УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Өглөөнөөс хойш хойшлогдож байгаа хурал сая л ирц бүртэж хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа юм. Төрийн ордоноор хайгаад олдохгүй байсан УИХ-ын гишүүн Г.Уянга Ч.Сайханбилэгийг огцруулах үндэслэлийг байнгын хорооны гишүүдэд танилцуулж байна. МАН-ын төлөөл хуралд оролцож байна.
Мэдээ мэдээлэл
January, 2016
-
21 January
“Малчин лавлах 109” шуурхай ажиллаж байна
ХХААЯ-ны дэргэд “Малчин лавлах 109” тусгай дугаарын ажиллуулж эхлээд зургаан сар болж байгаа. Энэхүү утсанд малчдаас ирсэн малын зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж, алдуул болон хулгайлагдсан малыг эрэн сурвалжлах ажлыг орон даяар шуурхай зохион байгуулахаас гадна цаг агаарын мэдээ, малын халдварт өвчин, малчдын ахуй амьдралтай холбоотой мэдээ мэдээллийг хүлээн авч, холбогдох арга хэмжээг шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. “Малчин лавлах …
-
21 January
Бид компьютерийн хэрэглээндээ оюуны өмчийн эрхийг зөрчсөөр байна
Хэрэв та зөөврийн ч бай суурин ч бай компьютер хэрэглэдэг бол хууль зөрчиж байгаа юм биш биз дээ? Та бүхний аль нэг дэлгүүрээс хувь хүнээс худалдан авсан компьютерын чинь үйлдлийн систем болох Windows *, хэрэглээний програм болох Office*, зургийн програм Photoshop *, вирусны эсрэг програм хангамжууд бүгд л оюуны өмчийн хуулиар хамгаалагдсан байдаг. Ашиглах лиценз нь хэдэн зуун доллараас …
-
21 January
МҮХАҮТ-аас УИХ-ын гишүүдэд хандан мэдэгдэл гаргажээ
МҮХАҮТ-аас УИХ-ын гишүүдэд хандан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. УИХ-ын нэр бүхий 19 гишүүн Үндсэн хуулийнхаа бүрэн эрхийн дагуу Ерөнхий сайдыг огцруулах хүсэлт гаргаад байна. Үүнтэй холбогдуулан бизнес, хувийн хэвшлийн төлөөллийн гол байгууллага МҮХАҮТ-аас мэдэгдэж байна. Нэг. Байдал хүнд байгааг бүгд мэдэж байгаа Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, санхүү, бизнесийн орчин хүнд байгаа. Үүндбайгаль цаг уурын нөхцөл …
-
21 January
Мөнгөөр тасрахгүй баймаар байна уу
Залуусын хувьд, ялангуяа 20-иод нас гэдэг хөл хөдөлгөөн ихтэй, завгүй он жилүүд байдаг. Хайр дурлал, сургууль соёл, хөгжөөн цэнгээнтэй холбоотойгоор мөнгө үрэх үе элбэг гарна. Энэ хугацаанд санхүүгийн асуудал дээрээ бодлоготой хандаж, ирээдүйдээ бэлэн байхад тань туслах зорилгоор доорх зөвлөгөөг хүргэж байна. 1. Хэсэгхэн жаргалын төлөө мөнгөндөө үрэлгэн хандах Залуусын дунд түрхэн зуурын сэтгэл ханамжийн төлөө мөнгөө хайхрамжгүй үрэх явдал бишгүйдээ л гардаг. Мэргэжилтнүүд мөнгө ба сэтгэл …
-
21 January
25-ныг хүртэл орон нутаг руу явахгүй байхыг анхааруулав
Энэ сарын сүүлээр нийт нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа ажээ. Ойрын хоногуудад баруун болон төвийн бүсийн нутгаар цас орно. Энэ сарын 19-21-нд ихэнх нутгаар, 21-22-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Энэ хугацаанд ихэнх нутгаар салхи 7-12м/с хүрч, говийн нутгаар 12-16м/с хүрч ширүүсэх байдал ажиглагдаж байгаа ажээ. Мөн энэ сарын 21-25-нд огцом хүйтрэх гэнэ. Идэр тэсийн хөндий, …
-
21 January
Сэрэмжлүүлэг: Хятадад сурдаг залуус илүү ихээр анхаарна уу
Монголчууд маань Хятад улсыг ажил хэрэг, эмчилгээ, сургууль, наймаа хийх зэрэг олон шалтгаанаар тасралтгүй зорьсоор байна. Шарж хуурсан юм биенд хортой л гэдэг боловч чухам яагаад хортой гэдгийг тэр бүр мэддэггүй болов уу. Тэгвэл өнгөрсөн зун Хятадад нэгэн аймшигтай хагалгааг эмч нар нь хийжээ. Нэгэн бүсгүйн элгэн дотроос гарч ирсэн 2 кг киста, өндөгнүүд арзагнаж байхыг хараад хагалгааны өрөөн доторх эмч …
-
21 January
Авто баазын гадна, дотор сэргээн засварлалт, тохижилтын ажлуудыг сайн гүйцэтгэжээ
“Засгийн газрын авто бааз” Улсын төсөвт үйлдвэрийн газрын хамт олон 2015 онд төлөвлөсөн зорилт, ажил үйлчилгээгээ явуулахаар төлөвлөн зорилтоо бүрэн дүүрэн амжилттай хэрэгжүүлжээ. Өнгөрсөн жил Авто бааз үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ой тохиосон юм. Үүнтэй холбогдуулан ахмад ажилчидаа хүлээн авах тэдний алдрыг хүндэтгэх зэрэг ажлуудыг хоёр үе шаттайгаар тэмдэглэсэн юм. Үүгээр ч зогсохгүй үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ажлын бүтээмжийг дээшлүүлэхийн тулд …
-
21 January
Сар шинээр ахмадуудаа ”Хүндэтгэе” аянд 1800-1617 нэгдлээ
Удахгүй болох сар шинэдээ бэлтгэж байна уу. Таны хүссэн мэдээ мэдллийг ҮНЭ төлбөргүй-гээр хүргэхээр 1800-1617-гийн хамт олон ажиллаж байна. Та цагаан сарын үзэсгэлэн яармагийн мэдээ мэдээллээ цаг алдалгүй авч болох нь. Мөн үнэ ханш, байршил, утасны дугаар зэргийг хялбархан мэдэх боломжтой боллоо. 1800-1617-гийн хамт олон танд Эдийн засгийн хүндрэл учраагүй хүн өнөө үед ховор болсон. Тэгвэл танд UB лавлах 1900-1617 …
-
21 January
ЕБС-ийн хүүхдүүд согтуурхаж дээрэм хийжээ
Өчигдөр нэгдүгээр сарын 20-ны өдөр 10-н жилийн 7-10-р анги хүртлэх хэсэг бүлэг согтуу хүүхдүүд автобусанд явж байсан хоёр хүн дээрэмдэж ноцтой хохирол учруулсан байна. Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар хохиогч нь тэтгэвэрийн насны эмээ нөгөө нь хүүхэд байсан байна. Иймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ хараа хяналт тогтоох хэрэгтэй байгааг анхааруулж байна. Дээрэм хийсэн хүүхдүүд архидан согтуурч хэрэг төвөг орооцолдож асуудал үүсгэсэн байна.
-
21 January
Умард Солонгосын цөмийн чадавхи нэмэгдээгүй гэж Пентагон мэдэгдлээ
Умард Солонгос энэ сарын 6-ны өдөр устөрөгчийн бөмбөг амжилттай туршсан гэдгээ зарласан нь дэлхийн олон улс орноос шүүмжлэл дагуулж байгаа. Өчигдөр АНУ-ын Агаарын довтолгооноос хамгаалах газрын дарга дэд адмирал Жеймс Сиринг сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр Умард Солонгосын хийсэн туршилтын талаарх Пентагоны байр суурийг илэрхийлжээ. Устөрөгчийн бөмбөг нь цөмийн бөмбөгөөс хэд дахин илүү хүчин чадавхитайд тооцогддог. Харин Умард Солонгосын сая хийсэн …
-
21 January
Ашигт малтмалын газарт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна
Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, ашигт малтмалын салбартай холбогдох гомдол, мэдээллийг судлан үзэх, мөрдөн байцаагчаас хүргүүлсэн мэдэгдлийн мөрөөр ажиллах, авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор Ашигт малтмалын газарт ажиллаж эхэллээ. Ажлын хэсэг тус газрын удирдлагаас гаргасан аливаа …
-
21 January
МОНГОЛ-УНГАРЫН ФОРУМД ОРОЛЦОХ КОМПАНИУДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан өөрийн орны бизнес эрхлэгчидтэй Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж байгаатай холбогдуулан МҮХАҮТ нь 2016 оны нэгдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Унгарын Үндэсний худалдааны байгууллагатай хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийг хамарсан Унгарын өдөрлөг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг арга хэмжээний хүрээнд хоёр талын бизнес эрхлэгчдийн дугуй ширээний …
-
21 January
“Шударга ёс” эвсэл Засгийн газрыг огцруулахгүй гэдгээ мэдэгдлээ
УИХ дахь Шударга ёс эвслийн бүлэг өнөө өглөө 07.30 цагт хуралдаж Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцсэн байна. Энэ удаагийн бүлгийн хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцов. Ингээд “Ч.Сайханбилэгийг огцруулахгүй, Засгийн газраа авч үлдэе” гэсэн шийдвэрт хүрсэн байна. Ямартай ч Г.Уянга гишүүний Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудал талаар болж байх шиг байна.
-
21 January
Г.Уянга гишүүнийг хайж байна
УИХ-ын гишүүн Г.Уянга болоод МАН-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг өргөн бариад байгаа. Харин өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар дээрх асуудлыг хэлэлцэх гэсэн боловч асуудлыг өргөн барьсан Г.Уянга тэргүүтэй гишүүд хуралдаа ирэхгүй байгаа учир байнгын хорооны хурал хуралдаж чадахгүй байна. Хурал өглөө 8 цаг 30 минутаас эхлэх ёстой байсан. Харин байнгын хорооны хуралдаан зохион байгуулалтынхан УИХ-ын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл