Мэдээ мэдээлэл

August, 2015

  • 19 August

    Ой, хээрийн түймрийн улмаас 9 хүн түлэгджээ

    Улсын хэмжээнд 2015.08.19-ний өдрийн байдлаар 16 аймгийн 105 суманд 277 удаагийн ой, хээрийн түймэр гарсан.Энэ хугацаанд гарсан 277 түймрийн 179 түймэр нь Сэлэнгэ, Булган, Дорнод, Хэнтий Сүхбаатар аймгуудад гарсан байна. Сэлэнгэ аймагт 53 удаа, Булган аймагт 31 удаа, Дорнод аймагт 43 удаа, Хэнтий аймагт 26 удаа, Сүхбаатар аймагт 26 удаа тус тус  ой, хээрийн түймэр гарсан байна. Түймрийг унтраахад ОБА-аас …

  • 19 August

    Автобусны шинэ систем иргэдийн дургүйцлийг хүргэж байна

    Авто замын ачааллыг бууруулах ажил ээлж дарааллан хийгдсээр байна. Тухайлбал: Автобусыг нэгдүгээр эгнээгээр зорчуулах, автомашиныг тэгш сондгойгоор хуваарилан замын хөдөлгөөнд оролцуулах, бага дунд сургуулийн сурагчдийг тусгай автобусаар тээвэрлэж, шинээр автозам барьж, өргөтгөн шинэчилж, гудамж талбайд 61180 метр нөхөөс хийж, орон сууцны хороолол доторх 9 байршилд байгалийн чулуун хучилттай автозам барьснаар замын ачаалал тодорхой хэмжээнд багассан. Гэвч 450 мянган тээврийн хэрэгсэл …

  • 19 August

    Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах тухай” А/671 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа бруцеллёз өвчинд мэдрэмтгий малын төлийг /хурга, ишиг, охин тугал / 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс  09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд бүрэн хамруулна. Вакцинжуулалтад хамрагдах малын тоо, шаардагдах …

  • 19 August

    Зүүн Хойд Азийн хотын дарга нар “Ногоон хотын хөгжил” форумоор Улаанбаатар хотод чуулна

    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдааны шийдвэрээр Улаанбаатар хотын Ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллаж байна. Тус ажлын хүрээнд бүс нутаг дахь орнуудаас туршлага судлаж, санал солилцох зорилгоор Хотын захиргаа, Азийн сан, Дэлхийн банктай хамтарч Зүүн …

  • 19 August

    Нэг тосгоны 600 иргэн нарнаас болж хачирхалтай өвчин тусчээ

    Бразилын Арарас тосгонд нэгэн хачирхалтай өвчин дэлгэрчээ. Энэ өвчинөөр тосгоны 800 иргэнээс 600 нь өвчилсөн бөгөөд өвчний шалтгаан нь нарны хэт ягаан туяанаас үүдэлтэй гэнэ. Шинж тэмдэг нь нүүрний бүх арьс хэт ягаан туяанд түлэгдсэн мэт болдог ба цаашдаа арьсны хорт хавдар болон хүндрэх аюултай аж. Тодруулбал арьс нь дахин сэргээгдэх боломжгүй болтлоо түлэгдэж гэмтэнэ гэсэн үг юм. Жардин хэмээх …

  • 19 August

    Хамгийн их хүлээлт үүсгэж буй “Рэкетир-2” нээлтээ хийхэд хоёр хоног үлдлээ

    Үзэгчдийн дунд хамгийн их  хүлээлтийг үүсгээд буй “Рэкетир-2” киноны нээлт болоход хоёр хоног үлдлээ. Саян гэгч залуу өөрийн амьдралын тухай өгүүлж буй “Рэкетир 1” бүтээлийг манай үзэгчид мэддэг болсноос хойш нэлээд хугацаа өнгөрчээ. Найман жилийн дараа тус киноны үргэлжлэлийг Сатай Фильмийн хамт олон бүтээжээ. Харин Монголд Тэнгэрийн Модун ТББ-ын хамт олон болон Брат брэнд дэлгэцнээ хүргэхээр болсон юм. Киноны 1-р ангид …

  • 19 August

    Сэтгэлийг тань догдлуулж, дурсамжийг тань сэдрээх үдэш айсуй

    20 зууны сүүлчээр Монголын хөгжмийн ертөнцөд  цоо шинэ өнгө төрхийг бий болгон, цахиур хагалан гарч ирсэн Хип-Хоп хамтлаг бол мэдээж “Люмино” билээ. Анх 1998 онд байгуулагдахдаа 5 хүний бүрэлдэхүүнтэй байсан тус хамтлагт 2000 он гэхэд өнөөдрийн бүрэлдэхүүн болох Д.Тэмүүжин (MCBEATZ), Д.Анхбаатар (Skitzo, CUTHBERTH), Б.Батхишиг (Baji) нар тунж үлдсэн юм. 2000 онд “Бүтэлгүй хайр” дуугаа дүрсжүүлэн фенүүдийнхээ хүртээл болгож байсан тус хамтлаг өнөөдөр …

  • 19 August

    Түүх хүүрнэж, дурсамж бүтээх Хөлөнбуйрын нутгаар…

    /Аян замын тэмдэглэл/ Наран мандах Мэнэнгийн шаргал талд Монгол Улсын Дархан хилийн алтан сүлдэт багана, цаахан талд нь БНХАУ-ын хилийн багана  энэ л газар нутагт хоёр өөр улс гүрэн туурга тусгаар оршин тогтнож байгааг зарлан тунхаглавч зах хязгааргүй мэт үргэлжлэх дорнын буурал тал, үүлэн хээгээр чимэглэсэн гүн хөх тэнгэр энэ л нутагт өнө эртнээс түүх соёлоороо хэлхээ холбоотой  ард түмэн …

  • 19 August

    МАН залуучуудаа дэмжиж ажиллана

    МАН-ын дэргэдэх НАМЗХ-оос энэ жил 21 аймаг 9 дүүрэгт “1000 залуусын чуулга уулзалт”-ыг зохион байгуулахаар санаачлан одоогоор хэд хэдэн аймагт зохион байгуулаад байгаа юм. Харин өнөөдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Өгөөмөрийн аманд Төв аймгийн НАМЗХ-ны залуучуудын чуулга уулзалт болж байна. Тус уулзалтад УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Уул уурхайн дэд сайд, …

  • 19 August

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 17 аймгийн 157 суманд тарваган тахлын голомт бүртгэгдээд байна

    -ТАРВАГАН ТАХАЛ АМЬСГАЛЫН ЗАМААР Ч ХАЛДАНА- Сүүлийн жилүүдэд тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил нэмэгдэж байгаа ажээ. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сум, Ховд аймгийн Үенч, Баян-Өлгий аймгийн Сагсай, Бугат, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгалийн голомт идэвхжиж, Завхан аймгийн Эрдэнэхайрхан болон Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань суманд тарваган тахлын өсгөвөр илэрсээр байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 2009-2013 онд Баян-Өлгий аймгийн Сагсай, …

  • 19 August

    В.Путин Хар тингэсийн гүн рүү шумбажээ

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Крымийн Хар тэнгисийн гүн рүү гүний шумбагч завины тусламжтайгаар шумбажээ. Хар тэнгисийн гүнд  живсэн хөлөг онгоцны  эд анги болон эртний эд зүйлсийн үлдэгдлийг  өөрийн нүдээр харжээ. В.Путины хувьд энэ гүний шумбалт нь анхных биш ажээ. Тэрээр 2011 онд  Тамансийн булангийн тэнгисийн гүн рүү  эртний хот болох  Фанагорийн археологийн судалгааны үеэр  мөн шумбаж байсан байна. А.Гал

  • 19 August

    “Шударга нийгмийн төлөө хамтдаа” хөтөлбөрийг үргэлжлүүлж байна

    Авлигатай тэмцэх газраас иргэд, олон нийтэд авлигын ойлголт, шалтгаан нөхцөл, хор хөнөөлийг тайлбарлан таниулах зорилготой “Шударга нийгмийн төлөө хамтдаа” сургалтын хөтөлбөрийг амжилттай үргэлжлүүлж байна. Энэ удаад “Зориг сан” төрийн бус байгууллагаас орон нутгийн залуусын хөгжлийг дэмжих зорилгоор зарласан “Орон нутгийн залуу манлайлал хөтөлбөр”-т хамрагдаж буй 22 залуу мэргэжилтнийг сургалтад хамрууллаа. Сургалтад хамрагдсан оюутан залууст авлига, ашиг сонирхлын зөрчил, түүний шалтгаан …

  • 19 August

    Сүхбаатар дүүрэгт авлигын эсрэг үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэг ажиллаж байна

    Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг нийслэлийн Сүхбаатар дүүргийн авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зорилгоор авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж байна. Ажлын хэсэг авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн байгууллага, албан тушаалтанд хүлээлгэсэн нийтлэг үүрэг, тэдгээрт тавигдах хориглолт, хязгаарлалт зохих түвшинд байгаа эсэхийг дүүргийн удирдлагуудаас гаргасан тушаал шийдвэрүүдтэй танилцаж үнэлэлт, дүгнэлт өгөх бөгөөд цаашид авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг …

  • 19 August

    Амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын түр арга хэмжээ авахаар А/674 дугаар захирамж гаргалаа. Хичээлийн шинэ жилийн өмнөх хоёр долоо хоногт орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг бөгөөд автозамын хөдөлгөөнд ачаалал үүсч иргэд цаг хугацаа алдах эрсдэлтэй болдог. Тиймээс өмнөх жилүүдэд …

  • 19 August

    Их сумогийн РЕКОРД амжилтууд

    ХАМГИЙН ОЛОН УДАА ДАРААЛАН ТҮРҮҮЛСЭН БӨХ Сүмо бөхийн тэмцээн буюу башё нь жилд 6 удаа зохиогддог ба зохион байгуулалт туйлын шударга буюу барилдааны амжилтаас эрэмбэ шууд хамаардаг болохоор нэг даваа, нэг ялалт бүр маш чухал байдаг. Үүнтэй холбоотойгоор нэг бөхийн ноёрхол тийм ч удаан үргэлжлээд байдаггүй. Тухайн Ёкозунагийн хэр хэмжээнд ноёрхож байсаныг илтгэх томоохон нэг рекорд бол дараалан авсан түрүү …