Өнөөдөр /2023.03.03/ Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газраас “Авто машины нүүрсэн яндангаас ялгарч буй бохирдол, орчны аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Мөрдөн шалгах газраас он гарсаар автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлддэг дөрвөн бүлэг, 13 этгээдийг баривчлан шалгаж, энэ төрлийн 45 гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоожээ. Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга Д.Отгонжаргал хэлэхдээ “Сүүлийн …
Мэдээ мэдээлэл
March, 2023
-
3 March
М.Баяраа:Золбин нохой, мууранд үржил хязгаарлах мэс ажилбар хийж эхлэхээр төлөвлөж байна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Энэ удаагийн хурлаар эзэнгүй муур, нохойн тоо толгойг бууруулах чиглэлээр авах зарим арга хэмжээг хэлэлцлээ. Тодруулбал, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотод эзэнгүй нохой, муур устгах ажлын нэгж тарифыг нэмэх асуудлыг хөндсөн. Өнгөрсөн оны эхний хагасын байдлаар нохойд хүн болон мал хазуулсан 3169 тохиолдол гарсан бөгөөд энэ нь гэр хорооллын …
-
3 March
Хаврын цэвэрлэгээний аян зохион байгуулна
Долоо хоног бүрийн баасан гарагт Улаанбаатар хотын Ерөнхий менежер цаг үеийн асуудлаар болон хийж байгаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар мэдээлэл өгч буй. Өнөөдрийн хувьд Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журмын талаар, мөн хаврын цэвэрлэгээний аяны тухай мэдээлэл өглөө. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зургаан долоон хоногийн турш үргэлжлэх хаврын цэвэрлэгээний аяныг Захирагчийн ажлын алба /УБЗАА/ бусад байгууллагатай …
-
3 March
Зөвшөөрөлгүй самбар, хаягийн байгууламж буулгах ажил эхэллээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгааны самбар, хаягийн байгууламжид хяналт тавин, зөрчлийг арилгахаар хоёр үе шат бүхий хяналт, шалгалтыг явуулж эхэлсэн. Тодруулбал, НИТХ-аас баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журамд зааснаар төвийн зургаан дүүргийн хэмжээнд зөвшөөрөл бүхий 10 төрлийн 496 гадна зар сурталчилгааны байгууламж хамаардаг. Гэвч аж ахуйн нэгж …
-
3 March
Япончууд шатаасан хог хаягдлынхаа үнсээр цемент хийж байна
–Токиогийн ЧҮБО үйлдвэр жилд 2.5 сая тонн хогийг ангилж, дахин боловсруулдаг– Токио хотын хог хаягдлыг дахин боловсруулах ЧҮБО /CHUBO/ үйлдвэрийн үйл ажиллагаатай НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, НИТХ-ын төлөөлөгч Б.Өнөбат нарын албаныхан танилцаж, туршлага судаллаа. Улаанбаатарчууд жилд 1.4 сая тонн хог хаягдал “үйлдвэрлэдэг” бөгөөд үүний 11.4 хувийг л дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Жижиг, …
-
3 March
Дэлхий даяар 2.3 тэрбум хүн хүнсний аюулгүй байдлын эрсдэлд ороод байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” өнөөдөр Төрийн ордонд болж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн онд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа юм. Хүнсний хувьсгалын хүрээнд зохион байгуулж буй өнөөдрийн зөвлөгөөнд үндэсний хүнсний үйлдвэрлэгчид оролцож, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж байна. Цар тахал, геополитик, гео-стратегийн нэн …
-
3 March
“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 1 их наяд төгрөг хүртэлх санхүүжилт олгоно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” Төрийн ордонд болж байна. Үндэсний хөдөлгөөний хүрээнд ирэх 5 жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, цаашилбал хүнс экспортлогч орон болох, мөн малын өвчингүй эрүүл бүс бий болгох зорилтыг санаачлан дэвшүүлсэн. Санхүүгийн салбар, тэр …
-
3 March
Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2023 онд 223 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” өнөөдөр Төрийн ордонд болж байна. УИХ-ын 36 дугаар тогтоолын дагуу хүнс, хөдөө аж ахуйн салбарт ирэх таван жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхээр шийдвэрлэж, Засгийн газарт тодорхой үүрэг, даалгавар өгсөн. Энэ онд гэхэд л …
-
3 March
Хүнсний хувьсгалын хүрээнд хэрэгжүүлэх зургаан зорилт
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” өнөөдөр Төрийн ордонд болж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, “Хүнсний хувьсгал”-ын хэрэгжилтийн хүрээнд цаашид төр, хувийн хэвшлийн зүгээс дараах асуудлуудад анхаарч, хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байгаагаа онцлов. Үүнд: 1.Хөдөлгөөний хэрэгжилтийг улс орны хөгжлийн бодлого, түүн дотроо бүсчилсэн хөгжлийн бодлоготой зөв уялдуулах, хүнс, хөдөө аж ахуйн кластеруудыг …
-
3 March
Монгол Улс үйлдвэрлэгч, баялаг бүтээгч болох ёстойг хүнсний салбарын зөвлөгөөнөөр онцоллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” Төрийн ордонд болж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн онд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн санаачлан хүнсний аюулгүй байдалд анхаарал хандуулж байгаа юм. “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд зохион байгуулж буй өнөөдрийн зөвлөгөөнд үндэсний хүнсний үйлдвэрлэгчид оролцож, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж эхэллээ. Цар тахал, геополитик, гео-стратегийн нэн ээдрээтэй нөхцөл …
-
3 March
Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. 2023 оны гуравдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 11-16 …
-
2 March
Цэвэр агаар –Дээд түвшний чуулга уулзалт эхэллээ
Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн Дээд түвшний чуулга уулзалт Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна. 2021 онд ДЭМБ-аас шинэчлэн гаргасан Агаарын чанарыг үнэлэх аргачилсан зааварт гадна болон дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй зүрх судас, амьсгалын замын өвчлөлтэй холбоотой нас баралт 7 саяд хүрч, жил бүр нэмэгдэж байгаа тухай дурдсан байдаг. Эдгээр нас баралтын дийлэнх хувь нь эдийн засаг, …
-
2 March
“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас чөлөөлж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд ажиллах үед татварын бодлогоор дэмжих, урт хугацаатай, хүү багатай зээл олгох хүсэлт их гарч байсан юм. Энэ дагуу Засгийн газраас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолд татварын дэмжлэг үзүүлэхээр тусгасан …
-
2 March
“Хүнсний хувьсгал” татварыг 90 хувь хөнгөлнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу хөнгөлөлт үзүүлж байна. Тухайлбал: – Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалттай аж ахуйн нэгжүүдийн тус хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр болжээ. Мөн үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс, жимсгэнэ, тэжээл, …
-
2 March
Д.Баярболд: Таргалалт Монголд тулгамдсан асуудал болж байна
Жил бүрийн өдийд томоохон тэмдэглэлт баярууд дуусахтай зэрэгцэн хүн бүр дор бүрнээ турж, эрүүл жиндээ хүрэх зорилго тавьдаг. Баяраар идсэн их хэмжээний хоол унд илүүдэл жин болж бидний биед “тухалдаг” тул арга ч үгүй юм. Сүүлийн жилүүдэд хүн амын дундах таргалалт нэмэгдэж, үүнтэй холбоотой өвчлөл хэвийн үзэгдэл болж буйг судалгаа, тоо баримтаас харж болно. Монголчуудын жингийн илүүдэл нийгмийн эрүүл мэндийн …