Мэдээ мэдээлэл

July, 2023

  • 7 July

    Туул гол үерийн аюултай түвшинг 5 см давлаа

    Долоодугаар сарын 7-ны 08:00 цагийн байдлаар Сэлбэ гол үерийн аюултай түвшинг 5-10 см давсан байдалтай, өнгөрсөн өдрийн 20 цагийн ажиглалтаас хойш усны түвшин 5-8 см буурсан байна. Тэрэлж орчмоор усны түвшин өмнөх 20 цагаас хойш 28 см буурч, үерийн түвшинг 45 см давлаа. Туул гол өмнөх өдрийн 20 цагаас хойш 8 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 5 см даван хүчтэй …

  • 6 July

    Бага тойруугийн замын хөдөлгөөнийг хязгаарлаж эхэллээ

      Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон их хэмжээний борооны улмаас үүссэн үерийн аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа. Захирамжаар холбогдох албан тушаалтнуудад дараах үүрэг даалгаврыг өгсөн юм. Тодруулбал, Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцож байгаа байгууллага, хуулийн этгээд, эмнэлэг, эмийн сан, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслийг Бага тойруу …

  • 6 July

    Ерөнхий сайд үер усны далан, суваг хааж барилга барьсан, зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулах үүрэг өгөв

    Үргэлжлэн орсон борооны улмаас нийслэл дундуур урсдаг Сэлбэ, Туул, Дунд гол үерийн түвшинд хүрсэн. Гол дагуух зарим хэсэг усанд автаж, Сэлбэ голын далан нь зарим газраараа сэтэрч орон сууцны доод давхрууд усанд автаад байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр үерт автсан зарим газарт очиж нөхцөл байдалтай танилцаад УОК, НОК-ын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Нийслэлийн зургаан дүүргийн 18 цэгт үерийн эрсдэл …

  • 6 July

    Н. Батсүмбэрэл: Зуслангийн бүсэд байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

    Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орсны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан холбогдох мэргэжлийн байгууллагууд тодорхой байршлуудад хуваагдан ажиллаж буй. Ялангуяа Чингэлтэй дүүрэг дэх зуслангийн бүсийн нөхцөл байдал хүндэрч, байшин урсах, цахилгааны шон унах зэрэг эрсдэлүүд гараад байна. Үүнтэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлтэй холбогдон цаг үеийн нөхцөл байдлын талаар тодрууллаа. -Зуслангийн бүсэд одоо нөхцөл байдал ямар байна вэ? -Зуслангийн бүсэд …

  • 6 July

    Голуудын усны түвшин нэмэгдэж байна

    Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. Тодруулбал, долоодугаар сарын 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим …

  • 6 July

    Д.Сумъяабазар:Голын урсцыг жигдрүүлэхийн тулд жижиг гүүрнүүдийг нураах шаардлагатай байна

    Сэлбэ голын далан “Улаанбаатар буян” компанийн талаас сэтэрч, ойр орчмын барилга руу ус нэвтэрсэн тул холбогдох албаныхан шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Тодруулбал, Сэлбэ голын ус халихаас сэргийлж Сүхбаатар, Баянзүрх дүүрэг талаас 400-450 метрийн урттай өргөн зурвас дээр1.2-1.5 метрийн шороон далан босгоод байсан юм. Гэвч бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин 10-20 см нэмэгдэж, 10:00 цагийн үед “S …

  • 6 July

    Нарны зам, Үйлдвэрчний гудамжны авто замыг хаалаа

    Улаанбаатар хотод их хэмжээний бороо орж, үерийн аюулт үзэгдлийн улмаас иргэдийн амь, эрүүл мэнд, авто зам, замын байгууламж болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учирч болох эрсдэл үүссэн. Иймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, зарим авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо. Тодруулбал, -Баянзүрх дүүргийн 1, 25 дугаар хороо буюу Зам, тээврийн хөгжлийн яамны уулзвараас “Нарантуул” ОУХТ хүртэлх Нарны …

  • 6 July

    Д.Сумъяабазар:Туул, Дунд голын усны түвшин нэмэгдсэн байна

      Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан АСЕМ Вилла хотхон орчим, мөн Нарны хорооллын Дундголд ажиллалаа. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг:Туул голын орчим буюу АСЕМ Вилла хотхоны ойролцоо нийтийн эзэмшлийн жорлон байдаг. Гол үерлэснээр энэ хэсэг рүү ус бага зэрэг хальсан байсан. Тиймээс манай байгууллагын 20 гаруй албан хаагч гурван …

  • 5 July

    Д.Мөнх-Эрдэнэд нэг жил 10 сарын хорих ял оногдуулав

    Иргэн Д.Мөнх-Эрдэнийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2023.07.05/ 13 цагийн орчимд эхэлж, шүүхээс дөнгөж сая шийдвэрээ  танилцууллаа. Анхан шатны шүүхээс түүнд гурван жил 10 сарын хорих ял оногдуулж, нээлттэй ангид эдлүүлэх шийдвэр гаргасан юм. Тодруулбал, Д.Мөнх-Эрдэнийг нийтийн албанд ажиллах эрхийг 5 жил хасаж, нээлттэй хорих ангид 3 жил 10 сарын хорих ял, 2.7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн анхан …

  • 5 July

    Ерөнхий сайд үерийн нөхцөл байдалтай холбогдуулж Улсын онцгой комисст үүрэг өглөө

    Нийслэл Улаанбаатар хотод орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс төвийн зургаан дүүрэгт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна. Үерийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, шаардлагатай арга хэмжээнүүдийг яаралтай авах, хүч нэмэгдүүлж …

  • 5 July

    Л.Ариунтуяа:Борооны ус зайлуулах шугам сүлжээг стандартын дагуу хийх шаардлагатай

    Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 42 дугаар хороо зэрэг нийслэлийн хэмжээнд нийт долоон байршил үерт автаад буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, төвийн зургаан дүүргийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж, Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл өгсөн юм. Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа“Манай газар болон …

  • 5 July

    Д.Сумъяабазар:Үерийн асуудал хотын ерөнхий төлөвлөгөөтэй холбоотой нь үнэн

    Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин нэмэгдэж, үерийн далан сэтрэх, голын дагуух айл өрх усанд автах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул холбогдох байгууллагууд газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүссэн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Улаанбаатар хотод өнгөрсөн 30 жилийн хугацаанд гаргасан алдаа, …

  • 5 July

    Сэлбэ, Дунд гол дагуух авто замыг түр хугацаагаар хаалаа

    Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, зам, замын байгууламж болон авто тээврийн хөдөлгөөнд аюул учирч болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд буй. Үүнтэй холбогдуулан долоодугаар сарын 5-ны 00:00 цагаас эхлэн нөхцөл байдал сайжрах хүртэл тодорхойгүй хугацаагаар зарим авто зам, замын байгууламжийг хаах тухай захирамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гаргалаа. Тодруулбал: Баянзүрх …

  • 5 July

    Усанд автсан байршлуудад далан босгох, ус боох арга хэмжээ авч байна

    Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин нэмэгдэж, үерийн далан сэтрэх, голын дагуух айл өрх усанд автах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул холбогдох байгууллагууд газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:Сүүлийн 2-3 хоног бороо орсны улмаас зарим байршилд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Ер нь …

  • 4 July

    БОХХААБХ:Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2023.07.04/ 14 цаг 39 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж,  зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалсан бөгөөд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн …