Мэдээ мэдээлэл

December, 2015

  • 21 December

    Шинэ жилийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа

    Шинэ жилийн баярыг угтан нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Цэвэрлэгээнд нийслэлийн 9 дүүргийн 6777 аж ахуйн нэгж, байгууллагын 34986 хүн хамрагдаж, нийт 1576.655 тонн хог хаягдал цэвэрлэлээ. Дүүргүүдийн хэмжээнд ажиллаж буй тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагчид өөрсдийн хариуцсан хороодын аж ахуйн нэгж, байгууллагыг цэвэрлэгээний ажилд хамруулж, шаардлага тавьж, оролцоогүй аж ахуйн нэгж, иргэнд “Хог хаягдлын тухай”, …

  • 21 December

    10 хувийн урьдчилгаатай зээлийг Голомт банкнаас эхэлж олгоно

    Төрөөс санхүүгийн чадавхи сул айл өрхүүдээ орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээлийн 30 хувийн 20 хувийг нь Засгийн газраас батлан дааж, иргэд 10 хувиа төлж байранд орох боломжийг бүрдүүлээд байгаа. 10 хувийн зээлийн журам Барилга хот байгуулалтын өмнөх сайдын үед батлагдчихаад байсан ч яамд болон хэрэгжүүлэгч банк хоорондын гэрээ хэлцэл дуусаагүй, удтал хүлээлт үүсгэсэн. Тэгвэл олон мянган залуу айл өрхийн …

  • 21 December

    Баярын маргааш “зул асаах”-ыг хэн ч хүсэхгүй

    /Энэ нийтлэл 2013 онд бичигдэж байв. Гэвч сэдэв анхаарлуулга нь өнөөдөр ч шинэхэн хэвээр/Ресторан баар, том, жижиг гэлтгүй битүү, албан байгууллагуудын шинэ жилийн үйл ажиллагаанд дараастай. Оны эцэст хоёр, гурван мянган хүнтэй групп компаниас эхлээд хоёр, гурван хүнтэй жижиг цех хүртэл шинэ жилийн баяраа хамт олноороо тэмдэглэх гэж хичээнэ. Тиймээс ч байрны булан дахь “огтоны нүх” хүртэл захиалгад дарагддаг онцгой …

  • 21 December

    Kings crown-той шинэ жил эхэллээ

    Ширээ дүүрэн идээ будаатай           Шил дүүрэн дарс сархадтай                  Шинэ бүхний эхлэл шинэ оны баяр                               Шижир амжилтыг таньд ерөөж бид угтаж байна. Та манайд ирсэнээр: 12 сарын 01-15-нд шинэ жилийн баяраа хийх 20-50 …

  • 21 December

    Хулхи улс төрчидийн увайгүй “PR”

    “Сонгуул-2016” болоход хэдэн сар үлдлээ. Сонгуул төхөхөөр л ард иргэдийгээ санаж сарвайдаг улс төрчидийн ээлжит PR эхэлжээ. Энэ жил эдийн засгийн хямралтай байгаа учир нэр дэвшигчид хаялага өндөр “Подарки”-аа ээлж дараалан задалсаар. Тэд нүүрс дарахаас гадна будаа, гурил,  нэгж,  мөнгө, 40 литрийн бидон гээд л боломжтой бүх зүйлийг тарааж байна. Харин манай сонгогчид бэлэгний хур буулгаж байгаа нэр дэвшигч нарыг …

  • 21 December

    Яармагийн гүүрийг өнөөдөр орой нээнэ

    “Эрдэм транс” ХХК-ийн Hyundai Aerocity автобус, “Алтай констракшн” ХХК-ийн  Kia Bongo автомашинтай мөргөлдөж, Яармагийн гүүрэнд эвдрэл үүсгэсэн билээ. Эвдрэлээс үүдэж, гүүрийг хаагаад байсан юм. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр гүүрийг засварлаж эхэлсэн бөгөөд нийт 77 сая төгрөг зарцуулах тооцоог нийслэлийн Автозамын газраас гаргажээ. Тэгвэл уг гүүрийн засвар дуусч, өнөөдөр оройноос хөдөлгөөн нэвтрүүлж эхлэх юм байна. Гүүрийг засварласан хөрөнгийг буруутай этгээдээр төлүүлэх шийдвэрийг …

  • 21 December

    Л.Гансүх нарын шүүх хурал үргэлжилж байна

    Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1125 шийтгэх тогтоолтой Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарт холбогдох Эрүүгийн хэргийн 166.2, 263.2 зүйчлэлтэй хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  өглөө эхэлсэн бөгөөд үргэлжилж байна. Шүүх хуралд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Ц.Цэрэнжээ, Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн, Ч.Шаравнямбуу, Д.Энхбаяр нар оролцож байгаа бол улсын яллагчаар …

  • 21 December

    МАН-ын бүлэг хуралдаанаа завсарлууллаа

    УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа түр завсарлуулаад байна. Тус бүлэг үдээс хойш хуралдаанаа үргэлжлүүлэх аж. Бүлгээр Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн гэх мэдээлэл байна. МАН-ын зүгээс УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Уг төслийг Ардчилсан намаас бусад бүхий л улс төрийн хүчнүүд дэмжсэн. Төсөлд саналын хуудсыг автомат машинаар уншуулахын зэрэгцээ …

  • 21 December

    Сахалтай эрчүүд дарга болох магадлал өндөр гэдгийг эрдэмтэд нотолжээ

    Эрдэмтдийн мэдэгдсэнээр бол сахалтай эрчүүд илүүтэйгээр том дарга болох магадлал өндөр байдаг гэнэ. Энэ талаар судлаачид “Хэрэв та албан тушаалын шат ахихыг хүсэж байгаа бол удирдах албан тушаалуудад ихэвчлэн нүүр амандаа ихээхэн үс, сахалтай эрчүүд ажилладгийг бодолцох хэрэгтэй юм” хэмээн өгүүлэв. Яг одоогоор бол үс, сахал зэрэг нь албан тушаалын өндөрлөгт гарах зүйл мөн үү гэдэг нь эрүүл мэндийн ажилтнуудын …

  • 21 December

    Хүүхэд барьцаалсан эмэгтэй өрх толгойлсон эх байжээ

    Энэ сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд ой зургаан сартай охиныг барьцаалахыг завдсан хэрэг гарсан билээ. Өнгөрсөн долоо хоногт эл хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэнийг Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд баривчилсан байна. Сэжигтэн Г нь 29 настай, эмэгтэй бөгөөд гурван сарын турш хохирогчийн гэр бүлийг судалжээ. Тэрбээр эмч болон жүжиглэж, таксигаар хохирогчийн гэрт очсон байна. Энэ үед хохирогчийн бага …

  • 21 December

    Ой тогтоолтын дэлхийн аваргаас 26 медаль хүртлээ

    БНХАУ-ын Чэнгду хотод 24 дэх удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн 12 сарын 16-18-ны хооронд 3 өдрийн турш амжилттай явагдаж өндөрлөлөө.   Энэ удаагийн тэмцээнд 25 улсын 278 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөнөөс нийлбэр оноогоор АНУ-ын тамирчин Алекс Муллен тэргүүллээ. Мөн тэмцээний хэд хэдэн төрөл дээр дэлхийн дээд амжилтууд шинэчлэгдлээ. …

  • 21 December

    Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

    Афганистан улсад явагдаж буй НАТО-ийн тэргүүлсэн “ШИЙДВЭРТЭЙ ДЭМЖЛЭГ” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа Н.Эрдэнэбаяр захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын II ээлжийн бие бүрэлдэхүүн үүргээ гүйцэтгээд өнгөрсөн баасан гаригт эх орондоо ирлээ. Эх орныхоо захиас даалгаврыг амжилттай биелүүлээд ирсэн энхийг сахиулагчдыг ЗХЖШ-ын Ажиллагааны Удирдлагын газрын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг нарын албаныхан Олон Улсын “Чингис …

  • 21 December

    Нийслэлийн шилдэг хүүхдүүд маргааш тодорно

    Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн А/852 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн Шилдэг хүүхэд шалгаруулах” журмын дагуу Нийслэлийн 2015 оны “Шилдэг хүүхэд” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг 2015 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 13:00 цагт Улаанбаатар чуулгад зохион байгуулах гэж байна. Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг Шилдэг манлайлагч, Шилдэг оюунлаг, Шилдэг бүтээлч, Шилдэг тамирчин, Шилдэг авьяаслаг  гэсэн 5 номинациар …

  • 21 December

    МАХН-ын ээлжит шоу буюу Н.Энхбаярын PR

    Монголын улстөрийн акулуудын нэг яах аргагүй Н.Энхбаяр. Тэрээр Монголын гурван өндөрлөгийн албыг хашиж явсан жаатай нэгэн. Ерөнхийлөгчөөсөө бууснаасаа хойш хээл хахууль, авилгалын хэрэгт орж “аавын хаалга”-ыг ч татаад авсан. Харин “аав”-ынхаас өлсгөлөн зарлаж, биеийн байдал хүндэрсэн зэрэг шалтгаанаар гарч Өмнөд Солонгосыг зорьж эмчлүүлж байгаа нэрээр Монголын улстөрөөс хэсэгтээ холдсон. Холдсон ч гэж алсаас өөрийн үнэнч зарц нараараа нөлөөлж, улстөрийн тоглолтуудаа …

  • 21 December

    Бага насны хүүхдийг гал түймрийн аюулаас хамгаалаарай

    Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт гал түймрийн 5, аврах ажиллагааны 2 дуудлага ирж  аврах анги, гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Гал түймрийн улмаас 2015 оны 12 дугаар гарснаас хойш 6 хүүхэл гал түймэрт өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Эцэг эхчүүд, томчуудын хараа хяналтгүй байдлаас болж өчигдөр 3 хүүхэд гал түймэрт өртөж түлэгдсэн байна. …