Мэдээ мэдээлэл

February, 2016

  • 18 February

    Орон сууцны дулаан алдагдлыг бууруулахад үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллана

    Улаанбаатар хотод 1965-2000 онд барьж ашиглалтад орсон 1600 гаруй орон сууц байгаа бөгөөд эдгээр орон сууцууд ашиглалтад ороод удсан учраас хана, шал, таазны зай завсраар дулаанаа алдаж, дулааны хувийн алдагдал норматив хэмжээнээс 35-40 хувиар нэмэгдсэн байна. Дулааны алдагдал ихтэй байх нь эрчим хүчний хэрэглээг тэр хэрээр нэмдэг учраас орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор дулаалгын шинэ технологийг нэвтрүүлэх ажлыг  нийслэлээс …

  • 18 February

    ОХУ-ын импортын гурил цацрагийн бохирдолгүй

    ОХУ-аас импортолж байгаа гурил цацрагийн бохирдолттой байж болзошгүй талаар Гурил үйлдвэрлэгчдийн холбооноос Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандсаны дагуу төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийлээ. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 27-ны өдрүүдэд гурил импортлох зөвшөөрлөө ХХААЯ-наас авсан нэр бүхий найман аж ахуйн нэгжийг шалгалтад хамруулсан байна. Аж ахуйн нэгжүүдийн импортолсон гурилнаас дээж авч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, …

  • 18 February

    Сар шинийн өдрүүдэд нийтийг хамарсан хордлого гараагүй

    Мэргэжлийн хяналтын байгууллага Цагаан сарыг угтан улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх шалгалт хийн, шаардлагатай арга хэмжээг тухай бүр нь авч байсны дүнд баярын өдрүүдэд нийтийг хамарсан хордлого гараагүй байна. Хүнсний аюулгүй байдлыг хангуулах, нийтийг хамарсан хордлого, халдварт өвчнөөс сэргийлэх зорилготой энэ шалгалтад хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 853 аж ахуйн нэгж, байгууллага, 2662 иргэн, 3450 объект хамрагдлаа. Нийслэлийн шалгагдсан газруудын 46 …

  • 18 February

    БСШУЯ иргэн Э.Цэрэнгийн тарааж буй мэдээллийн дагуу мэдэгдэл гаргалаа

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, 2012 оноос хойш амжилттай хэрэгжиж байгаа Эрдэм боловсролтой Монгол хүн, Зөв Монгол хүүхэд үндэсний хөтөлбөр, сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын салбарт үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа чанарын шинэчлэл нь аль нэг шашны нөлөөгүйн дээр тусгаар улсын бүх нийтийн боловсролын бодлогод шашны үзэл баримтлалыг тусгаж, түүгээр дамжуулан түгээн дэлгэрүүлэх ямар ч боломжгүй гэдгийг нийт интернэт хэрэглэгчиддээ …

  • 18 February

    Гурван хүний аминд хүрсэн ноцтой хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

     Өнгөрсөн жилийн наадмаар онц ноцтой нэгэн  хэрэг гарч байсан. Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн суманд гурван хүний аминд хүрсэн байдаг.  Тус сумын I багийн нутаг дэвсгэр болох “Хөндлөн” гэх газар хүний цогцос байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад  долдугаар сарын 11-ны өдөр манай байгууллагад ирсэн. Энэ мэдээллийн дагуу хэргийн газар шуурхай ажиллахад 57 настай Л, 11 настай Б нарыг буудаж, 53 настай …

  • 18 February

    ШШГЕГ-ын харьяа 120 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын ажил дуусч 3-р сард ашиглалтад орно

    Хууль зүйн сайд Д.Дорлигжав эрх зүйн шинэчлэл, хууль сахиулах үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын чиглэлээр хийж буй ажлуудаа танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрээр 2015 он болон 2016 оны эхний сард эрх зүйн шинэчлэлийн гол хуулиудыг өргөн барьж, УИХ-аар батлуулсан нь Хууль зүйн яам, түүний харьяа агентлагууд, хуулийн байгууллагын ажилтнуудын хувьд чухал ажил байсныг онцолсон юм. Өнгөрсөн онд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн, …

  • 18 February

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ажлаа тайлагнав

    Улсын Их Хурлын хавар, намрын ээлжит чуулганы завсарлагаанаар Байнгын хороод ажлаа тайлагнадаг уламжлалтай. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хорооноос хийж хэрэгжүүлсэн ажлын талаар өнөөдөр /2016.02.18/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус Байнгын хороо 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 12 удаа, 60 хувийн дундаж ирцтэйгээр хуралдаж, …

  • 18 February

    Жолооны үнэмлэхээ солиулахыг замын цагдаагийн газраас анхааруулж байна

    Жолоочийн хуучин шар үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв дээр солих ажил үргэлжилж байна. Учир нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиндМонгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 10 жил, олон улсынх бол гурван жилийн хугацаагаар олгоно гэж заасан байдаг. Гэтэл өмнө нь олгож байсан жолоочийн шар үнэмлэхийн тухайд хугацаа байдаггүй бөгөөд хуулийн дагуу шинэчлэх шаардлагатай болжээ. Тиймээс иргэд иргэний үнэмлэхийн хуулбар болон …

  • 18 February

    Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих төвийг Улаанбаатар хотод байгуулна

    Нийслэл, Олон улсын КОЙКА байгууллага, Азийн Сантай хамтран бизнес эрхлэх эмэгтэйчүүдийг дэмжин ажиллахаар тохиролцож өнөөдөр талууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд эмэгтэйчүүдийг өөрсдийн жижиг, дунд бизнесийг эхлүүлэхэд шаардлагатай орчин нөхцлийг бүрдүүлсэн, сургалт явуулах, уулзалт хийх, бизнесийн бусад үйлчилгээ явуулах зай талбайгаар хангагдсан бизнес төвийг Улаанбаатар хотод байгуулж, энэ оны 7 сард нээн ажиллуулахаар боллоо. Энэхүү …

  • 18 February

    Нарантуул зах маргаашнаас ажиллаж эхэлнэ

    “Нарантуул” худалдааны төв жилдээ ганц удаа буюу сар шинийн баярын үеэр урт хугацаагаар амардаг уламжлалтай. Энэ сарын 9-нөөс эхлэн амарсан зах маргаашнаас энгийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх гэнэ.

  • 18 February

    ​301 дэх гоолоо оруулсан Messi Европын түүхэнд хэдэд эрэмблэгдэж байгаа вэ?

    Өнгөрсөн шөнө Спортинг Гион клубын эсрэг тоглосон Барселона клубын супер од Lionel Messi 300 болон 301 дэх гоолоо оруулсан юм. Ингэснээр тэрээр Ла Лигт 300 гоолын босго давсан анхны тоглогч болсон. Гэвч Messi одоогоор Европын топ лигүүдийн хамгийн олон гоол оруулсан тоглогчдын жагсаалтын 5-д бичигдэж байна. Байерн Мюнхен клубын домог … эх сурвалж: ball.mn

  • 18 February

    Л.Гүндалай хууль зөрчихөө зарлав

    Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай дуу зохиогчийн зөвшөөрөлгүйгээр “Монголоороо байгаасай” хэмээх дууг дуулж, дүрсжүүлснийг санаж байгаа байх. Түүгээр ч зогсохгүй дууны үгийг өөрөө зохиосон мэтээр ойлгуулж амжив. Богино хугацаанд олон нийтийн анхаарлыг татсан түүний клипийг элдвээр элэглэсэн эвлүүлгүүд цахим ертөнцөд олноор тархсан билээ. Л.Гүндалай сошил ертөнцөд  түгсэн эвлүүлгүүдийг  нүүр номын лайк, шэйрээр уралдуулан, мөнгөн урамшуулал олгоно гэдгээ мэдэгджээ. Гэвч …

  • 18 February

    Нийтийн дууны шинэ өнгө төрх болсон Н.Ундрал ээжийн дуугаа хүргэлээ

    Уран бүтээлийн өнгө аяс, стиль имижээрээ аргагүй л үе тэнгийнхэнээсээ ялгарч яваа залуу дуучин Н.Ундрал “Урт наслаарай ээжээ” нэртэй шинэхэн дуугаа сонсогч фэнүүддээ хүргэлээ. Эхийнхээ элбэрэл хайр, ач буяныг санан дурсаж уудам хорвоод урт наслуулж, удаан жаргаахыг хүссэн дуучин залуу эл бүтээлээрээ олны талархлыг хэдийнэ хүлээгээд эхэлж. МУГЖ Ц.Түвшинтөгсийн дуулснаар сонсогч түмний сэтгэлд хоногшсон “Сүүдэр цармын цэцэг” дууг 20 гаруй …

  • 18 February

    Монголбанкны удирдлагуудад хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээг танилцуулав

    Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагаанд хөндлөнгийн шинжээчдийн өгсөн үнэлгээг танилцуулах, 2016 оны төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор тухайн байгууллагын удирдлагууд, эрх бүхий албан тушаалтнуудтай хийх уулзалтыг цувралаар зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн уулзалтыг Монголбанкинд өнөөдөр зохион байгуулав. Уулзалтад Монголбанкны Тамгын газрын захирал Д.Чимэд-Юндэн, Хууль эрх зүйн газрын захирал Г.Эрдэнэбаяр, …

  • 18 February

    П.Цогтбаатарыг авилгатай тэмцэх газар шалгаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс МАХН-ын зохион байгуулалт, санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг эрүүгийн 201501000161 дугаар хэрэгт холбогдуулж 2016 оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.