Мэдээ мэдээлэл

January, 2016

  • 15 January

    Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын шадар сайд Ц.Оюунбаатар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.01.15/ өргөн барилаа. Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэнд, спортын яам хамтран 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг төрийн болон төрийн бус …

  • 15 January

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ

    УИХ-ын дэд дарга, Эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Засгийн газраас 2015 онд эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар танилцуулж байна. 2015 онд Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн хөгжлийн суурь болсон дэд бүтэц, ялангуяа эрчим хүчний салбарын шинэчлэл, хөгжилд онцгой ач холбогдол өгч ажиллалаа. Найдвартай, чанартай бөгөөд боломжийн үнэтэй эрчим хүчээр айл өрх, хувийн хэвшлийг …

  • 15 January

    Харилцан ашигтай сар шинийн баяраа тэмдэглье

    Сар шинийн баяр ойртсоор хэдхэн хоног үлдлээ. Гэвч одонгийн мөнгө, хүүхдийн мөнгө гэх мэт төрөөс олгодог мөнгөн дэмжлэгүүд шийдэгдэхгүй хэвээр байна. Өндөр настнууддаа олгодог тэтгэмж үйлчилгээ ховор энэ цагаан сараар хувийн хэвшлийн компаниудад Ахмадаа дэмжие уриалга гаргаж байна. Тэтгэвэрийн насны хөгшчүүдийг ажилд авахгүй, тэдэнд нэмэлт орлого байхгүй. Тиймээс хороо, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний газар, тухайн хороо дүүргийн аж ахуй нэгжүүд, …

  • 15 January

    Автомашинд утасаа цэнэглэдэг хүмүүсийн анхааралд

    Иргэд гар утсаа автомашины цэнэглэгчээр утсаа цэнэглэх тохиолдол байдаг бөгөөд энэ тохиолдолд түүнийг гэртээ цэнэглэснээс даруй 33 дахин их зардал гаргадаг тухай судалгааны хариуг  АНУ-ын bloomberg.com сайтын судалгааны баг гаргажээ. Тэдний судалсанаар машиндаа гар утсаа нэг удаа цэнэглэхэд, тухайн машины нэг литр түлшнээс 12 км зам туулах хэмжээтэй тэнцэх түлшийг зөвхөн утас цэнэглэхэд зарцуулдаг байна. Өөрөөр хэлбэл гэртээ утсаа цэнэглэхэд нэг удаад 0.06 цент буюу төгрөгт шилжүүлбэл 12 …

  • 15 January

    Алтанбулаг боомт дээр зохиомол дараалал бий болж иргэд бухимдаж байна

    Алтанбулаг боомт жижиг тэрэг, болон автобус ачааны машины урсгалаар машинаа оруулж байгаа. Жижиг тэргийн дийлэнх нь Алтанбулаг болон Сэлэнгэ аймгийн иргэдийн тээврийн хэрэгсэл байдаг. Тэрэн дотор тээврийн хэрэгслийг нааш цааш болгож дундаас нь мөнгө авдаг хэсэг бүлэг иргэд байдаг байна. Машин урдуураа оруулсныхаа шанд 1000 рубль авдаг байсан бол өнөөдрийн байдлаар 2000 рубль цаашлаад 5000 рубль болтлоо өсдөгийг зорчигчид хэлж …

  • 15 January

    HBO-Н сувгууд танай дэлгэцнээ

    Скаймедиа Гуравласан үйлчилгээний боломж дүүрэн урамшууллыг танилцуулъя. Гуравласан үйлчилгээний одоогийн үнэнч хэрэглэгчид HBO-н сувгуудыг багтаасан Кино сувгийн багцыг 2016 оны 1-р сарыг дуустал үнэ төлбөргүй үзэж байна. Шинээр Гуравласан үйлчилгээний хэрэглэгч болбол та HBO-н нийт 5 сувгийг эхний 1 сарын турш үнэгүй үзэх, шинэ хэрэглэгчийн төхөөрөмжөө хямдралтай үнээр авах, мөн эхний сар суурь хураамж төлөлгүй ашиглах эрхийн эзэн болно. HBO …

  • 15 January

    Дүрвэгчдийг албадан гаргах хуулийг чангатгаж байна

      Германы Колоне хотод дүрвэгсэд эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэрэг олноор гарсантай холбогдуулан Германы Хуульзүйн сайд Хейко Маас мэдэгдэл хийлээ. Тэрээр гадаадын иргэн харъяатыг албадан гаргах тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж илүү чангатгана хэмээсэн байна.Өмнө нь Гадаадын иргэн харъяат гэмт хэрэгт буруутай нь тогтоогдож нэг болон түүнээс дээш жилийн ялаар шийтгүүлсэн тохиолдолд тус улсаас албадан гаргадаг байсан бол одоо энэ босгыг улам …

  • 15 January

    Хар тамхитай хуурамч лууванг илрүүллээ

    Мексикийн хил хамгийн хатуу чанга хяналттай газрын нэг. Учир нь үүгээр хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх явдал хамгийн ихээр гардаг. Тиймдээ ч хууль бус этгээдүүдийн арга тун нарийн болжээ. Саяхан нэгэн эр 2150 ширхэг лууван ачин хилээр гарахыг завджээ. Хянагч нар эдгээр лууван нь хуурамч бүүр дотроо хар тамхи агуулсан болохыг тэр дор нь илрүүлсэн байна. 

  • 15 January

    Гоё болох гээд таалал төгсөв

    Өнгөрсөн оны 12 дугаар сард Musa do Brasil сайхан бүсгүйн тэмцээнд оролцож дэд миссээр тодорсон Бразилийн загвар өмсөгч Ракель Сантос Рио-де-Жанейро хотод пластик мэс ажилбар хийлгүүлээд нүд аньжээ. 28 настай Сантосын зүрх нь зогссон байна. Түүний биед Potenay гэдэг тарилгыг хийсний дараа ийм зүйл болсон аж. Энэ тариа үрчлээ арилгахад сайн гэнэ. Тариулсныхаа дараа зүрхний цохилт нь түргэсч, амьсгал нь …

  • 15 January

    Цахим ертөнцөд хямдхан бас хялбархан охид олширч байна

    Одоогийн гэх 18-25 насны охид хэт задгай хувцасладаг амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэлтэй болж. Баар сав, караоке, шөнийн цэнгээний газруудаар охид хүүхдүүд дүүрэн. Тэд хямдхан бас хялбархан харагдана. Дотоожтойгоо бүжиглэх тэр охидод огтхон ч үнэ цэнэ, эцэг эхийн хайр, боловсрол, ёс суртахуун харагдахгүй. Цагийг зугаатай өнгөрөөх гэсэн зөв боловсон яваа залуусыг муулах гэсэнгүй. Хэт эрх чөлөөгөө мэдэрсэн зарим …

  • 15 January

    Интернэтээр мөнгө олох аргыг мэдээд аваарай

    Та Монгол хүнд интернэт болон компьютерыг хослуулан ашиглаж интернэтээр ажил хийж өөрийн ажлын байртай болж цалинтай болох боломжтой гэдгийг мэдэх үү ? Магадгүй та өмнө нь интернэтээр мөнгө олох гэж хичээж хулхидуулж, луйвардуулж үзсэн байх. Ямар нэгэн баталгаагүй вэбсайтад элсэн орж доороо хүн элсүүлж оруулаад мөнгө авдаг ажил хийж үзээд хууртагдсан олон хүн байдаг байх. Харин та бүхэндээ интернэтээр мөнгө …

  • 15 January

    Ажлын цагаар Facebook, twitter-ийн чат ашиглахыг хориглолоо

    Европын шүүхээс ажил олгогчид ажилтныгаа ажлын цагаар юу хийж байгааг хянах эрх олгосон. Энэ эрхийнхээ дагуу Англи улсын ажил олгогчид, ажлын цагаар Facebook, Twitter, Google-ийн Chat  ашиглахыг хориглосон байна. Өнгөрөгч онд Румынийн нэгэн инженер ажлын цагаараа найз бүсгүйтэйгээ мессенжердэж байгаад ажлаасаа халагдсан явдлаас энэ бүхэн эхэлсэн юм.  Тэрбээр ажлын цагаар найз бүсгүйтэйгээ хувийн асуудлаар мессенжердсэнийг компани нь дотоод журам зөрчсөн …

  • 15 January

    Хийн түлшийг нялх хүүхэдтэй айлд хориглох хэрэгтэй

    Хийн түлш буюу газыг хэрэглэдэг хэд хэдэн тохиолдолд дэлбэрч байсан удаатай. Дарханд болсон дэлбэрэлтээр хүний амь эрсдэж байсан түүхтэй. Гэтэл хийн түлшны стандарт, аюулгүй ажиллагаа зэрэг нь хангалтгүй орчинд айл өрх бүр хэрэглэж байдаг. Ялангуяа монгол гэрт хийн түлш хэрэглэх нь маш аюултай. Монгол гэр нь агаарын урсгал хэт сайтай, хийгээ сул эсвэл бүр хаагаагүйгээс түлш  агаараар тэтгэгдэж дэлбэрэх аюулд …

  • 15 January

    2015 онд Боловсрол соёлын байгууллагуудад 6.720.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ

    Энэ сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн ИТХ, Засаг дарга, сумдын Засаг дарга, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын удирдлагууд болон ЗДТГ-ын хэлтсийн дарга нартай 2016 оны Үр дүнгийн гэрээ байгуулав. Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбаттай аймгийн Засаг дарга А.Энхболд болон аймгийн ИТХурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ нар гэрээ байгуулж, гарын үсэг зуралцлаа. Гэрээ байгуулах Ёслолын ажиллагааны эхэнд Аймгийн Засаг дарга А.Энхболд: -“Үр дүнгийн гэрээ байгуулах нь төрийн үйл хэрэг төгөлдөр, бат оршихын утга …

  • 15 January

    “Жаргалтай айл манайх” тоглолтын сүүлчийн өдөрийн тасалбар эрэлттэй байна

    Дуучин Б.Болд, Э. Чулуунчимэг нарын “Жаргалтай айл манайх” бие даасан тоглолт өчигдөр Бөхийн өргөөнд нижгэр боллоо. Хоёр өдөр болох уг тоглолтын тасалбар эрэлт ихтэй байгаа бөгөөд үзэгчид танхим дүүрэн үзэгчдийн уур халуунхан уур амьсгал дор боллоо. Өнөөдөр дахин эгшиглэх “Жаргалтай айл манайх” тоглолтын тасалбарыг сурагласан хүн олон байгаа гэсэн шүү. Хоёр жилийн өмнө тэдний анхны “Илбэе” тоглолт Монгол бөхийн өргөөнд хоёр хоног нижгэр болж …