Мэдээ мэдээлэл

May, 2016

  • 13 May

    Ука “сингл” ээж үү?

    Укагийн хоёр дахь цомгийн “Мөрөөдөл бид хоёр”, “Араас минь тэврээч”, “Зүрхэн тэмдэгт” зэрэг хитүүд моданаас гарах шахаад байсан “Киви” тийш  ярианы сэдвийг хандуулаад авсан гэж болно. Шаргал үст бүсгүй  тууштай, санаачлагатай нэгэн гэж өөрийгөө дүгнэсэн нь бий. Хүүхэд байхын л дуулах бүжиглэхийн хүслээр жигүүрлэсэн шартай охин явсан тэрээр өдгөө мөрөөдлөө биелүүлсэндээ ихэд маадгар алхалдаг. Урлагт золиос байж амжилтад хүрдэг гэлцдэг. …

  • 13 May

    Тойргийн хуваарилалтын бухимдал

    Хүний өмнөөс ичнэ гэдэг хамгийн хэцүү юм. Улстөрчдийн тойрог мандатын хуваарилалтаас болж УИХ-ын чуулган гацлаа. АН-ынхан нь өөрсдөдөө тааруулж мандатын тоог хуваарилчихаж. Тэд цэнхэр тойрог буюу АН-ынхан сонгогдох магадлалтай тойргуудаа нэгээр нэмсэн байгаа юм. Үүнийгээ тухайн газар нутаг, хүн амын тоотой харьцуулсан хамгийн зөв хуваарилалт хэмээн тайлбарлах. Харин энэ нь мэдээж МАН-ынханд таалагдаагүй. Тэдэнд таалагдах, эс таалагдах эрх баригчдад хамаагүй …

  • 13 May

    Жүжигчин Б.Хулан хөлөө хугартлаа “тогложээ”

    Жүжигчин Б.Хулан өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Туршилтын хосууд”, “Өртөө”, “Өвлийн тууж” гэсэн гурван киноны гол дүрд зэрэг тоглож, ёстой л кинонуудыг бөөндөх шиг болсон байна. Харин энэ бүхэн Б.Хулангийн авъяас чадвар, басхүү тэсвэр хатуужлыг нь шалгаад авчээ. Тодруулбал тэрбээр найруулагч Б.Чингүүний найруулсан “Өртөө” УСК-ын Индрагийн дүрийг бүтээж байхдаа хөлөө хугалж, бэртсэн гэнэ. Ингэхдээ давхар “Оюунлаг” продакшны “Туршилтын хосууд” киноны зураг …

  • 13 May

    2016 оны сонгуулийн тойргийн мандатыг баталлаа

    УИХ өчигдөр орой цаг сунган хуралдаж Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай СЕХ-ны саналыг авч хэлэлцлээ. Уг тогтоолын төсөлтэй холбогдуулж гишүүд санал хэлсний дараа санал хураалт явуулахад СЕХ-ноос гаргасан тогтоолын төслийг гишүүдийн 61,9 хувийн саналаар дэмжиж, баталлаа. Уг тогтоолын төслийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх юм. Тогтоолын төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын сонгуулийн …

  • 13 May

    Энэ өдөр дэлхийн түүхэнд

    1625-Италийн зураач Карло Маратта, 1956-Энэтхэгийн шашны зүтгэлтэн Шри Шри Рави Шанкар нар мэндлэв. 1501-Америго Веспуччи далайн аялалдаа гарчээ. 1647-Чилийн нийслэл Сантьяго хотын суурийг тавьжээ. 1696-Галдан Бошигтын цэрэг Манжийн цэрэгтэй Тэрэлжид байлдав. 1777-Венийн номын сангийн нээлт болжээ. 1787-Австрали тивийн шинэ оршин суугчдын анхны цуваа Англиас гарчээ. 1846-Калифорни, Аризона, Нью-Мехико, Техас зэрэг Мексик улсын нутаг АНУ-ын захиргаанд нэгджээ. 1888-Бразил улсад боолын худалдааг …

  • 13 May

    Хандалтын тоогоороо Монголд тэргүүлж байгаа 10 сайтыг танилцуулья

    XXI  зуун бол мэдээллийн эрин зуун  гэдэгтэй хэн ч маргахгүй биз.  Та бидний эргэн тойронд мэдээллийн олон арван хэрэгслүүд ажиллаж, хүмүүс гар утас тавлетнаасаа хүссэн мэдээллээ олж мэдэх бололцоотой болсон нь энэ цаг үеийн нэг онцлог юм. Ийм цаг амьдарч байгаа та бид аливаа мэдээллийг түргэн шуурхай, үнэн бодитой эх сурвалжаас олж мэдэх нь чухал юм. Монголчууд бид фэйсбүүк, твиттер, инстаграм …

  • 13 May

    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 20 дахь дугаар өнөөдөр хэвлэгдэн гарлаа. Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Хуульд, тухайлбал, “ашгийн төлөө бус боловсролын сургалтын байгууллага” гэж сургалтын үйл ажиллагаа явуулах үндсэн зорилготой, үйл ажиллагаанаасаа олсон ашгийг /орлогыг/ зөвхөн үндсэн зорилгын дагуу зарцуулдаг, үндсэн хөрөнгө нь хувьцаанд хуваагддаггүй хуулийн этгээдийг; “ашгийн төлөө боловсролын сургалтын байгууллага” …

  • 13 May

    “Форбс” сэтгүүл хамгийн үнэ өртөгтэй брэндүүдийг шалгаруулав

    Америкийн “Форбс” сэтгүүл хамгийн үнэ өртөгтэй брэндүүдийн ээлжит жагсаалтыг гаргажээ. “Apple” компани жагсаалтыг зургаан удаа дараалан тэргүүлж, брэндийн өртөгөөрөө Google, Microsoft, Coca-Cola болон Facebook-ийг гүйцэж түрүүлсэн байна. Дэлхийн хамгийн үнэ өртөгтэй брэндүүдийн жагсаалтыг гаргахдаа сэтгүүлийн редакци компаниудын сүүлийн гурван жилийн ашиг, түүнчилэн янз бүрийн салбарын ашигт уг брнэдийн үзүүлж буй нөлөөний коэффициентийг харгалзан үзжээ. Apple брэндийн өртөг нэг жилийн хугацаанд …

  • 13 May

    Авто машины хувьсал /фото/

    Авто машины хувьсал

  • 13 May

    Жүжигчин П.Баттөрийн шинэ стиль

    “Тусгай салаа” киноны Тевшингийн дүрээр анх олны хараанд өртсөн жүжигчин П.Баттөр өдгөө бол хүүхнүүдийн сонирхлын төвд байгаа ганц бие, сайхан залуусын нэг. Тэрээр фитнессээр идэвхитэй хичээллэдэг, түүнийх нь үр дүн ч илтэд харагддаг нэгэн. Тусгай салаа кинонд тоглохоосоо өмнө ч тэрээр фитнессээр хичээллэдэг  байсан бөгөөд хүрэл медаль хүртэл өвөртлөөд амжчихсан  байсан гэдэг. Тэрээр Улсын драмын эрдмийн театраас өрх тусгаарлан чөлөөт …

  • 13 May

    Бен Аффлек, Женнифер Гарнер нар гэр бүлээрээ зугаалж байна

    Холливудын алдарт хосууд болох Бен Аффлек,  Женнифер Гарнер нар хүүхдүүдийн хамт Лондонд зугаалж яваад папараццичдын дуранд өртжээ. Тэд өнгөрсөн оны долдугаар сард Бен Аффлекийг хүүхдүүдийнхээ асрагчтай орооцолдсоноос болж салах болсноо зарлаж байсан юм. Гэвч тэд өдийг хүртэл гэр бүлээ цуцлуулаагүй байгаа бөгөөд харин ч эргэн нийлэх гэж оролдож байгаа бололтой. Бен Star болон People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би Женниферыг эргүүлж …

  • 13 May

    Ерөнхий сайд малчдын асуудлаар мэдээлэл хийнэ

    УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн үдээс хойш хуралдааны үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийхээр болжээ. Тэрбээр, Засгийн газраас малчдын талаар авсан арга хэмжээ болон зээлийн хүүг бууруулсан талаарх мэдээллийг УИХ-ын гишүүдэд танилцуулах юм байна. Малчин өрхийн тоо 2012 онд 146,1 мянга байсан бол 2015 оны байдлаар 153.1 мянган өрх буюу даруй 7.0 мянга гаруй малчин өрхөөр нэмэгдсэн абйна. Насны хувьд залу малчдын …

  • 13 May

    “Петровис” ШТС-уудад бүх тос, тосолгооны материалууд 30 хүртэл хувиар хямдарлаа

    Төмөр хүлгийн насжилтийг тодорхойлдог нэг зүйл бол тос, тосолгооны материал. Иймээс ч чанартай тосыг баталгаатай газраас авах нь төмөр хүлгийн эзэн таны цаг, зардлыг хэмнэх ач холбогдолтой. Чанарыг эрхэмлэдэг “Петровис” ХХК Улаанбаатар хот дахь ШТС-ууддаа бүх тос, тосолгооны материалаа энэ сарыг дуустал хугацаанд 30 хүртэл хувиар хямдрууллаа. Монголчуудын өргөн хэрэглээ болсон АНУ-ын Mobil, ХБНГУ-ын Alpine брэнд болон хэрэглэгчдийн хэдийнэ танил …

  • 13 May

    Эрнест Хэмингуэй: Алдах зүйлгүй болоход ахин босохоос өөр замгүй болдог юм

    1. Сэтгэлээр битгий уна. Хэзээ ч битгий сэтгэлээр уна. Миний амжилтын нууц сэтгэлээр унадаггүйд минь оршдог. Унасан сэтгэлээ бусдад бүү тох. 2. Эрүүл болсон хойноо согтуу байхдаа өгсөн амлалтаа биелүүлэх гээд үз. Ингэж байж л амаа барьж сурдаг юм. 3. Зөвхөн хайртай хүмүүстэйгээ л аялаж байгаарай. 4. Их бага нь хамаагүй, дэм хүргэх боломжоос хэзээд битгий татгалз. 5. Хүнийг хүрээлэн …

  • 13 May

    Сельфи хийх гэж байгаад түүхэн хөшөөг сүйтгэсэн залууд эрүүгийн хариуцлага тооцно

    Португалын 24 настай залуу Эзэн хаан Себастиогийн 126 жилийн настай хөшөөнд авирч гарч сельфи хийх гэж байгаад хөшөөг түлхэж унагасан байна. Ингэснээр эртний түүхт хөшөө олон хэсэг тарж бутарчээ. Түүхт хөшөөг сүйдсэн залууд нийслэл Лиссабон хотын эрх баригчид эрүүгийн гэмт хэрэг үүсгэхээр төлөвлөсөн тухай эх сурвалж мэдээллээ. Орон нутгийн цагдаагийн газраас мэдэгдсэнээр, залууг гартаа камер бариад хөшөө рүү авирч гарах …