Мэдээ мэдээлэл

June, 2016

  • 16 June

    Л.Байгальмаа: Өнөөдөр хүмүүс эмчид итгэхээсээ илүү хов живэнд итгэдэг

    -Эмнэлэг байгуулагдаад арав гаруй жил болж байгаа байхаа? -Тиймээ, манай эмнэлэг байгуулагдаад 10 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд бидний ажлыг үнэлсэн олон байнгын үйлчлүүлэгчтэй боллоо. Үүнээс гадна өдөр тутам шинэ хүмүүсээр хүрээгээ тэлсээр л байна. Ямартаа ч бидэнд итгэж ирээд сэтгэл хангалуун буцаж байгаа үйлчлүүлэгдээ харах бүртээ ажиллах урам зориг нэмэгддэг. Манай эмнэлгийн хувьд арьсны өвчний  оношлогоо эмчилгээ, …

  • 16 June

    Арьс шир, ангийн үслэг боловсруулах 28 үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоолоо

    Нийслэлийн сая 500 мянга гаруй иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрахад орчин, хөрс, агаарын, усны асуудал хамгийн чухал сэдэв байсаар ирсэн. Тиймээс Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарын тушаалаар батласан удирдамжийн дагуу МХЕГ-аас “Ус сувгийн удирдах газар”, “Харгиа” урьдчилан цэвэрлэх байгууламж, зарим арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд саяхан хяналт шалгалт хийсэн юм. МХЕГ-ын дэд дарга П.Ангарагаар ахлуулсан шалгалтын хэсэг Хан-Уул дүүргийн 02 дугаар …

  • 16 June

    Ч.Сайханбилэг: Засгийн газар бус “Эрдэнэс Тавантолгой” компани бонд босгоно

    Засгийн газар энэ сарын 9-ний ээлжит бус хуралдаанаараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд өмчлүүлсэн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг мөнгөжүүлэх шийдвэрийг гаргасан. Ингэснээр иргэд 1072 ширхэг хувьцааныхаа 322 ширхэгийг 300 мянган төгрөгөөр улсдаа зарж болохоор болсон. Хувьцаагаа зарах хүсэлтэй иргэдийг энэ сарын 13-наас эхлэн арилжааны банкуудаар дамжуулан бүртгэсэн бөгөөд 322 ширхэг хувьцаагаа худалдах хүсэлтэй иргэд банкинд урт дараалал үүсгээд байсан юм. …

  • 16 June

    Элэг бүтэн Монгол эх орныг минь аварна

    АН  засагласан дөрвөн жилийн хугацаанд эрүүл мэндийн салбар  бүрэн уналтад орсон. Тэр бүү  хэл,  сүүлийн хагас жил энэ салбар сайдгүй явсан гээд бодохоор бодлого тодорхойлох ажил үндсэндээ орхигдсон нь лавтай. Хүн амын, тэр дундаа улсын оршин тогтнохуйн  үндэс болсон эрүүл мэндийн салбараа ингэтэл улс төржүүлдэг салбар манайхаас өөр улсад байхгүй л байх. Аливаад хэмжээ хязгаар гэж байх ёстой. Үүнтэй адил …

  • 16 June

    Монгол Улсын Ерөнхийлөгч Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тин Чяу-тай албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр Мьянмарын Ерөнхийлөгч Тин Чяу хэлэхдээ “Монгол Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд манай улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж танд гүнээ талархал илэрхийлье. Таныг Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах …

  • 16 June

    Хатуу хог хаягдал боловсруулах шинэ технологитой танилцаж, улаанбаатар хотод нэвтрүүлэх талаар санал солилцлоо

    Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал нар “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент Хотын Nexus” төслийн дэмжлэгтэйгээр Герман улсад ажлын айчлал хийж байна. Айчлалын үеэр Германы Мюнхэн хотод хоёр жилд нэг удаа болдог IFAT 2016 байгаль орчны салбарын томоохон яармагт оролцож хатуу хог хаягдал боловсруулах, цэвэр бохир усны цэвэрлэгээний сүүлийн үеийн технологитой …

  • 16 June

    Төрийн албыг бөө мөргөлөөс салгая

    Монгол төрийн босго “намхан” байна гэж иргэд ихээр шүүмжилдэг. Хүссэн, хэлбэрдсэн бүр нь төрийн “зөөлөн сэнийд” суухыг санаархах болж. Өнгөрөгч УИХ болон НИТХ-ын суудалд суугчдийн дунд хэдэн зайран, удган байгаа бол. Бөө мөргөлийг төрийн үйлтэй холбон байдаг гишүүд их бий. 76  гишүүн дотор 15-16 бөө байгаа хэмээн яригдах юм билээ. Гэхдээ хэн, хэзээ, хаана бөөлөөд байдагийг нь мэдэхгүй. Төрийн их …

  • 16 June

    “UB Dance Festival-2016 ” олон улсын бүжгийн тэмцээн ням гарагт Чингисийн талбайд болно

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газраас “Extreme Crew Studio”-тай хамтран олон улсын бүжгийн “UB DANCE FESTIVAL-2016” тэмцээнийг хоёр дахь жилдээ 06 дугаар сарын 19-ний өдөр буюу ням гарагт 13:00 цагаас эхлэн Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Энэ жилийн фестивальд Япон, БНСУ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны бүжгийн хамтлагууд оролцох юм. Фестивалийн үеэр дараах тэмцээн болно. …

  • 16 June

    Хайгуулын 27 тусгай зөвшөөрөл шинээр олгожээ

    Ашигт малтмалын газраас аж ахуйн нэгжүүдийн өргөдлийг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрлийг дахин шинээр олгож эхэлсэн. Энэ дагуу онлайнаар лиценз олголт явагдаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 27 тусгай зөвшөөрөл олгосон байна. Мөн Ашигт малтмалын газраас зөвшөөрөл олгох боломжтой нэмэлт 219 талбайд орон нутгийн Засаг даргаас санал авахаар хүргүүлжээ. Үүнээс гадна дахин 78 талбайд санал авах мэдэгдэл хүргүүлэхээр ажиллаж байгаа аж.  …

  • 16 June

    Ч.Сайханбилэг: Чингис бондын хөрөнгөөр Монголдоо үлдэх, ирээдүйд ашиг, үр өгөөжөө өгөх өмч хөрөнгө, хуримтлал бий болгосон

    Чингис бондоос санхүүжилт авсан компаниуд бараа, бүтээгдэхүүнийхээ дээжийг “Чингис бонд экспо” үзэсгэлэн худалдаанд дэлгэж, ард ирдгэдээ танилцуулж байна. Үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээж үг хэллээ. Чингис бондын хөрөнгөөр, 1.  Иргэдээ байртай, компаниудаа үйлдвэртэй, улсаа дэд бүтэцтэй болгосон 2.  6,5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бололцоо бий болгож, хуримтлал үүсгэсэн. 3.  Хэрэглээ шүтдэг биш хуримтлалд суурилсан эдийн …

  • 16 June

    Мьянмарын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чийтэй уулзав

    Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Мьянмарын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чийтэй уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Монголын ард түмэн сурсан мэдсэн зүйлээ бусадтай хуваалцах эрмэлзлээр дүүрэн байдаг. Энэ эрмэлзлийн дагуу, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд бид Мьянмар Улсад …

  • 16 June

    Тоймчийн үг: Эдийн засгийн хямрал уу, оюун санааны хомсдол уу?

    Нэг: Улс ба төрийн өнөөдрийн байдал Эдийн засгийн хүндрэл хямрал, ажилгүйдэл ядуурал, орлогын хомсдол газар авсан энэ үед ээлжит сонгуулийн хугацаа тохиов.Төсвийн байгууллагууд дөнгөн данган цалинтайгаа үлдэж, бусад төрлийн бүх санхүүжилт зогссон, хөрөнгө оруулалт хумигдаж, үндсэндээ зогсонги байдалд орсон, бизнесийн орлого ихээхэн буурсан гэхчлэн таагүй байдлууд хэзээ арилах вэ гэдэг хамгийн чухал асуулт болж байна. Улс орны эдийн засгийн байдлын …

  • 15 June

    Оюутан цагдаа арга хэмжээ хэрэгжиж эхэллээ

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Оюутан цагдаа” арга хэмжээг уламжлал болгон 3 дах жилдээ Улаанбаатар хотын цагдаагийн газраас албан ёсоор өнөөдөр  нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Иргэд, гадаадын жуулчдыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оюутан, залуусыг татан оролцуулах зорилгоор “Оюутан цагдаа”-гаар ажиллахаар судлагдсан их, дээд сургуулийн 110 оюутантай гэрээ байгуулан 6-8 дугаар сард ажиллуулна. “Оюутан цагдаа”-г ажиллуулснаар …

  • 15 June

    Олон жилийн хардалтанд цэг тавьлаа

    Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хардах эрхэнд халдаж нухчин дарах чин хүсэлтэй улс төрч, олны танил эрхмүүдийн хонзогнолтой “гомдол” дөрөвдэх засаглалд заналхийлсээр байгаа. Тэгвэл ХАХНХЯамны сайд С.Эрдэнэ хардах эрхэнд халдалгүй, 4 жил чимээгүй явсаны эцэст хийсэн ажлаараа өнгөрсөн хугацааны хардалтын эргэлзээг бүрэн тайллаа. Өнгөрсөн хугацаанд С.Эрдэнийн хүүгийн хувийн бизнес болох Шонхор барилгыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрээр төрийн мөнгөөр барьсан мэтээр ойлгуулах төлбөртэй …