Мэдээ мэдээлэл

November, 2015

  • 16 November

    Архины хордлогоор жилд дунджаар 480 орчим хүн нас барж байна

    Манай улсад архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй элэгний өвчлөл 2003 онд 10000 хүн амд 2.09 байжээ. Харин 2013 онд 12.21 болж 5.8 дахин, нойр булчирхайн цочмог болон бусад үрэвсэл 2003 онд 13.01 байсан бол 2013 онд 37.4 болж 2.9 дахин нэмэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд архины шалтгаант хордлогын улмаас нийтдээ 4801 орчим хүн буюу жилд  дунджаар 480 орчим хүн нас барж байна. …

  • 16 November

    Ам.доллар 1989 төгрөгтэй тэнцэж байна

    Аравдугаар сарын сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд зэсийн ханш багагүй өсөлттэй байсан хэдий ч тогтворгүй хэвээр байна. Сүүлийн дөрвөн сарын хугацаанд ам.долларын ханш 1998-2001 төгрөгийн хооронд хэлбэлзэлтэй байсан бол өнгөрөгч долоо хоногоос эхлэн ам.долларын ханш бага зэрэг суларч байна. Амралтын өдрүүдэд ам.доллар 1991 төгрөгтэй тэнцжээ. Өнөөдрийн байдлаар ам.доллар арилжааны банкуудад 1989-1994 төгрөгөөр арилжиж байгаа бол “Найман шарга” арилжааны төвд 1988-1991 …

  • 16 November

    Н.Энхбаяр: Энэ бол хоёр нам алхам хийх асуудал

    С.УЯНГА МАХН, МАН-ын нэр бүхий ахмад гишүүд хоёр намаа эвсэж сонгуульд орох саналыг тусгасан өргөх бичгийг энэ сарын 4-нд удирдлагууддаа өргөн барьсан билээ. Цагтаа сайд, даргын алба хашиж байсан хүмүүсээс гадна эрдэмтэн доктор, хөдөлмөрийн баатар, академич, гавьяатууд нийлсэн 43 хүн өргөх бичигт гарын үсэг зуржээ. Хоёр намын ахмадууд өргөх бичигтээ “Үзэл бодол угшил үндэс нэгтэй МАН, МАХН-ын дарга, ерөнхий нарийн …

  • 16 November

    Амралтын өдрүүдэд 468 осол бүртгэгдлээ

    2015 оны 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 604 авснаас зам тээврийн ослын 468 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 18 бүртгэгдэж 1 хүн нас барж, 18 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 3, Зам …

  • 16 November

    Төрд ноён нуруу байна уу, үгүй юу?

    Ийм асуудал тавихад хэн нэгэнд улс төр, эдийн засгийн энэ ороо бусгаа, хүндрэлтэй байгаа нөхцөлд хэн бүхний санаанд хэн нэгэн улс төрийн манлайлагч ч юм уу, эсхүл юуг хэлэх гээд байгаа юм бол гэсэн бодол санаа төрөх байх л даа. Тэгвэл тэр төрийн ноён нуруу энгийн зүйлээс л эхэлнэ. Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээс харж байх нь ээ, бид чинь ардчилал …

  • 16 November

    Цэвэрлэгээний шинэ менежментийг нэвтрүүллээ

    “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн ажилчид “Цас цэвэрлэгээний шинэ менежмент”-ийг хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдуулж өнгөрсөн баасан гаригт хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Урьд нь цас орсны маргааш цэвэрлэх тохиолдол байсан. Харин цэвэрлэгээний шинэ менежментийг нэвтрүүлж эхэлснээр цас орсон даруйд шөнийг ч үл хамааран шууд ажиллах бөгөөд цасыг маш хурдан цэвэрлэж халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллана. Мөн давс бодис цацдаг 13 машины үйлчилгээ …

  • 16 November

    О.Магнай нүүрс тарааж эхэлжээ

    ШӨХТГ-ын дарга асан О.Магнайгийн ирэх сонгуулийн ажил хэдийнэ эхэлжээ. Тэрээр өнгөрсөн ням гарагийн өглөө иргэдтэй уулзалт хийж, гарыг нь атгаад тун завгүй явсан. Тэгвэл энэ удаад Сонгинохайрхан дүүргийн иргэдэд шуудай шуудайгаар нь нүүрс тараагаад ухаангүй явна гэнэ.  Саяхан тус дүүрэгт Их аварга Д.Дагвадорж утаагүй зуух тарааж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Тэгтэл О.Магнай Их аваргатай өрсөлдөх шинэ нэр дэвшигч мэт шуурхайлан сурталчилгаагаа эхлэв …

  • 16 November

    Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгоно

    Уул уурхайн салбар ид өсөлттэй байх үед төрөөс энэ салбараас олсон ашгийг иргэн бүрд ижил тэгш хүртээнэ гэж УИХ Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг баталсан. Өнгөрсөн 2010-2013 онд энэ сангаас 21 мянган төгрөг хэлбэрээр нийт нэг их наяд 407 тэрбум төгрөгийг хоёр сая 919 мянган иргэнд олгожээ. Харин нэг сая төгрөг хэлбэрээр 322 орчим тэрбум төгрөгийг 322 мянга 784 иргэнд …

  • 16 November

    “Шинэ жил НОМИН-д ирлээ” сүлд мод асаах ёслол

    Хүн бүрийн хүсэн хүлээдэг баяр болох Шинэ жилийн баярыг Номинчууд түрүүлж эхлүүлдэг уламжлалаараа энэ жил 2015 оны 11-р сарын 12-ны өдөр Улсын Их Дэлгүүрийн урд талбайд ёслол төгөлдөр сүлд модныхоо гэрэлээ асаалаа.  Энэ арга хэмжээнд хэрэглэгч олон түмэн “Номин Холдинг” ХХК-аас зарласан хямдрал, урамшуулалтай худалдаанд оролцож урлаг соёлын уран бүтээлчидтэй хамтдаа нэгэн үдшийг өнгөрүүллээ. Энэ үдшийн хамгийн чухал сюрприз болох …

  • 16 November

    Манай хөлбөмбөгчид БНХАУ-ын багтай маргааш тоглоно

    Ази тивийн футзалын аварга шалгаруулах тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо өнөөдөр гурав дахь өдрөө болно. Тэмцээний эхний өдөр ХонгКонгийг хожиж, гараагаа амжилттай эхлүүлсэн манай улсын шигшээ өчигдөр БНСУ-ын багт хожигдсон. Өнөөдөр манай шигшээ баг тоглолтгүй бөгөөд маргааш хэсгийн гурав дахь тоглолтоо БНХАУ-ын багтай хийх юм. Одоогоор хүснэгтийг БНХАУ, БНСУ тэргүүлж, Тайвань, Монгол, ХонКонг удаалж байна. Өнөөдөр БНХАУ-Тайвань, …

  • 16 November

    Б.Батзаяа: Хийсэн гэм үгүй тул нугарч шантрах зүйл надад үгүй

    Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн сарын 30-нд баривчилсан. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан түүнийг баривчилсан даруйдаа Зайсан дахь хорих ангид саатуулаад байсан юм. Түүнтэй хамт Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг баривчилсан. Тэгвэл өчигдөр 17:00 цагийн үед шүүхийн шийдвэр гарч С.Батзаяаг батлан даалтад гаргасан. Түүнийг батлан даалтад гаргах эсэхийг нэлээд удаан хэлэлцэж шийдвэрлэсний …

  • 16 November

    Өнөөдөр Засгийн газрын ээлжилт хуралдаан болно

    ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААН №64 Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө   Хуралдаан 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. № Хэлэлцэх асуудал  Засгийн газрын гишүүн Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөр батлах тухай Ц.ОЮУНБААТАР Вируст гепатитаас сэргийлэх, элэгний өвчлөл, эндэгдлийг бууруулах дэд хөтөлбөр батлах тухай Ц.ОЮУНБААТАР Олон улсын хөрөнгө оруулалтын банк, Олон улсын эдийн засгийн хамтын …

  • 16 November

    УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан болно

    Монгол Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн бүлгүүд болон УИХ-ын ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр буюу 2015 оны арваннэгдүгээр сарын 16-ны Даваа гарагт Төрийн ордонд болно. Үүнд: НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд; Улсын Их Хурал дахь …

  • 14 November

    Хэвлэлийн хурлын үеэр өөрийгөө шатаасан Ази дахь анхны тохиолдол

    -Өөрийгөө шатаасан С.Эрдэнийн тухай Оросын “НТВ” телевиз мэдээлжээ- Өчигдөр “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатааж буй бичлэгийг ОХУ-ын “НТВ” телевиз мэдээлжээ. Оросын хэвлэлээр энэ тухай “Монгол Улс дахь уул уурхайн компанийн үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн шударга бус гэж нэрлэсэн явдлыг ийм аргаар эсэргүүцсэн. Тэрээр хувцсандаа шатамхай шингэн дэвтээж, дараа нь өөрийгөө товч танилцуулсны дараа гал тавьсан юм. …

  • 14 November

    Францад Монголын 4500 орчим иргэн амьдардаг

    Франц Улсын нийслэл Парист хотод дэлхийн нийтийг цочоосон аймшигт халдлага гарлаа. Тус улс одоогоор онц байдал зарлаад байна. Парисын хотын алдарт Батакланы концертын танхимд зэвсэглэн 6-8 хүн нэвтэрч 118 хүнийг барьцаалсан бөгөөд нийтдээ 153 хүн амь үрэгдсэнийг “Ройтерс мэдээлсэн юм. Энэ хэрэгтэй холбогдуулан тус улсад амьдарч байгаа монгол иргэд энэ халдлагад өртсөн эсэх талаар Гадаад хэргийн яамнаас тодруулахад “Францад нийтдээ …