Мэдээ мэдээлэл

June, 2016

  • 27 June

    Наадмаар Алтанбулаг хилийн боомт ажиллана

    Наадмын өдрүүдэд Алтанбулаг боомт ажиллаж, бусад боомтууд амарна. Тодруулбал, Буянт-Ухаа, Замын-Үүд дэх төмөр замын боомт, нисэх онгоцны буудал хэвийн цагийн хуваариар ажиллана. Даян, Булган, Байтаг, Бургалтай, Шивээ хүрэн, Гашуун сухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавиргын авто боомтууд долдугаар сарын 11-15-ныг дуустал ажиллахгүй бөгөөд долоодугаар сарын 16-наас эхлэн хэвийн ажиллах юм байна. Замын-Үүд, Буянт Ухаа зэрэг олон улсын чанартай, автозамаас …

  • 27 June

    Гадаадад байгаа 150 мянган иргэн сонгуульд оролцохгүй

    УИХ-ын сонгуульд ердөө хоёр хоногийн дараа буюу энэ сарын энэ сарын 29-нд болно. Энэ удаагийн сонгуульд гадаад улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэд оролцож саналаа өгөх боломжтой эсэх талаар багагүй сонирхож байгаа аж. Тэгвэл Сонгуулийн тухай хуульд оны өмнөхөн өөрчлөлт оруулснаар энэ удаагийн сонгуульд гадаадад амьдарч буй иргэд УИХ-ын сонгуульд саналаа өгч, сонгох эрхээ эдлэх боломжгүй болсон юм. Өөрөөр хэлбэл …

  • 27 June

    “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам болж байна

    Монголын Урлагийн Зөвлөлөөс соёл урлагийн олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 2016 оны 6 сарын 9-нөөс 7 сарын 9-ний хооронд Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд зохион байгуулагдаж байна.

  • 27 June

    Түрээсийн мөнгөнөөсөө байрныхаа урьдчилгааг төлөх боломжтой

      Монгол Улсын Засгийн газраас “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталсан. Тэгвэл энэхүү хөтөлбөрийн журам батлагдсанаар хөтөлбөр хэрэгжихээр боллоо. Уг хөтөлбөрийн талаар Нийслэлийн орон сууцны корпорацийн захирал Б.Тэлмэнгээс зарим зүйлийг тодруулав. -“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн талаар танилцуулахгүй юу. Хэрхэн хэрэгжих юм бэ? -2015 онд Монгол Улсын Засгийн газар түрээсийн орон сууцны хөтөлбөрийг баталсан юм. Мөн 2014 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар …

  • 27 June

    Зуслангийн газар өмчлөх иргэдийг есдүгээр сар хүртэл бүртгэнэ

    Нийслэлд зуслангийн газартай иргэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-наас эхлэн газраа өмчлөх эрхтэй болсон. Сүхбаатар дүүргийн АрХустай, Хандгайт, Шаргаморьтод 18 байршил, Чингэлтэй дүүргийн Зуунмод, Яргайтзэрэг 7 байршилд нийт 18 мянган нэгж талбарт газар өмчлөх хүсэлтэй иргэдийн хүсэлтийг цаасан болон цахимаар бүртгэж буй. Одоогоор Чингэлтэй дүүрэгт газар өмчлөх хүсэлтэй 1800 иргэн цахимаар нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүсэлтээ илгээснээс 800 өргөдлийг шийдвэрлэж, 200 …

  • 27 June

    Даллаганы уут дүүрсэн үед яах ёстой вэ?

    Монголын ихэнх нутагт шар торгоор бүрж, улаан торгоор амсарласан буюу улаан торгоор бүрж шар торгоор амсарласан уут байдаг бол харин баруун Монголд голдуу хайрцаг байдаг бөгөөд түүний таг дээр эрдэнийн зүйлээр бөөлжиж буй хулганын, дөрвөн талд нь найман тахилын зурагтай, доошоо шувтандуу хэлбэртэй, тэгш ёроолтой байна. Харин энэхүү хайрцгийн тагны нэг талд даллагынхаа сумыг хатгах нүхтэй байдаг ажгуу. ДАЛЛАГА АВАХУУЛАХ …

  • 27 June

    Зүрх /Сургамжит өгүүллэг/

     Нэгэн нарлаг өдөр залуухан сайхан эр хотын төв талбай дээр зогсоод хавь ойрд байхгүй хамгийн сайхан зүрхтэй хэмээн бардамнаж байлаа. Түүнийг тойрон зогссон хүмүүс түүний зүрхийг үнэн голоосоо гайхан биширнэ. Үнэхээр ч зүрхэнд нь ямар ч нугалаа, шарх зураас байхгүй гайхалтай төгс зүрх байв. Тиймдээ ч цугласан олон бүгд л хэзээ нэгтээ харж байсан зүрхнүүдээс хамгийн сайхан нь залуугийнх гэж …

  • 27 June

    Үзэсгэлэнт Эльса Н.Мөнхсоёл

    “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн  8 дахь дугаарын  ялагчаар жүжигчин Н.Мөнхсоёл тодорлоо. Тэрээр уг “Frozen” хүүхэлдэйн киноны гол дүр Эльсаг тун чадварлаг дууриасан юм. Дараагийн долоо хоногийн ням гарагт “Яг түүн шиг” шоуны хагас хагас финаль болох бөгөөд шууд нэвтрүүлгийн үеэр хоёр оролцогчийг хасах гэнэ.  

  • 27 June

    Ховдын Хар ус нуур хавьд газар хөдөлжээ

    Монголын баруун хойд хэсэгт орших Хар ус нуур хавьд 3.9 магнитудын газар хөдлөлтийн чичиргээ өчигдөр мэдрэгдсэн талаар ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Геофизикийн хүрээлэнгийн Сибирийн хэсэг мэдээлсэнийг Интерфакс агентлаг дамжуулжээ. Энэ Тувагийн нийслэл Кызыл хотоос баруун өмнө зүгт 428 км байсныг мөн мэдээлсэн байна.

  • 27 June

    Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр дуусна

    Сонгуулийн тухайн хуульд заасны дагуу 2016 оны улстөрийн сонгуулийн сурталчилгааны хугацаа өнөөдөр 00.00 цагт  албан ёсоор дуусгавар болно. Сонгуулийн тухай хуулийн 68.1-д сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгахаар заасан байдаг. Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 11-ний өдрийн 00:00 цагаас эхэлж өнөөдрийг хүртэл 17 хоног үргэлжилж байгаа юм.

  • 27 June

    Монголын гаалиар гарахад анхаарах зүйлс

    Монгол Улсын хил, гаалиар зорчихдоо иргэд Гаалийн тухай хууль, дүрэм, журмын талаар тодорхой мэдээлэлгүйгээс үүдэн хууль зөрчих, эрх нь зөрчигдөх тохиолдол цөөнгүй бий. Тиймээс зорчигчид хилээр нэвтрэхдээ анхаарах зүйлсийн талаарх зөвлөмжийг хүргэж байна. • 15 сая төгрөг түүнээс дээш валют бэлнээр авч яваа тохиолдолд гаальд мэдүүлнэ • Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, хэрэглэл, эд зүйлсийг хориглоно • Сорьцгүй алт, мөнгө, …

  • 27 June

    Н.Эрдэнэбаяр: Та цусаа бэлэглэвэл гурван хүний амь аварна

    Цусны донорын дэлхийн өдөр энэ сарын 14-нд тохионо. Эл өдрийн хүрээнд ямар ажил зохион байгуулах болон манай улс цусны доноруудаа хэрхэн алдаршуулдаг талаар “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяраас дараах тодруулгыг авлаа. – Цусны донорын дэлхийн өдрийг тохиолдуулан ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байна? – Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зургаадугаар сарын 14-ний өдрийг Цусны донорын дэлхийн өдөр болгон …

  • 27 June

    Хүний амь хөнөөгөөд жорлонгийн нүхэнд булсан хэрэг гарлаа

     ЧД-ийн 18-р хороо  “… тоотод хашааны бие засах газрын нүхэнд хүн булсан байна” гэсэн мэдээллийг энэ амралтын өдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад ЧД-ийн 18-р хороонд оршин суух 42 настай эмэгтэй А-г тус хороонд суух  24 настай эрэгтэй Г гэгч амь насыг нь хохироож ухсан нүхэнд хийж булсан байжээ. Хэргийг ЧД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж …

  • 27 June

    Сонгуулийн өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    УИХ-ын ээлжит сонгууль энэ сарын 29-нд болох бөгөөд ердөө хоёр хоног үлдсэн байна. Эл өдөр бүх нийтийн амралтын өдөр байдаг бөгөөд сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөхийг уриалсаар байгаа юм. Харин бүх нийтээрээ амрах амралтын өдөр болсонтой холбогдуулан энэ өдөр улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ.