Мэдээ мэдээлэл

October, 2015

  • 23 October

    Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр дэмжлээ

    Засгийн газраас 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Малын генетик нөөцийн тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын нэгдсэн чуулганы 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн байна.  Одоогийн үйлчилж буй “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хууль нь анх 1993 онд батлагдсан. Түүнээс хойш тус хуульд 4 удаа нэмэлт, өөрчлөлт орж, 2 …

  • 23 October

    УИХ-ын гишүүн Х.Баттулга: Атгаг ядуу сэтгэлгээнээсээ салахсан

    Засгийн газраас шүүхийн төсөв, шүүгчдийн цалинг хууль зөрчин байж хасах төсвийн төсөл боловсруулаад байна. Байсгээд хөндөгдөж, араасаа ярвигтай үр дагаваруудыг дагуулахаар олны анхааралд ид яригдаж байгаа шүүхийн төсөв, шүүгчдийн цалин тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн Х.Баттулгатай цөөн хором ярилцлаа. – Ирэх жилийн төсөвт шүүгчдийн цалинг хасах төсөл явж байгаа тухайд та ямар байр суурьтай байна вэ? – Шүүгчдийн цалингийн асуудал бол …

  • 23 October

    Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулж, төрийн 200 гаруй төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлнэ

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж хуралдаанаар  Төрийн үйлчилгээний төв байгуулах асуудлыг хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс – Ухаалаг төр рүү” санаачилгыг нийслэлд хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотын 3 цэгт Төрийн үйлчилгээний төв байгуулахаар төлөвлөсөн. Нийслэлийн Засаг дарга төрийн үйлчилгээний төвийг “төрийн үйлчилгээний супермаркет” гэж томъёолж байгаа …

  • 23 October

    Хүүхдүүд “Архи, тамхигүй ирээдүй”-г зургаар ийнхүү илэрхийлжээ

    Улаанбаатар хотын цагдаагийн газраас 2015 оны 9 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 24-ны хооронд Нийслэл хотын хэмжээнд оюутан, сурагчдын дунд “Архи тамхигүй ирээдүй” 1 сарын аяныг зохион байгууллаа. Аяныг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн сэтгэц наркологийн эмч, нийгмийн ажилтан , сэтгэлзүйч эмч нартай хамтран зохион байгуулж архи тамхины хор уршгийг сурталчилж, их дээд сургуулийн 5415 оюутан, …

  • 23 October

    Нийслэлд золгүй байдлаар 3 хүн нас баржээ

    2015 оны 10-р сарын 22-с 23-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэргийн 81, зөрчлийн 4778 зам тээврийн ослын 389 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 58 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 30 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 3 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 2, булаах гэмт хэрэг 2,  хулгайлах гэмт хэрэг 29, бусдын биед гэмтэл …

  • 23 October

    Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөөнд зочлов

    Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ гэргий Акиэ Абэгийн хамт Монгол Улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирснийхээ дараа  Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөөнд зочлов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн гэрт зочилсон анхны гадаад улсын Төрийн тэргүүн болж байсан бол ийнхүү ноён Шинзо Абэ гэр бүлийн хамт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэрт зочилсон анхны гадаад орны Засгийн газрын тэргүүн болсноороо …

  • 23 October

    Эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар зөвлөлдөж байна

    Улсын Их Хурлын даргын Ажлын алба, НҮБ-ын Хүн амын сан, Эрүүл мэнд спортын яам хамтран “Эх, хүүхдийн эсэн мэнд амаржихуйн яаралтай тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар” сэдэвт төвийн болон баруун бүсийн зөвлөгөөнийг өнөөдөр /2015.10.23/ Төрийн ордонд зохион байгуулж байна. Зөвлөгөөнийг Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа эхлүүлж, Эрүүл мэнд, спортын яам, АШУҮИС, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн …

  • 23 October

    Бичил зээл хэрхэн авах талаар сургалт хийв

    “Хүний төлөө-Зөв тус” аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас Баянзүрх дүүргийн 70 гаруй иргэнд зээл, санхүүгийн дэмжлэг хэрхэн авах талаар сургалт зохион байгууллаа. Хувиараа хөдөлмөр эрхлэх, нөхөрлөл, хоршоо байгуулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 10 сая хүртэл төгрөгийн зээл авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх, болзол, шалгуур нь ямар байдаг талаар иргэд мэдээлэл бага байдаг учир …

  • 23 October

    Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат Ази-Номхон далайн хотуудын 6-р чуулганд оролцлоо

    Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С. Очирбат 10 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Индонези улсын Жакарта хотод өолсон НҮБ-ын Ази-Номхон далайн хотуудын 6-р чуулга уулзалтад оролцож илтгэл тавьлаа.Уг чуулганд Ази-Номхон далайн бүс нутгийн 50 гаруй орны 850 гаруй төлөөлөгч, олон улсын байгууллагууд оролцож хотуудын өмнө тулгамдаж буй асуудал, хамтын ажиллагааны туршлага судлах, бүс нутгийн болон олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулах зэрэг …

  • 23 October

    Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр талууд хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа улс төр, нийгэм, эдийн засаг зэрэг бүхий л салбарт өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгааг тэмдэглэж, Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд технологи шилжүүлэх, хувийн хэвшлийхэн хоорондын харилцааг эрчимжүүлж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай, бие …

  • 23 October

    Дорнод аймгийн 5.4 сая га-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ

    Монгол Улсын Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгох талбайн хэмжээ 51 сая га газар бөгөөд   /ЗГ-ын 239-р тогтоол/  одоогийн байдлаар  Дорнод аймагт  5.4 сая га нь оногдож байна.  Газрын тосны  бүтээгдэхүүн хуваах гэрээгээр 9 аж ахуйн нэгжид олгосон талбай нь зөвхөн Дорнод аймгийн газар нутгийн  44 хувийг эзэлж байна. Тодруулбал Халхгол  суманд хайгуул хийх зөвшөөрөл олгсон  талбай нь  783 мянган.га …

  • 23 October

    “Малчдын лавлах 109” ажиллаж эхэллээ

    Малын хулгай, мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, мэдээлэл авах, түгээх, урьдчилан сэргийлэх зорилгоор яаралтай түргэн тусламжийн “Малчны лавлах 109” тусгай дугаарыг ажиллуулж эхэллээ. Тус лавлах нь бүх үүрэн телефоны дугаараас үнэ төлбөргүй бөгөөд 24 цагийн турш ажиллах юм. Түүнчлэн малчдаас ирсэн малын зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж, алдуул болон хулгайлагдсан малыг эрэн сурвалжлах ажлыг орон даяар шуурхай зохион …

  • 23 October

    З.Цэгмид: 20-50 насны эрчүүд дунд бэлгийн сулрал, түрүү булчирхайн үрэвсэл элбэг байна

    Айл гэрийн ноён нуруу болсон эрчүүдийг эрүүл жаргалтай байлгахын төлөө зүтгэж яваа энэ эрхэм Монголд анх удаа эрчүүдийн эмнэлгийг байгуулж байсан нэгэн. Өдгөө 10 гаруй жил энэ чиглэлээр ажиллаж яваа туршлагатай эмч юм. “Гарьд манлай” эмнэлгийн ерөнхий эмч, профессор З.Цэгмидтэй ярилцсанаа хүргэе. –Таныг олон жил эрчүүдийн эрүүл мэндийн төлөө ажиллаж явааг олон хүн мэднэ. Харин та аль аймгийн хүн бэ, …

  • 23 October

    Нийтийн тээвэрт 30 минутын дотор дамжин суувал үнэгүй байх журам батлагдлаа

    НИТХ-ын ээлжит бус 6 дугаар хуралдаан 2015 оны 10 сарын 23-нд болж хуралдаанаар  нийслэлийн тээврийн цахим төлбөрөрийн системтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглах журам, Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам болон нийтийн тээврийн …

  • 23 October

    Өвөрхангай аймгийн 200 гаруй албан тушаалтны мэдүүлгийг хянан үзэв

    Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Баянхонгор, Өвөрхангай аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх агентлаг, нийт 31 байгууллагад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, 2015 оны мэдүүлгийн бүрдүүлэлт болон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл гаргасан …