээр огцом өргөлтөөр 86, 89, 92 кг-ыг өргөсөн юм.

  • 12 October

    Солонгосын Ганвон мужид 15 хүртэл хоног визгүй зорчих боломжтой

    БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг зарим улсын бүлэг жуулчид Солонгосын Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног визгүй зорчих боломжтой боллоо. Энэхүү шийдвэр нь 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр байна. Дээрх шийдвэрт Монгол Улсын 5 буюу түүнээс дээш хүний …

  • 12 October

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр мордлоо. Ерөнхий сайдын айлчлал 2022 оны аравдугаар сарын 12- 16-нд үргэлжилнэ. Энэ удаагийн айлчлал нь ХБНГУ-тай дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа болон бусад салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой.  …

  • 12 October

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

    Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаахан байна. 2022 оны 10-р сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 7-12 …

  • 11 October

    У.Хүрэлсүх:Монголчууд бид хамтран ажиллаж чадвал ямар ч зүйлийг хийж бүтээж чаддаг гэдгээ түүхэн бүтээн байгуулалтаар нотлон харууллаа

    “Чингис хаан” хаад язгууртны музейг нээх ёслол өнөөдөр боллоо. Музейд: Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан);Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан);Их Монгол Улс;Монголын Их эзэнт улс;Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе);Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим);Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийг байршуулсан байна. Музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь …

  • 11 October

    “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 17-23-ны өдрүүдэд болно

    Монголын Урлагийн Зөвлөл нь Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 14 дэх удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг 10-р сарын 17-23-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэ жилийн наадмын онцлох орноор Бүгд Найрамдах Солонгос Улс сонгогдсон ба …

  • 11 October

    Фото:“Miss Earth-2022” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох С.Нандин

    “Эх Дэлхийн Мисс- 2022” тэмцээн арваннэгдүгээр сарын 12-29 ны өдрүүдэд Филиппин улсын Манила хотод зохион байгуулагдах гэж байна. Тэгвэл энэ жилийн “Эх Дэлхийн Мисс” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох Үндэсний ялагчаар 18 настай С.Нандин тодорлоо. С.Нандин нь эх дэлхийгээ хайрлан хамгаалах их үйлсэд олон залуусыг уриалан эерэг хандлагыг түгээхээр хичээнгүйлэн ажиллаж байна. Тэрбээр гэр бүлээрээ олон жилийн турш мод тарьж …

  • 11 October

    АТГ:Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 78 гомдол, мэдээллийг шалгав

    Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 10 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 285 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 215 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 70 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 78 гомдол, …

  • 11 October

    АТГ: Өнгөрсөн 7 хоногт 9 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 10 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 21 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 114 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 90 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн …

  • 11 October

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас багатай, өдөртөө дулаахан байна. 2022 оны 10-р сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг,  Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.  Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр,  Алтайн …

  • 10 October

    Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Канадын хамтын ажиллагааг уул уурхайгаас гадна аялал жуулчлал зэрэг бусад салбарт өргөжүүлэх нь чухал

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюритэй уулзлаа.            Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Канад Улстай хөгжүүлж буй “Өргөн хүрээтэй түншлэл”-ийг түвшин ахиулах, “Иж бүрэн түншлэлийн төлөөх Монгол, Канадын хамтын ажиллагааны Замын зураглал”-ын хэрэгжилтийг хангах, хоёр талын яриа хэлэлцээний механизмуудаар хэрэгжүүлэхээр тохиролцсон арга хэмжээг ажил хэрэг …

  • 10 October

    Л.Оюун-Эрдэнэ: 2023 онд нийтийн тээврийн салбарыг цогцоор нь шинэчилнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн салбарын шинэчлэлийг хэрхэн хийх талаар тус салбарынхантай “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазад уулзаж, “Тэнүүн огоо” компанийн авто баазын үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтад УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, Нийслэлийн Засаг дарга …

  • 10 October

    Д.Сумъяабазар:Түгжрэл бол зөвхөн Улаанбаатар хотын биш, улсын хэмжээний асуудал болсон

    Хүн сайн сайхан аж төрөхийн тулд нутаг дэвсгэрийн байршил, орлогын эх үүсвэр, нийгмийн орчноо солих үзэгдлийг шилжилт хөдөлгөөн гэж тодорхойлдог. Улаанбаатар хотыг анх 1950 онд 600 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн. Гэтэл ердөө 20 жилийн дараа шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, хүн амын тоо 200 мянга орчмоор нэмэгджээ. Тэр үеэс хүн амын тоо тасралтгүй өссөөр өдгөө Улаанбаатар хотод албаны ёсны бүртгэлтэй 1.6 …

  • 10 October

    М.Батбаяр:“Чингис хаан” музейн барилгыг манай улсын мэргэжилтнүүд, уран барилгачид өөрсдөө барьж байгуулсан

    Засгийн газрын 2019 оны долоодугаар сарын 3-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” хаад язгууртны музейг байгуулах шийдвэр гарч, музейн шавыг 2020 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байсан юм. Түүнээс хойш хоёр жилийн дотор музейн барилгын ажил, үзүүллэг дэглэлтийг дуусгаж, музейг энэ сарын 11-ний өдөр албан ёсоор нээх талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, …

  • 10 October

    С.Чулуун:“Чингис хаан” музейг үзэхэд нэг хүн 8-9 цагийг зарцуулна

    “Чингис хаан” музей 10 дугаар сарын 11-ний өдөр нээлтээ хийх гэж байна. Музей нээх гэж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Соёлын дэд сайд М.Батбаяр, музейн захирал, академич С.Чулуун нар мэдээлэл өгөв. “Олон улсын стандартад нийцсэн музейтэй болсон нь монголчуудын түүх, соёлоо сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон түмнийг соён гэгээрүүлэх зэрэг чиглэлээр хийж байгаа олон ажлын нэг” гэдгийг Ерөнхийлөгчийн …