Охин ээждээ тэврүүлсэн. Эх, үрийн нулимс хагацлынх байгаагүйд бурханд талархацгаая. Хамгийн сайхан нь охин эсэн мэнд үлдсэн. Охин жаахан тайвшраг дээ. Зүрх нь дэлбэрэх шахаа байлгүй, эвий минь. Үр хүүхэдтэй хүн бүр түүнийг ойлгоно оо. Охин дахиад олон өдрүүдийг инээд хөөртэй угтаг. Охин хотын гудамжаар үеийнхэнтэйгээ алхаг. Охин ээждээ үнсүүлж л байг. Охин холын зорилгоо олог. Гарц хайх арга замтай …
Мэдээ мэдээлэл
March, 2016
-
12 March
Лабораторийн чанарыг сайжруулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв
Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам, Япон улсын Сисмекс корпораци хоорондын хамтын ажиллагааны хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд ЭМСС-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар тус корпорацийн тэргүүн дэд захирал Масаёши Хаяаши нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Эрүүл мэнд, спортын яамтай тус корпораци нь 2008 оноос эхлэн цусны ерөнхий шинжилгээ, 2011 оноос цусны биохимийн шинжилгээний чанарын гадаад хяналтын тогтолцоо бүрдүүлэх …
-
12 March
Шар усны үерээс болгоомжил
Хүйтний ам цаашилж, цаг агаар дулаарч эхэлснээр өнгөрсөн долоо хоногт орсон их цас хайлж, шар усны үерийн гамшиг нүүрлэж болзошгүй нөхцөл үүсгэсэн, мөн томоохон гол мөрөн гэсэж байгаа тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас авто замын ашиглагч, хариуцагч болон авто тээврийн болон хяналтыг хэрэгжүүлэгч холбогдох байгууллага, жолооч, зорчигчдод дараах сэрэмжлүүлгийг хүргээд байна. Цаг агаарын урьдчилан сэргийлэх болон сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл …
-
12 March
Австрали гэмт хэрэгтнүүдтэй дайн зарлав
Австрали тус улсад хар тамхи, зэвсэг хууль бусаар наймаалсан хэрэгт холбогдсон 80 гаруй гадаадын иргэний визийг цуцалж, мотоцикльтой гэмт хэрэгтнүүдийн эсрэг дайн зарласан байна. Тус улсын цагаачлалын асуудал эрхэлсэн сайд Петер Дуттон 2014 оноос хойш тус улсад орж ирсэн мотоцикльтой гэмт хэргийн бүлэглэлийн 81 гишүүний визийг цуцалж, 27 гэмт хэрэгтнийг нутгаасаа хөөн гаргажээ. Шинэ Зеланд, Их Британи, Босни, Албани, Ирак, …
-
12 March
Нойр булчирхайг анагаагч 10 бүтээгдэхүүн
Нойр булчирхай бол хоол боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдгээс гадна олон үйл ажиллагааг зэрэг гүйцэтгэдэг эрхтэн юм. Нойр булчирхайн ялгаруулдаг шүүрлүүд нь ходоод цөсний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгах, шүүрлүүдийг ялгаруулдаг эрхтэн юм. Нойр булчирхай хүндэрсэн тохиолдолд хүн ердөө 5-6 сарын насладаг байна. Тиймээс та үүнээс сэргийлж муу зуршлуудаа багасгаж, биедээ хэрэгтэй хоол хүнсийг сонгож хэрэглэх …
-
12 March
Төлийн бойжилт 98 хувьтай байна
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 209.4 мянган эх мал төллөж, 204.7 мянган төл хүлээн авсан байна. Улсын хэмжээнд 23 сая эх мал байгаагаас 209.4 мянга нь төллөжээ. Үүнээс нийт 204.7 мянган төл хүлээн авч, 2568 ботго, 301 унага, 5215 тугал, 125.9 мянган хурга, 71.4 мянган ишиг бойжиж байна. Одоогоор төлийн алдагдал харьцангуй бага, төл бойжилт 98.0 хувьтай байгаа аж. Өнгөрсөн …
-
12 March
Компьютерийн дэлгэцний хорноос ногоон цай хамгаална
Гар утас, зурагт, компьютерээс ялгарах цахилгаан соронзон долгион нь бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд төдийгүй бүх насны хүмүүст нөлөөлж, тархи мэдрэлийг ядраан, нүдний харааг муутгадаг гэдгийг эрдэмтэд батлаад байгаа билээ. Тэгвэл Бээжингийн их сургуулийн эрдэмтэд компьютерээс ялгарах цацрагийн хорт нөлөөг бууруулах арга олжээ. Олон жил судалсны дүнд биед шингэсэн хүнд элементийг гарган зайлуулах үйлчилгээ ногоон цайнд байдгийг олж тогтоосон байна. …
-
11 March
Н.Хангай хүүд амьдрал бэлэглээрэй
Энэ орчлонд мэндлээд хоёрхон оныг үдэж буй Н.Хангай хүү ээж, аавдаа эрхэлж, хэлд, хөлд орох насандаа тархины гүний хорт хавдар хэмээх хүнд өвчнөөр шаналж байгаа юм байна. Уг өвчин хүүгийн биед хурдацтай муу нөлөө үзүүлж байгаа бөгөөд Н.Хангай хүүг яаралтай Герман Улсад мэс засалд оруулах хэрэгтэй байгаа аж. Уг мэс заслын төлбөр эхний ээлжинд 200 сая төгрөг гэнэ. Н.Хангай хүүгийн …
-
11 March
Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай төв 25 жилийн баяраа тэмдэглэж 13-нд цасны баярт явна
“Хүүхдүүдэд баяр хөөр бэлэглье”-сайн үйлсийн аянаар үргэлжилж байна Нийслэлийн засаг даргын дэргэдэх хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү арга хэмжээний үеэр нийслэлийн удирдлагууд, залуучуудын холбоодын төлөөлөл, хамтран ажилладаг төрийн бус байгууллагууд, үе үеийн төгсөгчид, үе үеийн багш ажилчид гээд халуун ам бүлээрээ баяраа тэмдэглэж байлаа. Тэрхүү төвийн үйл ажиллагаа нилээд өрнүүн, хөл хөөрцөг ихтэй …
-
11 March
Амиа хорлохыг завдсан сурагч охиныг аварлаа
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол буюу Сансарын клонкын орчим байрлах 57-р байрны дээвэр дээрээс сурагч охин амиа хорлохыг завдав. Сурагч охин 11 цагийн үед байрны дээвэр дээр гарсан бөгөөд түүнийг цагдаагийн болон онцгой байдлын албан хаагчид зогсоохоор ажилласан. Улмаар ээж нь ирж охинтой ярилцан буулгасан байна. Сурагч охин юуны учир амиа хорлох гэсэн нь одоогоор тодорхойгүй байна. Бид …
-
11 March
Г.Баярмаа: 3 дугаар сарын 15-ны өдрөөс ипотекийн зээл олгогдож эхэлнэ
5 хувийн хүүтэй зээлийн асуудлаар Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч, эдийн засагч Г.Баярмаагаас дараах тодруулгыг авлаа. – “5 хувийн хүүтэй ипотекийн зээл”гэсэн бүтээгдэхүүн банкуудад бий болчихлоо. Ямар орон сууцыг 5 хувийн хүүтэй зээлээр авч болох вэ? – Засгийн газраас шинээр баталсан журамд маш тодорхой, ойлгомжтой заасан байгаа. Уг журмаар орон нутаг, түүний дотор Дархан, Эрдэнэт хотууд, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн …
-
11 March
2 дугаар сарын орон сууцны үнийн индекс
Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2016 оны 02-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ)судалгааг олон нийтэд танилцуулж байна. Тус судалгаагаар ОСҮИ 02-р сард 5.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.1хувиар буурсан үзүүлэлт байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад -0.05 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.0 хувиар буурчээ. Шинэ …
-
11 March
Цунамид амь үрэгдэгсэдийг дурсав
Японы зүүн хойд мужуудад 2011 оны гуравдугаар сарын 11-нд хүчтэй цунами болсон. Цунамигийн улмаас 200 мянга гаруй хүн орон гэргүй болж, өнөөдрийг хүртэл 170 мянган хүн хорогдох байр болон нийтийн байранд амьдарч байна. Тухайн үед эргийн орчимд 10 метр гаруй өндөр цунами үүсч, 12 мужийн 15894 хүн амиа алдаж, 2561 хүн сураггүй алга болсон юм. Япончууд цунами үүссэн цаг буюу …
-
11 March
Сэтгүүлчдээ баярлуулсан шагнал
Өнөөдөр Үндэсний сэтгүүлзүйн 103 жилийн ойд зориулж шагнал гардуулах ёслол Монголын Залуучуудын Холбооны байрны Залуус танхимд боллоо. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээг нээж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид үг хэлж, анх удаагаа орон даяар цацагддаг болсон Шинэ Монгол Радио, хүүхдийн төрөлжсөн анхны цахим amuka.mn сайт, дэлхийд тэргүүлэх хоёр сонины мэдээллийг анх удаа монгол хэл дээр хэвлэдэг болсон Засгийн газрын мэдээ сонины хамт олон …
-
11 March
Улаанбаатарт зочилсон жуулчдын тоог ор хоногоор нь тооцох аж
Олон улсын жишгээр дэлхийн хотууд жуулчдын тоогоо ор хоногоор нь буюу тухайн хотын зочид буудалд хоноглосон хоногийн тоогоор тооцоолж гаргадаг байна. Харин манай улсад Нийслэл хотын албан татварын тухай хууль батлагдах хүртэл Улаанбаатар хотод аяласан жуулчдын тоог ор хоногоор нь тооцох боломжгүй байсан. Иймд Нийслэл хотын албан татварын тухай хууль батлагдсантай холбогдуулан нийслэлийн жуулчдын тоо, аялал жуулчлалын салбарын орлогыг тооцох …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл