АН-ын гишүүн Л.Наранбаатар намын дарга З.Энхболдыг Эдийн засгийн форум дээр үг хэлэх үеэр нь өмсөж явсан оймсоо шидэж, “эдийн засгийн алуурчин” хэмээн цоллосон. Интернэт хэрэглэгчдийн хөтөлдөг Wikipedia сайтад “List of shoe-throwing incidents” буюу “Гутал чулуудсан тохиолдлуудын жагсаалт” нэртэй хуудас байдаг аж. Сонирхолтой нь 2008 оноос хойш дэлхийн улс төрийн амьдралд гарсан ийм тохиолдлуудын хамгийн сүүлд буюу 2016 оны эхний тохиолдлоор …
Мэдээ мэдээлэл
April, 2016
-
5 April
Нутгийн чинь төлөө бусад нь санаа зовоод байхад та юу хийж байна вэ, Д.Бат-Эрдэнэ гишүүн ээ!
Энэ үгийг өмнөговьчууд түүнд дайсан юм. Учир нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг шийдвэрлэхэд эрхэм гишүүн Д.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийлэхгүй, дуугарахгүй байгаа нь ийнхүү аймгийнх нь иргэдийг ундууцуулсан бололтой. Нутгийнх нь төлөө бусад гишүүд санаа тавьж, газар дээр нь очиж танилцан ажлыг хэсэг байгуулан ажиллаж байхад Д.Бат-Эрдэнэ гишүүн чимээгүй …
-
5 April
Өсөлтгүй жирэмслэлтийн гол шалтгаан нь үр хөндүүлэх явдал
Ургийн хөгжил зогсох буюу өсөлтгүй жирэмслэлт сүүлийн үед эмч мэргэжилтнүүдийн санаа бодлыг чилээж эхэлжээ. Монгол Улсад таван жирэмслэлт тутмын нэг нь өсөлтгүй байгаа талаар “Happy family” эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч Д.Энхжаргал онцолж байна. Өсөлтгүй жирэмслэлт өмнө нь ховор тохиолддог байсан бол сүүлийн гурван жил эрс нэмэгдэж одоо хэвийн үзэгдэл мэт болоод байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. Өндгөн эс умайн хананд бэхлэгдсэн …
-
5 April
Баатарлаг жаалуудад талархал илэрхийлжээ
Өнгөрсөн сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт Мөрөн сумын 9-р багийн 9-ийн 10 тоот айл шатаж байсныг 8-12 насны дөрвөн хүү өчүүхэн биедээ баймгүй зориг гаргаж, галыг маш түргэн хугацаанд унтрааж, гэр дотор байсан хөгжлийн бэрхшээлтэй 58 настай иргэн Ц.Цэндсүрэнгийн амь насыг гэрийн эд хогшлын хамт авран хамгаалсан байсан талаар бид мэдээллэсэн. Тус өдөр үүрэг гүйцэтгэж байсан Аймгийн …
-
5 April
Сөүл хотын дарга Пак Вон Сүн ил захидал илгээлээ
Хэдэн мянган жилийн турш онгон дагшин байдлаа хадгалсаар ирсэн Монгол нутаг, гариг эрхэсийн түмэн одод харагдах тал нутаг одоо ч сэтгэлд тодхон. Миний бие 2015 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохиогдсон зүүн хойд азийн хотын дарга нарын уулзалтад Солонгосын туршлагыг танилцуулан “Цор ганц эх дэлхийгээ аврах мөрөөдөл минь” сэдвээр илтгэл тавихаар Монгол Улсад айлчилсан билээ. Улаанбаатар, Сөүл хотууд агаарын …
-
5 April
Дарханд улаанбурханы нэмэлт дархлаажуулалтанд 18-30 насны 23681 хүн хамрагдана
2016 оны 4 дүгээр сарын 1-ны 17:00 цагийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт: Улаанбурхан өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байгаа 65, үүнээс эрчимт эмчилгээнд 6 байна. Хэвтэгсдээс хүүхэд 52 буюу 85.2%, том хүн 9 буюу 14.8% байна. Нас баралт 6 бүртгэгдээд байна. Дархан сумын хэмжээнд улаанбурхан өвчнөөр өвчилсөн 1668 тохиолдол бүртгэгдсэнийг насны ангилалаар авч үзвэл: 0-11 сар 191/11.5% 1-4 нас 59/3.5% …
-
5 April
Түрээсийн орон сууцанд амьдрах 2262 иргэн бүртгүүлжээ
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 21-ний өдрөөс энэ сарын нэгнийг дуустал бүртгэсэн. Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан тул сугалаагаар иргэдийг сонгохоор болсон. Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг дөрөвдүгээр сарын долооны өдөр хүртэл дахин хянан шалгаж шүүсний дараа сугалааг явуулах товыг зарлах юм. Сугалааг цахимаар …
-
5 April
“Петровис”, “НИК” компани оны шилдэг шимтгэл төлөгчөөр шалгарлаа
“Петровис” ХХК-ийн охин компани “НИК”-ийг нийслэл Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, их бүтээн байгуулалт болон ажилтан албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангахад онцгой анхаарч, Нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэлтэд бодит хувь нэмэр оруулсныг үнэлж Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Нийгмийн даатгалын газраас “НИЙСЛЭЛИЙН ОНЫ ШИЛДЭГ ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ АЖИЛ-ОЛГОГЧ” байгууллагаар шалгаруулж батламж гардууллаа. Энэхүү арга хэмжээ нь анх удаагаа зохион байгуулагдаж байгаа …
-
5 April
Дэлхийн баячууд мөнгөө хэрхэн нуудгийг илчиллээ
Панамын хуулийн фирм 40 гаруй жилийн турш үйлчлүүлэгчиддээ мөнгө угаах, хориг арга хэмжээнээс бултаж, татвараас зайлсхийхэд нь тусалж ажилласаар ирсэн байна. Энэ фирм тодорхой нэргүй офшор компаниудын талаарх нууц мэдээллийг илчилсэн тухай Германы өдөр тутмын “Зиит дооечэ цаитун” сонин нийтэлжээ. Панамын хуулийн Моссак Фонсека фирм 11,5 сая бичиг баримтыг дэлгэж, дэлхийн баячууд мөнгөө хэрхэн нуудгийг илчилсэн хэмээн Германы өдөр тутмын сонин …
-
5 April
Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн иргэдийн дүн гарлаа
Төрийн албаны зөвлөлөөс 2015 онд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн иргэдийн дүнг гаргасан байна. Тус онд төрийн болон хувийн өмчийн 28 их дээд сургуулийн 10209 иргэн шалгалт өгсөнөөс 2790 буюу 27,32% нь тэнцсэн байна. Тус сургуулиудаас Шихихутуг хууль зүйн дээд сургууль 42,7% буюу улсын дундажаас 1,5 хувийн өсөлттэй тэргүүлжээ. Нийт тэнцсэн иргэдийн тооноос дариу 2 дахин өндөр хувийн үзүүлэлтийг Шихихутуг …
-
5 April
АН-ын гишүүдээ МАН-аас мөнгө авдаг гэжээ
УИХ-ын дарга З.Энхболдыг Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзах үеэр 1990 оны Ардчилсан хувьсгалын партизан нэгэн эмэгтэй “Та энэ зааланд цугларсан хүмүүсийг хоёр хувааж талцууллаа. Таны удирдаж байгаа Ардчилсан нам дотоод ардчилалгүй болсон” хэмээн шүүмжилжээ. Хариуд нь З.Энхболд дарга нь “МАН-аас мөнгө аваад зарим нь иймэрхүү юм яриад байгаа. Л.Наранбаатар нарын зэрэг иймэрхүү хүмүүс байдаг. Тийм хүмүүсээс АН салах хэрэгтэй байна. Ардчилсан …
-
5 April
Владимир Путины хоёр тэрбум долларын офшорыг сэтгүүлчид дэлгэлээ
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, түүний найз нөхөд тойрон хүрээлэгчидтэй холбоотой энэ их мөнгөний тухай бүхий л мэдээллийг цуглуулах гэж дэлхийн 80 орны 380 гаруй эрэн сурвалжлах сэтгүүлч бүтэн жил шахам ажиллаж байж тайлан илтгэл бичжээ. Мөрдөн шалгах ажлынхаа явцад сэтгүүлчид Панамын дэлхийд хэмжээгээрээ дөрөвт ордог оффшор-хуульзүйн Mossack Fonseka фирмийн мэдээллийн баазад байгаа “урьд өмнө дэлгээгүй хэдэн сая баримт бичгийг судалсан …
-
5 April
Түрээсийн орон сууцны сугалааг цахимаар явуулна
Түрээсийн орон сууцанд орохоор бүртгүүлсэн иргэдийн сугалааг цахимаар явуулж, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар /ШӨХТГ/, Барилга Хот Байгуулалтын Яам /БХБЯ/, бүртгэлд хамрагдсан иргэдийн төлөөллийг ил тод шударга байлгах зорилгоор байлцуулж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр шууд дамжуулан олон нийтэд хүргэнэ. Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан тул сугалаагаар иргэдийг сонгохоор болсон бөгөөд журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг …
-
5 April
Аз жаргалаа алтаар арилжсан хүмүүс
Олон зуун жил сувд экспортлогч орон байсныг нь эс тооцвол эргэлдэх хөрөнгө гэх юмгүй, Булангийн орнууд дундаа хамгийн ядуу нь байсан Катар ердөө хагас зуун жилийн дотор бүс нутгийнхаа төдийгүй дэлхийн хамгийн чинээлэг улсын нэг болжээ.“Forbes” сэтгүүлээс гаргасан саяхны судалгаагаар тус улс нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр дэлхийд нэгт орж, иргэн бүртээ жил бүр дунджаар 100 мянган ам.доллар хүртээдгээрээ хамгийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл