Монгол улсын иргэн бүр эрүүл аюулгүй, таатай, тохитой орчинд амьдрах эрхтэй. Энэ бол бидний үндсэн хуулиар хамгаалагдсан язгуур эрх боловч хүн бүрт эрх тэгш үйлчилж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүрээнд энэхүү асуудал бүр ч чухлаар яригдах нь ойлгомжтой билээ. Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 26 дугаар тушаалаар батлагдсан “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон …
Мэдээ мэдээлэл
December, 2022
-
5 December
Монголын цахим сэтгүүлзүй блокчэйнд суурилсан технологи нэвтрүүлнэ
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд өнгөрөгч ес, аравдугаар сард харилцан айлчлал хийж, санамж бичгээ шинэчилсэн билээ. Тэгвэл энэхүү айлчлалын хүрээнд БНСУ-ын цахим салбарын “Паблиш” группын Ерөнхийлөгч Сонни Квон, Бизнес хөгжил хариуцсан захирал Ким Жиху нарын төлөөлөл Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр МСНЭ, Монголын сайтын холбоотой “Блокчэйн дээр суурилсан NFT технологи, …
-
5 December
Г.Занданшатар:Нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийнэ
УИХ-ын дарга Г.Занданшатар нүүрсний хулгайн асуудлаар олон нийтийн нээлттэй сонсгол зохион байгуулах захирамж гаргажээ. Тодруулбал, нээлттэй сонсголыг явуулахдаа Хилийн боомтын асуудлаарх УИХ-ын хянан шалгах түр хорооны дүгнэлтэд үндэслэн, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагууд, салбарын мэргэжилтнүүд, судлаачдын төлөөллийг багтаан, яаралтай зохион байгуулах чиглэлийг өгчээ. УИХ-ын дарга онцлохдоо “Уул уурхайн олборлолт явагддаг аймаг бүрийн төлөөллийг багтааж, нүүрсний хулгайн эсрэг нийтийн оролцоотойгоор …
-
5 December
С.Эрдэнэбат:Капитал банкинд байршиж байсан Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөр барагдахгүй олон жил болж байна
Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг Капитал банкны эрх хүлээн авагчаас авах өр төлбөр болон цаг үеийн асуудлаар МҮЭ-ийн холбооноос байр сууриа илэрхийлж хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн хурлын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Капитал банканд байршиж байсан Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөр барагдахгүй олон жил болж байна. МҮЭ-ийн холбоо удаа дараа шаардаж байсан. 2019 …
-
5 December
Д.Амарбаясгалан: 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байгаа
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Тавантолгой ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч ажилдаа орсонтой холбогдуулж, 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байгаа. Гэм бурууг шүүх тогтооно. Гэхдээ Засгийн газрын гомдлоор нэр бүхий албан тушаалтан шалгагдаж байгааг хэлэх нь зүйтэй. Иргэд жагсаж байна. Засгийн газар шаардлагыг хүлээн авна. Жагсаалыг өөр зорилгоор ашиглах, үймээн самуун дэгдээх оролдлого …
-
5 December
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй гэдгийг хэллээ. Мөн дараах үүрэг, даалгаврыг өгсөн юм. Инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал, гарахаас урьдчилан сэргийлэх, шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарь гарган, …
-
5 December
АТГ:Эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 11 дүгээр сарын 28- наас 12 дугаар сарын 2-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 49 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 121 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 25 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 88 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн …
-
5 December
Монголын Пауэрлифтингийн гурван тамирчин долоон медаль хүртэв
Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 2-8-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд манай улсаас 12 тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний ахмадын М-1 ангиллын эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд А.Цэдэнсодном шахалтын төрөлд хүрэл медаль хүртсэн бол М-2 ангиллын 74 кг-ын жинд Х.Амарсанаа хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр мөнгөн медалийн тавцанд гарав. Х.Амарсанаа энэ …
-
5 December
ТЦА: Офицеруудын ордноос Таван шар хүртэлх замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрсөн автомашинууд л зорчино
Нийслэлд нийтийн тээврийн автобус, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ түргэн шуурхай, чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах, түгжрэлийг бууруулах зорилгоор арванхоёрдугаар сарын 5-наас эхлэн Энхтайваны өргөн чөлөө буюу Офицеруудын ордны аюулгүйн тойргоос Таван шарын автобусны буудал хүртэлх замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг л зорчуулахыг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдэж байна. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбус, тусгай …
-
5 December
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч бага зэрэг суларна. 2022 оны 12-р сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 12-14 метр, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуур болон …
-
4 December
Эерэг нийгмийн төлөө хамтдаа
1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 3–ныг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр болгон зарласан байдаг. Түүнээс хойш энэ өдрийг дэлхий нийтээрээ 30 дахь жилдээ тэмдэглэн, өнгөрүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр бол тэмдэглэлт баяр гэхээсээ илүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг нийгмээрээ олж харж, гарц гаргалгаа эрэлхийлэх ёстой чухал өдөр. Мөн эл …
-
3 December
Нийслэлийн 2023 оны төсвийг ₮1,742.3 тэрбумын орлого төвлөрүүлж, ₮1,148.9 тэрбумын зардал санхүүжүүлэхээр баталлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVI хуралдаан өнөөдөр хуралдаж, нийслэлийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. Төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийн эхэнд Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Эрдэнэжаргал Нийслэлийн 2023 оны төсвийн төсөлд өгч буй тус газрын дүгнэлтийг танилцууллаа. Тэгэхдээ Нийслэлийн татварын бааз суурийг нэмэгдүүлж, нийслэлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, ашиглалтыг сайжруулах замаар орлого нэмэх боломж байгааг хэллээ. Мөн хоёроос дээш …
-
2 December
Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа
НИТХ-ын ээлжит XVI хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Эрдэнэжаргал 2023 онд төсвийн орлогоо нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах аудитын дүгнэлтийг танилцуулав. Тэрбээр “Ирэх оны төсвийн төсөлд татварын орлогыг нэмэгдүүлэх хүрээнд нийслэлийн есөн дүүргийн татварын мэдээллийн санд бүртгэгдээгүй үл хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлж, татварын суурь баазыг нэмэгдүүлэх, нийслэлийн өмчийн …
-
2 December
Д.Амарбаясгалан: Агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын үр дүн нэг, хоёр жилийн дотор гаргахад амаргүй
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны хурал өнөөдөр боллоо. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хурлыг нээж үг хэллээ. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хийгдсэн ажлууд багагүй үр дүнтэй байсан боловч ус, хөрсний бохирдол, хог хаягдлын менежментийн асуудлуудад шийдэл хэрэгтэй байсаар байна. Үндсэндээ Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд агаар, орчны бохирдол …
-
2 December
Ханбогд кашимер компани “ХАМГИЙН ТОГТВОРТОЙ БРЭНД” цом хүртлээ
Ханбогд брэндийн Regina коллекци Монгол Улсаа төлөөлөн анх удаа Арабын нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо “Middle East Fashion Week-2022” олон улсын загварын шоунд урилгаар оролцож “Хамгийн Тогтвортой Брэнд” цом гардан авлаа. “Middle East Fashion Week -2022” зохион байгуулж байгаа Ойрхи Дорнод бол өвөрмөц соёл уламжлалтай, нийгэм эдийн засгийн онцгой байршилтай улс орнуудыг багтаасан бүс нутаг юм. Ойрхи Дорнодын орнуудаас эдийн …