АСЕМ-ын дээд түвшний уулзалтын хүрээнд зохион байгуулах Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт дөрөвдүгээр сарын 21,22-ны Пүрэв, Баасан гарагуудад Улаанбаатар хотод болно. Энэ үеэр зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хэд хэдэн зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн дагуу 4 дүгээр сарын 21, 22-ны …
Мэдээ мэдээлэл
April, 2016
-
20 April
Гэрийн нөхцөлд ногоо тарьж сурцгаая
Гэрийнхээ тагтанд жимс, ногоо тарьж болно Зөвхөн цэцгийг тасалгаанд тарьдаг гэсэн ойлголт байхгүйг Р.Балжинням доктор баталжээ. Тэрээр улаан лооль, өргөст хэмх, чинжүү, сонгино зэргийг тасалгааны нөхцөлд тарих технологийг боловсруулсан нь үр дүнд хүрсэн байна. Жимс, ногоог цэцэгтэй адил нэг нэгээр нь саванд суулгана. Ингэж суулгасан улаан лооль, чинжүү, өргөст хэмхээс гэр бүлийнхээ жилийн хэрэгцээний ногоог хураачихдаг гэнэ. Р.Балжинням гуайгаас тасалгаанд …
-
20 April
Монголын шорон эмч, сувилагчдаар дүүрэх үү…
Эрүүгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталж, энэ оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсон байна. Тэгвэл Эрүүгийн шинэ хуулийг эмч мэргэжилтнүүд эсэргүүцэж, нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардан мэдээлэл хийлээ. Тэд эсэргүүцлээ илэрхийлэн “Монголын шорон эмч сувилагчдаар дүүрэх үү” нэртэй хэвлэлийн хурал зарласан юм. Хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б. Мягмар, …
-
20 April
Өнөөдөр болох үйл явдал
09.00 цагт: “Худалдаа, тээврийг хөнгөвчлөхөд логистикийн үүрэг” сэдэвт салбарын асуудал хөндсөн хэлэлцүүлэг МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд болно. Утас: 70109090, 99107440 09.00 цагт: Хуучнаар хүүхэд асран хүмүүжүүлэх төв буюу МУХГБХ-ийн “Өнөр бүл төв” нь МУБИС-ийн Боловсрол Судлалын сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулах үйл ажиллагаа Боловсрол судлалын сургуулийн 2 давхарт 30 тоотод болно. Утас: 88041676, 91014433 10.00 цагт: Хөдөлмөрийн яам …
-
20 April
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 20-ны Лхагва гарагтдараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Сонгинохайрхан дүүрэг 11.30-17.00 цагт: ОХУ-ын ЭСЯ, Жэй Эм групп, Монре констракшн, Жүр Үр, Эдванседфинансиал солюшн, Гангар Инвест, Шижирийн Морьтон, Аэро-21 ХХК-ууд, СЯ-ны зуслан орчмоор, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар 11.00-18.00 цагт: Тэрэлж, Жавхлант, Тэрэлж жуулчин, Горхийн амралтаас …
-
19 April
“Хөмөргөн гурвалжин” этно-модерн бүжгэн жүжиг тоглогдоно
Харанхуйн эрхшээлээс галыг олж буй тэр мэдрэмжийг орчин цагт авчирч өнөөгийн бидний зүрх сэтгэлд буулгах “Хөмөргөн гурвалжин” этно-модерн бүжгэн жүжгийг Соёл урлагийн их сургуулийн эрдэмтэн зохиолч С.Дуламын судалгаанд тулгуурлан бүжиг дэглээч Д.Энхгэрэл найруулан тавьж байна. 10000-5000 жилийн өмнөх хадны зургаас сэдэвлэгдсэн, орчин үеийн цоо шинэ энэхүү бүжгэн жүжиг нь Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа 2016 оны 4 дүгээр сарын 25-ны …
-
19 April
Тайлангаа гаргаагүй байгаа юм биш биз
Сүүлийн үед манайхаас 2016 оны 1-р улирлын тайлан гарах билүү? Яах билээ? гэж нэлээн олон хүмүүс асууж байгаа болохоор та бүгдэд санхүүгийн болон татварын тайланг ямар хугацааны давтамжтайгаар гаргах талаар мэдээлэл өгөхөөр зорилоо. 2015оны 06 дугаар сарын 19-ний өдөр “НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ”шинэчлэгдэн батлагдаж 2016.01.01-ний өдрөөс эхлэн мөрдөж байгаа билээ. Уг хуулиар санхүүгийн тайлан гаргаж тушаах хугацааг уртасгаж, жижиг …
-
19 April
Б.Цэрэнлхагва: “Бяцхан зүрхнүүдээ аврах” аяныг өрнүүлж байна
“Залуу манлайлагч эмэгтэйчүүдийн клуб”-ээс өнгөрсөн гуравдугаар сард “Хүүхдүүдэд баяр хөөр бэлэглэе” сайн үйлсийн аяныг зохион байгуулсан тухай манай сайтаар мэдээлж байсан. Эргэн санахад Хүүхэд залуучууд сургалт хүмүүжлийн тусгай төвийн 124 хүүхдийг хамруулсан цасны баярыг амжилттай зохион байгуулсан юм. Харин тус клубын тэргүүн Б.Цэрэнлхагва бяцхан үрсийн амийг авч одох аюулт өвчин “Улаанбурхан”-тай тэмцэх аяныг санаачилан эхлүүлээд байгаа аж. “Бяцхан зүрхнүүдээ аюулт …
-
19 April
Монгол брэндээ үнэгүй бүртгүүлээрэй
Монгол Улсын Засгийн газар, Аж үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр “Монголдоо бүтээцгээе” уриатай Монгол брэнд төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Уг төсөл нь үйлдвэрлэгч, бүтээгч жижиг, дунд бизнес эрхлэгчдээс том бүтээн байгуулагч хүртэл баялаг бүтээж буй аж ахуйн нэгжүүдийн брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл үйлчилгээний талаарх цуврал нэвтрүүлэг, сошиал медиа, контентыг үнэ төлбөргүй бэлтгэн олон нийтийн сүлжээгээр дамжуулан иргэд олон нийтэд хүргэх гол зорилготой юм. …
-
19 April
Оросын иргэд Монголд зээл өгөх дургүй байна
нгол Улс шинээр авах зээлээ төлөх нь юу л бол ОХУ-ын Гадаад Хэргийн сайд С.Лавровын өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт хийсэн айлчлал нилээдгүй шуугиан дагуулаад буй. онгоцноос Жинстэй буусан, Монгол дахиад зээл авах нь, авсан зээлээрээ эргээд ОХУ-д барьцаалагдаж шахалтад орно гэсэн яриа сошиал хийгээд ам дамжин явсаар. ОХУ-ын хэвлэлүүд ч гэсэн Гадаад Хэргийн сайдынхаа айлчлалд нилээдгүй ач холбогдол өгч энэ …
-
19 April
“Х.Баттулга хуулийн байгууллагад саад болох эрхгүй”
Улсын ерөнхий прокурорын газраас энэ оны нэгдүгээр улиралд хийсэн ажлын тайлангаа сэтгүүлчдэд тайлагнав. Мэдээллийг тус газрын Дотоод аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга Э.Амарбат өгсөн юм. Тухайлбал, дээрх газраас Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаад тавих хяналтын чиглэлээр 27 гомдол хүлээн авч, 117 шалгалт хийж, 14,643 захиргааны зөрчлийн материалыг хянаж, 62 шийтгэврийг хүчингүй болгож, 2 материалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан бай шалгалтын …
-
19 April
“Ирээдүйн мистер 2016” тэмцээн боллоо
Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ИРЭЭДҮЙН МИСТЕР тэмцээн анх 1996 оноос эхлэн тасралтгүй зохион байгуулагдаж энэ жил 20 дахь удаагийнхаа тэмцээнийг 2016 оны 4-р сарын 16-ны бямба гарагт УБ паласийн Рояаль танхимд болж өнгөрлөө. Тэмцээнд оролцохоор Зэвсэгт хүчний 5 анги нэгэтгэлээс 7тамирчин 30 фитнесс клубийн 135тамирчин оролцсон байна. Хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр тэмцээнд оролцож байгаа фитнесс …
-
19 April
Эрүүл мэндийн даатгалын сангаас Улаанбурханд зориулж 453.9 сая төгрөг гаргана
Эрүүл мэндийн даатгалын сангаас 453.9 сая төгрөг гаргаж, Улаанбурхан өвчнөөр өвчилсөн өвчтнийг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай эм, тариаг худалдан авахаар болсноо өнөөдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мэдэгдлээ. Улаанбурхны халдварын эсрэг, дархлаа сайжруулах, өвчин намдаах зэрэг үйлчилгээтэй Албумин, Вантаксин, Ванкомицин, Будисол, Нобивент плюс, Иммуноглобулин Ж, Виферон лаа гэсэн долоон төрлийн эм, тариа Халдварт өвчин судлалын үндэсний төвд тасарч, иргэд …
-
19 April
Santana- maria maria гэх хуучны сайхан дууг хүргье
Нэгэн үе залуусыг байгуулж байсан энэхүү дууг хүргэж байна
-
19 April
Сүйт бүсгүйдээ хулхидуулжээ
Филипп Лэнгер гэдэг америк залуу 30 мянган долларын үнэтэй бөгжийг нь буцааж өгөхөөс татгалзсан экс сүйт бүсгүй Эшли Жэй Чеслерыг шүүхэд өгчээ. Тэд анх Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн нэгэн уушийн газар танилцсан аж. Гурван сарын дараа Лэнгер хайртдаа гэрлэх санал тавьсан байна. Чеслер бүсгүйд бриллиантан шигтгээтэй бөгж бэлэглэсэн аж. Гэвч сүйт бүсгүй нь удалгүй сүйгээ цуцлажээ. Харин үнэт эдлэлийг буцааж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл