Мэдээ мэдээлэл

December, 2022

  • 8 December

    Г.Занданшатар: Эзэнгүй хулгайн тухай яриад байхаар ард түмэн бухимдах нь аргагүй

    Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2022.12.08/ нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан санал хэлсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан үг хэлэв. Тэрбээр “ Улс орны нийгэм, эдийн засаг, цаг үеийн нөхцөл байдал амаргүй байна. Үнийн өсөлт, инфляц, орлогын хомсдол иргэдийн амьжиргааг доройтуулж, …

  • 8 December

    Нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 21-ний өдөр зохион байгуулна

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны  өчигдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын даргын 2022 оны 190 дүгээр захирамж, Улсын Их Хурлын нэр бүхий 9 гишүүний хүсэлтийг үндэслэн боловсруулсан “Нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах товыг тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.  Улсын Их Хурлын гишүүдийн ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай хүсэлтийг Т.Доржханд гишүүн танилцууллаа. …

  • 8 December

    УЕПГ-аас нүүрстэй холбоотой хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх үүрэг, чиглэлийг хамтарсан ажлын хэсэгт өгчээ

    Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газруудын дэд дарга нараар ахлуулсан хамтарсан ажлын хэсэг нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийг шалгаж байна. Улсын ерөнхий прокурорын газраас 2011-2022 он хүртэлх хугацаанд шалгасан нүүрстэй холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, хэрэг бүртгэлийн хэргийг хаасан, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэргүүдийг хянаж, зарим хэргийг сэргээн, түргэн шуурхай …

  • 8 December

    Б.Соёлсайхан:Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаанд зөрчлийн тухай хууль тогтоомж зөрчигдөж байгаа нөхцөл байдал тогтоогдсон

    Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхийг Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс нийслэлийн хэмжээнд шалгаж, ажиллажээ. Энэ ажиллагааны талаар тус хэлтсийн хяналтын прокурор Б.Соёлсайхантай ярилцлаа. Машин ачилтын компаниудын үйл ажиллагаатай холбоотой гомдол мэдээлэл тасрахгүй юм. Прокурорын байгууллагаас машин ачилтын компаниудын үйл ажиллагаанд шалгалт оруулсан байна. Эхлээд энэ асуудлыг …

  • 8 December

    Эрдэнэс Тавантолгой ХК 1052 тээврийн хэрэгслээр 108,123 тонн нүүрс гаргаж түүхэн дээд амжилт үзүүллээ

    Эрдэнэс Тавантолгой ХК-д Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилогдон компанийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, ачилт борлуулалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. 2022.12.07-ны өдрийн 00:00-24:00 цагийн хооронд уурхайгаас 1052 тээврийн хэрэгслээр 108,123 тонн нүүрс тээвэрлэлээ. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК үүсгэн байгуулагдсан цагаас хойших нэг өдөрт нүүрс ачиж гаргасан  хамгийн өндөр  түүхэн дээд үзүүлэлт юм. 

  • 8 December

    Х.Нямбаатар: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг нарын 8 хүнийг баривчилсан

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2022.12.08/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Ажлын хэсэг нь мөрдөн шалгах ажиллагаанд Засгийн газрын харьяа агентлагуудаас мэдээлэл гаргаж өгөх, гадаад улсаас хил гаалийн мэдээллийг өгөх, тусгай шинжээч нарыг томилох чиг үүрэгтэй ажиллана. Өчигдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг нарын 8 иргэнийг хойшлуулшгүй журмаар баривчилсан. …

  • 8 December

    АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна

    Монгол Улсын Ерөнхийн прокурорын газраас 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нүүрсний гэх тодотголтой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг мөрдөх чиг үүрэг бүхий байгууллагууд хамтран явуулах тухай 4/04 тогтоол гаргасан. Үүний дагуу Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хамтарсан тушаалаар нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдох …

  • 8 December

    Ц.Баярхүү Ази тивийн АШТ-ээс гурван алт, нэг мөнгөн медаль хүртлээ

    Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 2-8-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд манай улсаас 12 тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний М-2 ангиллын эрэгтэйчүүдийн +120 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Ц.Баярхүү нийлбэр дүнгээр 590 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, Дубайд төрийн дууллаа эгшиглүүлэв. Тухайлбал, Ц.Баярхүү суултын төрөлд 190 кг-ыг өргөж мөнгө, шахалтын төрөлд 170 кг-ыг …

  • 8 December

    Тусгай зориулалтаар 2023 онд агнах, барих агнуурын тоо толгойг тогтов

    Тусгай зориулалтаар 2023 онд угалз 98, тэх160, халиун буга 100, бор гөрөөс 20, цагаан зээр 200, агнуурын шувуу 300, саарал чоно 30, зэрлэг гахай 10 хүртэл толгойг агнуулахаар, тул загас 600 хүртэл толгойг барьж буцаан тавих, бусад загас 4000 хүртэл толгойг барихаар тогтоолоо.Өсөлт тогтвортой байгаа агнуурын бүс нутгаас агнуурын нөөцөд тулгуурлан зохистой хэмжээнд ашиглах нь тухайн амьтдын тоо толгойн өсөлтөд …

  • 8 December

    Монгол Улсад 2023 онд зохион байгуулах олон улсын арга хэмжээний календарийг баталлаа

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсад 2023 онд зохион байгуулах олон улсын арга хэмжээний календарийн төслийг хэлэлцээд дэмжлээ.  Уг календарийг олон улсад зарлаж, сурталчлах арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёлын сайд Ч.Номин нарт, календарьт тусгасан арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороонд тухай бүр танилцуулж байхыг үүрэг болголоо. Тус календарьт соёлын 20, аялал жуулчлалын 17, спортын …

  • 8 December

    Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ

    Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хятадын талтай ерөнхий хэлэлцээр хийхийг холбогдох сайд нарт даалгалаа. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Ханги-Мандал боомтын талаар нэмэлт, өөрчлөлт оруулах арга хэмжээ авахыг мөн даалгав. Боомтын сэргэлтийн хүрээнд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод …

  • 8 December

    Ж.Ганбат: “Эрдэнэс Тавантолгой” компани 40 хоногт 4.2 сая тонн нүүрс борлуулсан

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний танилцуулга хийлээ.  Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 362 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нүүрсээр төлбөрийг барагдуулах нөхцөлтэй гэрээний нийт ачилтад эзлэх хувийг 19 хувиас 13 хувь хүртэл бууруулж, өндөр дүнтэй …

  • 8 December

    “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” нийт 403.9 сая ам.долларын орлого төвлөрүүлжээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Засгийн газрын хуралдаанд хоёр долоо хоног тутамд танилцуулж буй. “Валютын орлого төвлөрүүлэх, экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, хяналтыг сайжруулах, ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, тээвэрлэлтийн гэрээг ил …

  • 8 December

    Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. 2022 оны 12-р сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч …

  • 7 December

    Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар нүүрсний хулгайг илчилж гаргаж ирсэн

    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайн эсрэг жагсаж буй иргэдтэй уулзлаа. Тэрбээр “Засгийн газар нүүрсний хулгайг илчилж гаргаж ирсэн. Энэ асуудлыг орхихгүй, үр дүнд хүргэхээр ажиллах болно. Хамгийн гол нь бид эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. Ингэж чадахгүй бол ялагдана. Ард иргэд Засгийн газартаа дэм болж нүүрсний хулгайч нартай тэмцэхийг уриалж байна” гэв. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нүүрсний хэрэгтэй холбогдуулан явуулж буй …