Мэдээ мэдээлэл

August, 2023

  • 18 August

    “S Outlets”, “Aqua garden”-ы голын хамгаалалтын бүсэд барьсан барилгыг буулгаж, газрыг тусгай хамгаалалтад авна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал, архитектур төлөвлөлтийн даалгавар цуцлах 1642 барилга болон үерийн эрсдэлтэй байршлын судалгаа, үерийн бүсэд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх, мөн “S Outlets”, “Aqua garden” зэрэг барилгатай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн юм. Үерийн онцгой хамгаалалтын бүсэд буй “S outlet”, “Aqua garden”, мөн “Шунхлай” …

  • 18 August

    Л.Мөнхбаатар: Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө бүх талаар дэмжиж ажиллана

    Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар өчигдөр (2023.08.17) Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн менежментийн зөвлөх “Инженерс индиа лимитэд” компанийн ерөнхий захирал Вартика Шукла, БНЭУ-ын ЭКСИМ банкны ерөнхий менежер Нирмит Нарендра …

  • 18 August

    Барилгын суурь ухаж, удаан хугацаанд орхисон байршлуудад шалгалт хийж байна

    Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод барьж буй барилга байгууламж болон дэд бүтцийн барилгажилтын ажлын явцад хяналт тавьж, гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, орчны аюулгүй байдалд стандарт, норм дүрмийг хэрэгжүүлэх тухай захирамж гаргасан. Мөн тэрбээр барилгын суурийн зориулалтаар зөвшөөрөлгүй ухсан нүхийг булах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, ногоон байгууламж болгоход анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Нийслэлийн …

  • 18 August

    Зүүн Азийн залуучуудын наадмын E Sport төрлийн тэмцээн эхэллээ

    Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо явагдаж буй Зүүн Азийн залуучуудын спортын наадмын 3 дахь өдрийн тэмцээн уралдаан эхэлж байна. Энэ удаагийн наадамд шинэ төрөл болон орж байгаа E SPORT тэмцээн нь Соёлын төв өргөөнд зохион байгуулагдаж байгаа. Тэмцээн VR TENNIS, KING OF FIGHTERS 15 гэсэн хоёр төрлөөр явагдаж байгаа бөгөөд өнөөдөр VR TENNIS төрлийн хэсгийн шатны тоглолтууд явагдана. Энэ төрөлд …

  • 18 August

    “Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын нээлтийн ёслол боллоо

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо наймдугаар сарын 16-23-нд Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулж буй. Энэ нь Монголд спортын олон төрлөөр анх удаа зохион байгуулж буй олон улсын наадам гэдгээрээ онцлогтой. Наадмын нээлт наймдугаар сарын 16-ны 20:23 цагт эхлэх байсан боловч цаг агаарын нөхцөл байдлын улмаас 24 цагаар хойшлон, өчигдөр нээлтээ хийлээ. Наадам Монгол Улсын Төрийн далбааг залах ёслолоор эхэлсэн …

  • 18 August

    Г.Сундуй: Зөрчлийн хэргийн 4.9 тэрбум хохирлын 87 хувийг гаалийн зөрчил эзэлж байна

    Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол, нөхөн төлбөр гаргуулах албадлагын арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байгааг 2023 оны эхний хагас жилийн байдлаар судалжээ. Энэ талаар тус хэлтсийн хяналтын прокурор Г.Сундуйтай цөөн хором ярилцлаа. -Судалгааныхаа талаар мэдээлэл өгөөч. Хэчнээн зөрчлийн хэрэг бүртгэгдэж, хохирол …

  • 18 August

    FIBA 3X3: Монголын эрэгтэй баг АЛТАН медалийн төлөө тоглоно

    “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд өчигдөр болж, Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Хятадын шигшээ багийг 21-17 харьцаатай хожсон. Ийнхүү манай эрэгтэй баг нэг ч хожигдоогүй амжилттай Зүүн Азийн залуучуудын наадмын аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо. Өрсөлдөгч нь өчигдөр манай залуучуудын ялсан Хятадын шигшээ баг. Хүрэл медалийн төлөөх тоглолт өнөөдөр 16:00 цагаас, алтан медалийн төлөөх …

  • 18 August

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчидад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. 2023 оны наймдугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн …

  • 17 August

    Жүдо: С.Мөнх-Оргил мөнгөн медаль хүртлээ

    Улаанбаатар хотод зохиогдож буй Зүүн Азийн залуучуудын спортын наадмын жүдо бөхийн тэмцээн Мөсөн Өргөөнд үргэлжлэн явагдаж байна. Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд хүч үзсэн манай тамирчин С.Мөнх-Оргил  аваргын алтан медалийн төлөө БНСУ-ын тамирчин Ли Чан Койтой барилдаж ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.

  • 17 August

    Жүдо:Т.Отгонжаргал алтан медаль хүртлээ

    Зүүн Азийн залуучуудын наадамд оролцож буй Монголын баг анхны алтан медалиа жүдо бөхийн төрлөөр хүртлээ. Эмэгтэйчүүдийн 44 кг-д зодоглосон “Мон Алтиус Цагаанбаатар” академийн бөх Тогтбаатарын Отгонжаргал Тайванийн Хуан Вен И-г нэмэлт цагт торгуулиар ялж, алтан медалийн эзэн болов.

  • 17 August

    Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийн шүүх хурал маргааш хүртэл хойшлогдлоо

    Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 16:00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон ч маргааш хүртэл хойшлогдлоо. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК, Цемент шохой ХК-ийн хууль бусаар хувьчлан, хохирол учруулсантай холбоотойгоор Д.Эрдэнэбилэг нарын 21 оролцогч, 2 хуулийн этгээдэд хамаарах эрүүгийн хэргийг АТГ-аас хянан шалгасан. Дээрх хэргийг 2022.12.28-ны …

  • 17 August

    Зүүн Азийн залуучуудын наадмын бадминтоны тэмцээнд 68 тамирчин өрсөлдөж байна

    МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Азийн бадминтоны холбооны Ерөнхийлөгч Ким Жон Сү-г өнөөдөр Олимпик хауст хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Монголын бадминтоны спортын хөгжлийн талаар санал солилцож, тамирчин, дасгалжуулагчдыг хамтарсан бэлтгэл хийлгэх, Азийн бадминтоны холбооны төсөл хөтөлбөрүүдэд хамруулах боломжийн талаар ярилцав. Ноён Ким Жон Сү нь тамирчин ахуйдаа 1986 оны Азийн наадамд аваргалж байсан бөгөөд дасгалжуулагчийн албанд шилжээд 1992, 1996, 2000, …

  • 17 August

    БОКС: Д.Гэрэлсайхан алтан медалийн төлөө тулалдана

    Зүүн Азийн залуучуудын наадмын боксын эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Монгол Улсын шигшээ тамирчин Даваагийн Гэрэлсайхан БНСУ-ын тамирчин Хежин Парктай мөнгөн медалийн төлөө тулалдаж, 4-1 онооны харьцаагаар ялалт байгууллаа. Ингэснээр манай тамирчин БНХАУ-ын Цянвен Ли-тэй нөгөөдөр алтан медалийн төлөө тоглохоор  боллоо. Цянвен Ли өнөөдөр Тайваний боксчин И Чин Ли-г 4-1 онооны харьцаагаар ялсан юм.  

  • 17 August

    Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замыг хааж, хучилт хийнэ

    Баянгол дүүрэг 16 дугаар хороо Занабазарын гудамж буюу Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Тодруулбал, нөгөөдөр буюу наймдугаар сарын 19-ний 23:00 цагаас 22-ны 06:00 цаг хүртэл тус авто замыг хааж, хучилт хийнэ. Мөн суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм. Иймд дээрх хугацаанд иргэд, …

  • 17 August

    Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Зүүн Азийн олимпын зөвлөлийн Ерөнхийлөгчид талархал илэрхийлж, амжилт хүслээ

    Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Зүүн Азийн олимпын хорооны дэд ерөнхийлөгч, БНХАУ-ын Үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч Ян Шуан болон олон улсын төлөөлөлтэй уулзаж, талархал илэрхийллээ. Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан  “Зүүн Азийн залуучуудын наадам манай улсад зохион байгуулагдаж буйд Монголын ард иргэд баяртай байна. Олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, шинэ залуу үеийн тамирчдыг нээн илрүүлэх ач холбогдолтой наадмыг …