Мэдээ мэдээлэл

March, 2016

  • 7 March

    Монголчууд гадаадынханд таагүй ханддаг улсын нэг

    Дэлхийн улс орнуудын иргэдийн дунд жил бүрийн эцэст явуулдаг “End of the year” нь 1977 оноос хойш хийж буй том цар хүрээтэй судалгаа юм. Уг судалгааг “WIN Gallup Internation­al” байгууллагаас зохион байгуулдаг. Энэхүү “WIN Gal­lup International” байгууллагын гишүүн MMCG компани Монгол Улсыг төлөөлж уг судалгаанд оролцдог. MMCG компанийн танилцуулж байгаагаар 2015 оны жилийн эцсийн судалгаанд дэлхийн 69 улсын 68 мянга …

  • 7 March

    Өнөөдөр болох үйл явдал

    10.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны Академийн Физик-Математик-Химийн салбарын Бага чуулган хамтран Төрийн ордны Иргэний танхимд “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын эргэн тойронд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна. 10:00  цагт: Монгол улсын мах, чацаргана, алт, зэс, молибдены баяжмал, ноос, ноолуур зэрэг экспортын бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын тохирлыг гэрчлэх баталгааг итгэмжлэлээр дамжуулан олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд итгэмжлэлийн чадварлаг, мэргэшсэн үнэлгээний …

  • 5 March

    Пакистанд үндэстний хоолны өв уламжлал дахин сэргэж байна

    Лахор хотыг Пакистан улсын соёлын нийслэл гэж үздэг бөгөөд энэ хот нь түүхийн дурсгалт барилга байгууламжуудаараа алдартай юм. Тэгвэл тус хотын иргэд оройн цагаар гадуур хооллох нь хэвийн үзэгдэл болж байна. Учир нь исламын шашинт орнуудын хувьд оройн хоолоо гадуур идэх нь түгээмэл үзэгдэл биш. Харин  Лахор хотын хувьд нар жаргаад нилээдгүй удсаны дараа ч хоолны газрууд үйлчлүүлэгч олонтой байх …

  • 5 March

    Дубайд дарвуулт онгоцны үзэсгэлэн худалдаа зохиогдож байна

    Дэлхийн баячуудын тансаг хэрэглээний нүүр царай болсон дарвуулт онгоцны үзэсгэлэн худалдаа Арабын нэгдсэн улсын Дубай хотод болж байна. Дотроо усан сан, фитнес танхим гээд хүний хэрэгцээг бүрэн хангасан эдгээр хөлгүүдийн үнэ хэдэн арван сая доллараар хэмжигдэж байгаа юм. Хэдийгээр дэлхий зах зээл хямралтай байгаа хэдий ч худалдаа сайн байгааг зохион байгуулагчид мэдэгдлээ. Ялангуяа Азийн баячууд дарвуулт онгоцонд гар татахгүй байгаа …

  • 5 March

    “Эхийн хайр” өгүүллэг

    Гурав хоногийн дараа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Тиймээс Монголын сайхан ээж, эмэгтэйчүүд та бүхэндээ “Эхийн хайр” гэх энэхүү өгүүллэгийг зориулж байна.  Үрээ гэсэн эх хүний сэтгэлийг харуулсан энэхүү өгүүллэг хэн бүхэнд ухаарал хайрлах бизээ.”Би хvvхдээ харж болох уу?” гэж дөнгөж нярайлсан эх асуулаа. Тvvнд өлгийтэй хvvхдийг өгөхөд баярлаж хөөрсөн эх сайтар харахын тулд өлгийг нь задлаад цочирдсондоо …

  • 5 March

    Ц.Амарсанаа: Залуусыг залхуу байна гэж хэлж болохгүй

    Хуульч, лектор Ц.Амарсанаатай ярилцаж, түүний үзэл бодол, байр суурийг сонслоо -Залуусын төлөөлөл болсон, мөн тэдэнд үлгэр дууриалал болж, эерэг сайхан зүйлс рүү уриалан дууддаг тэр дундаа хуульч, илтгэгч хүний нүдээр өнөөгийн нийгэм, хүмүүсийн амьдрал ямар харагдаж байна? -Хүний амьдрал, нийгэмд сайн ба муу зүйлс хоршин оршиж байж сая утга учиртай болдог. Гагцхүү сайн сайхан зүйлсээ муугаас нь илүү байлгаж, амьдрахын …

  • 5 March

    Шар усны үерийн гамшиг нүүрлэж болзошгүйг анхаарууллаа

    Байгалийн онц аюулт үзэгдэлтэй холбогдуулан Онцгой байдлын газраас бэлэн байдал зарлан ажилласны үр дүнд өнгөрсөн хоёр хоногт болсон байгалийн онц аюултай үзэгдлийг хохирол багатай даван гарчээ.  Баруун Сибирээс орж ирсэн хүйтэн урсгалын нөлөөгөөр цасаар шуурсаны улмаас хаагдсан  зарим замын хөдөлгөөнийг  өнөөдөр өглөөний 10:00 цагаас  эхлэн нээсэн юм. Учир нь Баруун Сибирийн хүйтэн агаарын урсгал энэ сарын 5-7-ын өдрүүдэд манай улсын …

  • 5 March

    МОХ-ны мэдэгдэл

    Монгол улсад дээд боловсролын салбарт анхны оюутны өөрөө удирдах байгууллага эдүгээгээс 73 жилийн өмнө энэ өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд энэ цаг үеэс оюутны эрхийн төлөөх дуу хоолой нийгмийн тогтолцооноос үл хамааран цуурайтсаар ирсэн. Улс орны бүтээн байгуулалт, атар газар эзэмших хөдөлгөөн, оюутны барилгын сайн дурын бригад, ургац хураалт гээд улс эх орныхоо өнцөг булан бүрт хөдөлмөрлөж, сурч байсанСоциализмийн үеийн, нийгмийн …

  • 5 March

    Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам батлагдав

    Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэж, “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг баталлаа. Ипотекийн зээл олгох үйл ажиллагааг холбогдох байгууллагатай хамтран үргэлжлүүлэн хэвийн, тасралтгүйгээр зохион байгуулахыг үүрэг болгожээ Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан тус сангийн 2016 төсвийн тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газарт …

  • 4 March

    Үнэний мөрөөр… /эрэн сурвалжилсан нь/

    Үнэний мөрөөр /маш ноцтой эрэн сурвалжлах, судалгаанд тулгуурласан материал манай сайтад ирснийг уламжилж байна/ Ирвэс судлаач яагаад нас барав хэмээн олон хүн надаас асуусан. Монголд хамгийн олон жил ирвэс судалж байгаа хүнээс асуухгүй бол өөр хэнээсээ ч асуух билээ. Монгол хүн байна ядаж 49 хоног нь өнгөрөг. Бас багагүй судалж, харах зүйл байснаас өнөөдрийг хүртэл дуугүй байлаа. НҮДЭЭ НЭЭЦГЭЭЕ. МОНГОЛЧУУД …

  • 4 March

    Өнөөдрийн бүх нислэгүүд цуцлагдаж байна

    Иргэний нисэхийн ерөнхий газрын цахим хуудаснаа өнөөдрийн орон нутгийн болон олон улсын бүх нислэг цуцлагдсан байна. Цаг агаарын нөхцөл байдал гамшигийн хэмжээнд хүрсэн учраас ямар ч нислэг хийх боломжгүй байна. Мөн манайд ирэх олон улсын нислэгүүд ч цуцлагдаад байгаа юм. Одоогоор цаг агаарын байдал дээрдэхээр хэвийн хувиарын дагуу нислэг хийгдэнэ хэмээн дурджээ. Эх сурвалж: mcaa.gov.mn

  • 4 March

    Ч.Мөнхтуяа: Агаарын харилцаа үе шаттайгаар нээлттэй болно

    Агаарын харилцааны хэлэлцээр болон агаарын шинэ хаалга, орон нутгийн нислэгийн асуудлаар ИНЕГ-ын Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Мөнхтуяатай ярилцлаа. – Өнгөрөгч долоо хоногт Камбожийн Вант улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах уулзалтууд Улаанбаатар хотноо боллоо. Засгийн газар хооронд байгуулагдах хэлэлцээр хэзээ эцэслэгдэх вэ? Ер нь энэ онд хичнээн улс оронтой Агаарын харилцааны хэлэлцээр байгуулагдах вэ? – …

  • 4 March

    “Зика” вирус АНУ-ын тэрбумтаны бүтээсэн биологийн зэвсэг хэмээв

    Үхлийн аюулт Эбола вирусын тухай яриа намжиж амжаагүй байтал дэлхийд ээлжит аюулт өвчин нүүрлээд байна. Зика вирус дэлхий даяар тархаж буйд эмч нар төдийгүй, шинжээчид ч санаа зовж буй юм. Энэ вирусын аюул Африк, Хойд, Өмнөд Америк, Ази, Номхон далайн бүсэд бүртгэгджээ. Ийнхүү шинэ газар нутгийг хамарч, хүчээ авч буй аюулын талаар Оросын Хэрэглэгчдийн хяналт шалгалтын тэргүүн асан, өдгөө ОХУ-ын …

  • 4 March

    Эрүүл мэндийн салбарын шилдэгүүд шалгарлаа

    Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар өнгөрсөн онд ажил үйлсээрээ  манлайлсан  байгууллага,газар,  шилдэг ажилтнуудаа өнөөдөр болж буй “Хэрэглэгчээ дээдэлсэн эрүүл мэнлдийн салбар”  Удирдах ажилтны зөвлөгөөний үеэр шагнаж урамшууллаа. Шагналыг Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа болон   яамны удирдлагууд гардуулж өгсөн юм. Эрүүл мэндийн салбарын 2015 оны шилдэг байгууллагаар: ·         Тэргүүн байрт:         Эх хүүхдийн эрүүл мэндийн …

  • 4 March

    Зарим сумдад цахилгаан тасарч сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хаажээ

    Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын онцгой комисс 14:30 цагаас Шадар сайдын өрөөнд хуралдахаар болжээ. Нийт нутгаар цасан шуурга шуурч, олон арван хүн төөрч байгаа юм. Ор сураггүй алга болсон зарим хүнийг эсэн мэнд олоод байгаа аж. Түүнчлэн зам, даваа цасан боогдож, үзэгдэх орчин харагдахгүй байгааг холбогдох байгууллагаас анхааруулж, сэрэмжлүүлж буй. Төв аймгийн нутагт салхи баруун хойноос 7-12 м/с, зарим …