Мэдээ мэдээлэл

May, 2016

  • 11 May

    Драгон төвийн урд 500-600 машины зогсоол нэмж барина

    Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарыг Драгон төвд ажиллуулж байгаатай холбогдуулан тус төвийн урд хэсэгт  500-600 автомашины зогсоолыг шинээр хийхээр ажил эхэлсэн. Ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хариуцан гүйцэтгэж байна. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон төв дэх салбарын албан ёсны нээлт энэ сарын 16-нд болно. Энэ төвөөс  нийслэлийн 200 гаруй үйлчилгээг нэг дор авах боломжтойгоос гадна газрын харилцаатай холбоотой бүх …

  • 11 May

    Сайн уу? Баяртай гэдэг үгийн гайхамшиг

    Мах нийлүүлдэг компанид ажилладаг бүсгүй нэгэн өдөр ажлаа дуусгаад ямар нэгэн зүйл шалгахаар махны агуулах бүхий хөлдөөгч рүү оржээ. Гэнэт, гай таарч, хөлдөөгч өрөөний хаалга хаагдаж, бүсгүй дотор нь түгжигдэж орхижээ. Ажлын цаг дууссан, дээр нь хөлдөөгч бүхий агуулах нь маш бат бөх хана, хаалгатай учир бүсгүйн тусламж эрэн хашгирахыг хэн ч сонсох боломжгүй байсан юм. Таван цаг өнгөрч, бүсгүйг …

  • 11 May

    Гаалийн 35 байцаагч 1 680 000 000 төгрөгийн орлого нуусан байжээ

    Бидний мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг. Мэдсэн ч мэдээгүй царайлдаг байх ёстой зүйл шиг хүлээн зөвшөөрсөн гажуудал бол гаалийн байцаагч нарын авилга. Иргэдийн дунд гаалийн байцаагч нар авилга авдаг гэсэн явган яриа явдаг ч өнөөдрийг хүртэл баттай нотлогдож байгаагүй. Харин АТГ-аас гаалийн байгууллагад асуудал бий гэдгийг баталж ээдрээтэй утасны үзүүрээс барьжээ. Багагүй хэмжээний мөнгө эргэлддэг учир их …

  • 11 May

    0-1 Насны 15 хүүхэд сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна

    Улаанбурхан өвчний байдал, уг өвчний тархалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг хариуцагч бөгөөд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар долоо хоног бүр Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийж буй. Энэ оны тавдугаар сарын 06-ны байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт 19194 тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 16 хувиар буурчээ. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд …

  • 11 May

    Урсгал засварын ажлын явц 57 хувьтай байна

    Цаг агаар дулаарсантай холбоотойгоор нийслэлд инженерийн байгууламжуудын засварын ажил ид явагдаж байна. Засварын ажлаас шалтгаалсан эрчим хүч түр хязгаарлах тухай мэдээллийг иргэдэд хүргэх ажил ч өмнөхөөсөө нээлттэй, шуурхай болжээ. Гэхдээ жил бүр засвар хийнэ гээд цахилгаан таслаад байгаад бухимдах иргэд цөөнгүй байдаг. Цахилгаан эрчим хүчгүйгээр хэдэн цаг байтугай хэдхэн минут тэвчихэд хэцүү болсон өнөө үед арга ч үгүй биз. Тиймээс …

  • 11 May

    Өнөөдөр болох үйл явдал

    09.00 цагт: МҮХАҮТ-аас Тайвань, Хятадын Олон Улсын Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны байгууллага (CIECA) -тай хамтран 15 дугаар ээлжит “Худалдаа, эдийн засгийн хамтарсан уулзалт”-ыг МҮХАҮТ-ын Хурлын танхим (507 тоот)-д зохион байгуулна. 09.00 цагт: ХААИС-ийн Мал эмнэлэгийн сургуулийн эрдмийн зөвлөлийн танхимд доорх сургалтын нээлт болно. Утас: 99062806 10.00 цагт: “UB‬ ‎city”‬ зочид буудал /19-ийн үйлчилгээний төвийн урд/-ын хурлын зааланд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд …

  • 11 May

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Налайх дүүрэг 10:00-18:00 цагт: 3, 4-р хороо Нарангийн 1-10, Өлгий 1-8, Дэнжийн 1-12, Туулын гудамж, Нарангийн задгай, Төмөр замын хэсгийн айлууд, Разноимпекс, 3-р хорооны байр, Дөл төв болон эдгээрийн ойр орчмоор, Төв аймаг  09:00-18:00 цагт: Партизан Хаан банк, Эмнэлэг, 74-р сургууль, …

  • 10 May

    18-30 насны залуучуудыг “Улаанбурхан улаанууд өвчний эсрэг” нэмэлт дархлаажуулалтанд хамруулна

    Монгол Улсын  Засгийн газрын 159, 222 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр Улсын онцгой комиссын даргын 2016 оны 02 дугаар тушаал батлагдаж, Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг энэ сарын 12-25-ны өдрүүдэд “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриатайгаар улсын хэмжээнд зохион байгуулна. Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын зардалд  Засгийн газраас 943,5 сая төгрөг гаргасан бөгөөд 18-30 насны 624,000 орчим залуучуудыг хамруулахаар төлөвлөжээ. Үүнд: Их дээд …

  • 10 May

    Уул уурхайд байгаль орчны засаглалыг бэхжүүлнэ

    Шведийн байгаль орчныг хамгаалах агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Уул уурхайд байгаль орчны засаглалыг бэхжүүлэх нь” хөтөлбөрийг Колумб, Кени, Мозамбик, Монгол Улсад хэрэгжүүлэхээр болжээ. Энэ ажлын хүрээнд өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч, суурин төлөөлөгч Даниэла Гаспарикова МХЕГ-ын дарга Ц.Шаравдоржтой уулзлаа. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих уг хөтөлбөр нь хөгжиж байгаа улс орнуудад тулгараад байгаа байгаль орчны бодлогыг хэрэгжүүлэх, байгаль орчны болон …

  • 10 May

    Хос гутлыг хуваан өмсдөг хоёр охины хувь тавилан

    Хэндо Нирмала Таманг болон Пария гэх энэ балба охид одоо найман настай. Тэд өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 25-нд Катманду хотын ойролцоо болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас нэг өрөөсөн хөлнүүдээ алдсан. Тэд нэг хөлөө алдсан ч гутлын размер нь ижилхэн тул хос гутал авсан ч бие биетэйгээ өрөөсөн гутлаа солин өмсдөг гэнэ.

  • 10 May

    Зуслан, ногоон бүсээс 120 тонн хог цэвэрлэв

    Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар батлагдсан хуваарийн дагуу зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа. Дүүргийн 11 дүгээр хороо буюу Хонхор, Гачуурт тосгоны нутаг дэвсгэр дэх Туул, Улиастай, Сэлбэ голын ай сав газар болон зуслангийн бүсийн хогийг цэвэрлэсэн юм. Их цэвэрлэгээнд Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний …

  • 10 May

    Намдаа хандив өгсөн нөхдүүд “улс төрийн тогоо”-ноос тэр мөнгөө нугалж “хулгайлдаг”

    Намын санхүүжилтийг ил тод болгох боломжгүйн учир Төрийн байгууллагуудын данс тооцоо, төсвийн мөнгийг юунд зарцуулж байгааг олон нийтэд нээлттэй болгох Шилэн дансны хууль Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар хэрэгжиж эхэлсэн. Төсвийн мөнгөний зарцуулалтыг шилэн цонхоор харж буй мэт нээлттэй, ил тод болгох нь энэ хуулийн зорилт гэж байгаа. Хууль сайн хэрэгжвэл төсвийн мөнгийг гарынхаа салаагаар урсгадаг байдал арилж улмаар төрийн дансанд орж, …

  • 10 May

    Өвчин намдаах Ибупрофен зүрх,судасны өвчлөлд хүргэх аюултай

    Үүний оронд юу хэрэглэх вэ? Бидний ууж буй “эмнүүд” зөвхөн АНУ-д л гэхэд нэг жилд наад зах нь 100 мянган хүний аминд хүрч байна. Эдгээр бэлдмэлийг дэмжсэн судалгаануудын дийлэнх нь огт худал бөгөөд хүмүүсийн аюулгүй байдлыг хангах бус, зах зээлд аль болох түргэн борлуулахын тулд чиглэсэн төөрөгдлүүд байдаг аж. Эмийн компаниуд бэлдмэлүүдийнхээ клиник туршилтын үр дүнгийн тухай мэдээллээ бүрэн өгдөггүй …

  • 10 May

    Иргэд минь яаж ч ядуурсан Сонгуулийн саналаа бүү “ЗАР”

    Бид дөрвөн жилийн давтамжтай удирдлагаа солидог хүмүүс. Гэхдээ таарахгүй, таалагдахгүй, ярьсан хэлснээсээ буцаж, санхүүгийн сонирхолтой бол түүнээс ч өмнө сандалаасаа “хөөгдөх” шударга тогтолцоог хэлэлцэж байна. Энэ нь шударга. Иргэдэд ч таалагдаж дэмжиж байгаа. Харин энэ жилийн сонгуулиар та төрөө, удирдлагаа бүрэн солих тухайд бодон суугаа байх. Аргагүй хэрэг амьжиргааны төвшин маш ихээр хүндэрч, эрүүл орчин үгүй болж, өвчлөл газар авч, …

  • 10 May

    МАН “шилдэгүүдээ” Нийслэлд өрсөлдүүлнэ

    Нийслэлийн Монгол ардын намын хороо  хуралдаж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 тойрогт өрсөлдөх 45 нэр дэвшигчийг тодруулжээ. Тодруулбал, Нийслэлийн Монгол ардын намын дарга Ц.Сандуй, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ж.Батбаясгалан, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан, НИТХ-ын төлөөлөгч н.Төмөрбаатар, “Суман гүн трейд” компанийн захирал н.Сүхбаатар, Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг …