Мэдээ мэдээлэл

February, 2016

  • 24 February

    А.Ариунболд: н.Бямбасүрэн, н.Энхбаяр нар Амгаланд гэрээ бариад амьдарч байна

    Туулын бургасанд амьдарч байсан гэр бүлийн хоёр иргэнийг орон гэртэй болгох ажлыг “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн залуус зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин тэр хоёр иргэнийг анх олж сайн дурын байгууллагатай холбосон хүн нь ЦЕГ-ын харьяа Хамгаалалтын гуравдугаар газрын ахлагч А.Ариунболд юм. Бид А.Ариунболдтой уулзаж энэ талаар тодрууллаа. -Тэр хоёр иргэнийг Туулын бургасанд амьдарч байгааг нь анх …

  • 24 February

    Аутизмтай сурагчдын анги танхимтай болно

    Монголын Аутизмын Холбоо НҮТББ Австралийн Засгийн Газрын Шууд Тусламжийн Хөтөлбөрийн санхүүжилтээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 55 дугаар тусгай дунд сургуульд “ Оюуны бэрхшээлтэй сурагчдад, түүний дотор аутизмтай сурагчдад ээлтэй сурах орчин  бүрдүүлэх ” төслийг 2016 оны эхний хагас жилд хэрэгжүүлж байна. Төслийг үйл ажиллагаа үндсэн 4 хэсгээс бүрдэнэ. Үүнд: Аутизмтай бага ангийн сурагчдад зориулсан анги танхимыг олон улсын шаардлага, хүүхдийн …

  • 24 February

    Б.Ханбаатар нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Өнгөрсөн оны 9-р сарын 24-нд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч нь 26 настай Б гэх бүсгүйг зодож, ёс бусаар хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж дуусаад харьяалалын дагуу прокурорт шилжүүлсэн. Прокуророос Төв аймгийн Баянчандмань сумын ЗДТГ-ын дарга Г.Ариунболд энэ хэрэгт хамаагүй, гэрчээр оролцож байгаа. Харин Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч энэ …

  • 24 February

    ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр ажлын байрны стрессээс хэрхэн ангижрах вэ сэдэвт лекц тавилаа

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хамт олон сардаа нэг удаа улс эх орондоо хийж бүтээснээрээ шалгарсан эрдэмтэн мэргэд, шинийг санаачлагч, нийтлэлч, улс төрчид гээд нийгмийн салбар бүрийн хүмүүсийг урьж лекц уншуулдаг болсноор багагүй хугацааг үдэж байгаа билээ. Энэхүү уламжлал ёсоор энэ сард тус газрын дарга Д.Мөнхтөр “Ажлын байрны стрессээс хэрхэн ангижрах вэ” сэдвээр хамт олондоо лекц уншлаа. Энэхүү лекцээр төрийн …

  • 24 February

    Сайд Н.Батцэрэг БНХАУ-д албан айлчлал хийж байна

                    БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 22-26-ны өдрүүдэд БНХАУ-д албан айлчлал хийж байна. Н.Батцэрэг сайд болон айлчлалын багийнхан эхлээд БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалах яамаар зочилж тус яамны сайд, ноён Чэнь Зининтэй хамтын ажиллгааны талаар харилцан санал солилцсон бөгөөд үүний дараа Байгаль орчныг хамгаалах яамны харьяа Эдийн засгийн хамтын ажиллагааны газраар …

  • 24 February

    Томуу, томуу төст өвчиний дэгдэлт ихсэж байна

    Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа  өнөөдөр хүүхдийн өвчлөл болоод томуу томуу төст өвчний цаг үеийн асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагынхантай уулзаж үүрэг чиглэл өглөө. Он гарсаар томуу, томуу төст өвчний гаралт ихэсч байгаа ч амбулаторийн үзлэгийн 8.8 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй ижил түвшинд байна.     Нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал хэвийн хэмжээнд байсан …

  • 24 February

    Зүү залгисан эмэгтэй таван цагийн дараа эмнэлгийн тусламж авчээ

    Сар шинийн баярын өмнө нэгэн эмэгтэй зүү залгисан хэрэг гарчээ. Тэрбээр энэ сарын 22-ны өдөр зүү залгичихаад эмнэлгийн түргэн тусламж дуудтал “Гэмтлийн эмнэлэгт үзүүл” хэмээгээд явсан гэх. Энэ талаар “Өдрийн сонин”-д зүү залгисан гэх эмэгтэйн ээж “Охин маань юм оёдог юм. Тэгээд ажил дээрээ байж байгаад зүү санамсаргүй зүү залгисан юм билээ. Түргэн тусламж дуудтал эмч ирээд “Ажил чинь гэмтлийн …

  • 24 February

    Зика вирусын халдвараас сэргийлэхийн тулд бэлгэвч хэрэглэхийг уриаллаа

    АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв бэлгийн замаар Зика вирусын халдвар авсан байж болзошгүй 14 хүн шинээр бүртгэгдсэн талаар мэдээллээ. Шумуулаар дамжин халдварладаг Зика вирус бэлгийн замаар халддаг нь тогтоогдсоноор дэлхийд уг вирус маш өргөн хүрээнд тархаж магадгүй байгааг албаныхан тэмдэглэж буй. Гэхдээ хамгийн аюултай нь вирусын халдвар авсан хүмүүсийн ихэнх нь жирэмсэн эмэгтэйчүүд байгаа нь эмч мэргэжилтнүүдийг түгшээж байгаа …

  • 24 February

    Нойргүйдэл маш аюултай

    Нойр. Энэ бол хүний бие организмд хамгийн чухал, нэн хэрэгтэй зүйл. Нойрыг цөөн үгээр хэлбэл хүний бие махбодын хамгаалагч гэхэд болно. Ер нь одоогоор хүн хэдэн цаг унтаж байх ёстойг шинжлэх ухаан яг таг тогтоочихсон юм байхгүй. Тухайн хүний биеийн онцлогоос л хэдэн цаг унтаж амрах нь хамаарна. Нийтлэгээрээ бол насанд хүрсэн хүн дунджаар 6-8 цаг унтах ёстой л гээд …

  • 24 February

    “Зохион бүтээгч” дугуйлан ирээдүйн инженерүүдийг бэлтгэж байна

    “Тэнгис кино” театрын ард байрлах 12 дугаар байранд “Зохион бүтээгч” дугуйлан хичээллэдэг юм байна. Сүүлийн үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчид уг дугуйланг ихэд сонирхох болжээ. Тус дугуйлангаас энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ. Дугуйлангийн сурагчид хичээлийн цагаасаа хамаарч цагийн сонголтоо хийдэг юм байна. 12:00 цагийн үед дугуйлангийн өрөөнд арав гаруй хүүхэд хичээллэж байв. Өрөөг сурагчдын бүтээлээр тохижуулжээ. Дугуйлангийн захирал С.Батгэрэл сурагчдад гарын …

  • 24 February

    “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь-3” бүтээлийг танилцууллаа

    “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” 3 боть бүтээлийг шинээр туурвисан төслийн удирдагч, санаачлагч, Сэлэнгэпресс ХХК-ийн ерөнхий захирал М.Болд, толийн ерөнхий редактор, Монгол Улсын Ардын багш, академич, доктор /Sc.D/ Ч.Авдай тэргүүтэй редакцийн зөвлөлийн гишүүд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бүтээлээ танилцуулж, дээжийг гардуулан өгөв. Толийг таван жилийн турш бүтээжээ. “Монгол эх орон”, “Монголын түүхэн уламжлал, соёл, шинжлэх ухаан”, “Дэлхий, улс, хүмүүс” гэсэн …

  • 24 February

    Энэ жил дэлхийн гар утасны 50 хувийг ухаалаг утас эзэлнэ

    МАДРИД. /Xinhua/. Энэ жил дэлхийн нийт гар утасны хэрэглээний 50 хувийг ухаалаг утас бүрдүүлнэ гэж  “GSMA Intelligence” байгууллага таамаглажээ. 2015 оны байдлаар ухаалаг утас хэрэглэгч 890 сая хүнтэй /2014 онд 129.4 сая/ БНХАУ аль хэдийн дэлхийн хамгийн том ухаалаг гар утасны зах зээлтэй улс болсон хэдий ч тус улс дэлхийн ухаалаг утасны тоог нэмэгдүүлэхэд гол үүрэгтэй байна гэж тус байгууллага …

  • 24 February

    АСЕМ-ын уулзалтад зориулж тохижуулах 13 гудамжийг танилцуулж байна

    Улаанбаатар хотод 2016 онд  хэрэгжүүлэх авто зам, хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, арчлалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг Ази Европын орнуудын дээд хэмжээний АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хийх бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулан, зохион байгуулах нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Захирамжаар АСЕМ-ын уулзалтын “Нэгдсэн төлөвлөгөө”-г  боловсруулан баталж, хэрэгжилтийг хангуулан ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга …

  • 24 February

    Өнөөдөр болох үйл явдал

    09.00 цагт: Аж үйлдвэрийн яам, Шинжлэх ухааны Академи болон Уул уурхайн танхим хамтран “Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх арга зам” зөвлөгөөнийг “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд зохион байгуулна. Зөвлөгөөнөөр Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах цогцолбор түүнийг дагалдах үйлдвэрүүдийн асуудал, хар төмөрлөг, газрын тосны асуудлыг хөндөн хэлэлцэх юм. Мөн энэ үеэр Аж үйлдвэрийн яам, ШУА, ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг …

  • 23 February

    Герман төрийн Мүүнийхэнтэй хийж буй тэмцэл буюу БИД ХЭН БЭ???

    Хилээр нэвтрэн орохыг хоригложээ ХБНГУ-ын Дотоод хэргийн яамнаас 1995 онд Мүүний хөдөлгөөнийг үндэслэгч Сан Мён Мүүнийг эхнэрийнх нь хамтаар 12 жилийн турш (1995-2007) Герман улсын хилээр нэвтрэн орохыг хориглосон агаад эл үндэслэлээ “Эв нэгдлийн гэх Мүүний хөдөлгөөн нь шашны сект буюу сэтгэцийн гаж грүппт хамаарах агаад тэдний идэвхтэй үйл ажиллагаа герман залуучуудыг аюулд учруулж болзошгүй” (1) гэсэн байв. (Манайд харин …