Мэдээ мэдээлэл

September, 2022

  • 14 September

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын Дээд түвшний уулзалтад оролцоно

    Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно. Монгол Улсын Ерөнхийлөгч өргөтгөсөн хуралдааны үеэр ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орны төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Түүнчлэн цар тахлын улмаас …

  • 14 September

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн төв хэсгээр, 17-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2022 оны 09 сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн …

  • 13 September

    Л.Оюун-Эрдэнэ: Түгжрэлийг бууруулахад 2023 оны төсөвт 586 тэрбум төгрөг суулгана

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурал, Засгийн газрын зарим гишүүд, Нийслэлийн Засаг дарга нарын хамт Улаанбаатар хотын дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзлаа. Уулзалтаар “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын үйл ажиллагаа, дэлхий дахины геополитикийн асуудал, улс орны эдийн засгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. Энэ жилээс Улсын төсвийн төсөлд олон нийтийн санал, хүсэлтийг авахаар шийдвэрлэсэн …

  • 13 September

    Ч.Баянжаргал: Нотариатын нийгэмд гүйцэтгэх үүргийн нэгээхэн хэсэг нь мөнгө угаахаас урьдчилан сэргийлэх

    Монголын Нотариатчдын танхим үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулж “Мөнгө угаахаас урьдчилан сэргийлэх, эвлэрүүлэн зуучлал ба нотариат” сэдвээр өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Өнөөдөр болж байгаа хэлэлцүүлгийн талаар Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч Ч.Баянжаргалтай цөөн хором ярилцлаа. -Монголын Нотариатчдын танхим анх хэзээ үүсгэн байгуулагдсан бэ. Ер нь үндсэн чиг үүрэг нь юу вэ? -Монгол Улсад нотариатын чиг үүргийг төр гүйцэтгэж эхэлсэн …

  • 13 September

    Австралид “Ажиллах болон амрах” визээр зорчих иргэдийн тоог ирэх онд нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцов

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэти Смитийг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ онд тохиож буй Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн мэндийг дэвшүүлж, Монгол Улсын Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш болох Австрали …

  • 13 September

    УЕПГ:Мөнгөн тэмдэгт, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэж ашигласан гэмт хэргийг шүүхэд шилжүүлсэн

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 9 дүгээр сарын 05-наас 09-ний өдрүүдэд мөрдөн байцаалтын 2357 хэрэгт хяналт тавьж, 281 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 156, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 36, Авлигын 14,  Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар …

  • 13 September

    “Монгол хүүхэлдэйн кино” сэдэвт шуудангийн маркийг танилцуулав

    1961 оноос Монголын хүүхэлдэйн киноны түүх эхтэй бөгөөд МУУГЗ Ц.Зандраа гуайн “Хоёр найз” бүтээл анхны шанг татаж байв. Харин Монгол шуудангийн маркийн түүх 1924 оноос эхтэй. Тухайн үед Монгол улс мөнгөн тэмдэгтээ хэвлээгүй байхдаа шуудангийн маркийг түрүүлж хэвлэсэн нь дэлхийн өнцөг булан бүрд тусгаар тогтносон Монгол улсын нэрийн хуудас болж байв. Марк бол харилцаа холбооны салбарын үнэ цэнтэй, өвөрмөц бүрэлдэхүүн …

  • 13 September

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр уулархаг нутгаар бороо орж, нутгийн баруун хойд хэсгээр сэрүүсэж, тал, хээрийн нутгаар салхитай, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.  2022 оны 09 сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун …

  • 12 September

    У.Хүрэлсүх: Хааны гэр бүл, Их Британийн ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хатан хаан II Элизабет таалал төгссөнтэй холбогдуулан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд очин эмгэнэл илэрхийлэв. Эмгэнэлд, “Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Цог жавхлант Хатан хаан II Элизабет таалал төгссөнд хааны гэр бүл, Британийн ард түмэнд Монголын ард түмний  нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье. Тэрээр 70 жилийн …

  • 12 September

    Г.Ариунбуян:“Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага, туршлага солилцох арга хэмжээ зорилгоо бүрэн биелүүллээ

    Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургууль Баянхонгор аймагт 09 дүгээр сарын 05-наас 10-ны өдрүүдэд  болж өндөрлөлөө. Баянхонгор аймагт зохион байгуулагдсан тус сургууль нь академик онолын сургалтаар Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төв, гэнэтийн ослын удирдлагын систем, олон нийттэй …

  • 12 September

    Фото:БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу монгол ахуй соёлтой танилцав

     Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу манай улсад албан ёсны айлчлал хийж байна. БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу тэргүүтэй төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд өчигдөр /2022.09.11/ малчин айлд зочилж, Монгол ахуй соёлтой танилцсаны зэрэгцээ “Монгол номадик” аялал жуулчлалын цогцолборт болсон …

  • 12 September

    Буудлага:Б.Эрхэмбаяр, Г.Нандинзаяа нар түрүүлэв

    Монголын бүх ард түмний спортын XV наадмын буудлага спортын 10 метрийн хийн урт бууны шигшээ тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 20, эмэгтэйчүүдэд 23 тамирчин цэц мэргэнээ сорив. Эрэгтэйчүүдийн ангилалд Хэнтий аймгийн тамирчин Б.Эрхэмбаяр алтан медаль хүртсэн бол мастеруудын дэлхийн аварга, Увс аймгийн тамирчин Ц.Мөнх-Эрдэнэ мөнгө, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Баянзүрх дүүргийн тамирчинн Н.Баяраа хүрэл медаль хүртлээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд …

  • 12 September

    ​Түгжрэлийн асуудалд гал унтраах бус, оновчтой шийдэл санал болгохыг үүрэгдэв

    Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга  Ж. Сүхбаатар болон хотын түгжрэлийн асуудал эрхэлсэн албан тушаалтнуудтай өнгөрсөн амралтын өдөр уулзаж чиглэл өглөө. 1. Түгжрэлийн учир шалтгааныг судалгаанд үндэслэн бодитой гаргаж, гал унтраах шинжтэй бус, оновчтой шийдлүүдийг санал болгох 2. Шилжилтийн хугацаанд буюу үндсэн бодлогоо хэрэгжүүлэх хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэх арга …

  • 12 September

    Венецийн Олон улсын кино наадмын “Богино хэмжээний кино” төрөлд Монгол кино шалгарлаа

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Венецийн Олон улсын кино наадам Итали улсын Венец хотод наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 10 -ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. 79 дэх удаагийн Венецийн Олон улсын кино наадмын “ORIZZONTI” уралдаант хэсгийн “Best Short film” киногоор найруулагч П.Лхагвадуламын “Есдүгээр сарын цас” богино хэмжээний кино шалгарлаа. Тус бүтээлийг Франц улсын “Аврора Фильм” компани, Монгол улсын “Гуру Медиа” …

  • 12 September

    Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо орохгүй, дулаан байна. 2022 оны 09 сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно.  Бусад нутгаар багавтар үүлтэй. бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар …