Мэдээ мэдээлэл

August, 2015

  • 5 August

    Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.08.05/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийг өргөн барилаа. 2012 оноос Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орж байгаа нь хурдацтай асаж байгаа барилга, уул уурхайн салбарын өсөлтийг сааруулж, эдийн засгийн өсөлтийг удаашруулах сөрөг хүчин зүйл болж байгаа талаар Эрчим …

  • 5 August

    Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав  өнөөдөр /2015.08.05/ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн барив. Өнөөгийн байдлаар манай улсад зөрчлийг шалган шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэгч субьектууд болон тэдний эрх, үүрэг, хэрэгжүүлэх арга хэмжээг Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон салбар тус бүрийн хуулиар зохицуулдаг. Эдгээр нь хуулийн давхардал, …

  • 5 August

    Хандгайтын замыг маргааш 22 цагаас түр хаана

    Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй Шаргаморьтын уулзвараас Хандгайт чиглэлийн 6.75 км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 2015 оны 08 дугаар сарын 06-ны 22.00 цагаас 2015 оны 08 дугаар 13 –ны 06.00 цагийн хооронд замыг бүрэн хааж хучилтын ажил хийх болсныг мэдэгдье.  Зам хаах үед тээврийн хэрэгслүүд зурагт заасан түр  замаар зорчино уу гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

  • 5 August

    Завь хөмөрч гурван хүн амиа алджээ

    Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн “Сөрт” гэдэг газар “Тэрхийн цагаан” нууранд өчигдөр  гэр бүлээрээ завьтай зугаалж явсан долоон  хүний завь хөмөрчээ. Улмаар аврах хантааз өмссөн дөрвөн иргэн эсэн мэнд гарч, аврах хантааз өмсөөгүй иргэн  21 настай эрэгтэй  Б, 43 настай эрэгтэй Д, 45 настай эрэгтэй М нар усанд живж осолдсон харамсалтай хэрэг гарчээ. Дуудлагыг өчигдөр 19:47 цагт хүлээн авч тус аймгийн …

  • 5 August

    Д.Дорлигжав сайд охиныхоо нэрээр сан байгуулжээ

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өнгө үзэмжийг сайжруулах, зам талбайн орчин тойрон, гадуурхи явган хүний замыг тохижуулах, автомашины зогсоол нэмж гаргах, бичил цэцэрлэгт хүрээлэнгийн иж бүрэн гэрэлтүүлэг хийх ажлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 46 га талбайд “Сарангэрэл сан” өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр болжээ. Энэхүү сан нь Хуульзүйн сайд Д.Дорлигжав охины нэрээр нэрлэгдсэн сан аж. Түүний охин өнгөрсөн хоёрдугаар сард Туркийн Истанбул хотноо усанд …

  • 5 August

    Х.Тэмүүжин: О.Баасанхүү та ой санамжаа сэргээх хэрэгтэй

    Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүдийн илэрхийлж буй байр суурийг хүргэе. Ц.Даваасүрэн: Хотондоо буу тавьчихаар  спорт  гэх үү, сургалт гэх үү. Хангай газар чоно хотны хажууд ирээд хонины сүүл аваад явчихдаг амьтан шүү дээ. Тиймээс ангийн бууг  аваад хотондоо …

  • 5 August

    Б.Амархүү, О.Ариунзул нар нуган үрээ өлгийдөн авчээ

    Дуучин Б.Амархүү болон загвар өмсөгч О.Ариунзул нар анхны үрээ буюу удам залгаж, ураг гагнах нуган хүүгээ өчигдөр өлгийдөн авчээ. Тэд болон ар гэрийнхэн нь хөл нь газар хүрэхгүй баярлаж, хөөрцөглөж яваа сурагтай. Хөл хүнд болсноосоо хойш элдэв зургаа цахим хуудсандаа тавихаа больсон загвар өмсөгч, мисс бүсгүйн хувьд бие давхар гэдгээ төрөн төртлөө тас нууцлаж чадсан юм. Нэг хэсэг тэднийг салсан, …

  • 5 August

    Шизүока мужтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

    ХХААЯам Япон улсын Шизүока мужтай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарын нөөц баялаг, Японы өндөр технологи, хөрөнгө санхүү, менежментийг хослуулан дэлхийд өрсөлдөхүйц органик, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэн тус улсын зах зээлд нийлүүлэх, улмаар хоёр орны эдийн засагт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой олон чухал ажлуудыг хийх юм. Энэ …

  • 5 August

    Хөвсгөл аймагт гурван ихэр хүүхэд мэндэлжээ

    Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумыг харьяат Д.Лхагваа хэмээх эмэгтэй өнгөрөгч баасан гарагт буюу долоодугаар сарын 31-ний өдөр гурван ихэр хүүхэд төрүүлжээ. Ихэрүүд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Д.Доржнямбуугийн анхны хүүхдүүд болон мэндэлсэн байна. Хүүхдүүдийн хамгийн том нь охин бөгөөд 2300 кг төрсөн бол дараагийн хөвгүүд 2200, 2100 кг жинтэй төржээ. Ихрүүдийн бие эрүүл сайн бойжиж байгаа бөгөөд өчигдөр эмнэлгээс гарчээ. Эх сурвалж: …

  • 5 August

    Улсын онцгой комисс хуралдлаа

    Гантай болон гандуу байгаа аймгуудад гамшгийн үнэлгээ хийх зорилгоор нөхцөл байдалтай нь танилцаад ирсэн Улсын Онцгой комиссын Шуурхай ажлын хэсгийн танилцуулга, дүгнэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар  Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын …

  • 5 August

    Иргэдийн бүлэг 370 метр зам хүлээлгэн өгчээ

    Иргэдийн ая тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор 12 хүний бүрэлдэхүүндтэй ” Хамтдаа” бүлэг дүүргийн 13 дугаар хорооны “Сургуулийн-25″ дугаар гудамжинд 370 метр явган замыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тавих ажлыг гүйцэтгэн 8 дугаар сарын 3-нд хүлээлгэн өгчээ. Тус ажлыг хүлээн авахад дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн мэргэжилтэн Ж.Мөнхбаяр, Аж ахуйн тасгийн дарга Н.Мягмаржав, 13 дугаар хорооны зохион …

  • 5 August

    Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2015.08.05.Лхагва гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад 53.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нарын нэр бүхий 11 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны …

  • 5 August

    Эмтэй ус уулгаад хүчирхийлсэн хэрэг гарчээ

    Өсвөр насныхан эцэг эх, сургууль багш нарын хараа хяналтаас бүрэн гарчээ. Орхон аймгийн Баян-Өндөр сумын МҮСТ болон “Наран” цогцолбор сургуульд суралцдаг 16-17 насны хөвгүүд насанд хүрээгүй охиныг согтуу биеэ хамгаалах чадваргүй байсныг ашиглан хүчирхийлсэн хэрэг тус сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Хур” зочид буудалд гарчээ. Охинд архи шахаж уулгасан төдийгүй эмтэй ус өгсөн ч байж болзошгүй тухай хэрэгт холбогдогчид болон …

  • 5 August

    Нийгмийн даатгалын хэлтсийн шинэ барилгын шав тавив

    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны санхүүжилтээр  энэ онд нийгмийн даагалын байгууллагын нийт 11 нэгж, хэлтэс, тасгийн барилгыг шинэчлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд 2015 оны 7 дугаар сарын 31-нд  Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс болон, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын тасгын барилгын шавыг тавих үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагаанд  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга …