Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаан боллоо. Шуурхай хуралдаанд инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагууд мэдээлэл хийлээ. “Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар”ус, дулаан, бохирын нийт 7414 ширхэг худгийн ашиглалт үйлчилгээг хариуцан ажилладаг. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 550 худгийг стандартын тагаар тагжуулж бүртгэлжүүлсэн. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Улаанбаатар сувилалын арын зам, Энхтайваны өргөн чөлөө …
Мэдээ мэдээлэл
October, 2015
-
23 October
“Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл”-ийн Ажлын хэсгийн хурал боллоо
Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл”-ийг 2015-2018 онд хэрэгжүүлэхээр төслийн баримт бичиг боловсруулан, төслийн нэгжийг байгуулан ажиллуулж эхлээд байна. “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл” нь Монгол Улсын Засаг захиргааны болон төсвийн төвлөрлийг сааруулах чиглэлээр салбарын яам, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг зааглаж тодорхойлсон, төсөв санхүүгийн судалгаа шинжилгээнд суурилсан, харилцан уялдаа …
-
23 October
Засгийн газрын ‘’11 11 төв’’-д 700 орчим иргэн ханджээ
Засгийн газрын “11 11” төвд иргэдээс энэ сарын 16-21-нд 700 орчим санал иржээ. Махны эскпортын талаар сонирхсон асуулт олон иржээ. ОХУ-д 26, БНХАУ-д 5 үйлдвэр мах экспортлох зөвшөөрөлтэй байна. Махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-ын ХХААЯ, Чанарын хяналт шалгалт хорио цээрийн ерөнхий газраас шинжээчдийн багийг урьж, 2 улсын хамтарсан ажлын хэсэг Монгол Улсын баруун бүсийн аймгуудад ажиллалаа. Баруун аймгуудад шүлхийн хоригийг …
-
23 October
Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр дэмжлээ
Засгийн газраас 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Малын генетик нөөцийн тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын нэгдсэн чуулганы 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн байна. Одоогийн үйлчилж буй “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хууль нь анх 1993 онд батлагдсан. Түүнээс хойш тус хуульд 4 удаа нэмэлт, өөрчлөлт орж, 2 …
-
23 October
УИХ-ын гишүүн Х.Баттулга: Атгаг ядуу сэтгэлгээнээсээ салахсан
Засгийн газраас шүүхийн төсөв, шүүгчдийн цалинг хууль зөрчин байж хасах төсвийн төсөл боловсруулаад байна. Байсгээд хөндөгдөж, араасаа ярвигтай үр дагаваруудыг дагуулахаар олны анхааралд ид яригдаж байгаа шүүхийн төсөв, шүүгчдийн цалин тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн Х.Баттулгатай цөөн хором ярилцлаа. – Ирэх жилийн төсөвт шүүгчдийн цалинг хасах төсөл явж байгаа тухайд та ямар байр суурьтай байна вэ? – Шүүгчдийн цалингийн асуудал бол …
-
23 October
Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулж, төрийн 200 гаруй төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж хуралдаанаар Төрийн үйлчилгээний төв байгуулах асуудлыг хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс – Ухаалаг төр рүү” санаачилгыг нийслэлд хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотын 3 цэгт Төрийн үйлчилгээний төв байгуулахаар төлөвлөсөн. Нийслэлийн Засаг дарга төрийн үйлчилгээний төвийг “төрийн үйлчилгээний супермаркет” гэж томъёолж байгаа …
-
23 October
Хүүхдүүд “Архи, тамхигүй ирээдүй”-г зургаар ийнхүү илэрхийлжээ
Улаанбаатар хотын цагдаагийн газраас 2015 оны 9 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 24-ны хооронд Нийслэл хотын хэмжээнд оюутан, сурагчдын дунд “Архи тамхигүй ирээдүй” 1 сарын аяныг зохион байгууллаа. Аяныг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн сэтгэц наркологийн эмч, нийгмийн ажилтан , сэтгэлзүйч эмч нартай хамтран зохион байгуулж архи тамхины хор уршгийг сурталчилж, их дээд сургуулийн 5415 оюутан, …
-
23 October
Нийслэлд золгүй байдлаар 3 хүн нас баржээ
2015 оны 10-р сарын 22-с 23-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэргийн 81, зөрчлийн 4778 зам тээврийн ослын 389 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 58 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 30 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 3 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 2, булаах гэмт хэрэг 2, хулгайлах гэмт хэрэг 29, бусдын биед гэмтэл …
-
23 October
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөөнд зочлов
Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ гэргий Акиэ Абэгийн хамт Монгол Улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирснийхээ дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөөнд зочлов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн гэрт зочилсон анхны гадаад улсын Төрийн тэргүүн болж байсан бол ийнхүү ноён Шинзо Абэ гэр бүлийн хамт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэрт зочилсон анхны гадаад орны Засгийн газрын тэргүүн болсноороо …
-
23 October
Эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар зөвлөлдөж байна
Улсын Их Хурлын даргын Ажлын алба, НҮБ-ын Хүн амын сан, Эрүүл мэнд спортын яам хамтран “Эх, хүүхдийн эсэн мэнд амаржихуйн яаралтай тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар” сэдэвт төвийн болон баруун бүсийн зөвлөгөөнийг өнөөдөр /2015.10.23/ Төрийн ордонд зохион байгуулж байна. Зөвлөгөөнийг Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа эхлүүлж, Эрүүл мэнд, спортын яам, АШУҮИС, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн …
-
23 October
Бичил зээл хэрхэн авах талаар сургалт хийв
“Хүний төлөө-Зөв тус” аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас Баянзүрх дүүргийн 70 гаруй иргэнд зээл, санхүүгийн дэмжлэг хэрхэн авах талаар сургалт зохион байгууллаа. Хувиараа хөдөлмөр эрхлэх, нөхөрлөл, хоршоо байгуулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 10 сая хүртэл төгрөгийн зээл авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх, болзол, шалгуур нь ямар байдаг талаар иргэд мэдээлэл бага байдаг учир …
-
23 October
Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат Ази-Номхон далайн хотуудын 6-р чуулганд оролцлоо
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С. Очирбат 10 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Индонези улсын Жакарта хотод өолсон НҮБ-ын Ази-Номхон далайн хотуудын 6-р чуулга уулзалтад оролцож илтгэл тавьлаа.Уг чуулганд Ази-Номхон далайн бүс нутгийн 50 гаруй орны 850 гаруй төлөөлөгч, олон улсын байгууллагууд оролцож хотуудын өмнө тулгамдаж буй асуудал, хамтын ажиллагааны туршлага судлах, бүс нутгийн болон олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулах зэрэг …
-
23 October
Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр талууд хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа улс төр, нийгэм, эдийн засаг зэрэг бүхий л салбарт өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгааг тэмдэглэж, Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд технологи шилжүүлэх, хувийн хэвшлийхэн хоорондын харилцааг эрчимжүүлж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай, бие …
-
23 October
Дорнод аймгийн 5.4 сая га-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ
Монгол Улсын Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгох талбайн хэмжээ 51 сая га газар бөгөөд /ЗГ-ын 239-р тогтоол/ одоогийн байдлаар Дорнод аймагт 5.4 сая га нь оногдож байна. Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээгээр 9 аж ахуйн нэгжид олгосон талбай нь зөвхөн Дорнод аймгийн газар нутгийн 44 хувийг эзэлж байна. Тодруулбал Халхгол суманд хайгуул хийх зөвшөөрөл олгсон талбай нь 783 мянган.га …
-
23 October
“Малчдын лавлах 109” ажиллаж эхэллээ
Малын хулгай, мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, мэдээлэл авах, түгээх, урьдчилан сэргийлэх зорилгоор яаралтай түргэн тусламжийн “Малчны лавлах 109” тусгай дугаарыг ажиллуулж эхэллээ. Тус лавлах нь бүх үүрэн телефоны дугаараас үнэ төлбөргүй бөгөөд 24 цагийн турш ажиллах юм. Түүнчлэн малчдаас ирсэн малын зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж, алдуул болон хулгайлагдсан малыг эрэн сурвалжлах ажлыг орон даяар шуурхай зохион …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл