Мэдээ мэдээлэл

January, 2023

  • 12 January

    Ардын зураач До.Болд “Silk Road” шагнал хүртжээ

    Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын зураач До.Болд Японы Токио хотын “Токио” музейд зохион байгуулагдсан 48-р Олон улсын орчин үеийн урлагийн үзэсгэлэнд уран бүтээлээрээ оролцож, Олон улсын орчин үеийн уран бүтээлчдийн нийгэмлэгийн “Silk Road” шагналыг хүртсэн байна. Тус шагналыг Японы Канагава мужийн Зураачдын холбооны төлөөлөгч Д.Туул нэгдүгээр сарын 4-нд Улаанбаатар хотод гардуулан өгчээ.

  • 12 January

    АИ-92 шатахууны үнэ өсөхөөс сэргийлэх боломж бүрдүүлэх тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхийг хүсэв

    Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өчигдөр (2023.01.11) “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдварын улмаас Монгол Улсын эдийн засгийн өсөлт буурч, айл өрхийн амьжиргаа, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хүндрэл үүсэж байна. Улмаар манай улсын инфляц 2022 онд 14.8 …

  • 12 January

    Жүдо:Э.Батжаргал алт, Ч.Сугархүү мөнгөн медаль хүртлээ

    Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн жүдо, самбо бөхийн тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, жүдо бөхийн 100 кг-ийн жинд ахлах дэслэгч Э.Батжаргал алт, ахлах ахлагч Ч.Сугархүү мөнгө, самбо бөхийн  98 кг-ийн жинд ахлах дэслэгч Э.Батжаргал алт, ахлах ахлагч Ч.Сугархүү, ахлагч Ж.Отгонсайхан нар хүрэл медалийн эзэд боллоо. Тус …

  • 12 January

    “The Asia-Pacific Woman Entrepreneur Award” шагналыг М.Оюундэлгэр хүртлээ

    Ази, Номхон далайн Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбоо (CACCI)-оос тус бүс нутгийн шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйд олгодог “The Asia-Pacific Woman Entrepreneur Award” шагналыг Монгол Улсаас “Монолаб” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Оюундэлгэр хүртлээ. “Монолаб” ХХК нь лабораторийн шинжилгээ, туршилт судалгаа, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, лабораторийн оношлуур, урвалж ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Ковид-19 цар тахлын хүнд нөхцөл, хэрэгцээ шаардлагатай үед …

  • 12 January

    Улаанбаатарт өдөртөө 12-14 хэм хүйтэн байна

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Өвөрхангайн хойд, Булганы өмнөд хэсэг,  Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, 13-нд говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2023 оны нэгдүгээр сарын …

  • 11 January

    М.Баяраа: Халиа тошин үүссэн байршилд суваг татан, далан босгож, цас мөсийг цэвэрлэж байна

    Нийслэл дэх байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэж, айл, албан байгууллага, аж ахуйн нэгж усанд автан, хөлдөх, гүүрэн гарц, зам талбайд халтиргаа, гулгаа бий болох эрсдэл гарч байна. Тухайлбал, энэ жил Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт халиа тошин үүссэн. Иймээс Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа холбогдох албаныхны хамт Чингэлтэй дүүрэгт газар …

  • 11 January

    Г.Оргилбаатар: 19 байршилд нийтийн бие засах газар цагийн хуваарийн дагуу ажиллаж байна

    Улаанбаатар хотод иргэд, зорчигч олноор төвлөрсөн байршил дахь нийтийн бие засах газрууд, мөн ажиллах цагийн хуваарийнх нь талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Шуурхай үйлчилгээний албаны дарга Г.Оргилбаатараас тодрууллаа. -Нийслэлийн хэмжээнд нийтийн бие засах газар хэд байна вэ? –Улаанбаатарт иргэд олноор төвлөрсөн 19 байршилд нийтийн бие засах газар цагийн хуваарийн дагуу ажиллаж байна. Үүнээс хоёр байршил дахь нийтийн бие засах газрын …

  • 11 January

    “Түлэгдлийн эмнэлэг”-ийн “Б” блокийн тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулж дууссаны дараа ашиглалтад хүлээн авна

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төв буюу “Түлэгдлийн эмнэлэг”-ийн “Б” блокийн барилгыг ашиглалтад оруулах Улсын комиссын баг бүрэлдэхүүн энэ сарын 10-ны өдөр тус эмнэлэгт ажиллалаа. Эмнэлгийн “А” блокийн барилгыг өнгөрсөн оны 10 дугаар сард ашиглалтад оруулж, үйлчлүүлэгч хүлээн авч эхэлсэн билээ.Өдгөө ашиглалтад оруулахаар зэхэж буй тус эмнэлгийн “Б” блокийн барилга нь зоорийн давхартайгаа нийлээд найман давхар бөгөөд нийт …

  • 11 January

    Б.Жавхлан: Монгол Улс дефолт эрсдэлээс бүрэн гарлаа

    Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэл болон Засгийн газрын гадаад өрийн зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнгээ өгч төсвийн алдагдал 60 хувиар буурч, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж байна. Экспорт, гадаад худалдаа сайжирч байна. Монгол Улсын Засгийн газраас …

  • 11 January

    “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг орон нутагт хөгжүүлэх асуудлыг эрчимжүүлнэ

    Их, дээд сургуулиудыг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт хөгжүүлэх тухай асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан, Өмнөговь аймаг дахь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Технологийн дээд сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийг шийдвэрлэх, Өмнөговь аймаг дахь багш, оюутны байрны бүтээн байгуулалт, Дархан уул аймгийн их дээд сургууль, политехник коллежуудыг ногоон хотхон болгох ажлыг эрчимжүүлэх, …

  • 11 January

    ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулууныг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.01.10/ боллоо. Хуралдаанаар зарим албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тухайлбал, ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан С.Мөнхчулууныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Зарим албан тушаалтныг чөлөөлж, томилов Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчинтэй байх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан дараах хүмүүсийг дор дурдсан …

  • 11 January

    Б.Одонтунгалаг: Бичил, жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дэмжих сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байна

    Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай ярилцлаа. Монголбанк “Олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд ямар чиглэлийн ажлууд хийж байгаа вэ? Хүртээмжийг нь нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ? Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бид хүүхэд, залуус, орон нутгийн иргэдэд зориулан тусгайлсан хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж, аль болох тэдний насны онцлог, амьдралын хэв маягт нь …

  • 11 January

    Б. Жавхлан: 1072 хувьцааны ногдол ашгийг 4, 5 дугаар сард хуваарилахаар төлөвлөсөн гэсэн мэдээлэл авсан

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.01.11/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Энэ үеэр Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааны ногдол ашгийн тухай сэтгүүлчийн асуултад хариулав. Сангийн сайд Б.Жавхлан “Гишүүдийн санаачилсан хууль бол иргэдэд өгсөн хувьцааг нэмэгдүүлэх замаар ногдол ашгийг гар дээр нь нэмж өгөх шийдвэр байгаа. Эхлээд Компанийн тухай хуулиар шийдэх ёстой асуудал. Улс төрийн шийдвэрийг УИХ дээр гаргана. …

  • 11 January

    Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс олгоно

    Хүүхдийн мөнгийг халамжийн үйлчилгээ болгож зорилтот бүлэгт чиглүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас “Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр баталсан. Мөн Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг 1139.2 мянган хүүхэд буюу нийт хүүхдийн 91 хувьд 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор тооцон 1367.0 тэрбум төгрөг баталсан. Засгийн газраас төрийн байгууллагуудын …

  • 11 January

    Англид нэг удаагийн хуванцар хоолны хэрэгслийг хориглоно

    Англид хуванцар хоолны хэрэгсэл, таваг, хоол зөөх тавиур зэрэг нэг удаагийн хэрэгслүүдийг хориглохоор болсныг тус улсын эрх баригчид нотолжээ. Шотланд, Уэльст хэдийнээ мөрдөж эхэлсэн ийм хоригийг Англид хэзээнээс хэрэгжүүлж эхлэх нь тодорхойгүй байна. “Ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх байгаль орчноо хамгаалахад энэхүү алхам хувь нэмрээ оруулна” гэж Байгаль орчны сайд Тереза Коффи мэдэгджээ. Байгаль хамгаалагч идэвхтнүүдийн хувьд энэ хоригийг сайшааж …