Мэдээ мэдээлэл

February, 2016

  • 23 February

    Цэцийн дунд муудлын хуралдаан болно

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээхээр зохицуулсан нь Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хандсан нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн байна. Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын …

  • 23 February

    Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв 58 248 иргэнд үйлчилгээ үзүүлжээ

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд боллоо. Шинэчлэгдсэн журмын дагуу даваа гараг бүрийн 14 цагаас Нийслэлийн удирдлагын зөвлөл Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хуралдана. Тус хуралдаанаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, зарим иргэний ирүүлсэн өргөдөл, гомдлын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ. Хуралдаанаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв ажиллаж эхэлснээс хойш үзүүлсэн үйлчилгээ, ачаалалтай ажилладаг …

  • 23 February

    Г.Баярсайхан: Хөдөлмөрлөх хүсэлтэй залуусыг бүхий л талаар дэмжинэ

    Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Барилгын политехник коллежид болсон Залуучуудын хөдөлмөрийг дэмжих, үйлдвэрлэл, аж ахуй эрхлэхэд нь зориулж тоног төхөөрөмжөөр хангах, гарааны дэмжлэг үзүүлэх ёслолын ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ ийн онцолсон юм. Хөдөлмөрийн яамнаас энэ онд хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт дүүргийнхээ залуусыг хамруулах тал дээр Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс онцгой анхаарч ажиллажээ. Тэд Барилгын политехник коллежийн төгсөх ангийн сурагчдыг, …

  • 23 February

    Samsung Galaxy S7 албан ёсоор танилцуулагдлаа

    Испаний Барселона хотод эхэлж байгаа Mobile World Congress арга хэмжээний үеэр Самсунг корпораци Galaxy ухаалаг утасныхаа шинэ загвар S7-г танилцуулжээ. Гаднаас нь харвал өмнөх жилийн Galaxy S6-гаас ялгарах зүйл маш бага. Мөн л стандарт тэгш дэлгэцтэй болон ирмэг нь дугуйрсан (Edge) дэлгэцтэй гэсэн хоёр хувилбартай юм байна. Товчхон дүгнэвэл өмнөх загвараасаа илүү камертай, илүү баттерейтэй, усны хамгаалалттай, илүү багтаамжтай санах …

  • 23 February

    Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Канад Улсын ЭСЯ-ны элчин зөвлөхтэй уулзав

    Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Канад Улсын Элчин сайдын яамны Элчин зөвлөх, Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Нэнси Ж.Фостер, АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони Линдберг нарыг хүлээн авч уулзав. Зочид төлөөлөгчид Канад Улсын Гадаад хэрэг, худалдаа, хөгжлийн яамны санхүүжилтээр Монгол Улсад удахгүй хэрэгжиж эхлэх “Ардчиллын оролцоотойгоор сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх” төслийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар …

  • 23 February

    Дэтройт Пистонс Хьюстон Рокэтс багуудын солилцоо цуцлагдана

    Энэхүү солилцоог Дэтройт Пистонс албан ёсоор цуцлахаар болжээ. Донатас Мотэюнас-ыг багийн эрүүл мэндийн үзлэгт оруулж солилцоог буцаахыг шийдвэрлэхэд 24 цагийн хугацаа өгөгдсөн бөгөөд ийнхүү Донатас Мотэюнас Хьюстон Рокэтс-оос бэртэлтэй солилцоонд орсон мөн эрүүл мэндийн үзлэгт тэнцээгүй улмаас солилцоо хүчингүй боллоо. Уг нь Дэтройт Пистонс-ын хувьд ашигтай солилцоо болсон хэдий ч, бэртэлтэй тоглогчыг солилцоонд оруулах нь зүйд нийцэхгүй гэж багийн удирдлага …

  • 23 February

    “ШИНЭ ТОЛГОЙТ” ТӨСЛИЙН 280 АЙЛЫН ОРОН СУУЦ ЭНЭ ОНД АШИГЛАЛТАД ОРНО

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатархотын Захирагч Э.Бат-Үүл Японы Стандарт хөрөнгө оруулалтын банкны эзэмшигч бөгөөд захирлуудын зөвлөлийн гишүүн ноён Күбо Такаакитэйг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн талаар санал солилцов. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хамтран хэрэгжүүлж байгаад баяртай байна. Төслийн дэд бүтэцтэй холбоотой асуудлаар ажил …

  • 23 February

    “Гааль, татварын мэдээллийн төв” байгууллаа

    Гааль, татварын ерөнхий газрын дэргэд гааль, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, түүний үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах, нэгдсэн системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, техник, технологийн хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллах чиг үүрэг бүхий “Гааль, татварын мэдээллийн технологийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулж, дүрмийг баталлаа. Мөн тус газрын бүтцийн болон орон тооны жишиг, хязгаарыг тогтоон, үйл ажиллагаанд нь шаардагдах хөрөнгийг 2016 …

  • 23 February

    Соёлын тэргүүний ажилтан, дуучин гэр бүлийн шинэ цомог худалдаанд гарлаа

    “Чамдаа би хайртай шүү” дуугаар нь дуучин СТА. С.Нарантунгалагийг сонсогчид андахгүй биз ээ. Тэрээр өөрийн хань СТА. Ц.Мөнх-Эрдэнэтэйгээ хамтран “Хайртай” уран бүтээлийнхээ анхны бие даасан  тоглолтоо 2014 онд хийж байсан билээ. Өнгөрсөн хугацаанд нам гүм байсан хос дуучид маань гадаад, дотоодоор аялан завгүй байсан ч “Хайртай”  цомгоо гарган сонсогч фенүүддээ шинэхэн бэлэг барьж байна. Тус цомогт эх нутаг, ээж аавын …

  • 23 February

    Хар тамхи хадгалж, хэрэглэж байсан бүлэг этгээдүүдийг баривчлав

    Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид хар тамхи хадгалж, хэрэглэж байсан бүлэг этгээдүүдийг илрүүлсэн байна. Тодруулбал 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо …… рестораны гадна авто машины зогсоолоос Э, Э, О, М, А гэх этгээдүүд машин дотор мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсныг илрүүлжээ. Улмаар автомашинаас 1.1 грамм ICE буюу мөс гэх …

  • 23 February

    Винстон хар салхины улмаас амиа алдагсдын тоо 29 хүрлээ

    Фижи улсад дэгдээд байгаа далайн хар шуурганы улмаас амиа алдагсдын тоо энэ амралтын өдрүүдэд 29 хүрээд байгааг албаныхан хэллээ. Энэ тоо цаашид өсч магадгүйг анхааруулж байна. Ойролцоогоор 8500 хүн нүүлгэн шилжүүлэх төвд хоргодож байна. Олон иргэд хоргодох байранд нэгээс илүү сараар амьдарч магадгүй аж. Учир нь хар салхины улмаас иргэд орон гэр, хувцас гээд бүх зүйлээ алджээ. Вити леву болон …

  • 23 February

    Б.Марал-Эрдэнэ Филиппинд болсон олон өдрийн уралдаанд гуравдугаар байрт шалгарлаа

    Филиппинд зохион байгуулагдаж, өчигдөр өндөрлөсөн олон улсын дугуйн холбооны 2.2 ангиллын олон өдрийн “Le tour de Filipinas” уралдаанд манай улсын тамирчин Б.Марал-Эрдэнэ нийлбэр дүнгээрээ гуравдугаар байрт шалгарлаа. Харин “Under 23” буюу залуучуудын ангилалд хоёрдугаар байрт орсон бол нэг, хоёрдугаар байрын нийлбэр дүнгээр Казахстаны тамирчид тэргүүлсэн юм. Тэмцээнд мэргэжлийн 15 багийн 90 гаруй дугуйчин оролцсон билээ. Б.Марал-Эрдэнэ нь Малайзын шигшээ “Terengganu …

  • 23 February

    Сонгодог жүжгийн өдрүүд

    Улсын Драмын Эрдмийн театрын “Сонгодог жүжгийн өдрүүд” гуравдугаар сард  эхлэх бөгөөд У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгээр нээх юм байна. Мөн олон улсын театрын өдөрт зориулан “Эдип хаан”, “Кихот ноён”, “Нора”, “Гамлет” зэрэг сонгодог жүжиг тоглогдох нь ээ. Тоглолтын хуваарийг танилцуулж байна. У.Шекспир “Ромео Жульетта” Гуравдугаар сарын 4-нд 18.00 цагт Гуравдугаар сарын 5-нд 17.00 цагт Гуравдугаар сарын 6-нд 17.00 цагт Гуравдугаар сарын …

  • 23 February

    ГЖ С.Батсүх Хадмуудад болон хосуудад хүндэтгэл үзүүлнэ

    МУГЖ С.Батсүх ирэх сарын таванд “Орчлонг аргадах цагаар хүргэн, бэрүүдийн хүргэх бэлэг” нэртэй тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. Уран бүтээлийн олз арвинтай яваа тэрбээр хамгийн сүүлд “Хаяа сайтай хадмууд” нэртэй өвөрмөц клиптэй дуугаа сонсогч түмэндээ сонордуулсан бөгөөд фэнүүдээсээ өндөр үнэлгээ авчээ. Гавьяат маань энэ удаагийн тоглолтоороо хосууд болон хадмуудыг баярлуулж, сюрприз барихаар шийдсэн бололтой. Тиймдээ ч “UB палас”-ын тоглолтын их …

  • 23 February

    Зэвсэгт хүчний дугаар ангидулаан бурхан дэгдлээ

    Зэвсэгт хүчний дугаар ангид улаанбурхан өвчин гарчээ. Тодруулбал, гурван цэрэг улаанбурханаар өвчилсөн байна. Эмнэлзүйн шинж тэмдэг бүхий зургаан  хүнийг ХӨСҮТ-д хэвтүүлж, зургаан цэргийг анги дээр нь тусгаарлажээ. Түүнчлэн 80 цэргийг улаанбурханы эсрэг вакцинаар дархлаажуулсан байна.