Мэдээ мэдээлэл

October, 2015

  • 7 October

    Ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг таниулсан 12 ангит видео контент хийжээ

    Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтран ажиллах Санамж бичигт зааснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг таниулсан 12 ангит видео контент бүтээжээ. Цагдаагийн байгууллагын алба хаагчдад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар нийтийн албан тушаалтанд тавигдаж буй хориглолт, хязгаарлалтын талаар ойлголт өгөх, хор аюул, …

  • 7 October

    Нийслэлд золгүй байдлаар 6 хүн нас баржээ

    2015 оны 10-р сарын 06-с 07-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэргийн 200, зөрчлийн 1521 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 75 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 42 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 6 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 2, булаах гэмт хэрэг 1, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 31, бусдын биед гэмтэл …

  • 7 October

    Улсын бүртгэлийн Ерөнхий газрын удирдлагуудтай санал солилцов

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны дарга О.Содбилэг өнөөдөр /2015.10.07/ Улсын бүртгэлийн Ерөнхий газрын удирдлагуудтай уулзав. Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж холбогдох газар, хэлтсийн дарга нар оролцлоо. Уулзалтын үеэр Дэд хорооны 2015 оны төлөвлөгөөт ажлын хүрээнд иргэний бүртгэл, сонгогчдын нэрсийн …

  • 7 October

    Афганистаны Ерөнхийлөгчийн ордноос хүний араг яс олджээ

    Афганистаны Ерөнхийлөгчийн ордноос  үл танигдах хоёр хүний араг яс олджээ. Мөргөлдөөн дайн тулаанд нирвэгдсэн тус улсад хэрцгийгээр амиа алдсан төрийн өндөр дээд албан тушаалтан болон тэдний гэр бүлийнхний цогцос байж магадгүй гэж албаныхан таамаглаж байна. Ерөнхийлөгчийн ордон маш бат бөх дэлбэрэлтэд тэсвэртэй хана болон байгалийн үзэмж төгөлдөр нууц гарц шиг загвартай цэцэрлэгт хүрээлэнтэй бөгөөд энэ нь  нийслэл Кабул хотын хөл …

  • 7 October

    Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хуралдав

    Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл 18 хүний бүрэлдэхүүнтэй. Зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хурлын эхэнд ОБЕГ-ын дарга, Бригадын генерал  Т.Бадрал өнгөрсөн бямба гаригт болсон Гүнж, Гачууртын  орчимд болсон газар хөдлөлтийн чичэрхийлэлтийн талаар мэдээлэл хийв. Мөн газар хөдлөлтийн гамшгийн нэгдсэн төлөвлөгөөг шинэчлэх, байнгын ажиллагаатай зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны хэрэгжилт, Нийслэлийн …

  • 7 October

    УИХ-ын Тамгын газрын ЕНБД Б.Болдбаатар Дорноговь аймагт ажиллаж байна

    Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, нарийн бичгийн дарга нарт зориулсан  “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал: Төлөөлөгчдийн манлайлал” сургалт болж байна. Уг сургалтаар Төлөөлөгчдийн манлайлал, Манлайлагчийн хөгжил, Хяналт-шинжилгээ, үнэлгээ буюу ИТХ-аас шийдвэрийн биелэлтийг тооцох нь, Судалгаа шинжилгээ хийх …

  • 7 October

    Чех улсын Праг хотын захиргаанаас машин бэлэглэхээр болжээ

    БНЧУ-ын Праг хотын амьтны хүрээлэн Чехийн зэвсэгт хүчинтэй хамтран “ Тахь эргэж  ирлээ” төслийн хүрээнд цэргийн “КАСА” онгоцоор 2011 оноос эхлэн жилдээ 3-4 тахийн гүүг 7-р сарын эхний өдрүүдэд тээвэрлэн Говийн их дархан цаазат газрын “Б” / ГИДЦГ/ хэсгийн Тахь нутагшуулах газарт тавьдаг болсноор одоо нийт 19 тахийн 5 удаагийн зөөвөрлөлт хийсэн байна. Тахь тээвэрлэлтийг Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав …

  • 7 October

    Г.Баярсайхан: Цэргийн алба хаагчдыг зах зээлд эрэлттэй мэргэжлээр сургана

    Хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэх үйл ажиллагааг хамтран зохион байгуулах Санамж бичгийг Хөдөлмөрийн яам, Батлан хамгаалах яамны хооронд байгуулсан. Өнөөдөр гарын үсэг зурж баталгаажуулсан уг баримт бичгийн талаар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханаас тодрууллаа. -Цэгийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэх чиглэлд хамтран ажиллахаар байгуулсан Санамж бичгийн ач холбогдлыг та хэрхэн үнэлж байгаа вэ? -Монгол Улсын хамгийн үнэтэй баялаг бол ажилтай …

  • 7 October

    Жаргалтай хүмүүсийн өглөө бүр хийдэг таван зүйл

    Та дөнгөж орноосоо босоод өдрөө эхлүүлэх гэж байна уу. Гэхдээ та түр хүлээгээрэй. Өдөр тутмын амьдралд тань хэвшил болгон хийж болохоор таван тустай зүйлсийг хүргэж байна. Та үүнийг хийж эхлээд, өмнө нь би юу хийж байсан юм бэ гэж өөрөөсөө асууx байх. Амьдралын харах өнцөг болон өдөр тутмын амьдралыг тань өөрчлөх таван маш энгийн алxмуудыг танилцуулж байна. 1. Талархлаа илэрхийлэх …

  • 7 October

    Зургаан яамыг татан буулгана

    Засгийн газар энэ оны  төсвийн тодотголыг өргөн бариад байгаа. Энэ оны төсвийг дахин тодотгож, урсгал зардлыг бууруулж, энэ хүрээнд  улс төрийн болон төрийн өндөр  албан тушаалтны энэ оны сүүлийн 3 сарын цалинг 30 хувиар буурулж дэд сайдгүй байхаар төсөлд тусгасан. Энэ оны төсвийн тодотголын дагалдах хуульд  Засгийн газрын бүтцдээ ч өөрчлөлт  оруулж данхайсан бүтцээ цомхотгохоор шийдсэн байна.  Төсвийн  тодотголоор Засгийн …

  • 7 October

    Цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэхэд хамтарч ажиллахаар боллоо

    Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг дэмжих, цэргийн алба хаагчдад  мэргэжил эзэмшүүлэх, батлан хамгаалах болон хөдөлмөрийн салбарын үндсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилготой Хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарын гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурсны дараа Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Манай хоёр яамны хооронд байгуулж байгаа …

  • 7 October

    Монголын өмгөөлөгчдийн холбоо, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгтэй хамтран ажиллана

    Монголын Өмгөөлөгчдийн холбоо, “Монголын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг” ТББ хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Санамж бичигт Монгол Улсын нягтлан бодох бүртгэл, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэнд гарч буй асуудлыг шийдвэрлэх гарцыг хамтран эрэлхийлэх, стратегийн өмгөөлөл хийх, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчдийг нягтлан бодох бүртгэл, татвараар мэргэшүүлэх, татварын төрөл, хувь хэмжээ, хэрэгжилт, зохистой харилцааны хүрээнд олон улсын болон нийгэм, эдийн засгийн …

  • 7 October

    Г.Маралмаа ухаан орж, мэдүүлэг өгч байна

    4 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байгаа Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 91.2.12, 91.2.15, 100.1-д зааснаар буруутгагдан яллагдагчаар татагдаад байгаа. Шүүх хурлын эхэнд Г.Маралмаа биеийн байдал тааруу байгаа тул хойшлуулах хүсэлт тавьсан бөгөөд шүүх хүсэлтийг хангаагүй. Харин шүүх хурлын явцад Г.Маралмаа …

  • 7 October

    Үр тарианы хураалт 46.2 хувьтай байна

    Энэ онд улсын хэмжээнд 512.3 мянга га-д тариалалт хийсэн. Тухайлбал, 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал тарьсан. Энэ сарын 6-ны байдлаар нийт 137.2  мянган га талбайгаас 114.2 мянган тонн үр тариа, 10.3 мянган га-гаас 129.4 мянган тонн төмс, …

  • 7 October

    Д.Пүрэвсүрэн: Намайг хоёр удаа цагаатгасан шүүхэд баярлалаа

    Үхтэл үр харам гэдэг. Хүргэн худуудтайгаа үл ойлголцож, охиноо өмөөрсөн эх эрүүгийн хэрэгт татагдаж, хэдэнтээ шүүхээр шүүлгэсний эцэст хоёр удаа цагаатгагджээ. Цагдаа, шүүхээр бүтэн жил дамжин ээрэгдсэн Баянзүрх дүүргийн иргэн Д.Пүрэвсүрэн гуай энэ хугацаанд сэтгэл санаагаар унаж, шаналсны эцэст шударгаар хэрэг нь шийдвэрлэгдсэнд хэлэх үгээ олохгүй баярласнаа бидэнд ярихаар зорьж ирсэн юм. Түүнд тохиолдсон шиг харамсалтай явдал үр хүүхдээ өмгөөлсөн …