Мэдээ мэдээлэл

May, 2016

  • 30 May

    Дүүргүүдийн хүүхдийн баяр өнөөдрөөс эхэлж байна

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн арга хэмжээ зургаадугаар сарын 1-нд Чингисийн талбайд 11:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн хүүхдийн баярыг “Ном”, “Авьяас”, “Багшийн хөтөлбөр”-ийн үр дүнг олон нийтэд танилцуулах, хүүхдийн авьяас, ур чадвар, амжилтыг сурталчлах, алдаршуулах зорилгоор Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулж байна. Тухайлбал,  Таван зуун  хүүхэд бишгүүрээр  Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хөгжмийн …

  • 30 May

    Өс хонзонгийн сэдлээр амийг нь хохироогоод хээр нүцгэлж хаяжээ

    Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт эмэгтэй хүнийг яргачилж тамлаж амийг нь хохироогоод жалганд нүцгэлж хаясан аймшигтай хэрэг гарчээ. Тодруулбал, уг хэрэг өнгөрсөн сард гарсан бөгөөд талийгаач эмэгтэй хувийн байгууллагад ажилладаг аав ээж, хүүхэдтэйгээ хамт амьдардаг нэгэн байжээ. Хэрэгт хоёр залууг сэжиглэн Цагдан хорих төвд саатуулсан байгаа ажээ. Тэд мэдүүлгээрээ “Өс хонзонгийн сэдлээр хүний амь нас хохироосон” гэж мэдүүлжээ. zaluu.com

  • 30 May

    Их тойрууд тохижилтын ажил хийж байна

    “АСЕМ”-ын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Их тойруу буюу 100 айлын уулзвараас Сансарын аюулгүйн тойрог хүртэл явган хүний замын хавтанг нөхөн сэргээх, сул шороо ихтэй, ногоон байгууламж хийх боломжгүй налуу даланг эко хавтангаар хучих ажлыг хийж байна. Одоогоор хуучин 410 метр квадрат эко хавтанг хуулж, шинээр 521 метр квадрат эко хавтанг суулган, 300 метр квадрат явган хүний замыг бетоноор цутган, 200 …

  • 29 May

    Халуун усны хязгаарлалт хийх хувиар

    Нийслэлд дулаан шугам сүлжээний засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан тавдугаар сарын 10-наас айл өрх, албан байгууллагын халуун усыг хуваарийн дагуу тасалж эхэлсэн. Тэгвэл маргаашнаас хотын төв хэсгийн халуун усыг тасалж ажил гүйцэтгэх юм байна. Тухайлбал, тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 10-ны хооронд Баянгол зочид буудал, 40, 50 мянгат, Улсын их дэлгүүр, баруун дөрвөн зам, Тээврийн товчоо, Барс зах, Алтай хотхон, Автобус-1, …

  • 29 May

    Стивен Спилберг доктор боллоо

    Найруулагч Стивен Спилберг Харвардын их сургуулийн хүндэт доктор болсон талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ. Тэрбээр энэ амралтын өдөр тус сургуульд зочилж, оюутнуудад “Кино урлаг болон хүний сэтгэлгээ” сэдвээр итгэл тавьсан байна. Уг илтгэлийн дараа Харвардын их сургуулийн захиргаа найруулагчийг хүндэт доктор цол тэмдгээр шагнасан аж. Спилберг “Би их сургууль төгсөөгүй. Амьдрал надад хичээл заасан. Бас хэн байхыг минь заасан. Та бүхэн азтай …

  • 28 May

    С.Ням-Очир, Г.Одбаяр тэргүүтэй 7 бөх барилдана

    Мексикийн Гуадалахара хотноо жүдо бөхийн “World masters”тэмцээн  болж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын барилдаанууд болох учиртай. Манайхаас эдгээр жингүүдэд 7 бөх барилдах юм. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд С.Ням-Очир болон Г.Одбаяр гэсэн шилдгүүд барилдаж байгаа. Олимпийн наадамд оролцохоор болсон Г.Одбаяр А хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн бөгөөд хоёрдугаар тойрогт Мексекийн Аяала Самуэльтай барилдана. Хэрвээ ялбал …

  • 28 May

    Хаан Банк “Хакердуулав” уу

     ХаанБанк “эргэлзээ төрүүлж эхэллээ” гэсэн иргэдийн гомдлын дагуу сурвалжлахад өнөөдөр өглөөний 10.00 цагаас эхлэн ажиллахгүй болсон байна. Мөн Хаанбанкны картыг бусад банкны АТМ-машинд хийхэд ч таны картыг уншихгүй ба гүйлгээ хийх зөвшөөрөл алга байна гэсэн хариу гарч ирж байна. Үйлчлүүлэгчээ хаанд өргөмжилнө уриатай Хаан банкны талаар гомдол, санал тасардаггүй. Картнаас мөнгө иддэг, оочер дугаар ихтэй гээд иргэд байнга бухимддаг. Тэгвэл …

  • 28 May

    Айлд үлдээсэн охинтойгоо 80 жилийн дараа уулзжээ

    1933 онд охиноо орхисон эмэгтэй 80 жилийн дараа түүнтэй уулзжээ гэж “Дейли мэйл” сонинд бичсэн байна. 83 настай Дориени Хаммани 99 настай Эйлин Вагнер луу утасдаж, “Сайн байна уу, ээж ээ” гэж хэлсэн гэнэ.                Сонинд бичсэнээр, Висконсин муж улсын оршин суугч эмэгтэй 16 настайдаа хүчирхийлэлд өртөн, жирэмсэн болжээ. Вагнер охин төрүүлж, түүнийгээ айлд өгчээ. Охиноо үрчлүүлсэн тухай баримт бичгийг …

  • 28 May

    Атомын бөмбөгдөлтийг харуулсан фото зургуудыг Хирошимагийн музейд хандивлана

      ВАШИНГТОН. /NHK/. Атомын бөмбөг нь ямар хүчтэй бөгөөд аюултай зэвсэг болохыг харуулсан фото зургуудыг Хирошима хотын Энх тайвны дурсгалын музейн үзмэрийн санд хандивлахаар болжээ. Америкийн цэргүүдийн авсан эдгээр зургуудыг хошууч генерал Лесли Гровс Ерөнхийлөгч Харри Трумэны Засгийн газрын томоохон албан тушаалтнуудад атомын бөмбөг ямар хор хөнөөлтэй зэвсэг болохыг тайлбарлахдаа ашиглаж байжээ. Зарим зургийг Хирошима болон Нагасаки хотод атомын бөмбөг хаясны дараа агаараас авсан байна. Мөн атомын бөмбөг …

  • 28 May

    4,3 тонн алт экспортолжээ

    2016 оны эхний  дөрвөн сарын байдлаар 7.4 сая тонн нүүрс, 2.7 тонн алт,  404.1 мянган тонн газрын тосыг тус тус олборлоод байна. 58.8 мянган тонн хайлуур жоншны баяжмал,  498.9 мянган тонн зэсийн хүдрийн баяжмал,  713.1 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал,  29.0 мянган тонн цайрын баяжмал тус тус үйлдвэрлэсэн байна. Экспортын хувьд 2016 оны эхний дөрвөн  сард 557.5 мянган тонн зэсийн баяжмал, …

  • 28 May

    Дуучин Л.Байзада “Зүрхний бяцхан сувд” хандивын тоглолтын талаар тайлбар өглөө

    Тархнины саажилттай гэж  оношлогдсон 1 ой зургаахан сартай О.Сувд охинд туслах “Зүрхний бяцхан сувд” хандивын тоглолт   саяхан болж өнгөрсөн. Тус тоглолтыг Латиф сангийн сангийн тэргүүн дуучин Л.Байзада хариуцан ажилласан боловч өнөөдрийг хүртэл тоглолтын орлогыг охины ээжид өгөөгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл  дуучин  Л.Байзада “Зүрхний бяцхан сувд” хандивын тоглолтын талаар ийн мэдээлэл хийлээ. “Зүрхний бяцхан Сувд” хандивын …

  • 28 May

    Сонгуулиар мөнгө тараасаныг баримтаар илчилбэл 20 дахин нугалсан урамшуулал авна гэнэ

    Сонгуулийн тухай хуулинд Сонгуулиар эд зүйл, бэлэн мөнгө тараасан этгээдийг илчилбэл 20 дахин нугалсан урамшуулал авах тухай заасан байна. Тодруулбал сонгуулийн сурталчилгааны үеэр сонгогчдод хууль бусаар эд зүйл, бэлэн мөнгө тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол зөрчлийг мэдээлсэн иргэнд тараасан эд зүйл, бэлэн мөнгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээний мөнгөн урамшуулал СЕХ-ноос олгох юм байна. Хуулийн заалт: 71 дүгээр …

  • 28 May

    Дуут дохиог буруугаар ашиглавал торгуультай

    Дуут дохио буюу сигналыг тээврийн хөдөлгөөнд оролцож байх үедээ осол аваараас сэргийлэх үүднээс хэн нэгэнд сануулга өгөхөөр хэрэглэх заалттай.  Гэвч жолооч нар зориулалтын бусаар хэрэглэж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн дуут дохиог өгөх журмыг зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан байдаг. Нэг автомашинаас гарах …

  • 28 May

    Л.Цандэлэг жийгдэж, дуучин Г.Эрдэнэтунгалаг нэр дэвшинэ

    Ардчилсан намын ҮЗХ-ны хурал 00.00 цагаас өндөрлөж, намын дарга З.Энхболд нэр дэвшигчдийг албан ёсоор танилцууллаа.   Сүхбаатар дүүрэгт М.Батчимэг гишүүн нэр дэвшихээр болж Р.Амаржаргал гишүүн нэр дэвшихээс татгалзсан аж. Мөн Баянхонгор аймагт олимпийн аварга Н.Түвшинбаяр, Х.Баттулга нар хоёулаа нэр дэвшихээр болсон байна. Эдгээрээс хамгийн сонирхол татаж буй нь дуучин Г.Эрдэнэтунгалаг Сэлэнгэ аймгийн 26-р тойргоос нэр дэвшиж, тус аймагт нэр дэвшихээр …

  • 28 May

    Чингисийн талбайн баруун талын замыг хэсэгчлэн хаана

    Чингисийн талбайд “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиудын үзүүлэлх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, үдшийн цэнгүүн болох гэж байгаатай холбогдуулан 11:00-14:00, 21:00-23:00 цаг хүртэл Чингисийн талбайн баруун талын замыг хаах юм. Мөн Чингисийн талбайн урд талын авто машины зогсоолыг 08:00-23:00 цаг хүртэл хааж, Амарын гудамж, Хангарди ордны баруун тал, Улсын Драмын Эрдмийн театр, Тагнуулын ерөнхий газрар, Спортын ордны …