Мэдээ мэдээлэл

May, 2016

  • 17 May

    Нууранд осолдсон иргэдийн цогцсыг хайж 120 гаруй удаагийн шумбалт хийжээ

    Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нууранд 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр загасчилж явсан дөрвөн иргэн завьтайгаа нууранд осолдож, аврагчид иргэн Б, Г нарын цогцос болон иргэдийн завийг олоод байсан юм. Харин иргэн Б, М нарын цогцсыг эрэн хайх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон тул ар гэрийнхний зөвшөөрлөөр эрлийг 2016 оны 05 дугаар 16-ны өдрөөс эхлэн зогсоогоод байна. Аврагчид …

  • 17 May

    Цагдаагийн алба хаагчдын хуримын ёслолын үйл ажиллагааг 2 дахь удаагаа зохион байгууллаа

    Цагдаагийн байгууллагын 95, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90, Замын цагдаагийн албаны 80, Ахмадын хорооны 50, Гэрлэх ёслолын ордны 40 жилийн ойг тохиолдуулан хоёр дахь удаагаа “Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр буюу энэ оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хуримын ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд цагдаагийн 15 хос оролцож хуримын ёслолоо хийсний дотор Цагдаагийн байгууллагад 30 жил үр …

  • 17 May

    Чингэлтэйн замыг хаана

    Өнөөдрөөс Чингэлтэйн гудамж буюу Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж эхэлж байна. Үүнтэй холбогдуулан Camel дэлгүүрээс Чингэлтэй, Хайлаастын уулзвар хүртэл 800 метр замыг өнөөдрийн 22:00 цагаас 22-ны 22:00 цаг хүртэл бүрэн хааж суурь хучилтын ажил хийхээр болжээ. Зам барилгын ажлын үед түр зам гаргах бөгөөд иргэд түр замаар хөдөлгөөнд оролцох боломжтой. Эх …

  • 17 May

    Хууль дээр сандайлсан Ардчилсан нам

    УИХ өнгөрсөн  долоо хоногт ҮХЦ-ын дүгнэлттэй холбоотойгоор  Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар болсон. Харин СЕХ-оос жижиг 76 тойргийн хуваарилалтыг УИХ-д өргөн барьсан нь УИХ-ын гишүүдийн төдийгүй, олон нийтийн дургүйцэл гайхширлыг бараад авлаа. Энэхүү асуудалтай холбоотой бүрэн хэмжээний нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэж байна.

  • 17 May

    Зуслангийн замын өнгө хучилтыг хөдөлгөөн хаахгүйгээр хийж байна

    Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьт, Хандгайт хүртэлх нийт 16,35 километр автозамыг өнгөрсөн онд өргөтгөж шинэчлэн ашиглалтад оруулсан. Ингэхдээ Шадивлангийн уулвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4.6км замыг суурь хучилтаар зорчих хэсгийг нээсэн юм. Тэгвэл Шадивлангийн уулвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4.6км замын өнгө хучилтын ажил эхлээд байна. Уг ажлыг Төгс зам ХХК  гүйцэтгэж буй бөгөөд зам барилгын ажлыг иргэдэд хүндрэл, төвөг багатай үргэлжлүүлэх үүднээс  …

  • 17 May

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын ээлжит хуралдаан болно

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг зохион байгуулах Үндэсний хорооны энэ жилийн эхний хурал өнгөрсөн дөрөвдүгээр сард болж, салбар хороодын бүрэлдэхүүнийг баталсан байгаа билээ. Тэгвэл өнөөдөр 11 цагаас Шадар сайд Ц.Оюунбаатарын өрөөнд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын ээлжит хуралдаан болохоор товлогджээ. Эх сурвалж: Zaluu.com

  • 17 May

    Цагдаад “хоригдсон” үрийн буудайг Р.Бурмаа сайд чөлөөллөө

    Монгол ардын “Болдоггүй бор өвгөн” гэж нэг үлгэр байдаг. Хурмаст тэнгэр болзоотын бор толгой дээр байдаг өвгөнийг хорлоод ир гэж элч зарлагаа явуулдаг. Гэтэл тэд нь хорлох гэж очоод хорлогдоод буцдаг. Энэ цагийн болдоггүй бор өвгөн нь “Р.Бурмаа” нэртэй болсон юм байх. Харин “Хурмаст” тэнгэрүүд нь Цандэлэг, Чинбат гээд олон нэр, толгойтой болж.  “Хурмаст” тэнгэрүүд Р.Бурмааг хорлохын тулд “Тариалан эрхлэлтийг …

  • 17 May

    Сонгуулийн хайр

    Эвий минь энхрий минь Эгэлгүй миний танхил ард минь Эртхэн ингээд л хүрээд ирэхгүй Эрхлүүлээд чамайг жаргаана шүү дээ Өнгөрсөн дөрвөн жил чамайг зүүдэллээ Өндийгөөд сэртэл сонгууль ойртож Өмөлзлтөл би ард түмнээ саналаа Өмөөрөөд босно одоо л тэмцэх цаг ! Царай нь яасан харлаа вэ ? Цай ундаа ууж байна уу ? Цонхийгоод чи минь яагаа вэ ? Цалин мөнгө …

  • 17 May

    Буян‬ буцаж ирдгийн гайхалтай жишээ

    20-р зууны эхээр Шотландын нэгэн фермер намагтай газрын дэргэдүүр өнгөрөн, гэр рүүгээ харьж явжээ. Гэнэт тэрээр тусламж гуйн хашгирах дуу сонсов. Фермер эр дуу гарсан зүг рүү гүйн очиход нэгэн жаал хүү намагт шигдсэн байж. Хүү намгаас гарахаар зүтгэн хөдлөхөд намаг түүнийг улам сорж, хүү айсандаа чангаар орилж байлаа. Фермер эр тэр дор нь бүдүүн мөчир хөрөөдөн унагаад живж буй …

  • 17 May

    Москвагийн “Метро”

    Өчигдөр, 2016 оны 5 дугаар сарын 15-нд Москва хотод анхны метроны шугам ашиглалтад орсны 81 жилийн ой боллоо. Анх энд ирээд метронд ороход маш чанга дуу чимээ угтан авч гайшруулж байлаа. Бүр вагон дотор нь суугаад хурдтай явах үед үүсэж буй савалгаа, чичирхийллээс нь бяцхан айдас төрж байв. Одоо бол энэ бүхэнд хэдийнээ дасчээ. Өдөр тутам байнга үйлчлүүлдэг москвагийн метрогийн …

  • 17 May

    Энэ өдөр дэлхийн түүхэнд

    -Норвегийн химич, Нобелийн шагналт Одд Хассел 1897 оны энэ өдөр, -“Аpple” корпорацийг хамтран байгуулагч Рональд Уэйн 1934 оны эл өдөр, -Ирландын дуучин Эня 1961 оны энэ өдөр, -“New Кids on the Block” хамтлагийн дуучин Жордан Найт 1970 оны эл өдөр, -Францын сагсан бөмбөгчин Тони Паркер 1982 оны энэ өдөр мэндэлжээ. 1814-Монако Францаас Австрийн мэдэлд шилжжээ. 1865-Олон улсын цахилгаан холбооны байгууллагыг /дараа нь Олон …

  • 17 May

    Нийслэлд ногоон төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийг шалгаруулж, урамшуулдаг болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ногоон төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулах, урамшуулах журам батлах тухай” А/389  дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт ногоон төсөл хэрэгжүүлэгч иргэн аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах, урамшуулах журмыг баталлаа. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт ногоон төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах, хяналт тавих, дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Зөвлөлийг байгуулж, …

  • 17 May

    Фэйсбүүкчдийн заавал мэдэх тохиргоонууд

    Facebook-н тохиргоог сайтар хийгээгүйгээс таны талаарх бүх мэдээлэл бусдад харагдах эсвэл хакердах зэрэг хүндрэлүүд гардаг. Дараах тохиргоонуудыг хийж сурсанаар та өөрийнхөө Facebook-г өөрийн хүссэнээр тохируулж , мөн хувийн нууцаа хамгаалж сурна. 1. найзуудынхаа хаягийн жагсаалтыг ашигла (friends list)  Танд хэрвээ олон найзууд байгаа бол тэднийг хооронд нь ангилах боломжтой . Жишээ нь их сургууль , ажил, гэр бүл найзууд гэх мэтээр …

  • 17 May

    С.Оюун: Ц.Ганхуяг бид хоёр дэвшихгүй

    УИХ-ын гишүүн С.Оюунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.  – ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг дарга зарим гишүүд, дэмжигчдийн хамтаар СЕХ-той шүүхдэлцэж байна. СЕХ-ноос танай намыг сонгуульд оролцуулахгүй байх шалтгаан нь таны гарын үсэг зурах хэсэгт өөр хүн зурсан учраас зөрчилтэй гэж үзээд байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдлыг харахад танай нам дотроо зөрчилтэй юм шиг. Энэ асуудал дээр тайлбар өгөхгүй юу? – Манай ИЗНН-ын Үндэсний хороо …

  • 17 May

    Корпорэйтэд гадны нөлөөтэй санаатай гал тавьсан байж магадгүй

     “Корпорэйт Конвеншн центр”-т өнөөдөр 13 цагийн орчимд гал гарч, гал унтраах ангийнхан шуурхай ажилласны эцэст галыг гадагш тархуулалгүй унтрааж чадсан билээ. Үүний дагуу тус байгуулагын үүсгэн байгуулагч Т.Ганболдтой холбогдож зарим зүйлийг тодруулав. –Танай байгууллага дээр гал юунаас болж гарав? -Цахилгааны шахтанд гал гарсан юм бна… -Тантай холбоотой гадны нөлөөтэй байх магдалтай гэж хүмүүс ярьж байна?! -Манай инжинерүүд гадны нөлөөтэй байх …