Мэдээ мэдээлэл

April, 2016

  • 6 April

    Сонгуулиар хамтран ажиллах судалгааны дүгнэлт, тайлан гаргана

    Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас өмнөх сонгуульд хийсэн ажиглалт нь их тус болсон билээ. Ийнхүү ажиглалтаас хийсэн дүгнэлт, гаргасан зөвлөмж нь манай сонгуулийн нэр хүндийг өсгөж өгсөн гэдгийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн тус  байгууллагын сонгуулийн урьдчилсан судалгааны багийнхнийг өнөөдөр хүлээн авч уулзах үеэр онцлон тэмдэглэв. Уулзалтын эхэнд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Сонгуулийн тухай хуулийн талаар болон байгуулллагынхаа  …

  • 6 April

    Томуугаар өвчлөгсдийн 69,5 хувь нь хүүхдүүд байна

    Томуу, томуу төст сүүлийн өдрүүдэд ялимгүй нэмэгдэж байгаагаас нийт өвчилсөн хүмүүсийн 69.5 хувь нь хүүхдүүд байгааг ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна. Нийслэл дэх эмнэлгүүдийн орны ачааллыг харахад хүүхдийн орны ачаалал хэвийн буюу 679 орон дээр 611 хүүхэд хэвтэн эмчлэгдэж байгаа аж. Шинээр хэвтсэн өвчтөний 112 буюу 27.7 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаагийн 69.5 хувь нь …

  • 6 April

    Дүүрэг харгалзахгүйгээр автомашины татвараа төлж болно

    Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-гээр энэ сарын 1-нээс тавдугаар сарын 31-ний өдөр хүртэл /2016.04.05/ иргэдэд дүүрэг харгалзахгүйгээр авто машины татварыг хүлээн авах үйлчилгээг хүргэх ажил эхэллээ. Ингэснээр аль ч дүүргийн иргэн цаг алдалгүй автомашиныхаа улсын дугаараас хамааран 4, 5 сард төлөх ёстой бол өмнө нь буюу гуравдугаар сарын татвараа ч төлөх боломжтой. Харин 1, 2 дугаар сард …

  • 6 April

    Дуудлага худалдаанд ялсан иргэнд үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх олгов

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” А/257 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар газрын эрхийн нээлттэй дахин дуудлага худалдаанд оролцож ялагчаар тодорсон  иргэн  Я.Гэрэл  нь  дуудлага  худалдаанд  дуудсан  үнэ  болох 86 сая 406 мянган төгрөгийг бүрэн төлсөн тул Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны  нутаг дэвсгэрт Витсамо үйлдвэрийн хойд талд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 4500 метр квадрат …

  • 6 April

    Түрэгийн үеийн хадны оршуулга олджээ

    Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг Борт багийн үзүүр гялан хэмээх газраас Түрэгийн үеийн хадны булш олджээ. Түрэгийн үе гэдэг нь МЭ 552-745 онд хамаарна. Монгол Улсын нутагт археологийн хайгуул малтлага судалгаа явуулах зөвшөөрөл олгох, хяналт тавих мэргэжилийн зөвлөлийн чиглэл, зөвшөөрөлийн дагуу Төв Азийн хэмжээнд анхны иж бүрэн олдвор бүхий Түрэгийн үеийн хадны оршуулагыг Ховд аймаг өөрийн санхүүжилтээр Ховд аймгийн судлаачдын …

  • 6 April

    Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний хүсэлтийг цахимаар авдаг боллоо

    “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь энэ сараас эхлэн цахилгаан түгээх сүлжээнд шинээр холбогдож буй иргэн, аж ахуйн нэгжийн “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулах хүсэлт, холбогдох материалыг http://geree.tog.mn цахим хуудсаар хүлээж авах үйлчилгээг эхлүүлж байна. Өмнө нь иргэд гэрээ байгуулахын тулд шаардлагатай мэдээлэл авах, материалаа зөв бүрдүүлсэн эсэхээ асууж лавлахаар Хэрэглэгчдэд үйлчлэх төв рүү хоёроос доошгүй удаа очдог байсан. Хамгийн олон …

  • 6 April

    О.Баасанхүүг Н.Энхбаяр дахин хулхиджээ

    МАХН хийгээд Н.Энхбаяр УИХ-ын гишүүн О.Баасанхүүг энэ сонгуулиар нэр дэвшүүлэхгүйгээр шийдсэн ажээ. Учир нь О.Баасанхүүгийн нэр дэвшихээр горилож байсан Эрдэнэт хот болон нийслэлийн Чингэлтэй дүүрэг дээр тэд О.Баасанхүүгийн эсрэг алхамууд хийгээд эхэлжээ. Үүнээс болж эрхэм гишүүн нэлээн бухимдалтай яваа сурагтай. Түүний хувьд  намын дэд дарга Э.Эрдэнэжамъяантай ширүүн маргаан өрнүүлж “Ийм утгагүй нам байх учиргүй. Ёс зүйтэй байгаарай” хэмээн хатуухан үг …

  • 6 April

    Архангайн баруун бүсийн уралдаан боллоо

    Архангай аймгийн баруун бүсийн уралдаан Өндөр-Улаан сумын нутаг Хануй бригадын төвд болж, тус сумын ИТХ, ЗДТГ, Хануй бригадын малчин, ард иргэд хамтран зохион байгууллаа. Тус наадамд Архангай, Хөвсгөл, Булган, Эрдэнэт, Төв зэрэг аймгийн уяач хүлгийнхээ шандасыг сорьсон юм. Түрүүлж, айрагдсан хүлгийг уяачийн хамт танилцуулья. Азарга Өндөр-Улаан сумын “Хануй хүлэг” галын аймгийн алдарт уяач Б.Барбаатарын хээр. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, …

  • 6 April

    Шарилжны харшилтай бол вакцинаа хийлгээрэй

    Шарилжны харшлын эсрэг урьдчилан сэргийлэх вакцин цацлагыг Арьсны өвчин судлалын үндэсний төв болон эмнэлгүүдээр хийж эхэлжээ. Долдугаар сарын 15-наас шарилжны тоос дэгддэг. Үүнээс 2-2.5 сарын өмнө урьдчилан сэргийлэх вакцин эмчилгээг хийдэг аж. Эмчилгээ хийлгэхийн тулд юуны түрүүнд сорил тавиулах бөгөөд шарилжны харшилтай хүмүүс төлбөртэйгөөр дархлаажуулалтад орно. Арьсны өвчин судлалын үндэсний төвд тарилга, цацлага, эмийн гэсэн дархлаажуулалтыг хийдэг. Төрлөөсөө хамаараад үнэ …

  • 6 April

    32 настай эмэгтэй зочид буудлын өрөөнд амиа алджээ

    Сүхбаатар дүүргийн VI хороонд байрлах “Л” зочид буудлын өрөөнд энэ сарын 4-5-нд шилжих шөнө нэгэн эмэгтэй гадны нөлөөтэй амиа алдсан хэрэг гарчээ. Эл хэрэг шөнийн 03:00 цагийн үед гарсан бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар 46 настай эмэгтэй А, 30 настай эрэгтэй А, 24 настай эрэгтэй С нар талийгаач бүсгүйтэй хамт буудлын өрөөнд хамт архидан согтуурч байсан гэх. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр …

  • 6 April

    Дархан хотын 16 давхар барилгад гал гарчээ

    Дархан хотын төвд байрлах Монголын анхны өндөр барилгуудын нэг болох 16 давхар орон сууц өчигдөр орой 20;00 цагийн үед шатсан байна. Энэ талаар фэйсбүүк хуудаст иргэд мэдээлжээ. Галын улмаас хэр их хохирол учирсан нь тодорхойгүй байна. Бид энэ талаар удахгүй эргэн мэдээлэх болно. Дархан хот дахь 16 давхар орон сууц нь анх 1985 онд ашиглалтад орж байжээ.       …

  • 6 April

    Хоёр сарын дараах ЗОХИОМОЛ УИХ

    Төрийн эрхийг тоглоомын аргаар авахаар аль эртнээс төлөвлөсөн сценари дэглэсэн ёсоор өрнөж явааг хэлсэн Н.Алтанхуягийн мэдэгдлийг “ардчиллын амьд жишээ” болгон дүйвүүлээд өнгөрчих вий гэсэн айдас төрж байгааг ч нуух юун Ердөө хоёрхон сарын дараа төрийн эрх мэдэл хуулийн дагуу нэгнээс нөгөөд шилжих гэж байгаа ийм эгзэгтэй үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн амнаас унасан “тоглоомын зохиомол УИХ бүрдэх нөхцөл бүрдчихээд байна” …

  • 6 April

    ХХАА-н сайд Р.Бурмаа Болгар улсын ХАА-н дэд сайдтай хүлэмжийн төслийн талаар санал солилцлоо

    ХХАА-н сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Болгар Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ үеэрээ Болгар Улсын Хөдөө аж ахуйн дэд сайд Васил Грудевтэй уулзаж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод баригдах хүлэмжийн төслийн талаар санал солилцлоо. Энэхүү хүлэмж нь Евро стандартад нийцсэн халаалт, гэрэлтүүлэг, агааржуулалт, услалтын автомат хяналтын системтэй баригдах юм. Мөн Монголын цаг агаарт тохирсон хүлэмжийн нарийн ногоог тариалах боломжийг …

  • 6 April

    Тойрогт очоод хамгийн их тэнэгтсэн нь ард түмэнд таалагддаг…

    Улаанбаатарын худалдааны танхимийн гүйцэтгэх захирал О.Амартүвшин: -Манай сонгуулийн тогтолцоо хачин байдлыг бий болгож байна. УИХ-ын гишүүн болохын тулд маш их хэмжээний мөнгийг зарцуулж, элдэв балай зүйл ярьж байж гарч ирдэг. Нэгэнт сонгуулийн тогтолцоо ийм учраас нам нь ч гэсэн хэн их мөнгө өгсөн хүнд тойрог өгдөг. Тойрогт очоод хамгийн их тэнэгтсэн нь ард түмэнд таалагддаг бөгөөд ийм сонголт хийчихээд тэр замбараагүй, …

  • 6 April

    Өнөөдөр болох үйл явдал

    09.00 цагт: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь нийслэл хотын ажил зөвлөгөөн Нийслэлийн иргэний танхимд болно. Зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын гэмт хэргийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлууд болон хулгайн гэмт хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлын талаар холбогдох газрынхан мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 325044 88781218 09.00 цагт: Дэлхийн хүмүүнлэгийн тэргүүн, Олон улсын Улаан …