Мэдээ мэдээлэл

August, 2015

  • 11 August

    Фергюсон хотноо онц байдал зарлажээ

    АНУ-ын Миссури мужийн захирагч Жей Никсон, Фергюсон хотноо болж буй зөрчил мөргөлдөөнтэй холбогдуулан өчигдөр 19.30 цагт онц байдал зарлаж, цагдаагийн ажилчдыг жагсаалыг хүчээр тарааж, эсэргүүцэл үзүүлсэн хүмүүсийг баривчлахыг үүрэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Фергюсон хотын иргэд өнгөрсөн ням гаригаас эхлэн цагдаагийн ажилтан Даррен Уилсоны гарт амиа алдсан 18 настай Майкл Браун хүүг дурсч, тайван жагсаал зохион байгуулж байсан юм. Цагдаа нар …

  • 11 August

    Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос

    Сайн байна уу? монгол ахан дүүс минь. Та  бүхний минь сайхан сэтгэлийн тус дэм бидэнд хэрэгтэй боллоо. Миний хүү Ц.Тэмүүлэн одоо 5 настай, 2015 оны 6 сарын 15ны өдөр Буряд улсын Улан-Үдэ хотод аяллаар очоод байрны 2 давхарт гуйлга гуйж буй хүнд тортой идэх юм өгөх гэж байгаад торондоо дийлдээд унаж бэртсэн юм. Эмнэлэгт хүргэгдээд шинжилгээний хариугаар баруун нүдний мөгөөрс …

  • 11 August

    ХХАА-н сайд Р.Бурмаа тариаланчдын төлөөлөлтэй уулзлаа

    ХХААЯ-наас хоёр долоо хоногийн өмнө тариалан бүхий төвийн бүсүүдийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нартай уулзаж, зуншлагын байдал, таримал ургамал, хадлангийн ургацын ерөнхий байдалын талаар мэдээлэл сонссон. Энэ үеэр энэ онд тариалсан буудайн талбайн хэдэн хувь нь ганд нэрвэгдсэн, улсын хэмжээгээр хэдий хэмжээний  ургац авах боломжтой байгаа талаар урьдчилсан байдлаар тойм гаргажээ.  Урьдчилсан мэдээллээр газар тариалангийн нийт нутгийн 60-65 …

  • 11 August

    Баянхонгор аймагт тарваган тахлын шинж илэрчээ

    Тарваган тахлын байгалийн голомтын идэвхи 7-9-р саруудад хамгийн өндөр байдаг. Нийслэлийн Засаг даргын “Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 2015 оны А/645 дугаар Захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлд тарваган тахал болон мал, амьтны гоц халдварт өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар …

  • 11 August

    “Шударга ёс” эвсэл 4 сайдын суудал “шантаажлав”

    МАН-ын зургаан сайдын орны хүмүүсийг томилох үйл явц улс төрийн хүрээнд хүчтэй өрнөж байна. МАН-ыг жийсэн АН одоо “Шударга ёс” эвсэл, бие даагчидтай хамтрахаар болоод байгаа. Үүнээс өөр сонголт тэдэнд байхгүй. Бие даагчид, ИЗНН-тай хамтарч Засгийн газар байгуулж болох хувилбар байгаа ч “Шударга ёс” эвсэл МАН-тай нийлж улс төрийн дийлдэхгүй шоу хийж мэдэх учраас араа бодохгүй бол болохгүй. Тиймээс эрх …

  • 11 August

    Сэрэмжлүүлэг

    Энэ жилийн хувьд олон жилийн дундажтай харьцуулахад дуу цахилгаантай, усархаг хур бороо орж гол усны түвшин ч нэмэгдсэн хэвээр байна. Энэ зуны хувьд Онцгой байдлын албанд иргэдээс ирсэн ихэнх дуудлага үер, гол устай холбоотой дуудлага эзэлж байна.  Харин иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалан өнөөдрийн байдлаар гэхэд гол усанд осолдсон хүний тоо 74-т хүрсэн байна. Үүний 22 нь бага насны хүүхэд …

  • 11 August

    Чингэлтэй дүүрэгт Туркийн дүүргийн засаг дарга нар зочиллоо

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Бүгд Найрамдах Турк улсын төлөөлөгчид, Түрэг угсаатайн хотуудын холбооны төлөөлөгчдийг 8 дугаар сарын 10-ны өдөр  хүлээн авч уулзлаа.  Уулзалтын эхэнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат Турк улсын төлөөлөгчдөд Чингэлтэй дүүргийн талаар товч танилцуулсан юм. Уулзалтад Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, Санхүү, төрийн с ангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Эдийн …

  • 11 August

    “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журам”-ын төслийг хэлэлцэв

    Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдаанаар “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журам”-ын төслийг хэлэлцэв. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү танилцууллаа. 2013-2014 онд “Нийслэл хотын албан татварын тухай” хуулийн төслийг боловсруулан Сангийн яаманд хүргүүлж, хуулийг батлуулах чиглэлээр хамтран ажилласны үр дүнд Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн оны 12 …

  • 11 August

    Зуслангийн бүсэд зөвшөөрөлгүй буусан өрхүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ

    Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Татварын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, 19 дүгээр хорооны Ажлын алба, олон нийтийн цагдаагийн ажилтны хамтарсан Ажлын хэсэг зуслангийн бүсэд зөвшөөрөлгүй буусан мал бүхий айл өрхүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Шарга морьт, Гоодой, Хуурай мухар зэрэг зуслангийн аманд Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Дархан-Уул аймгийн Цагаан нуур сумаас …

  • 11 August

    Ажлын хэсэг хаалттай горимоор хуралдлаа

    Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсэг өчигдөр Төрийн ордонд хаалттай горимоор хуралдсан байна.

  • 11 August

    Өнөөдөр болох зарим үйл явдлууд

    09:30 цагт: Монгол, Чехийн хамтын ажиллагааны хүрээнд “Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төслийг хэрэгжүүлэх гэрээнд маргааш гарын үсэг зурах бөгөөд төслийн санхүүжилт болон төслийн хүрээнд хийгдэх ажлуудыг танилцуулна. Арга хэмжээ БОНХАЖЯ-ны “Хаан танхим”-д болно. Утас 260718, 99906083 11:00 цагт: Дархан-Уул аймгийн Дархан сумын долдугаар багийн иргэд Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэнгийн хууль бус үйлдлийн …

  • 11 August

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Наймдугаар сарын 11-ний Мягмар гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 11.00-17.00 цагт: 20-р хороо Баянгол тохижилт ХХК, Тоосгоны үйлдвэр, Иргэн Баянмөнх, Наранцэцэг, Цагаанбүрд, Рэндэр, УБ, Бодь-Буян дэд станцууд, Гачууртын төв, Хуандай, Шар хоолойн ам, Чингэлтэй дүүрэг 10.00-11.00 цагт: 1-р хороо 1-40 мянгатын 18, …

  • 10 August

    Даншиг наадмын төсвөө жуулчдын орлогоор нөхөж чадсан уу

    Улс орны эдийн засгийн байдал хүндэрч нийслэл хот бохиртоо умбах гэж байхад найр наадам, зугаа цэнгэл хийлээ гэх шүүмжлэгчид олон байсан ч нийслэлийн удирдлагууд “чихэн дээр цэцэг ургуулан” байж зүтгэсээр даншиг наадмаа хийлээ. Хийх хийхдээ 500 лам анх удаа эзэн Чингис хааны талбайд ном хурав. Цагаан сар уламжлалт баяраар сүсэгтнүүддээ зориулаад төв талбай дээрээ үнэ төлбөргүй ганц удаа ном хурж …

  • 10 August

    Энэ онд 44 автомат тоглоомын газрыг хаажээ

    Улаанбаатар хотын цагдаагийн газраас Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран “Соёл урлагийн төлбөрт үйлчилгээний журам”-ын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд  автомат тоглоомын үйлчилгээ  эрхэлж буй 13 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт явууллаа. Шалгалтаар зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 9 аж ахуйн нэгж байгууллага, иргэний автомат тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоож 2 аж ахуйн нэгж  …

  • 10 August

    Өсвөрийн шатарчид 3 мөнгө 8 хүрэл медаль хүртлээ

    Азийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Солонгос улсын Сүван  хотод 8 сарын 3-11 хооронд болж өнгөрлөө. Нийт 15 орны 282 өсвөрийн шатарчид оролцсоноос стандарт төрлийн эмэгтэй 12 насанд С.Тамир  мөнгө, 10 насанд Мөнгөнзул мөнгө,  14 насанд Т. Номиндалай хүрэл, 10 насанд Б.Алтантуяа хүрэл, Г.Халиунаа 8 насанд хүрэл, эрэгтэй 10 насанд Г.Халиунаа хүрэл, Эрэгтэй 10 насанд Г.Амартүвшин хүрэл, 12 насанд Б.Батсүрэн …