Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр маргааш буюу 4 дүгээр сарын 1-нд Архангай, Булган, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар, 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга, говийн бүс нутгаар хүчтэй шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтэрч, хөдөө аж …
Мэдээ мэдээлэл
March, 2023
-
31 March
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг өргөн мэдүүллээ
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Хунан болон тус комиссын гишүүд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт энэ сарын 29-ны өдөр өргөн мэдүүллээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их …
-
31 March
Богдхан төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авахыг дэмжлээ
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус X хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг хэлэлцлээ. Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авах саналыг боловсруулсан байна. Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км урт бөгөөд …
-
31 March
Улс хоорондын ачаа тээврийн С бичгийг худалдан борлуулах боломжгүй
Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК улс хоорондын нүүрс тээврийн С төрлийн бичгийг зарж байна гэх ташаа мэдээлэл гарсан. Монгол Улсын Засгийн газрын 362 дугаар тогтоолоор нүүрсийг хил үнээр худалдан борлуулах, байнгын ачаа тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зөвшөөрөл олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдэд шилжүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” …
-
31 March
Хүнсний ногоо тариалах хөтөлбөр хэрэгжүүлнэ
Хөдөлмөр эрхлэлтийн нийслэлийн салбар зөвлөл өчигдөр хуралдаж, 2022 онд нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн биелэлт, 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцлээ. Хурлыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч, Хөдөлмөр эрхлэлтийн нийслэлийн салбар зөвлөлийн дарга З.Төмөртөмөө удирдан явуулсан юм. 2018 онд нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн түвшин 49.4 хувьтай байсан бол 2022 …
-
31 March
Хөгжлийн банк:“МАК Цемент” ХХК 70.9 сая ам.долларын зээлээ эргэн төлж дууслаа
Монгол Улсын Хөгжлийн банк “МАК Цемент” ХХК-д нийт 70.9 сая ам.долларын санхүүжилт олгосон бөгөөд төсөл амжилттай хэрэгжиж зээлийн эргэн төлөлтөө 1.5 жилийн өмнө буюу 2023 оны 3 дугаар сарын 27-нд бүрэн төлж дууслаа. “МАК Цемент” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт “Хөх цав” хэмээх шохойн чулууны ордод түшиглэн жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн үйлдвэрийн төслийг 2012 …
-
31 March
Хотын 14 стандартыг баталлаа
НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өчигдөр боллоо. Уг хуралдаанаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах санал дэмжих, Хотын стандартыг батлах болон эзэнгүй нохой, муур устгах ажлын нэгж тарифыг шинэчлэх тэргүүтэй асуудлуудыг төлөөлөгчид хэлэлцэж буй. Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт барих Богдхан төмөр замын шугамын чигийг Засгийн газраас баталсантай холбогдуулан тус чигийн …
-
31 March
Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Увс, Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар цасан шуурга, бусад нутгаар шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2023 оны гуравдугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон …
-
30 March
ЧУУЛГАН: Н.Наранбаатарыг үлдээж, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан хоёрыг бүрэн эрхээс нь түдгэлзүүллээ
УИХ-ын өнөөдрийн /2023.03.30/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулах нь зөв гэж үзлээ. Харин УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв.
-
30 March
“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын нөлөөлөлд өртөж байгаа айл, өрхөд олгох нөхөн олговрын үлдэгдэл санхүүжилтийг 2024 оны төсөвт тусгана
“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийн хүрээнд барилга угсралтын ажлын техник хяналтын зардалд шаардагдах хөрөнгийг гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төслүүдийн Монголын талын хөрөнгө оруулалтад тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт даалгалаа. Тус төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд туссан болон соёлын өвийг авран …
-
30 March
Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.03.30/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэв. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхий прокуророос саналаа нууцын зэрэглэлтэй ирүүлж, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо болон Байнгын хороод хаалттай хуралдсаныг тэмдэглээд гишүүдийн зүгээс …
-
30 March
Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх саналыг Засгийн газраас өглөө
УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын санаачлан боловсруулан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх 30 гаруй саналыг хэлэлцээд хууль санаачлагчдад уламжлахаар тогтлоо. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлд нэр дэвшигчдээс аль нэг хүйсийн эзлэх хувь 30-аас доошгүй байхаар заах саналыг өгөхөөр тогтов. Мөн жагсаалтаар нэр дэвшигч 38 хүний нэрийг намууд гаргахдаа эрэгтэй, эмэгтэй …
-
30 March
Л.Оюун-Эрдэнэ: Эрүүл мэндийн суурь асуудлуудыг хамтдаа шийдвэрлэхэд бүх талаар дэмжиж ажиллана
Өнөөдөр Дэлхийн эмч нарын өдөр тохиож байна. Энэ өдөрт зориулсан “Эмч танаараа бахархъя” хүндэтгэлийн арга хэмжээ Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож эрүүл энхийн манаанд үнэнчээр зүтгэж яваа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Дэлхийн эмч нарын өдрийн мэндийг дэвшүүлж, баяр хүргэлээ.Монгол Улс вакцинжуулалтыг 2021 оны хоёрдугаар сарын 23-наас эхлүүлж зорилтот бүлгийн 92 хувь нь II тунд, 53 хувь нь …
-
30 March
Олон улсын жишигт хүрсэн судалгаа хийх орчин нөхцөлийг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль бүрдүүлжээ
81 жилийн түүхтэй Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн баг хамт олон Үндэсний болон олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэн салбар дундын судалгааны жишиг төв, эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах зорилтын хүрээнд Олон улсын жишигт нийцэхүйц судалгаа хийх орчин, нөхцөлийг бүрдүүлсэн Био-анагаахын хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эмнэлзүйн молекул оношилгооны төвийг шинээр байгуулжээ. Тус сургууль Анагаах ухааны хүрээлэнгээ оролцуулаад анагаах ухааны суурь, …
-
30 March
81 жилийн түүхтэй АШУҮИС 56000 эмч эмнэлгийн салбарын мэргэжилтэн бэлтгэн гаргажээ
Олон улсын эмч нарын өдөр өнөөдөр /03.30/ тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсад эмч, эмнэлгийн салбарын мэргэжилтэн бэлтгэн гардаг АШУҮИС-ийн талаарх товч танилцуулга мэдээллийг хүргэж байна. Манай улс 1942 онд Монгол Улсын Их Сургууль байгуулагдахад Хүн эмнэлгийн факультет 4 тэнхим 34 оюутантайгаар хичээллэж анхны деканаар ЗХУ-ын мэргэжилтэн Топольский уригдан ажиллаж эхэлсэн нь Монгол Улсад үндэсний эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх өнөөгийн …