Мэдээ мэдээлэл

March, 2016

  • 25 March

    Оюутан залуус хөдөлмөр эрхлэх боломжоо нэмэгдүүлнэ

    Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын оюутан суралцагдын “Миний мэргэжил-Миний бахархал”анхдугаар чуулга яг одоо Олон лусын хүүхдийн Найрамдал төвд болж байна. Чуулганы үеэр оюутан залуус суралцаж байх хугацаандаа хэрхэн хөдөлмөр эрхлэлтээ нэмэгдүүлж аж ахуй эрхлэх арга барилд суралцах талаар ярилцаж буй юм. Тухайлбал энэ онд Хөдөлмөрийн яамнаас “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Энэ …

  • 25 March

    Белгийн цагдаа нар зургаан сэжигтнийг баривчлав

    Мягмар гарагт 31 хүний амийг авч одсон Брюсселийн гэмт халдлагатай холбоотойгоор цагдаа нар зургаан сэжигтнийг баривчилжээ. Сэжигтнүүдийг Шаербек дүүрэгт баривчилсан бөгөөд тэднийг сэжигтэн гэх эсвэл дээрх халдлагатай холбоотой гэдгийг одоогоор нотлоогүй байна. Брюссельд болсон халдлага үйлдэгчид нь өнгөрсөн онд болсон Парисын халдлагатай холбоотой бөгөөд “Лалын улс” бүлэг үйлдсэн юм. Пүрэв гарагийн орой Шаербек дүүрэгт байшин барилгад нэгжлэг хийж зургаан хүнийг …

  • 25 March

    Монголын хөлбөмбөгчид Их Британид…

    Цельсийн -25 градус хүртэл хүйтэрдэг нутагт түлээ хагалж явсан хөвгүүд Их Британийн нийслэл Лондон хотын мэргэжлийн хөлбөмбөгийн клубд бэлтгэл хийсэн талаар тус улсын өдөр тутмын сонин “Дейли Мейл” уламжилж байна. Сонины анхааралд өртсөн тэдгээр хөвгүүд нь ирээдүйд эх орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргасан мэргэжлийн хөлбөмбөгчин болох гал халуун хүсэл өвөртөлж яваа манай улсын залуу хөлбөмбөгчид юм. Англид 83 дугаарт …

  • 25 March

    Үхрийн махны үнэ өсчээ

    Махны дундаж үнэ 2016 оны 3-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5740 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6980 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.4 хувиар буюу 25 төгрөгөөр, үхрийн цул мах 0.3 хувиар буюу 25 төгрөгөөр өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” …

  • 25 March

    Австралийн нийслэлд агаарын бөмбөлгийн наадам зохион байгуулагдлаа

    Энэ сарын 12-ноос 20-ны өдрүүдэд Австралийн нийслэл хотод агаарын бөмбөлгийн 30 дахь удаагийн наадам зохион байгуулагдлаа. Наадмын хүрээнд 40 гаруй агаарын бөмбөлөг тэнгэрт хөөрчээ. Жил бүр зохион  байгуулдаг уламжлалтай Камберрагийн агаарын бөмбөлгийн наадам энэ онд тогтсон заншлынхаа дагуу 9 хоног үргэлжилжээ. Хамрах цар хүрээгээрээ олон улсын тавцанд дээгүүр байрт бичигддэг тус наадамд оролцогчид өглөө бүр 6 цаг 15 минутаас агаарын …

  • 25 March

    Нийслэлийн хөрөнгөөр санхүүжүүлэх ажлын жагсаалтыг баталлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг зохион байгуулах тухай А/236 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд боловсруулах ерөнхий төлөвлөгөө, хөгжлийн хөтөлбөр, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, мастер төлөвлөгөөний хөрөнгөөс хэрэгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний жагсаалтыг батлав. Батлагдсан төсөл, арга хэмжээг …

  • 25 March

    Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийхийг анхаарууллаа

    Сүүлийн үед зарим аж ахуй нэгж байгууллагууд орон сууцны м2-ийн үнэ, сургалтын төлбөр, ажилчдын цалин хөлс гэх мэт бараа, ажил, үйлчилгээнийхээ үнэ, ханшийг ам.доллараар тогтоох хандлага ажиглагдаж байна. Энэ нь 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль”-ийн 4.1-д заасан “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний …

  • 25 March

    Хэрвээ та БНСУ-д гэрээгээр ажиллаж байсан бол…

    БНСУ-д 2006-2012 онд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад нутаг буцах зардлын болон 13 дахь сарын цалингийн даатгалаас мөнгө буцаах авах боломжтой 1458 хүний нэрийг гаргажээ. Эдгээр хүмүүс гадаад пасспортын хуулбар /зурагтай нүүрэн тал болон хилээр гарсан тамгатай хэсгийг хуулбарласан байх/, өөрийн нэр дээрх хадгаламжийн дэвтрийн хуулбар, эсвэл харилцах дансны сүүлчийн гүйлгээний хуулга зэргийг бүрдүүлэн даатгалын мөнгөө нэхэмжлэх боломжтой юм байна. Хэрвээ …

  • 25 March

    Орон сууцны контор, СӨХ-ноос дутуу түгээгдсэн цахилгааны төлбөрийг нэхэмжилнэ

    Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани нь Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэгчидтэй “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулж, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах үүргийг хүлээдэг. Гэтэл ОСНААУГ-ын харьяа болон хувийн орон сууцны конторууд, сууц өмчлөгчдийн холбоод өөрсдийн эрх мэдлийг хэтрүүлэн УБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчдийн ус, дулааны болон бусад төлбөр тооцооны асуудлаар цахилгаан …

  • 25 March

    Австраличуудаа, Та нарт дахин баяр хүргэе

    Далай гаталгаж нүүрсээ мөнгө болгодог энэ улсад хор шаргүй дахин баяр хүргэх хэрэгтэй боллоо. Зараагүй нүүрс, тавиагүй зам дээрээ талцсаар цаг алдаж буй тухай харамслаа жилийн өмнө хэлж байсан./Нийтлэлийг энд дарж үзнэ үү./ Хар алтаа Хятадад зарж өнгийг нь ногоон болгохоор Австрали, Индонези, Колумби, Орос сүүлийн үед АНУ ч хүрз нэмж нүүрсээ зөөх болсон. Оросын нүүрсний хамгийн том худалдан авагч …

  • 25 March

    Роналдо дахин эцэг болно

    Тэрээр мөдхөн зургаан нас хүрэх гэж буй Криштианиногийн апилаар тээгч эхийн тусламжтайгаар дахин хүүхэдтэй болох бололтой. Хүүхэдтэй байх нь түүнд ихээхэн ташаал өгч байгаа тул тэрээр энэ чиглэлд дахин нэг зүтгэхээр болсон хэмээн эх сурвалж мэдээлж байна. “Gorreio da Manha” сонин баталж буйгаар, Роналдо өнгөрсөн шинэ жилээр хүүгээ эмээтэй нь Мадейра арал дээр орхиод Майами руу явахдаа шинэ хүүхдийнхээ эхийг …

  • 25 March

    21 орны цэргүүдэд гардан тулаанаа сонирхуулжээ

    Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын III ээлжийн бие бүрэлдэхүүн үүргээ нэр төртэй биелүүлсээр байна. Афганистан Улсад явуулж буй НАТО болон Эвслийн цэргийн хүчний II шатны ажиллагаа буюу Шийдвэртэй дэмжлэгт ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн бүрэлдэхүүн 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн үүргээ амжилттай …

  • 25 March

    Улаанбаатар Марафоны бүртгэл эхэллээ

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2016 оны нэгдсэн төлөвлөгөөнд туссан “Улаанбаатар Марафон – 2016” олон улсын гүйлтийн онлайн бүртгэл өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна.  Марафон гүйлтэд гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын иргэд гүйгчид, их дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, нийслэл, дүүргийн төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд, иргэд нийт 20-30 мянган хүнийг хамруулна. Эх орондоо гүйлтийн спортыг …

  • 25 March

    Нохойд хазуулсан 6000 гаруй иргэд Вакцинд хамрагджээ

    Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 6451 хүн галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулж, ноцуулан, шүлсдүүлж, галзуугийн эсрэг вакцинд хамрагдсанаас 6436 нь нохойд хазуулсны улмаас вакцин хийлгэсэн байна. Галзуу өвчин нь вирусээр үүсгэгддэг бөгөөд өвчний үүсгэгч нь зэрлэг болон тэжээвэр амьтдаас халдварладаг. Халдвар тээгч болон өвчилсөн амьтдад хазуулахад вирус нь гэмтсэн арьс салстаар дамжин хүний биед нэвтрэн орж, мэдрэлийн тогтолцоог гэмтээж, тархи нугас, …

  • 25 March

    Өнөөдөр Амеркийн элчинтэй “чатлаж” болно

    АНУ-ын элчин сайдын яамны фэйсбүүк хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэл өгөх цахим уулзалт буюу вэбчатаар иргэд сонирхсон асуултандаа хариулт авах боломжтой олгож байна. Цахимаар шууд харилцах эхний вэбчат гуравдугаар сарын 25-ны баасан гаригт 15:00-16:00 цагийн хооронд АНУ-ын элчин сайдын яамны фэйсбүүк хуудсаар явагдах гэнэ. Эх сурвалж: Өдрийн сонин