Мэдээ мэдээлэл

January, 2023

  • 11 January

    Их Британийн хунтайж Харригийн бичсэн “Spare” дурсамж ном худалдаанд гарлаа

    Их Британийн хунтайж Харригийн бичсэн дурсамж ном “Spare” өчигдөр худалдаанд гарсан юм. Тэгвэл энэхүү худалдаанд гарсан эхний өдрөө хамгийн олон хувь зарагдсан уран зохиолын бус сэдэвтэй ном болж, дээд амжилт тогтоожээ. Их Британи, АНУ, Австрали, Герман, Канадын зах зээлд Амазоны бестселлер болсон байна. Хунтайж Харри гэргий Меган Марклынхамт 2020 онд Их Британийн хааны ордноос явж, АНУ-ын Калифорнид шинэ амьдралаа эхэлсэн …

  • 11 January

    Эрүүл мэндийн сайд томуугийн үед хүүхдийн орны ачааллыг зохицуулах тушаал гаргалаа

    Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний үеийн хэвтүүлэн эмчлэх орны ачаалал нэмэгдэж буйтай холбоотойгоор Эрүүл мэндийн  сайд С.Чинзориг тушаал гаргаж ирэх гуравдугаар сарын 1-нийг хүртэл зарим дүүргийн эмнэлгийн насанд хүрэгчдийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг түр шилжүүлэх зохицуулалтыг хийх үүргийг холбогдох албаныханд өглөө. Уг зохицуулалтаар эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн 18-20 дугаар хорооны насанд хүрэгчдийн дотрын эмгэгийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг Улсын …

  • 11 January

    Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгч боллоо

    “Токио-2020” олимпын хүрэл мeдальт, жүдо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Цэнд-Очирын Цогтбаатарыг “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгчөөр томилсны дагуу “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо” ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр гэрчилгээг нь гардуулан өглөө. Элч төлөөлөгч нь спортын салбарын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж, “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг эх орондоо …

  • 11 January

    Өвдөгний үе солих мэс заслын тусламж, үйлчилгээний 75 хувийг ЭМД-ын сангаас хариуцна

    ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор өвдөгний үе солих мэс заслын тусламж үйлчилгээг хамтын төлбөртэй байхаар зохицуулсан. Ингэхдээ нийт төлбөрийн 75 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлж, үлдсэн 25 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.  Тогтоолоор энэхүү тусламж, үйлчилгээний мэс заслын тусламж, үйлчилгээг 1.5 – 5.6 сая төгрөг бөгөөд үүний 395 мянгаас 1.1 сая төгрөгийг иргэн өөрөө хариуцан төлнө.  2022 оны эхний 10 …

  • 11 January

    Х.Энхманлай: Сансар судлалыг хөгжүүлэхэд энэ талаар баримтлах бодлого, уг асуудлыг зохицуулсан хууль тогтоомж хоёр хоршиж байж үр дүнгээ өгнө

    Сансар судлалыг хөгжүүлэхэд баримтлах чиглэл батлагдсантай холбогдуулан ЦХХХЯ-ны Харилцаа, холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Энхманлайтай ярилцлаа. “Монгол Улсад Сансар судлалыг хөгжүүлэхэд баримтлах чиглэл” энэхүү баримт бичгийн зорилго юу вэ? Дэлхий нийтээр сансар судлалын салбар эрчимтэй хөгжиж, энэхүү хөгжил нь тусгаар тогтносон улс бүрийн анхаарал хандуулах шаардлагатай асуудлуудын нэг болж, цаашлаад бидний өдөр тутмын амьдралд сансрын технологийн хэрэглээ өргөн нэвтэрч …

  • 11 January

    УЕПГ: Авлига, албан тушаалын 6 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 1 дүгээр сарын 02-ноос 06-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.244, мөрдөн байцаалтын 1403 хэрэгт хяналт тавьж ажиллав. Хяналтын ажлын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 348 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 2 мэдэгдэл хүргүүллээ. Түүнчлэн Эрүүл мэндийн халдашгүй …

  • 11 January

    Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй байсан ЗУРГААН ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ нэвтрүүлж чадлаа

    Эрүүл мэндийн яам өнгөрсөн 2022 онд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Монгол улсад эмчлэгдэх боломжгүй байсан оношийн дөрвөн бүлгийн зургаан өвчнийг оношлох, эмчлэх технологийг УНТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ-д нэвтрүүлж нутагшуулах шатандаа явж байна. Цусны үүдэл эс, ясны чөмгийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгах эмчилгээ Үүнд цусны үүдэл эс, ясны чөмгийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгах эмчилгээ, хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн …

  • 11 January

    Н.Учрал: 13А маягтыг 2023 оны хоёрдугаар улиралд багтааж цахимжуулна

    13А маягтыг энэ оны хоёрдугаар улиралд багтааж цахимд шилжүүлэхээр болсон байна. Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээллээ. ЦХХХ-ны сайд Н.Учрал:13A маягтыг цахимд шилжүүлэх ажлыг 2023 оны хоёрдугаар улиралд багтааж, эрүүл мэндийн төсөлтэй холбогдохгүйгээр, манай яамны зүгээс дэмжиж ажиллаж хэрэглээнд нэвтрүүлнэ гэдгийг хэлье.

  • 11 January

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2023 оны нэгдүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас …

  • 10 January

    УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

    Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2023.01.10) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсад анх удаа 2001 онд жилд 50 мянган тонн хийн конденсат (газрын тос) боловсруулах /СМП-50 модуль/ байгууламж бүхий бага хүчин чадлын үйлдвэр байгуулагдаж, ажиллаж эхэлсэн юм.  Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрийн аргаар дахин …

  • 10 January

    Салхин цэцэг өвчний эмийн эмчилгээг ЭМД-аас бүрэн хариуцна

    ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор салхин цэцэг өвчний эмийн эмчилгээ 435 мянга бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг. 2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 1535 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 235 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай доорх линкээр орж танилцаарай. https://emd.gov.mn/news/207

  • 10 January

    Зургаан аймагт ангиографийн оношилгоо эмчилгээг нутагшуулж, 15 аймагт бөөрний дурангийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлдэг боллоо

    Монгол улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл сүүлийн 10 гаруй жил тэргүүлсээр байна. Уг үзүүлэлтийг бууруулахын тулд судсан дотуурх оношилгоо эмчилгээ буюу ангиографийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага бий. Өмнө буюу 2020 онд зөвхөн УНТЭ, УХТЭ, УГТЭ-үүдэд тус тусламж үйлчилгээг үзүүлдэг байсан бөгөөд иргэдийн хувьд хүлээгдэл ихтэй байсан тул төвлөрлийг сааруулах нэн шаардлага байв. Энэ хүрээнд  …

  • 10 January

    Ж.Байгалмаа:Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт “Улбар шар” түвшинд хүрсэн

    Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа “2023 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт алаг цоог буюу “Улбар шар” түвшинд хүрсэн байна. Уг өвчин сүүлийн гурван долоо хоногт нэмэгдэж байна. Томуугийн өвчлөлийг үүсгэж байгаа вируст В, А, H1N1. …

  • 10 January

    Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

    Өнөөдөр төмөр замын салбарт цэгцлэх асуудал цөөнгүй байна. Түүний нэг гол тулгуур нь эрх зүйн шинэчлэл. Манай улсын үндэсний төмөр замын сүлжээний урт өнөөдрийн байдлаар 2,964.9 км болж өргөжөөд байна. Өнгөрөгч онд  Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн 876.4 км төмөр зам баригдсан. Энэ хэрээр төмөр замын салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо эрс өсөж байгаа юм. …

  • 10 January

    Б.Баяраа:УБТЗ-ын дээд шатны дарга нарыг шалгах шаардлагатай

    УБТЗ-ын авлига, албан тушаалын гэмт хэрэг, ажлын байран дахь дарамт хүчирхийллийн асуудлаар Монголын Төмөр Замчдын ҮЭ-ийн холбооноос өнөөдөр /2023.01.10/ хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн хурлын эхэнд Монголын Төмөр Замчдын ҮЭ-ийн холбооны  дарга Б.Баяраа “Өчигдрийн шүүх хурлыг харахад уг хэргийг авлигын бус татвараас зайлсхийсэн асуудал мэт ойлгуулахаар боллоо. Яагаад авлигын асуудал вэ гэдгийг тайлбарлая. Энэ асуудлыг УБТЗ-ын Хөдөлгөөн хариуцсан замын …