Мэдээ мэдээлэл

November, 2015

  • 2 November

    25 айлын орон сууцыг ашиглалтад хүлээн авлаа

    Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2010 оны 459 дүгээр тушаалаар батлагдсан “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дорноговь аймгийн Онцгой байдлын газар албан хаагчдын 25  айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулан хүлээн авлаа. Барилгын гүйцэтгэгчээр “Мөнхнаран констракшн” ХХК ажилласан бөгөөд орон сууцны 1м2 –ын үнийг 750 мянган төгрөг байхаар тооцжээ. Албан …

  • 2 November

    Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ

    Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/846 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр барих цэвэрлэх байгууламжийн зураг төсөв боловсруулах ажлыг удирдлагаар хангаж, ажлын явцад төрийн байгууллагуудаас санал, зөвлөмж, зөвшөөрөл авах, хяналт тавих үйл ажиллагаагшуурхай зохион байгуулах, төсөл хэрэгжих явцад гарч буй аливаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилго бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн …

  • 2 November

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эмгэнэл илэрхийлэв

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга Дмитрий Анатольевич Медведевт 2015 оны 10 дугаар сарын 31-нд эмгэнэлийн цахилгаан утас илгээжээ. Эмгэнэлийн цахилгаан утсанд “Арабын Бүгд Найрамдах Египет Улсын нутагт Оросын Холбооны Улсын зорчигч тээврийн онгоц осолдож, 224 иргэн амь үрэгдэж, манай найрсаг Оросын ард түмэнд нөхөж баршгүй гарз учирсан мэдээг цочирдон хүлээн авлаа. Монгол Улсын Засгийн …

  • 2 November

    Дэмжсэн мэдээлэл-Хөгжсөн хөрш улсууд

    Хятад-Монголын хэвлэл мэдээллийн форум зохион байгуулагддаг болоод 6 дахь жилтэйгээ золгож буй. Таван форумын ард гарсан хоёр улсын хэвлэл мэдээллийн салбарынхан энэ жилийн форумаа оносон зорилттой, чиглэсэн алсын хараатай, хийх ажил тодорхой, хэлцэх зүйл ихтэй өнгөрүүллээ. Хятад улсад болсон энэ удаагийн форумын гол сэдэв нь “Нэг бүс-нэг зам”-ын бүтээн байгуулалт, Хятад-Монгол-Орос улсын эдийн засгийн коридор байсныг хуралд оролцсон сэтгүүлчид өмнө …

  • 2 November

    7 өргийн дараах байдлаар Монголын баг 6 байрт орж ирлээ

    Грекийн Порто Каррас хотноо явагдаж буй өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх  дөхөж байна. 2015 оны Өсвөрийн Шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 7-р өргийн дараахь байдлаар манай шатарчдын онооны жагсаалт Манай улсаас 26 шатарчин нас насны ангилалд өрсөлдөж байгаагаас долдугаар тавилын дараах байдлаар охидын 10 хүртэлх насанд Б.Мөнгөнзул тэргүүлж, 8 хүртэлх насанд Б.Энхсаран нар 3 байрт бичигдэж байна. Тодруулбал, …

  • 2 November

    Ард түмэн улс төрчдөд дүн тавьж байна

    Монголын Хэвлэл Мэдээллийн Бизнес Эрхлэгчдийн Холбоо, www.ulsturch.mn сайт хамтран  улс төрчдийн рейтинг тогтоох судалгааг эхлүүлээд байгаа билээ. Өнгөрсөн есдүгээр сарын 5-наас албан ёсоор эхэлсэн санал асуулга хэд хэдэн үе шаттай юм. Эхний сард ulsturch.mn-ийн бүртгэл хэн бүхэнд нээлттэй байсан бөгөөд улс төрийн нам, иргэний байгууллага, иргэд өөрийн үнэлж, дэмждэг улстөрчөө бүртгүүлэн, өрсөлдүүлэх эрхийг олгоод байлаа. Сарын хугацаанд үргэлжилсэн бүртгэлээр 9 …

  • 2 November

    АСЕМ-аар амьсгалсан Маркетеруудын чуулган

    Маркетингийн мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, агентлагууд, компаниуд, нийт хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдийн харилцан уялдаатай хамтын ажиллагааг дэмжих, маркетингийн салбар дахь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, маркетеруудын мэргэжлийн зэргийг дээшлүүлэх, салбарын талаарх нэгдсэн мэдээллээр гишүүдээ хангах, Монгол Улсаа сурталчлах, дэлхийд өрсөлдөх үндэсний брэндүүдийг дэмжих эрхэм зорилготой Монголын Үндэсний Маркетингийн Холбооны /МҮМХ/ санаачилгаар 10 сарын 20-23-ны хооронд Монгол маркетеруудын өдрийг гурав …

  • 2 November

    Оросын агаарын тээврийн түүхэнд гарсан хамгийн том сүйрэл

    Өнгөрсөн бямба гарагт Шарм эль-Шейхийн Улаан Тэнгис амралтын газраас хөөрч, Санкт-Петербургийн Пулково нисэх онгоцны буудлыг чиглэн нисэж явсан Оросын онгоц Египетийн Синайн хойгийн уулархаг бүсэд осолдлоо. Ослын үеэр 217 зорчигч, хөлгийн долоон гишүүн бүгд амь эрсэдсэн байна. Энэ бол ОХУ-ын иргэний агаарын тээврийн түүхэнд гарсан хамгийн том осол аж. Өчигдөр Египетийн аврах багийнхан онгоц осолдсон газарт хүрсэн бөгөөд онгоцны нэг …

  • 2 November

    Харуул хамгаалалт эрхлэх бүртгэлийн гэрчилгээтэй 264 хуулийн этгээдийн хамгаалалтын албад хамрагдана

    Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар улсын хэмжээнд гэрээт хувийн харуул хамгаалалтын үйл ажиллага эрхэлж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг шалган зааварчлах ажлын хэсэг томилогдон ажиллаж эхэллээ. Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын захиргааны үүргийн биелэлт хариуцсан ахлах байцаагч цагдаагийн хошууч Г.Гангансүхээс тодрууллаа. Энэ шалгалтын зорилго нь юу вэ? Монгол Улсын “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн 12-р зүйлийн 1.3, “Гэрээт …

  • 2 November

    Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 4 дуудлагатай байлаа

    Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны “Хайлааст”-ын 18 дугаар гудамжны 425 тоотод иргэн Н-н эзэмшлийн “Төгөл” 8 нэрийн хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.01-ний өдрийн 22:48 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн “Борхойн” 1 дүгээр гудамжны 2 тоотод иргэн Э-н амбаар шатаж байна гэсэн дуулагыг 2015.11.01-ний өдрийн 09:40 цагт …

  • 2 November

    Самар түүхээр яваад сураггүй болжээ

    Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат иргэн Б /30 настай, эрэгтэй/ 10-р сарын 26-ны өдөр тус аймгийн Эрдэнэ сумын ”Естийн рашааны-Ар хоёр юүндэн” гэдэг газар ойд самар түүхээр яваад сураггүй болжээ. Сураггүй болсон иргэний дуудлагыг 2015.10.31-ний өдрийн 01:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

  • 2 November

    Хорт хавдар үүсгэгч асбест агуулсан бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна

    НМХГ-ын улсын байцаагчид НОБГ-ын холбогдох байцаагчидтай хамтран “Асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтанд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо АБТЭМА 44 дүгээр зам, Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороонд барилгын материалын худалдаа эрхэлж буй “Дөмөли” ХХК, “Мэнгкэфэнг” ХХК, “Юнен” ХХК, “Жэй Ти Эйч” ХХК, “Ви Еэ Гундо” ХХК, “Хурд”, “Санчир”, “Өсөх-1” барилгын материалын дэлгүүр, иргэн Э.Эрдэнэболд, …

  • 2 November

    Иргэдэд үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговор олгоно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/848 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт”-аар баталсан Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт барих бага сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгын газарт орсон иргэдийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хөрөнгийн хэмжээг баталлаа. Иргэдийн өмчлөлийн газар, …

October, 2015

  • 31 October

    Ч.Өнөрбаяр: Ерөнхийлөгчийн хориг “бүтэн” болсон

    Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар эцэслэн хэлэлцэж баталсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяртай товч ярилцлаа.   -УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, баталсан. Энэ талаар …

  • 31 October

    Монгол Улсын Төрийн дээд шагнал “Чингис хаан” одон хүртэх эрхмийн нэрийг зарлав

    Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон …