Мэдээ мэдээлэл

August, 2015

  • 24 August

    Сэлхийн зусланд хайрган хучилттай авто зам барина

    Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Эрх шилжүүлэх тухай” А/684 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар нийслэлийн замын сангийн хөрөнгийн Магадлашгүй ажлын зардлаас 2015 онд санхүүжих  авто замын ажлын жагсаалтыг гаргаж, батлагдсан төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны …

  • 24 August

    Цэргийн дүйцүүлэх албан хаагчид гүнзгийрүүлэх шатны сургалтад хамрагдана

    Нийслэлийн Засаг даргын Үүргийг түр орлон гүйцэтгэгч Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын гүнзгийрүүлэх шатны сургалт зохион байгуулах тухай” А/686 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх шатны сургалтыг 2015 оны 09 дүгээр сарын 21-нээс 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд  дараах хэсгүүдэд хуваарилан зохион байгуулна …

  • 24 August

    Нийт 660 хүүхдийн багтаамжтай таван цэцэрлэг ашиглалтад орлоо

    Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/681дугаар захирамж гаргалаа. Захирамжаар сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр баригдсан цэцэрлэгүүдийг байгуулж улсын дугаар олгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо. № Дүүрэг Хороо Цэцэрлэгийн хүчин чадал Цэцэрлэгийн дугаар …

  • 24 August

    Нийслэлийн тохижилтын уралдаанд идэвхитэй оролцсон аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж байна

    Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд ажлын хэсгүүд уралдаанд идэвхитэй оролцсон аж ахуйн нэгжүүдээ шалгаруулж эхэллээ. БГД-ийн 4-р ажлын хэсгээс 20 гаруй аж ахуйн нэгжийг сонгон шилдэг аж ахуйн нэгжээр  шалгаруулахаар мэдээллийг нь бэлдэж эхэлсэн. БГД 23-р хороо “Есөн чандмань” ХХК хүнсний дэлгүүр 3 875 000  төгрөг зарцуулан, 12м.кв талбайд ногоон …

  • 24 August

    З.БАТБАЯР: Ерөнхийлөгч эдийн засгийн өршөөлд л хориг тавих байсан

    МАХН-ын нарийн бичгийн дарга, хуульч З.Батбаяртай ярилцлаа. -Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль УИХ-ын ээлжит бус чуулганаар батлагдсан. Энэ хуулийн талаар та ямар байр суурьтай байна? -УИХ-ын ээлжит бус чуулганаар нэлээд хэдэн хуулийг баталж гаргасан. Тэр дотор улс орны амьдралд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж болохуйц хоёр хууль бий. Нэг нь эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, …

  • 24 August

    Долларын ханш буурч, “мах, ногооны үнэ өсөв”

    Өнөөдрийн байдлаар Монголбанкны нэг ам.долларын зарласан ханш 1992 төгрөгтэй тэнцэв. Харин арилжааны банкууд 1983-1989 төгрөгийн хооронд авч, 1995-1999 төгрөгөөр зарж байна. Өнгөрөгч долоо хоногт 2000-т хүрсэн ч ийнхүү найман төгрөгөөр буурсан авшуутай. Гэвч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсчээ. Тодруулбал, “Хүчит шонхор” захад хонины махны бөөний үнэ 4100-5200, жижиглэнгийн үнэ 4500-5700 төгрөг байгаа бол үхрийн мах 4500-6000, адууны мах 3000-5300 төгрөгийн ханштай …

  • 24 August

    Азийн шилдэг жүжигчин Монгол кинонд тогложээ

    ДОЗ ПЛАС  энтертайнмэнт  нь  Монголын кино урлагийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ  оруулан мөн  өөрийн улсыг  гаднын  оронд  тодорхой хэмжээгээр сурталчилж   байгаа уран бүтээлчид билээ. Энэ удаагийн  ЭЛЭГ НЭГТЭН  бүтээл нь кино сонирхогчдын дунд хэдийнээ хүлээлт үүсгээд амжсан байна. ЭЛЭГ НЭГТЭН киноны томоохон онцлог нь  2013 оны Каннын Олон Улсын  кино наадмын хүндэт  зочин, жүжигчин мөн 2014 онд Шанхайн Олон Улсын …

  • 24 August

    ЯАЖ БИД…?!

    ЯАЖ БИД…?! Яаж бид, Америк шиг хоосон “ардчилал, хүний эрх” экспортлоод, оронд нь алт эрдэнэс импортлох вэ? Яаж бид, Австрали шиг тэнгис далай гатлуулан хониныхоо махыг үнэ хүргэж зарах вэ? Яаж бид, Англи шиг хэл, бичгээ хүн бүхний амны уншлага, “амжилтын түлхүүр” болгох вэ? Яаж бид, Орос шиг ямар ч үед өөрийгөө хамгаалах чадалтай, туурга тусгаар орших вэ? Яаж бид, …

  • 24 August

    Прокурор, ажилтнуудыг шагнаж урамшууллаа

    Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан тушаал гаргаж прокурорын байгууллагад он удаан жил, идэвхи зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилласан прокурор ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр УЕПГ-т боллоо.  “ПРОКУРОРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ЦОЛ ТЭМДЭГЭЭР: 1 И.Хүдэрцэцэг Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын …

  • 24 August

    Мисс Б.Гэрэлчулуун жүжигчин Ц.Алдармааг орлох уу

    Жүжигчин Г.Ундармаа бие даасан уран бүтээл хийхээр, Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар дуулиант явдлынхаа хар гайгаар “Шинэ үе”-ийг орхисон. Ийнхүү Отгоо, Мөнхгэрэл хоёроос өөр эмэгтэй жүжигчингүй үлдсэн тус продакшныхан хичээлийн шинэ жилийн босгон дээр залуу бүсгүйчүүдээр цус сэлбэжээ. Тэдний дунд “Тусгай салаа” киноны Номингийн дүрээр олонд танигдсан мисс Б.Гэрэлчулуун багтсан байна. Ингэснээр царайлаг, авьяаслаг бүсгүйг тус хамтлагийн гоо бүсгүй болох Ц.Алдармааг орлох …

  • 24 August

    Төрийн банкны Сайхан шахаанууд

    Төрийн мөнгө ёолдоггүй гэж нэг аймаар үг бийдээ! Төрийн банкны мөнгө ёолдггүйг түмэн шидээр нь үзэж байгаа Д.Батсайхан гэгч этгээдийн тухай хэдэн өгүүлбэр холбохгүй бол шударга ёс, хууль дүрэм журам гэдэг зүйл зүгээр л цаас мэт санагдах нь эмгэнэлтэй. Төрийн банк гэдэг нь Монгол Улсын төрийн мөнгөний зохих хэсэг эргэлдэн, иргэдийн гар дээр цалин, тэтгэвэр болон очиж байгаа юм. Хувьцаа …

  • 24 August

    Өнөөдөр болох үйл явдлууд

    08:30 цагт: Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн Нийслэлийн Иргэний танхимд /Орчлон сургуулийн замын эсрэг талд/ болно. Хуралдаанаар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар дүүргийн удирдлагууд мэдээлэл өгнө.  Утас: 88781218 10:00 цагт: Угсраа автобус, смарттай карттай сэтгүүлчдийн аялал зохион байгуулагдана. Офицерийн ордноос төв зам дагуу маршрутаар угсраа автобусаар зорчих явцад нийслэлийн холбогдох албаныхан нийтийн тээврийн шинэчлэлт, шинэ чиглэл, маршрут, смарт картын …

  • 22 August

    Ослын улмаас зэвсэгт хүчний 21 алба хаагч гэмтэж, 2 хүн нас баржээ

    2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн учир орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн хөл хөдөлгөөн тасрахгүй байна. Энэ хэрээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ч эрс нэмэгдэж буй юм. Ийм үед хөдөө орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдэл хийх зэрэг шалтгаанаас үүдэж осол аваар гарах нь нэмэгдэж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох 52-ын давааны урд замд …

  • 22 August

    Өчигдөр 161 согтуу жолооч саатуулагджээ

    2015 оны 8 дугаар сарын 21-ны өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 406 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  294 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 11  бүртгэгдэж 3 хүн нас барж, 36 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд  сургуулийн насны 2. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, …

  • 22 August

    ДОХ туcсан 16 эмэгтэйг цаазалжээ

    Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн  барьцаанд байсан 16 эмэгтэйг ДОХ-ын халдвар авсан хэмээн олны өмнө цаазалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эмэгтэйчүүд олон сарын турш бэлгийн боолчлолд өртөж ДОХ-ын халдвар авсан хэмээн Иракийн хүний эрхийн байгууллагаас сэтгүүлчдэд мэдэгджээ. Хэт даврагчдын барьцаанд ойролцоогоор  2000 гаруй охид, бүсгүйчүүд бэлгийн боолчлолд өртөж байгааг тогтоосон байна. Амиа алдсан эмэгтэйчүүдийн бие өнгөрсөн сараас эрс муудаж …