Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулж буй “Тариаланчдын улсын зөвлөгөөн” Дархан –Уул аймагт болж байна. Зөвлөгөөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэвтэрч буй шинэ дэвшилтэт технологийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Хаврын тариалалт- техник, технологи” үзэсгэлэн, худалдаагаар эхэллээ. Үзэсгэлэн, худалдааг нээж ХХААЯамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд үг хэлэв. Тэрбээр “Газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд тухайн бүс нутгийн хөрс, байгаль цаг уурын …
Мэдээ мэдээлэл
April, 2016
-
13 April
Пакистанд автобус, ачааны машин мөргөлдөж 18 хүн амиа алджээ
Пакистаны Фейсалабад хотын төвд ачааны машин автобустай мөргөлдсөн томоохон осол гарсан тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн байна. Ослоор 18 хүн амь насаа алдсан бол 14 хүн гэмтсэн аж. Ослын нөхцөл байдлыг тогтоожээ. Цагдаагийн мэдээгээр автобусны жолооч маш их хурдтай явж байсан бөгөөд энэ нь ослын шалтгаан байсан гэнэ. Энэхүү ослын газарт тухайн үед 50 гаруй хүн байсан гэж …
-
13 April
Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг АН нэр дэвшүүлэх үү
Олон нийт АН-ын дотоод зөрчил тэмцэл хурцадлаа хэмээн дээгүүрх хэдэн хүмүүс болох тус намаас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нарыг хараад байна. Тэднийг харах нь зүйтэй, зөвхөн тэд л АН-ын гишүүд биш хамгийн гол тоглолт бусад идэвхтэй гишүүдийнх нь хүрээнд …
-
13 April
Б.Ганчимэг ярилцлагын мастер гэдэг нь үнэн боловч шинэчлэгч гэдэг нь эргэлзээтэй
Утга зохиолын шүүмжлэгч, Доктор П. Батхуяг бичиж байна. Өнөөгийн сэтгүүлзүйн хамгийн түгээмэл бичлэгийн зүйл бол ярилцлага юм. Сэтгүүлзүйн сүүлийн үеийн бичлэгийн чиг хандлагаас ажиглахад ярилцлага нь төрөл зүйлийн хувьд нийлэгжин”эрлийзжих”замаар бичлэг, зохиомжийн хувьд ч өөрчлөгдөж байна. Товчхондоо сэтгүүлч, ярилцагч, хүлээн авагч гэсэн гурвал холбоонд ярилцлагчаас дутуугүй сэтгүүлчийн эзлэх хувь ихээхэн нэмэгджээ. Энэ үзэгдэл өнөөгийн Монголын сэтгүүлзүйд, тодорхой сэтгүүлчдийн бүтээлээс илэрхий …
-
13 April
Шийдлийн цагаар 100 гаруй асуудлыг шийдвэрлэжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн удирдан зохин байгуулдаг “Шийдлийн цаг” уулзалт анх 2015 оны 02 дугаар сарын 17-нд Ерөнхий сайдын өрөөнд болсон. Өнөөдрийг хүртлэх хугацаанд “Шийдлийн цаг” уулзалт 40 удаа болж, 100 гаруй асуудлыг шийдвэрлэжээ. Хамгийн анхны “Шийдлийн цаг”-аар яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож, хот дотор 100 км-т 16 литрээс …
-
13 April
Авилгачийг Хятадууд шиг “Цаазалдаг” байя
Авилга авсан нь өгсөнтэйгээ бурууддаг тогтолцоог бид хуульчлаад ч дийлэхгүй нь. Учир нь авилгагүй бол ямар ч ажил урагшлахгүй болж. Зарим нь бүр авсан өгснөө олон нийтэд зарлан тунхаглаж байх юм. Мэдээж энэ буруу. Аалзны тор мэт бах бөх болтлоо татагдсан энэ том сүлжээгээр ороогүй, гараагүй, дайраагүй, хүрээгүй улс төрч гэж үгүй. Бид өөрсдөө их хүлцэнгүй хүмүүс юм. Авсан гэнэлээ, …
-
13 April
УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулъя!
Манайд УИХ-ын чуулганы танхимд УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй. Өөрөөр хэлбэл, хэнийг ч гүтгэж, доромжилж болно гэсэн үг. Чуулганы танхимаас гадна УИХ-ын гишүүд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй нь тэдний үг, үйлдлээс харагддаг. Наанадаж л УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг гэхэд “МоАХ-ны квоттой дөрвөн сайд бий. Энэ баривчилгаа нэгжлэг бол цагдаагийн газраас хийж байгаа ажил. Цагдаагийн газрын даргыг томилдог Ерөнхий сайд, цагдаагийн …
-
13 April
Захуудаар махны үнэ ханш ийм байна
Жил бүрийн хаврын саруудад махны үнэ нэмэгддэг. Хавар махны үнийн өсөлтийг тогтворжуулж, нөөц бий болгохоор Засгийн газраас “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийг өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлж байсан. Харин энэ жилийн хувьд нөөцийн махыг бэлтгэж худалдаанд гаргасангүй. Энэ нь махны үнэ нэмэгдэхэд нөлөөлж байна гэж ард иргэд үзэж байна. Махны үнэ томоохон худалдааны захууд дээр ямар байгааг хүснэгтээс хараарай. Төрөл Хүчит …
-
13 April
Иргэдийг ядуу болгож сонгуулийн саналыг худалдан авах гэсэн ядмагхан оролдлого
“Эдийн засаг элгээрээ хэвтсэн” гээд л ярьж хэлж хаа хаанаа хэцүү байна. Төр ч хэцүү байна өр ихтэй, талцал ихтэй, улс төрчдийн бужигнаан ихтэй, бие биенээ “намнан” суух улс төрчид. Иргэд нь нийгмийн бүхий л “үйлнээ” бухимдаж, өрнөөс өрний хооронд, өвчин зовлонтойгоор өдөр хоногийг л өнгөрүүлж байна. “Жаргалтай газар хүн тогтдоггүй, өвстэй газар мал тогтдоггүй” гэдэг үг эсэргээрэй болж. Зовлонтой …
-
13 April
Гуравдугаар үеийн “Prius” сонгох нь
Бензиний үнэ хямдрах үндэслэл муутай Монгол орны хувьд хүрээлэн буй орчинд хор багатай “ногоон” автомашин бодлоготоо бус, бензиний хэмнэлт нь Prius худалдаж авахын гол утга учир болдог. Honda Insight гэх мэт зөвхөн зэрэгцээ юм уу, цувраа зарчмаар ажилладаг гибридтэй харьцуулахад Prius нь зөвхөн дотоод шаталтын, эсвэл цахилгаан хөдөлгүүрээр, эс бөгөөс хоёулангаар нь зэрэг ажиллах чадвартайнхаа ачаар бензин зарцуулалтын хувьд үнэмлэхүй бага …
-
13 April
Цалингийн доод хэмжээг шинэчлэхийг шаардав
МҮЭХ-ноос Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлэв. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцүүлж батлуулах, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэн яаралтай шинэчлэн тогтоох, Иргэдийн цалин орлогын бодит худалдан авах чадварыг хамгаалж хадгалахад чиглэгдсэн “Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэх тухай”, “Үнэ бүрдэлтийн тухай” хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулахыг Ерөнхий сайдаас шаардав. Дээрх гурван асуудлыг Улс орны эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн орлогын бүрдэлт …
-
13 April
Х.Баттулга, Н.Алтанхуяг, Н.Энхбаяр, З.Энхболд нар Ерөнхийлөгчийн эсрэг тохироо хийжээ
УИХ-ын гишүүн Х.Баттулга, Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд болон МАХН-ын дарга Н.Энхбаяр нар нэгэн улс төрийн тохироо хийсэн талаар сошиал сүлжээнд ярилцаж байна. Тодруулбал, Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах буюу АТГ-ын даргыг Ерөнхийлөгч биш УИХ-аас нэр дэвшүүлж улмаар томилдог хуулийн төслийг санаачилж хэлэлцүүлэхээр тохирсон гэнэ. Өнөөдөр хэдхэн хоромын өмнө УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх …
-
13 April
Юнивишн групп ХХК, Скаймедиа ХХК өрсөлдөөний хууль зөрчиж байна
ШӨХТГ-аас Юнивишн групп ХХК, Скайтел ХХК-д албан шаардлага хүргүүллээ. Уг албан шаардлагад тус компаниуд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзжээ.
-
13 April
Сайн дурын ажилд 1100 гаруй оюутан бүртгүүлжээ
АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулах сайн дурын ажилд Монголын хөтөч тайлбарлагчдын холбоонд бүртгэлтэй 300 орчим иргэн болон 18 их дээд, сургуулийн 1100 гаруй оюутан залуус бүртгүүлсэн байна. Эдгээр сайн дурын ажилтнуудыг 24 багт хувааж, ажил үүргийн ерөнхий ойлголт өгөх зорилгоор эхний 2 багийг АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны үйл ажиллагаатай танилцуулжээ. Дараагийн багуудыг анхан шатны болон холбогдох мэдээллээр хангах ажлыг …
-
13 April
Сэрэмжлүүлэг
Дөрөвдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй боловч томоохон гол, мөрний адгаар мөсгүй болсон байна. Мөсөн дээгүүр ус урсах, мөс нимгэрэх, мөс харлах зэрэг үзэгдэл ажиглагдаж, мөсний зузаан 4 дүгээр сарын 1-ний өдрийнхөөс 10-40 см нимгэрч, мөс хэврэгшсэн байна. Цаашид цөн түрэх, цөнгийн хахаа ажиглагдаж, голын усны түвшин нэмэгдэх болно. Иймд ард …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл