12-р сарын 18-нд нээлтээ хийсэн Оддын дайн киноны цувралын долоо дахь анги гарсан даруйдаа бокс оффисийн рекордыг эвдлээ. Энэхүү кино нь нээлтээ хийсэн даруйдаа 365 сая долларын ашиг олсон байна. Өмнө нь бокс оффисийн түүхэнд ийм амжилт тогтоож байгаагүй бөгөөд хамгийн дээд рекордыг Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн кино 352 сая долларын ашиг олсноор эзэмшдэг байжээ. 40 жилийн түүхтэй шинжлэх ухааны, …
Мэдээ мэдээлэл
December, 2015
-
23 December
Японы ганц бие эрчүүд Зул сарын баярыг эсэргүүцэж байна
Япон орны ганц бие эрчүүд зул сарын баярыг эсэргүүцэн жагсаал зохион байгуулжээ. Энэхүү баярыг улс, үндэстэн болгон өөр өөрөөр тэмдэглэдэг. Гэхдээ ихэвчлэн баярын орой хайртай бүсгүй, халамжит гэргий, үр хүүхдүүдтэйгээ тэмдэглэдэг аж. Тэдний тэмцлийн гол шалтгаан нь ганц бие учраас хамт тэмдэглэх хосгүй байгаа явдал юм. Зул сарын баяраар Санта Клаус сайн байсан хүүхдүүдэд бэлэг өгдөг ч насанд хүрсэн хүнд …
-
23 December
БНХАУ-ын их дээд сургууль гар утас ашиглахыг хоригложээ
Хойд Хятадын Шаньси мужын их дээд сургуулиуд хичээлийн үеэр гар утас ашиглахыг хоригложээ. Өнгөрсөн Даваа гаригт Хятадын мэдээллийн сувгуудаар Тайюунь их сургуулийн оюутнууд хичээлдээ орохоосоо өмнө утсаа хэрхэн хураалгаж байгаа талаар зураг болон мэдээллийг тараасан байна. Ингэх болсон шалтгаанаа багш нар тайлбарлахдаа сургалтын чанарыг сайжруулах, оюутнуудыг төвлөрүүлэхэд туслах зорилготой гэсэн бөгөөд “Гар утасгүй анги танхим” гэсэн бичгийг анги болгоныхоо үүдэнд …
-
23 December
Өнөөдөр болох зарим үйл явдал
09.00 цагт: Аж үйлдвэрийн яамны 3 давхарын хурлын зааланд дэлхийн бизнес инкубаторын өдөрт зориулсан арга хэмжээ эхэлнэ. Утас: 88989878, 95170869 10.00 цагт: Нийслэлийн Цэргийн штабаас 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хурал Хангардийн 14 давхарт болно. Утас: 99077535 10.00 цагт: Улаанбаатар хотын цагдаагийн газрын 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэх, хамт олноо хошуучлан ажилласан шилдэг алба …
-
22 December
Монгол Улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эмийн лабораторитой боллоо
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа, лаборатори /ХАБҮЛЛ/ 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр АНУ-ын Үндэсний итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэгдсэн гэрчилгээгээ гардаж авлаа. Ингэснээр ХАБҮЛЛ-ийн Эмийн хяналтын лаборатори тоног төхөөрөмж, үйл ажиллагаа, мэдээллийн технологи, боловсон хүчин олон улсын түвшинд хүрч байна. “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” хэрэгжсэнээр хамгийн орчин үеийн аргуудыг ашиглан эмийн чанарын болон тооны шинжилгээ, түүнд …
-
22 December
Арьс, ширний урамшууллыг малчдын дансанд шилжүүллээ
Монгол Улсын Их Хурлын 2011 оны 74 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 394 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох” журмын дагуу урамшуулал олгох Хүнс, хөдөө аж ахуйн Сайдын тушаал 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр …
-
22 December
Өрх толгойлсон, өвчинд нэрвэгдсэн эмэгтэйд тусламжийн гараа сунгана уу
Facebook-ийн Сайн үйлсийн аян хуудсанд нийтлэгдсэн нэгэн постыг олны сонорт хүргэхийг зорилоо. Энэхүү өвчин зовлонд өртөж, ядарсан гэр бүлд боломжийн хэрээр өгөөмөр гараа сунгана уу. Дугаар 15/04 37 настай Цанжидхорлоо. СХД-ийн Толгойтод байрлах энэхүү эмэгтэй нь 10-р ангийн хүү, 3-р ангийн охины хамт амьдардаг. Хөдөлмөр хамгааллын инженер мэргэжилтэй. Энэ эмэгтэй нь нурууны хатингаршил гэх өвчтэй бөгөөд их удаан байснаас болоод …
-
22 December
Монгол Улсын Ерөнхийлөгчид Австралийн Холбооны Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичиг барив
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Лантри өнөөдөр Итгэмжлэх жуух бичиг барив. Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Австралийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд ноён Ж.Лантри Австралиас Монгол Улсад байнга суух анхны Элчин сайд болж буйд нь талархал илэрхийллээ. Австралийн Холбооны Улс ийнхүү …
-
22 December
Цагны тухай
Цаг гэдэг үг нь Латин хэлний “Клокка” буюу “Хонх” гэсэн үгнээс гаралтай ажээ. Манай эрний өмнөх 1400 оны үед эртний Египетчүүд усан цагийг зохион бүтээсэн. Энэ нь нэг нь нөгөөгөөсөө том хоёр чингэлэгийг усаар дүүргэж, том савнаас жижиг сав руу хооронд нь холбосон хоолойгоор ус юүлэгдэх замаар усны түвшинг харуулж байсан саван дээрх тоогоор цагийг мэдэж байв. Грекчүүд усан цагийг …
-
22 December
Сэрэмжлүүлэг:Согтуу иргэд осгож амиа алджээ
Хүйтний эрч чангарсантай холбоотой иргэд согтуугаар осгож, амиа алдах тохиолдол нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд хоёр иргэн согтуугаар осгосон байна. Энэ сарын 19-нд БЗД-5 “Монелийн тоотын хашаанд хүн хэвтэж байна” гэсэн мэдээллээр шалгахад тус тоотод оршин суудаг иргэн 30 настай эрэгтэй, согтуугаар осгосон байдалтай ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байжээ. Уг хэргийг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа …
-
22 December
АТМ-д алдаа гарч мөнгийг нь хоёр дахин өсгөн гаргасан байна
Өнгөрсөн Баасан гаригийн 22.00 цагийн орчим Англи улсын Лондон хот дах нэгэн дэлгүүрийн гадаа байрлах банкны автомат машинд үйлдлийн алдаа гарч, тухайн хүний автоматаас авах мөнгийг хоёр дахин өсгөн өгч байсан явдал болжээ. Дэлгүүрийн ойролцоо амьдардаг иргэдийн дийлэнх нь оюутнууд бөгөөд тэд автомат машины алдааг мэдсэн даруй и найз нөхөддөө энэ тухай мэдэгдэн, мөнгө авах дараалалд зогссон байна. Түүнчлэн мөнгийг …
-
22 December
“Зөв амьдрах ухаан” Төрийн бус байгууллагад 40 сая төгрөгийн санхүүжилт олгов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулах тухай” А/967 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт орон гэргүй, тэнүүчлэн амьдарч буй иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулахад хамтран ажилладаг “Зөв …
-
22 December
Хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмжийг НӨАТ, гаалийн албан татвараас чөлөөлнө
Нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татвараас чөлөөлөгдөх хийн түлш, хийн түлшний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоноглолын жагсаалтыг баталлаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль шинэчлэн батлагдсанаар ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний жагсаалт, хийн түлш, хийн түлшний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоноглолын жагсаалтыг Засгийн газар батлахаар заасан юм. Энэхүү шинээр батлагдсан жагсаалтыг …
-
22 December
Зарим уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгоно
ОХУ-ын Санкт-Петербург хотод зохиогдсон Е.Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн залуу дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Ч.Бадралд 24 сая төгрөг, БНХАУ-ын Учао хотод зохиогдсон 15 дахь удаагийн олон улсын циркчдийн наадамд Т.Будын “Нууц хувьсал” шидэх банзны үзүүлбэрээр мөнгөн медаль хүртсэн Монголын үндэсний циркийн 12 жүжигчинд 40 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэж, хөрөнгийг Соёл, …
-
22 December
Анхааруулга: Албан байгууллагын шинэ жил хэсч, хулгай хийх тохиолдол ихэсчээ
Албан байгууллага, аж ахуй нэгжүүд өнгөрсөн нэг жилийн ажлын бүтээмжээ дүгнэж, ажилтан албан хаагчдаа шагнаж урамшуулж буй энэ үеэр хулгайн гэмт хэргийн гаралт эрс нэмэгдэж, иргэд гар утас, булган дээл зэрэг гоёл чимэглэлийн зүйлсээ алдах тохиолдол ихэссэн байна. Тухайлбал, ХУД-ийн 13-р хороо “Монгол Солонгосын залуучуудын хөгжлийн төвд шинэ жилийн арга хэмжээнд оролцож байгаад өчигдөр 21:00 цагийн үед эд зүйлээ хулгайд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл