Дорнод аймгийн Халх гол суманд хөдөө аж ахуйн чиглэлийн чөлөөт бүс байгуулах УИХ-ын 75 дугаар тогтоол өнгөрсөн долоодугаар сард батлагдсан. Гэвч энэхүү тогтоол нь зарим иргэдийн дунд эргэлзээг бий болгоод байгаа. Учир юу вэ гэхээр дээрх тогтоол батлагдаад “Халх голын газрыг гадныханд өгнө”, “Солонгосчуудад Халх голын газрыг өглөө” гэх мэт ташаа мэдээлэлтэй холбоотой юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар Халх голд нийт …
Мэдээ мэдээлэл
October, 2015
-
30 October
Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр 68 байршилд газар өмчлүүлнэ
НИТХ-ын ээлжит 30 дугаар хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил хэмжээг батлах тухай хэлэлцлээ. НИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх 52 байршлыг баталсан бөгөөд эдгээр байршуулдад газар өмчлөх эрхийг цахимаар олгох ажил журмын дагуу 2014 оны 8 дугаар сараас эхэлсэн. Баталсан 52 байршлаас 41 …
-
30 October
“Хайрын гар” аяны хүрээнд гэр оронгүй, тэнэмэл 150 иргэнийг халамж, хайрын сэтгэлээр баярлууллаа
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдээс санаачлан Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар цагдаагийн газар хамтран Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гэр оронгүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, амьдралд нь гэрэл гэгээ нэмэхээр “Хайрын гар” үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд тогтсон гэр оронгүй тэнэмэл байдлаар амьдарч буй иргэдийг …
-
30 October
Дүрвэгч тамирчдыг “Рио-де-жанейро 2016” олимпийн наадамд урьж оролцуулна
“Рио-де-Жанейро 2016” олимпийн наадмын үеэр олимпийн эвлэрлийг сахиулах тухай тогтоолыг сайшаан баталсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган дээр ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах даваа гаригт үг хэлэхдээ “Бразил улсын Рио-де-Жанейро хотод болох Зуны олимпийн наадамд дайны хөлөөс дайжин зугтаж европ тивд дүрвэн ирсэн өндөр зэрэглэлийн тамирчдыг ОУОХ-ноос урьж тус наадамд оролцуулна. Үндэсний шигшээ багтаа багтаж чадаагүй тэдгээр тамирчдад Зуны олимпийн наадамд олимпийн далбаан …
-
30 October
Монгол, Туркийн зэвсэгт хүчний хамтарсан сургууль амжилттай боллоо
Монгол, Турк улсын Зэвсэгт хүчний хамтарсан сургууль манай улсад амжилттай болж байна. Хамтарсан хээрийн сургалт, дадлага Цэргийн тусгай хүчний сургалтын төвд 21 хоногийн туршид үргэлжилж байгаа бөгөөд маргааш өндөрлөх юм. Хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан сургууль анх 2006, 2007 онд Турк улсын нутаг дэвсгэрт болж, 2008 онд Монголын нутаг дэвсгэрт болох товтой байсан ч тасалдсаар найман жил болжээ. Тэгвэл 2015 …
-
30 October
Авлигатай тэмцэх газрын хамт олон “1000 төгрөг төсөл” сайн үйлсийн аянд нэгдэв
Авлигатай тэмцэх газрын хамт олон өөрсдийн санаачилгаар “25 дугаар суваг” телевизээс зохион байгуулж буй “1000 төгрөг төсөл” сайн үйлсийн аянд нэгдэв. “1000 төгрөг төсөл”-ийн зорилгын дор хамт олноороо нэгдсэн тус байгууллагын ажилтан, албан хаагч сэтгэлийн хандиваа цуглуулж, сайн үйлсийн аяныг зохион байгуулагчдад гардуулан өглөө. “Энэ аянд нэгдсэнээр биеэ хамгаалах чадваргүй, асран хамгаалагчийн хараа хяналт алдагдсаны улмаас Түлэнхийн төвд өвчиндөө шаналан, эмчилгээ …
-
30 October
Үндэсний өгөх өдрийг тэмдэглэлээ
Нийслэл хот байгууллагдсаны 376 жилийн ойн өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Үндэсний өгөх өдөр”-ийн арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд хүрээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд болон бусад албаны хүмүүс оролцож зорилтод бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өглөгийн гараа сунгалаа. Үйл ажиллагааны хүрээнд: 1. Иргэдийн хурлын төлөөлөгчид 6.4 сая 2. Дүүргийн удирдлагууд 6.7 …
-
30 October
“Нийслэлийн өөрчлөлт миний дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн боллоо
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойн хүрээнд Монгол Улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо хамтран мэргэжлийн гэрэл зураг сонирхогчдын дунд “Нийслэлийн өөрчлөлт миний дуранд” сэдэвт гэрэл зургийн уралдааныг энэ оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зарласан. Тус уралдаан нь Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд хийсэн …
-
30 October
Хашаандаа мод тарьсан иргэдийг урамшууллаа
Нийслэлийн 376 жилийг ойг тохиолдуулан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх үйлсэд нэгдэн амьдарч буй хашаандаа жимсний болон гоёл чимэглэлийн мод сөөг тарьж ургуулсан 570 иргэнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас урамшуулал олголоо. 2013 онд 510, 2014 онд 957 айл өрхөд 56 сая төгрөгийн урамшуулал олгосон бөгөөд гурван жилийн хугацаанд 2037 айл өрх энэ урамшуулалд …
-
30 October
Жиргээчид юу хэлэв… /видео/
Монголын томоохон жиргээчид, фэйсбүүкийн олон гишүүтэй хуудасны админууд сошиал орчны тухай юу гэж бодож байгаагаа илэрхийлсэн видеог хүргэе
-
30 October
М.Зоригт сайдын 23 настай зөвлөх МИАТ-д “нисгэгч” хийхгүй
М.Зоригт сайд ажлаа авсан даруйдаа МИАТ компанийн удирдлагын бүтцийг сольж, шинэчлэл явуулна гэдгээ мэдэгдэж байсан. Хамгийн сонирхолтой нь 23 настай зөвлөх охиндоо МИАТ-ийн шинэчлэлийн асуудлыг бүхэлд нь хариуцуулна гэж хэн ч төсөөлөөгүй. Гэтэл сайдтай нэлээд дотно байдлаар сошиал ертөнцөд зураг нь түгдэг Н.Шинэбаяр гэх зөвлөх нь “МИАТ” ТӨХК-ийн удирдлага, зохион байгуулалтын бүтцийг судалж санал, зөвлөмж гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг ахлан …
-
30 October
Шон Манди: Хүн нэг өглөө босоод л санхүүгийн мэдлэгтэй болно гэж шийддэггүй юм
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Боловсролын яам болон бусад байгууллагууд хамтран Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр батлуулаад удаагүй байгаа. Тэгвэл энэхүү хөтөлбөрийг ажил хэрэг болоход дэмжиж, Дэлхийн банкнаас томилогдон хөтөлбөр дээр ажилласан Дэлхийн банкны Санхүүгийн чадавхийн зөвлөх Шон Манди Монгол Улсад ирээд байгаа билээ. Өмнө нь олон ч улс оронд санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж …
-
30 October
“Их нүүдэл” шатрын тэмцээн өнөөдөр болно
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсны 376 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр өндөрлөнө. Өчигдөр “Их хотын хямдрал” үзэсгэлэн худалдаа Чингисийн талбайд болсон. Үүнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл цан цохиж албан ёсоор эхлүүлсэн билээ. Дараа нь нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүлсэн юм. Ийнхүү Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын …
-
30 October
Хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан этгээдүүдэд яриа таниулга хийжээ
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяа Хорих 425 дугаар ангийн хорих, ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавин ажилласан ба хорих ял эдэлж буй 27 ялтны хугацааны өмнө тэнсэн суллах тухай материалыг аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна. Аймгийн прокурорын газраас 2015 оны 10 дугаар сард хорих ангиас хугацааны өмнө суллагдсан дээрх …
-
30 October
Шийдвэрүүдээ иргэдэд ойлгомжтой, нээлттэй мэдээлж байхыг сануулав
Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн Ашигт малтмалын газраас Ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл авах сонгон шалгаруулалттай холбоотой гомдлын дагуу хяналт шалгалт хийв. Ашигт малтмалын газар нь уг шалгаруулалтыг явуулахдаа “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-д өөрчлөлт оруулсан талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд ойлгомжтой, бүрэн гүйцэд хүргээгүй нь …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл