Өнөөдөр буюу гуравдугаар сарын 19-ний 20.30-21.30 цагийн хооронд гэрэл, цахилгаан хэрэгслээ унтраахыг уриалдаг “Эх дэлхийн цаг” тохионо. “Эх дэлхийн цаг” нь эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүн бүр өөрийн хувь нэмрээ оруулж байна гэсэн утгыг илэрхийлдэг хөдөлгөөн юм. Анх 2008 онд Австралид өрнөсөн “Эх дэлхийн цаг” аянд зургаан тивийн 36 сая …
Мэдээ мэдээлэл
March, 2016
-
19 March
Машины захууд ирэх сард нүүнэ
Авто машины захын худалдаа эрхчлэгчдийг 22 товчооны ойр байгуулагдаж буй шинэ захад нүүлгэх ажил үргэлжилж байна. Харин машины худалдаачид үүнд эсрэг байр суурьтай хэвээр л байгаа. Тэгвэл дөрөвдүгээр сарын 1 гэхэд машины захыг бүрэн нүүлгэхээр болсон байна. Хэрвээ нүүхгүй хэмээн эсэргүүцэл үзүүлбэл газар эзэмших эрхийнх нь хүрээнд асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байгаа аж. Авто худалдааны цогцолборын эхний ээлж өнгөрөгч аравдугаар сард …
-
19 March
Эдийн засгийн зөвлөл хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл хуралдаж, татвартай холбоотой хоёр асуудлыг хэлэлцлээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийн талаар Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Э.Алтанзул танилцуулсан юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу татварын хоёр дахь шатны шинэчлэлийг хийх ажлын хүрээнд Засгийн газар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын …
-
19 March
“Монос витаминжуулалтын аян 2016” хоёр сарын турш…
Монгол Эр Цэргийн баяраар бид Витаминжуулалтын аяныг эхлүүлж байгаатай холбоотойгоор салбар бүрийн шилдэг мэргэжилтэн бяцхан үрсийнхээ аав гэргийн хань гэрийн түшиг болсон эрхэмүүдийг бид сонгон гэнэтийн бэлэг барисан юм. Монголын эрүүл мэнд, гоо сайхны үйлдвэр, үйлчилгээний салбарт тэргүүлэгч Монос Групп нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Витаминжуулалтын аян” энэ сарын 18-нд эхэллээ. Өдгөө 7 дахь жилдээ зохион …
-
19 March
Ц.Элбэгдорж: Казах иргэд маань Наурызын баяраа өргөн дэлгэр тэмдэглэх үүд хаалга нээгдэж байна
Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд өдөр, шөнө тэнцэх өдрөөр казах түмэн Наурызын баяр, хаврын баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Наурызын баярт зориулсан “Домборын эгшиг-2016” урлагийн тоглолт өнөөдөр Соёлын төв өргөөнд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүдийн төлөөлөл оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урлагийн тоглолтод хүрэлцэн ирэгсэд болон казах түмэнд хандаж хэлсэн үгэндээ “Сайн байцгаана уу. Ассалейм алейкум.Та бүхэндээ хаврын баяр, Наурызын …
-
19 March
Үйл явдал
11.00 цагт: “Нийслэлийн төр захиргааны албан хаагчдын дунд зохион байгуулагдах спорт наадам 2016” арга хэмжээ “Алдар” Спорт хорооны зааланд эхэлнэ. Утас: 99810808 11.00 цагт: Тусгай олимпийн хорооноос зохион байгуулж буй Бөмбөгтэй хоккейн нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн зааланд болно. Утас: 98888589, 89979999 15.00 цагт: Сэтгүүлчдийг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, манлайлагчдаас суралцах зорилготой “Сэтгүүл-Хөгжил-Шийдэл” лекц Сүхбаатар дүүргийн 1 …
-
18 March
Сонгинохайрхан дүүрэг: Усанд автсан хэсгийн усыг соруулжээ
Цаг агаар дулаарч, цас хайлсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр, “Хилчин” хотхоны ард байрлах 300 орчим айл усанд автаад байгаа билээ. Өчигдөр буюу гуравдугаар сарын 15-нд дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар шуурхай хуралдаж усанд автсан хэсгийн усыг соруулж, үерийн даланг иргэдийн оролцоотойгоор засварлан шинэчлэх, ихээхэн хэмжээний ус тогтсон талбайд хайрга, дайрга асгах …
-
18 March
Э.Цэрэнгийн тэмцэл УИХ-ын сонорт хүрлээ
МҮҮНий асуудлыг нийгэмд ил гарган Иргэний зориг гаргасан Э.Цэрэндолгорын ажил үйлс эхнээсээ бүтэмжтэй байна Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Өргөдлийн Байнгын Хороонд гаргасан миний өргөдлийн дагуу Өргөдлийн Байнгын Хорооны дарга, УИХ гишүүн Ж.Батзандан Хууль Зүйн Яамны бодлогын хэрэгжилтыг зохицулах газрын дарга Б.Үнэнбат, УИХын Байнгын хорооны даргын туслах болон Иргэн Цэрэндолгор нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар шашны асуудал эмзэг сэдэв болох тухай …
-
18 March
Цэргийн дээд цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тохиолдуулан цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргаж ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Раднаабазарын Сүхбатад хошууч генерал цол хүртээв. Мөн БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга хурандаа Гүрсэдийн Сайханбаяр, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга хурандаа Мягмарсүрэнгийн Эрдэнэдалай нарт бригадын генерал цол тус тус хүртээлээ. Цэргийн дээд цол хүртсэн …
-
18 March
Араб руу “халал” мах экспортлох асуудлыг шийднэ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль-Тинижийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд ноён Абдуллад Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суух анхны Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргээд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Өнгөрсөн оны тавдугаар сард Ерөнхий …
-
18 March
Ирэх сарын 1-ээс тоон гарын үсгийн гэрчилгээг иргэний үнэмлэх дээр бичнэ
Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хамтран 2016 оны 4 дүгээр сарын 1-нээс тоон гарын үсэг, түүний гэрчилгээг иргэний үнэмлэхэд бичиж олгох ажээ. Төрийн албан хаагчдад 2016 оны 4 дүгээр сарын 1-нээс тоон гарын үсэг, түүний гэрчилгээг олгож, холбогдох мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах арга хэмжээ авахыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаад, тоон …
-
18 March
Дарханд ОХУ-ын 12 объект байдаг
Энэ сарын 16-ны өдөр аймгийн удирдлагууд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын “Хилийн чанадад байгаа, төрийн өмчийг удирдах газар”-ын 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг хүлээн авч уулзав. Тус уулзалтаар Дархан сумын 4, 5 дугаар багт байрлах Шүүхийн байр, 3, 4, 6 дугаар байр, Жигүүр цогцолбор сургуулийн байр зэрэг ОХУ-ын өмчийн 12 объектуудын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргээс шилжүүлэн, шинэчлэн бүртгэх, эдгээр объектуудын ашиглалтын газрыг нарийвчлан тогтоох, улмаар 3, 4 …
-
18 March
Хаврын Хөдөлмөрийн яармаг боллоо
Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, холбогдох хууль тогтоомжуудыг сурталчлах, иргэдэд мэдээлэл хүргэх, сул чөлөөтэй ажлын байранд ажилгүй иргэдийг бүртгэх зуучлах зорилгоор Хөдөлмөрийн яармаг, үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөнийг жил бүр аймгийн ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтсээс хамтран зохион байгуулдаг билээ.Хөдөлмөрийн яармагийн тухайд өмнөх жилүүдэд 300 гаруй ажлын байрны захиалга ирдэг байсан бол энэ удаад 70 гаруй ажлын байрны захиалга ирээд байна. Энэ нь улс орны эдийн засаг хямарсан уул уурхай барилгын компаниудын …
-
18 March
Б.Үйзэнмаа: Эмэгтэй хүн өөрөө таашаал авахгүй бол эр хүнийг дур тавих хүртэл жүжиглэх ёсгүй
Найруулагч Б.Үйзэнмаа “Над руу ингэж битгий хар” киногоороо Германы “Бавар”-ийн кино наадмаас шинэ, залуу, шилдэг найруулагчийн шагнал хүртсэн тухай бид өмнө мэдээлсэн. Тэрээр энэ киног найруулсан төдийгүй гол дүрд нь тоглосон билээ. Б.Үйзэнмаа 2004-2006 онд Франкфуртын ойролцоох Майнз хотын их сургуульд франц хэл, түүх судалж, дараагаар нь Германы алдарт Мюнхений “Телевиз, кино урлагийн их сургууль”-д суралцсан байдаг. Өдгөө тэрээр Герман …
-
18 March
Үнэгүйдсэн ИЗНН
Гурван толгойтой гэгддэг ч үнэн хэрэгтээ өнгөлөн далдлалт болгосон энэ нам Ардчилсан намтай нэгдэх туйлын сонирхолтой байсан ч хүсвэл хясна гэгч болсон. Ганц хүний нам гэдэг нэрийг эртнээс зүүснээсээ болоод УИХ-ын гишүүн С.Оюун эмэгтэй хүний хатан ухаан гаргаж, намаа олон ургальч үзлээр асуудалд ханддаг, олон даргатай гэсэн имижээр чимэхийг хичээсэн ч тусыг эс олов. Бахь л байдгаараа. Гишүүд нь огтхон …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл