Мэдээ мэдээлэл

March, 2016

  • 7 March

    АНУ Сирийн хойд хэсэгт агаарын цэргийн бааз байгуулж байна

    Сирийн хойд бүс нутаг дахь курдын дайчдын хяналтад орсон бүс нутагт АНУ агаарын цэргийн бааз байгуулж байгаа талаар өчигдөр курдын босогчдын цахим хуудсанд мэдээлсэн байна. Энэ мэдээллээс үзэхэд АНУ-ын эхний агаарын баазыг байгуулах ажил дуусах шатандаа орсон, мөн цэргийн болон иргэний зориулалтаар ашиглах 2 дахь баазыг байгуулж эхэлсэн байна. Курдын дэмжлэгтэй “Сирийн ардчилсан хүчин” бүлэглэлийн эх сурвалжаас иш татан, БасНьюс …

  • 7 March

    Поп дуучин Л.Байзада: Монгол эмэгтэйн гарт амьдралыг авч явах хүч байдаг

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8 ойртсон энэ өдрүүдэд бид дуучин Л.Байзадатай уулзаж цөөн хором ярилцсанаа хүргэж байна. Тэрээр гуравдугаар сарын 7,8-ны өдрүүдэд “Staduim” ресторанд ээжүүд, бүсгүйчүүдээ баярлуулахаар болжээ. …Буурал хатуу хорвоо  Ээжээ яагаад ийм юм бэ? Бурхан ч даахгүй зовлонг үүрч Ээжүүд минь юунд шанална вэ?… энэ бол таны үг аяыг нь бичиж, “Гурван бүдүүн”, Сараа гавьяатын …

  • 7 March

    ИН салбар чанарын удирдлагын тогтолцоог хэлэлцэнэ

      ИНЕГ-ын НААХЗГ-аас зохион байгуулж буй “Иргэний нисэхийн чанарын удирдлагын тогтолцоо” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр Шангри-Ла зочид буудалд эхэллээ. Зөвлөгөөнөөр чанарын удирдлагын тогтолцоо гэж юу болох, чанарын удирдлагын тогтолцооны эрх зүйн үндэс, хэрэгжилт, аюулгүй ажиллагааны удирдлагын нэгдсэн тогтолцооны талаар хэлэлцэж, аюулгүй ажиллагааны удирдлага болон чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж байгаа байгууллагууд үзэл бодол, туршлагаасаа хуваалцах юм. Зөвлөгөөнд иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа …

  • 7 March

    “Маск”-ийнхан өвөрмонголчуудын дургүйг хүргэжээ

    Нэгэн фэйсбүүк хэрэглэгч өөрийн цахим хуудаснаа “Өвөрмонголоор явж байхад уулзсан хүн бүр л “-Танай хошин шогийнхон, муухай. Биднийг үг яриагаар доромжилж мөнгө олдог. Бид тэгж ярьдаггүй шүү дээ” гэж гомдоллож байсан. Зарим нь бүүр хоолой нь зангираад гомдлын нулимсаа цийлэлзүүлэн байж хошин шогийнхонд гомдож явдгаа хэлж байсан. Хөх хотод уулзсан залуу “-Маск хамтлагийнханг урьж авчирмаар л байна. Тэд маш чадварлаг …

  • 7 March

    Шилдэг тулаан: Conor McGregor VS  Nate Diaz /UFC#196/

    Өнгөрөгч бямба гарагт UFC-iin 196 тулаан болж, Conor McGregor VS  Nate Diaz нар хоорондоо 2 үеийн турш тулалдан, Nate Diaz хэдийгээр  оноо алдаж 2-р үеийн төгсгөлд  өрсөлдөгчөө боож цэвэр ялжээ. Ugluu.mn

  • 7 March

    Нийслэлд бүртгэлтэй орон нутгийн тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана

    Нийслэлийн Засаг даргын 2016 оны 1 сарын 13-ны өдрийн А/33 дугаар захирамжаар Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг хуулийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ жил эдгээр татвар, төлбөрөөс 25 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 …

  • 7 March

    Ил тод, сайн засаглалын төлөө хамтын ажиллагааны тунхагыг “Баталгаажууллаа”

    Бид ил тод, нээлттэй засаглалыг хөгжүүлэхэд орон нутгийн төр захиргааны байгууллагын бүтээлч санаачлага, иргэдийн оролцоо, сэтгүүлзүй  хэвлэл мэдээллийн салбарынхны дэмжлэг чухал болохыг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч, иргэдийн мэдэх эрхийг хангахын төлөө хүсэл зорилгоо нэгтгэж байна. Ил тод, нээлттэй засаглалыг хөгжүүлэхийн төлөө Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас санаачлан хэрэгжүүлсэн ажлууд нь  орон нутгийн төр захиргааны бусад байгууллагуудын …

  • 7 March

    Цасан шуурга бүгдийг “шалгалаа”

    Энэ сарын 4-ний өдөр болсон цасан шуурга тус суманд 12 цагийн турш үргэлжилсэн бөгөөд цаг агаарын цочир үзэгдлээс болж сумын цахилгаан, мобикомын сүлжээ 24 цагийн турш тасарч, айлуудын хашаа, гэр, байшингийн нөмөр газарт 50-1 метр цас хунгарлаж, хөдөөд бууц, хот цасанд дарагдаж, олон тооны мал хорогджээ. Түүнчлэн отроор яваад сумруугаа нүүж ирж байсан малчдын мал тарж алга болсон, адуу, үхэр …

  • 7 March

    Монголчууд гадаадынханд таагүй ханддаг улсын нэг

    Дэлхийн улс орнуудын иргэдийн дунд жил бүрийн эцэст явуулдаг “End of the year” нь 1977 оноос хойш хийж буй том цар хүрээтэй судалгаа юм. Уг судалгааг “WIN Gallup Internation­al” байгууллагаас зохион байгуулдаг. Энэхүү “WIN Gal­lup International” байгууллагын гишүүн MMCG компани Монгол Улсыг төлөөлж уг судалгаанд оролцдог. MMCG компанийн танилцуулж байгаагаар 2015 оны жилийн эцсийн судалгаанд дэлхийн 69 улсын 68 мянга …

  • 7 March

    Өнөөдөр болох үйл явдал

    10.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны Академийн Физик-Математик-Химийн салбарын Бага чуулган хамтран Төрийн ордны Иргэний танхимд “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын эргэн тойронд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна. 10:00  цагт: Монгол улсын мах, чацаргана, алт, зэс, молибдены баяжмал, ноос, ноолуур зэрэг экспортын бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын тохирлыг гэрчлэх баталгааг итгэмжлэлээр дамжуулан олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд итгэмжлэлийн чадварлаг, мэргэшсэн үнэлгээний …

  • 5 March

    Пакистанд үндэстний хоолны өв уламжлал дахин сэргэж байна

    Лахор хотыг Пакистан улсын соёлын нийслэл гэж үздэг бөгөөд энэ хот нь түүхийн дурсгалт барилга байгууламжуудаараа алдартай юм. Тэгвэл тус хотын иргэд оройн цагаар гадуур хооллох нь хэвийн үзэгдэл болж байна. Учир нь исламын шашинт орнуудын хувьд оройн хоолоо гадуур идэх нь түгээмэл үзэгдэл биш. Харин  Лахор хотын хувьд нар жаргаад нилээдгүй удсаны дараа ч хоолны газрууд үйлчлүүлэгч олонтой байх …

  • 5 March

    Дубайд дарвуулт онгоцны үзэсгэлэн худалдаа зохиогдож байна

    Дэлхийн баячуудын тансаг хэрэглээний нүүр царай болсон дарвуулт онгоцны үзэсгэлэн худалдаа Арабын нэгдсэн улсын Дубай хотод болж байна. Дотроо усан сан, фитнес танхим гээд хүний хэрэгцээг бүрэн хангасан эдгээр хөлгүүдийн үнэ хэдэн арван сая доллараар хэмжигдэж байгаа юм. Хэдийгээр дэлхий зах зээл хямралтай байгаа хэдий ч худалдаа сайн байгааг зохион байгуулагчид мэдэгдлээ. Ялангуяа Азийн баячууд дарвуулт онгоцонд гар татахгүй байгаа …

  • 5 March

    “Эхийн хайр” өгүүллэг

    Гурав хоногийн дараа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Тиймээс Монголын сайхан ээж, эмэгтэйчүүд та бүхэндээ “Эхийн хайр” гэх энэхүү өгүүллэгийг зориулж байна.  Үрээ гэсэн эх хүний сэтгэлийг харуулсан энэхүү өгүүллэг хэн бүхэнд ухаарал хайрлах бизээ.”Би хvvхдээ харж болох уу?” гэж дөнгөж нярайлсан эх асуулаа. Тvvнд өлгийтэй хvvхдийг өгөхөд баярлаж хөөрсөн эх сайтар харахын тулд өлгийг нь задлаад цочирдсондоо …

  • 5 March

    Ц.Амарсанаа: Залуусыг залхуу байна гэж хэлж болохгүй

    Хуульч, лектор Ц.Амарсанаатай ярилцаж, түүний үзэл бодол, байр суурийг сонслоо -Залуусын төлөөлөл болсон, мөн тэдэнд үлгэр дууриалал болж, эерэг сайхан зүйлс рүү уриалан дууддаг тэр дундаа хуульч, илтгэгч хүний нүдээр өнөөгийн нийгэм, хүмүүсийн амьдрал ямар харагдаж байна? -Хүний амьдрал, нийгэмд сайн ба муу зүйлс хоршин оршиж байж сая утга учиртай болдог. Гагцхүү сайн сайхан зүйлсээ муугаас нь илүү байлгаж, амьдрахын …

  • 5 March

    Шар усны үерийн гамшиг нүүрлэж болзошгүйг анхаарууллаа

    Байгалийн онц аюулт үзэгдэлтэй холбогдуулан Онцгой байдлын газраас бэлэн байдал зарлан ажилласны үр дүнд өнгөрсөн хоёр хоногт болсон байгалийн онц аюултай үзэгдлийг хохирол багатай даван гарчээ.  Баруун Сибирээс орж ирсэн хүйтэн урсгалын нөлөөгөөр цасаар шуурсаны улмаас хаагдсан  зарим замын хөдөлгөөнийг  өнөөдөр өглөөний 10:00 цагаас  эхлэн нээсэн юм. Учир нь Баруун Сибирийн хүйтэн агаарын урсгал энэ сарын 5-7-ын өдрүүдэд манай улсын …