Мэдээ мэдээлэл

February, 2016

  • 22 February

    Эмэгтэйчүүд гар утас барихыг хоригложээ

    Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн төрсөн нутаг болох Гужарат мужийн нэгэн тосгонд ганц бие эмэгтэйчүүд гар утас барихыг нь хоригложээ. Тосгоны настангууд гар утсыг нийгэмд хор хөнөөл учруулдаг гэж үздэг тул ийнхүү хориглох шийдвэрийг гаргасан байна. Гужарат мужийн Мехсана аймагт 2000 орчим хүн амтай Сураж гэдэг тосгон бий. Тус тосгонд энэ сараас эхлэн ганц бие охид бүсгүйчүүдийг гар утас барихыг …

  • 22 February

    Ноён доллар 2033 хүрлээ

    Ам.долларын ханшийн өсөлт энэ хавар үргэлжлэх төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар валют арилжааны төвүүдэд нэг ам.долларыг 2032 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкуудад 2033 төгрөгөөр худалдаж байна. Эдийн засагчдын үзэж буйгаар Монгол улсад орж ирэх хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлага ажиглагдахгүй байгаа тул ам.долларын ханш ийнхүү өсч байна.

  • 22 February

    Саадтай харайлтаар хичээллэгч “Илжиг”

    14 настай Ахмед Айман хэмээх хүү өөрийн илжигээ саад даван харайлгаж сургахад бүтэн нэг жилийг зарцуулжээ. Тусгай сургуулилттай адуунуудын чаддаг энэхүү үйлдлийг илжигэнд зааж буй хүүг Reuters агентлаг өөрийн инстаграм хуудаснаа онцолж, зургийг нь нийтлэсэн байна. Одоо Ахмед Айман хүүгийн илжиг саадтай харайлтыг саадгүй гүйцэтгэдэг болсон бөгөөд хүү түүнд үүнээс илүү зүйлсийг заахаар хичээж байгаа ажээ. Харин хүүгийн аав ээж …

  • 22 February

    Реал Хип хоп ба реггае хөгжим сонсогч залуусд барьж буй “нэгэн бэлэг”

    Монголдоо өөрсдийн дуу хоолойг хүргэж буй хип хоп, реггае хөгжмийн хөгжил дэвшилд зүрх сэтгэлээ зориулан хөдөлмөрлөж буй уран бүтээлч залуус нэгдэн үзэгч фенүүддээ 2016 оны 3 сарын 4-ний өдөр “Castle Nigth Club”-т “ЁОНК” нэртэй “нэгэн бэлэг” барихаар бэлтгэл ажилдаа ороод байна. Энэ бэлэг нь шинэ үеийн доргио залуус, сонсогч, фенүүддээ хөгжмийн хэмнэлийг “жинхэнэ утгаар нь” мэдрүүлэхээр ойрд үзэж хараагүй, гайхалтай …

  • 22 February

    З.Золбаяр: Амь нас, эд хөрөнгөө Хяналтын камерт даатгаж болно

    “Нью Фалкон” ХХК нь Цагдаагийн байгууллагатай хамтран “Аюулгүй орц” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ төсөл хэрэгжсэнээр гэмт хэргийн гаралт 100 хувиар буурсан байна.  “Аюулгүй орц” камержуулах төслийн талаар “Нью Фалкон” ХХК-ийн захирал З.Золбаяртай ярилцлаа.  Сайн байна уу. “Аюулгүй орц” төслийг хэрэгжүүлэх болсон үндэслэлээ танилцуулаач?        –Цагдаагийн байгууллагын судалгаагаар Улаанбаатар хотын  хэмжээнд ажлын цагаар хамгийн их гэмт хэрэг гарч байна. Чингэлтэй дүүрэгт …

  • 22 February

    Хээлтэй хандгай алсан этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

    Улаан номонд орсон нэн ховор амьтан болох хээлтэй хандгай алсан хэрэг энэ сарын 19-нөөс 20-ны шөнө гарчээ. Тодруулбал, Асралт хайрхан явах замд Заан тэрэлжийн голын орчим ажээ. Ийнхүү хоёр амьтны халуун амь анчин нэртэй алуурчдад сүйтгүүлжээ. Мах, уруул, эврийг нь аваад явсан байна. Уг хэргийг УМБГ-аас шалгаж эхэлсэн бөгөөд энэ хэргийн талаарх мэдээллийг худалдаж авна, эх сурвалжийг чандлан нууцлана гэдгийг …

  • 22 February

    Гэрэл зурагчин Ч.Батзаяагийн зураг олон улсад үнэлэгдэж байна

    Гэрэл зурагчин Ч.Батзаяагийн Хэнтий аймагт авсан Монголын нүүдэлчдийн зургуудыг фото ертөнцийн шилдгүүдээс онцлон хүргэдэг weather.com сайтад нийтэлжээ. Нийтлэлд “Монголын хөдөөд адуу бол хамгийн аюулгүй бөгөөд хамгийн их хэрэг болдог унаа юм. Монголын өвөл маш хүйтэн. Өвөлдөө -45 хэм хүртэл хүйтэрдэг ч Монгол адуу энэ хүйтнийг ажирдаггүй” гэсэн байна.  

  • 22 February

    Тайваньтай хамтарч ажиллана

    Дархан-Уул аймагт Тайваний нийслэл Тайпэй хотын Худалдаа, Эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын Төлөөлөгч Хуан Куо Рун, тус газрын Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ма Жүнь нар айлчлав. Тэднийг аймгийн Засаг дарга А.Энхболд, аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар нарын холбогдох албаны хүмүүс Ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзлаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Энхболд газар тариалан, аялал жуулчлал, үйлдвэрлэл, шинжлэх ухааны салбарыг …

  • 22 February

    Энэ сардаа багтааж 2,7-оор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл татвараа төлнө

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталсан. Шинэчилсэн журмын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр дараах байдлаар зохицуулалт хийсэн юм. Үүнд: 1, 6 тоогоор төгссөн автомашины улсын дугаартай жолооч нэгдүгээр сард, 2, 7 …

  • 22 February

    Ё.Лхагвасүрэн: 2000 оноос хойш алга болсон найман хүн огт олдохгүй байгаа

    ЦЕГ-ын сайтаас нэгэн зүйл анхаарал татав. Сураггүй алга болсон болон эрэн сурвалжилж байгаа хүмүүсийн зураг зүүн буланд нь тод харагдана. Ороод үзэхэд янз бүрийн насны, алга болсон он нь өөр өөр, нийлээд 1756 хүний зураг байв. Үүнээс 724 сураггүй алга болсон хүнийг хайж, 1032 хүнийг эрэн сурвалжилж байлаа Энэ нь цөөхөн хүн амтай улсын хувьд арай л хэтийдсэн тоо шиг. …

  • 22 February

    Монголын тэшүүрийн холбооны Хандгайтын аманд газар эзэмших эрхийг цуцаллаа

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болсонд тооцох тухай” А/115 дугаар захирамж гаргалаа. Уг захирамжаар  Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутагт Хандгайтын аманд газар ашиглагч Монголын тэшүүрийн холбоо нь Газрын тухай хууль зөрчин газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй тул нийслэлийн Засаг …

  • 22 February

    “Эхнэрийн эзгүйд” УСК үзэгчдийг байлдан дагуулж байна

    Энэ сарын 19-ны өдөр нээлтээ хийсэн “Крон” энтертайнмент “Ногоон фильм” продакшны хамтын бүтээл Гэр бүл, хайр дурлал, нөхөрлөлийн үнэ цэнийг өгүүлэх “Эхнэрийн эзгүйд” инээдмийн уран сайхны кино үзэгчдийг байлдан дагуулж эхлээд байна. Киног хүлээн авч үзсэн үзэгчдийн сэтгэгдэл ч мөн өндөр байгаа юм. Тус киноны зохиолыг зохиолч А.Баярсайхан бичиж, найруулагчаар Г.Содбилэг ажиллаж Гол дүрүүдэд жүжигчин Д.Хосбаяр, С.Баасанжаргал, Д.Энхбат нар тогложээ. Бүх насныханд …

  • 22 February

    Дөрвөн настай хүүд бүх насаар нь хорих ял оноожээ

    Египетийн дөрвөн настай Ахмед Мансур Карни хүүд бүх насаар нь хорих ял оногдуулсан байна. Тэрээр найман удаагийн аллага хийх оролдлого, улсын өмч хөрөнгийг шамшигдуулсан, цэрэг цагдаагийнханд заналхийлсэн, мөн танхайрсан хэргээр буруутгагдаад байгаа аж. Бяцхан хүүгийн өмгөөлөгчид шоконд орон, юу ч хийж чадахгүйд хүрээд байна хэмээн Mirror-т мэдээлжээ. Хуульчдын үзэж буйгаар, хүүд “зөгнөлт” ял оногдуулсан шүүгчид хэргийн материалтай нарийн танилцаагүй бололтой. “Мөрдлөгийн …

  • 22 February

    О.Баасанхүү гишүүнээсээ чөлөөлөгдөх үү

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудна гэднээ өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн. Тэрбээр мөн Ерөнхий сайд халз мэтгэлцээнд олон нийтийн өмнө илт давуу байдлаар ялалт байгуулвал долоо хоногийн дотор УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөнө хэмээсэн байна. Гэхдээ одоогоор Ерөнхий сайдыг халз мэтгэлцээнд дуудсан албан ёсны хүсэлтийг илгээгээгүй байгаа аж.

  • 22 February

    Төв Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Истанбул хотноо болов

    Европын сэргээн босголт хөгжлийн банк, “Financial Times” сонин, Туркийн Танхимуудын холбооны хамтран зохион байгуулсан Төв Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Туркийн Истанбул хотноо 2016 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр болов. Чуулга уулзалтыг нээж Туркийн Ерөнхий сайдын орлогч Мехмет Шимшек, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Сума Чакрабарти, Туркийн Танхимуудын холбооны дэд ерөнхийлөгч Али Копул нар үг хэллээ. Чуулга уулзалтад Казахстан, …