Мэдээ мэдээлэл

June, 2016

  • 18 June

    Жолооч нарын анхааралд

    Энэ сарын 18 буюу өнөөдрийн 22:00 цагаас 19-ний 22:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн VI хороо, Хүнсний IV дэлгүүрийн уулзварт зүүнээс баруун тийш чиглэлийн нэгдүгээр эгнээнд дулааны худгийн ажил хийгдэнэ. Мөн 22:00 цагаас 20-ны өдрийн 22:00 цаг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн III хороо АСА циркийн баруун талд хорооллын дотор дулааны шугамын ажил хийгдэхтэй холбоотой замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах юм. Ugluu.mn

  • 18 June

    Маргааш Чингисийн талбайд “Ub dance” фестиваль болно

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд  гудамжны бүжгийн аварга шалгаруулах “UB dance festival”-ийг өнгөрсөн жил анх удаа зохион байгуулсан.  Энэ жил Нийслэлийн соёл урлагийн газар, “Улаанбаатар” чуулгатай хамтран хоёр дахь жилдээ энэ амралтын өдрөөр зохион байгуулахаар болжээ. Өнгөрсөн жил тус фестивалийг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулсан бол энэ удаад олон улсын тэмцээн болгон өргөжүүлжээ. Тэмцээнд Өвөрмонголын Хөх хот, Шинжаан, ОХУ-ын Буриад, Тува …

  • 18 June

    Эцэг эхийн захиас (Сургамжит өгүүллэг)

    Улаанбаатар хотын захын хороололд дутах зүйлгүй элэг бүтэн аав ээжийн хайранд бүүвэйлэгдсэн Нямаа хэмээх гэнэн эрх хүү амьдардаг юмсанж. Түүний амьдралын эхлэл буюу бага балчир нас нь бусдын л нэг адил, аав ээж нь түүнийг айлын хүүхдүүдээс дутуугүй өсгөж торниулсан хэдий ч хүү нь үргэлж дураараа аашлах, аав ээжээсээ үг сонсох дургүй нэгэн атлаа зөөлөн гэнэн зориг муутай л нэг …

  • 18 June

    Олон улсын бүжгийн өдрөөр “Nomadic ballet show” тоглогдоно

    Олон улсын бүжгийн ѳдрѳѳр “NOMADIC BALLET PRODUCTION” анхны уран бүтээл болох “SENTIMENT” буюу “Мэдрэхүй” тоглолтоо амжилттай хүргэсэн бол энэ удаа “NOMADIC BALLET SHOW” нэртэй хоёр дахь тоглолтоо үзэгчиддээ өргөн барих гэж байна. Энэхүү тоглолт нь задгай тайзан дээр буюу “Хар сувд” хѳлѳг онгоцны тавцан дээр неоклассик, сонгодог болон модерн хосолсон үзүүлбэрүүд тавьж байгаагаараа онцлог бөгөөд зуны урин цагийг балет шоу болон …

  • 18 June

    “Олон улсын Хөөмийн IV” наадам 7 сард болно

    “Олон улсын Хөөмийн IV” наадмыг зохион байгуулах ажлын хэсэг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдаж, 2 дахь удаагаа хуралдлаа. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны хүрээнд 2 жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулдаг “Олон улсын Хөөмийн IV” наадам 7 дугаар сарын 6-9-ны өдрүүдэд зохион байгуулах тов гарсан бөгөөд энэ үеэр хөөмийн өлгий нутаг болсон Чандмань суманд эрдэм шинжилгээний бага …

  • 18 June

    Эхлээд саналаа 100 өгчихөөд дараа нь төрөөс “дорвитойхон” шийдвэр хүлээе

    Иргэд саналаа өгөөгүй байж сонгуулийн дараах жилүүдэд УИХ ажлаа хийж чадсангүй, сэтгэлд хүрсэнгүй мэтээр шүүмжлэн байдаг. Алдсан ч бай оносон ч бай саналаа өгч сонгуулийн ирцийг бүрдүүлэх шаардлагатай. Ямар нэгэн сонголт хийгээгүй байж алдааг нь өдөр тутамдаа ярьж, шүүмжилж эхэлнэ. Саналаа өгөхгүй байж төрийн үйл буруу байна, төрд буруу хүн “гарлаа” гэх мэтээр шүүмжилж, амьдрал “дорой” байна гэх мэтээр шуугина. …

  • 18 June

    Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан Элчин сайдыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр урлаг соёл, оюун санааны эртний түүхэн хэлхээ холбоо, ардчиллын нэгдмэл үнэт зүйл, бүс нутаг болоод дэлхий нийтийн энхтайвныг эрхэмлэх эрмэлзэл дээр …

  • 18 June

    АСЕМ-ийн 13 гудамжны тохижилтын ажилтай Хотын Ерөнхий менежер танилцлаа

    Ази Европын орнуудын 11 дүгээр уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд хийгдсэн хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, зам, засварын ажлуудтай Шуурхай штабын дарга, Хотын Ерөнхий менежер Б.Бадрал танилцлаа. Энэ үеэр нийслэлийн харьяа байгууллагуудын дарга, мэргэжилтнүүдийг багтаасан Улаанбаатар хотын хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, зам, засварын ажилд хяналт тавьж буй 22 ажлын хэсгийн дарга, гишүүд, гүйцэтгэгч …

  • 18 June

    Визгүй зорчих боломжтой орнууд

    2016 оны зургаадугаар сарын 16-ны байдлаар Монгол Улсын иргэд дараах улс, орнуудад визгүй зорчих боломжтой байна. № Орон Визгүй зорчих хугацаа Визгүй зорчих нөхцөл Хэлэлцээр батлагдсан өдөр Тайлбар Харилцан зорчих эсэх 1 Беларусь 90  хүртэл хоног 2013.09.04 1 жилийн хугацаанд 90 хүртэл хоног                         харилцан визгүй 2 Бразил 90 …

  • 18 June

    Засгийн газар ирэх даваа гарагт хуралдана

    Шинэчлэлийн Засгийн газрын ээлжит хуралдаан ирэх даваа гарагт болно. Засгийн газрын 35 дугаар хуралдаанаар нийт 11 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр болоод байгаа аж. Ингээд ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг дэлгэрэнгүй хүргэж байна. ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААН № 35   Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө    Хуралдаан 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 10.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. № Хэлэлцэх асуудал Засгийн газрын …

  • 18 June

    Ерөнхий сайд БНХАУ-ын ГХЯ-ны туслах сайдыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол, Хятадын стратегийн яриа хэлэлцээний хоёрдахь уулзалтад оролцсон БНХАУ-ын Гадаад хэргийн яамны туслах сайд Кун Сюаньюг өнөөдөр (2016.6.17) хүлээн авч уулзан Монгол, Хятадын харилцааны тодорхой асуудлуудаар ярилцлаа. Уулзалтын эхэнд ноён Кун Сюанью БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны мэндчилгээг Ерөнхий сайдад уламжлав. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол, Хятадын стратегийн яриа хэлэлцээний ээлжит уулзалт Улаанбаатарт амжилттай …

  • 18 June

    Нийслэлийн МАН-ын хорооны мэдэгдэл

    МЭДЭГДЭЛ Улсын Их Хурлын болон Орон нутгийн 2016 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Нам анхнаас нь Сонгуулийн тухай хуулийг  чанд мөрдөж, өрсөлдөгч нам, эвсэл, нэр дэвшигчдийг гүтгэн гүжирдэлгүй, ёс зүйтэй шударга өрсөлдөх зарчим баримтлан ажиллаж байна. Харамсалтай нь Сонгуулийн хууль тогтоомжийг илтэд зөрчиж, сонгуулийн сурталчилгааны ид дунд Монгол Ардын Нам, түүний удирдлага, нэр дэвшигчдийн талаар илт худал, гүжир гүтгэлгийг Нийслэлийн …

  • 18 June

    Д.Доржпүрэв Жаргалант сумын иргэд сонгогчидтойгоо уулзлаа

    УИХ-ын сонгуулийн 30 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Дуламсүрэнгийн Доржпүрэв энэ удаад Төв аймгийн Жаргалант сумын иргэд, сонгогчидтойгоо уулзаж, олон олон асуудлын талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо. Түүний Жаргалант сумын 4 газар хийсэн уулзалтанд нийт 160 орчим иргэд  ирж оролцсон.  Иргэд газар тариалан, мал аж ахуйн салбарт төрөөс баримтлах бодлогын талаар асууж, цаашид Төв аймагт тулгамдаад байгаа ажлууд дээр төрийн зүгээс …

  • 18 June

    Өнөөдөр тогоочдын ур чадварыг дээшлүүлэх уралдаан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно

    Ази-Европын дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтын хүрээнд зочид төлөөлөгчдөд үйлчлэх, тогоочдын ур чадварыг дээшлүүлэх шаталсан уралдааны гуравдугаар шатны шалгаруулалт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр  12.00 цагт болох гэж байна. Уг уралдаан нь тогооч нарын батлагдсан жишиг цэсээр үйлчлэх чадавхийг бүрдүүлэх, Монгол үндэстний хоол, идээ ундааг таниулан сурталчлахзорилготой. Уралдаанд хоолны жишиг цэс болон хүнсний аюулгүй байдлын талаар төрийн болон мэргэжлийн төрийн …

  • 18 June

    Үндэсний музей хадгалалтын шинэ төхөөрөмжтэй боллоо

    Япон улсын Засгийн газрын соёлын буцалтгүй тусламжаар өчигдөр Монголын үндэсний музейн удирдлагуудад хадгалалтын шинэ тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Үндэсний түүхийн музейн сан хөмрөгт түүх, өв соёл, угсаатны  уламжлалт зан заншлыг  илэрхийлсэн, үндэстний ялгарах онцлогийг агуулсан,  дэлхийн хэмжээнд ховор нандинд тооцогдох 56 мянга гаруй үзмэр байгаа аж. Уг хадгалалтын төхөөрөмж нь археологийн олдвор, түүх угсаатны зэрэг олон төрлийн материалаас бүтсэн бөгөөд …