Мэдээ мэдээлэл

September, 2015

  • 11 September

    “Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн өдөрлөг” боллоо

    Хууль зүйн яамны харъяа  агентлагууд  болох Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хууль сахиулах их сургууль, Тахарын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Архивын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран Нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт “Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн өдөрлөг”-ийг энэ оны 9 дүгээр сарын  07-14-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Хууль сурталчлах өдөрлөг …

  • 11 September

    Прокурорын байгууллага 2015 оны эхний хагас жилд цагаатгалын асуудлаар ирсэн 30 гаруй өргөдөл, гомдлыг шийдвэрлэлээ

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 09 дүгээр сарын 10-нд тэмдэглэх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоол гарсанаас хойш эдүгээ 20 дахь жилдээ тэмдэглэж байна. Ардын Хувьсгалын  дараахь он жилүүдэд намын үзэл сурталын хэт туйлшрал, их гүрний гадаад бодлогоос шалтгаалж, хууль ёс алдагдан, хүний эрх эрх чөлөөг зөрчиж, бусдыг хийгээгүй хэрэг, хэлээгүй үгнийх нь төлөө зохиомолоор …

  • 11 September

    Япон Улсын Элчин сайд Такэнори Шимизүг хүлээн авч уулзав

    Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Болд нар өнөөдөр /2015.09.11/ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүг хүлээн авч уулзав. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Япон Улс 2020 онд олимп зохион байгуулахтай холбоотойгоор бүтээн байгуулалтын чиглэлээр …

  • 11 September

    БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг 21 аймгийн БОАЖГ-ын удирдлагуудтай цахим хурал хийнэ

    БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг албан ажлаа авсан даруйдаа Байгаль орчин, аялал жуулчлал гэсэн 2 том салбарын бодлого, хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлж байгаа салбарынхаа удирдлагуудтай цахим хурал хийж үүрэг даалгавар өглөө. Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын тодорхой шийдвэрүүдийн дагуу 2015 онд төсвийг хэмнэх зорилт тавьж буйтай уялдуудан БОНХАЖЯ-аас энэхүү цахим хурлыг зохион байгууллаа. Цахим хурлын хүрээнд 2 үндсэн зорилгын хүрээнд …

  • 11 September

    Шилэн дансны тухай хуулийг хангалтгүй хэрэгжүүлж буй нийслэлийн байгууллагуудын удирдлагад хариуцлага тооцохыг үүрэгдлээ

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хариуцлага тооцох тухай” А/730 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар  Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтад заасан сар, улирлын төсвийн гүйцэтгэлийг мэдээлээгүй төсвийн шууд захирагч нарт, 6.3.1-6.3.3 дахь заалтын дагуу эрх бүхий байгууллагаас баталсан төсөв, гүйцэтгэлийн KPI-г байршуулаагүй байгууллагын дарга нарт тус тус сануулах сахилгын шийтгэлийг ногдууллаа. Холбогдох …

  • 11 September

    Тариа хураалтын ажил жигдэрч байна

    Ургац хураалтын ажил улс орон даяар есдүгээр сарын 4-нд эхэлж, 8-ны өдрийн байдлаар 7782 га-г ангилан хадаж, 744 га-г цайруулж, 4953 га-г шууд хурааж нийтдээ 5697 га-гаас 5248 тонн үр тариа, 2604 га-гаас 4160 тонн тэжээлийн таримал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 1.9 хувьтай үргэлжилж байна. Харин төмс, хүнсний ногооны хураалт харьцангуй эрт эхэлж, явц нь 12.9 – …

  • 11 September

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар уулзлаа

    Далянь хотноо ажлын айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Ерөнхий сайдын ахлах зөвлөх …

  • 11 September

    Баянзүрх дүүргийн 201 дүгээр цэцэрлэгийн нээлт боллоо

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд 150 ортой цэцэрлэг ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Боловсролын яамны хэлтсийн дарга Б.Гантулга, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, тус дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа болон бусад холбогдох албаны хүмүүс, хорооны иргэдийн төлөөлөл оролцлоо. Уг цэцэрлэгийг дүүргийн Орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Изо хаус” ХХК барьж …

  • 11 September

    НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан Налайхын цагдаагийн албан хаагчдыг шагналаа

    Өнгөрөгч бямба гариг буюу есдүгээр сарын 5-ны өдөр Налайх хотын цагдаагийн хэлтсийн 80 жилийн ойн арга хэмжээ боллоо. Ойн арга хэмжээнд Налайх дүүргээс сонгогдсон Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч С.Амарсайхан оролцож, нийгмийн болон ард иргэдийнхээ амар амгалан амьдрах боломжийг 24 цагийн турш ханган ажиллаж, хоёргүй сэтгэлээр зүтгэж байдаг цагдаагийн албан хаагчиддаа80 жилийн ойн баярын мэнд хүргэн, төлөөлөгчийн зүгээс шагнал гардууллаа. Налайх хотын …

  • 11 September

    “Залуучууд судлал-2015” эрдэм шинжилгээний бага хурлын шилдгүүд тодорлоо

    “Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яам /ХАХНХЯ/, Монголын Залуучуудын Холбоо хамтран “Залуучууд судлал” уралдаант эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Уг эрдэм шинжилгээний бага хуралд өрсөлдөхөөр залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, улс төрийн оролцоо, сэтгэл зүй ба гэр бүл төлөвлөлт зэрэг залуучууд судлалыг хөгжүүлэхэд нөлөөлөхүйц таван гол сэдвээр 50 гаруй илтгэгч бүртгүүлсэн …

  • 11 September

    Ер нь энэ улс оронд минь юу л болоод байна даа

    Ойрмогхон нэгэн өдөр цагтаа улсын ерөнхийлөгчийг хүртэл хуурч улс орны сан хөмрөгөөс 90 сая төгрөг \одоогийн ханшаар тэрбумаар хэмжигдэнэ\ залилан авч байсан Гансүх гэгч бидний үзэг нэгт сэтгүүлч бүсгүйн нэр төрд маш бүдүүлгээр халдав. Өөрөө тэр хүн “гавъяа” байгуулаад яваад буй бололтой юм. Муу явсанаараа гайхуулдаг дон шүглэсэн юм биш байгаа гэж бодогдоход хүрэв. Хууран мэхлэхээрээ алдартай энэ нөхөр дахиад …

  • 11 September

    Өмгөөлөгч нарт захиргааны хариуцлага оногдуулав

    Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын 3 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдаан товлосон цагтаа эхэлсэн боловч өмгөөлөгч Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн, Ш.Шаравнямбуу нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг дур мэдэн хаяж гарснаар шүүхийн үл хүндэтгэсэн зөрчил гаргалаа. Шүүх  Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 77 …

  • 11 September

    Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар Их хурал 10 сард болно

    Хуульчдын холбооны зөвлөлийн есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар Их хурлыг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хуралдуулахаар товлолоо. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Хуульчдын Их хурлыг хоёр жилд нэг удаа хуралдуулах бөгөөд энэ удаагийн хурлаар таван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, Хуульчдын холбооны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан сонсох, Хуульчдын холбооны Хяналтын зөвлөлөөс хэрэгжүүлсэн …

  • 11 September

    Р.Хишигдэлгэр: Надад одоо миссийн тэмцээнд орж, цаг заваа үрэх шаардлага байхгүй

    “Редакцийн зочин” булангийнхаа энэ удаагийн дугаарт залуу жүжигчин Р.Хишигдэлгэрийг урьж ярилцлаа. Тэрбээр үзэгчдийн хүртээл болоод удаагүй байгаа “Босуул” уран сайхны кинонд гол дүр бүтээсэн юм. “Жүжиглэхийг би зөвхөн залуу насны мэргэжлээр сонгосон” -Юуны өмнө “Босуул” уран сайхны кинонд амжилттай тоглосонд баяр хүргэе. Анхны уран бүтээлийнх нь талаар яриагаа эхлэе? -Хамгийн анхны уран бүтээл маань Ж.Сэнгэдорж найруулагчийн кино байлаа. “Босуул” кинонд …

  • 11 September

    Хэвлэл мэдээллийн салбарын урлагийн их наадмын бүртгэл эхэллээ

    Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд анхлан зохион байгуулагдсан “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам” уламжлал ёсоороо 2015 оны 10-р сарын 16,17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Хэвлэл мэдээллийн салбарын нийт ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдгээрийн урлаг, уран сайхны мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх, түүгээр дамжуулан урлагийн яруу сайхныг уншигч, сонсогч, үзэгчдэд …