Хүнс, хөдөө аж ахуйн яам, КОПИА-Монгол Төв, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв хамтран 2015-2017 онд “Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү ёслолын ажиллагаанд ХХААЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Амгаланбаатар, ХААҮШУОНТ-ын захирал С.Жавхлан, БНСУ-ын хөдөөгийн хөгжлийн агентлагын КОПИА-Монгол төвийн захирал Чой Юун Чоль нар болон бусад албаны …
Мэдээ мэдээлэл
August, 2015
-
12 August
Байгууллагын нэр төрд халдсандаа уучлал хүсэв
“Ийгл” телевизийн “Иргэний мэдээ” сэдэвт нэвтрүүлгийн шууд утсаар иргэн О.Очирхуяг 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр холбогдож Авлигатай тэмцэх газарт ажилд ороход 3 сая төгрөгийн ханштай байдаг талаар ярьжээ. Энэ иргэний хэлсэн үнэн эсэхийг тодруулж холбогдох арга хэмжээг авахаар байгууллагын дотоод хяналт шалгалтын ажлын хүрээнд иргэн О.Очирхуягтай уулзаж, болсон асуудлын талаар тодруулга авсан байна. Тэрээр “Тухайн үед би худлаа …
-
12 August
Зүүн талаараа харж унтах нь хүний эрүүл мэндэд тустай
Хүн унтаж амрах үед бие организим мөн амарч байдаг гэдэг. Харин хүний ходоод энэ үед амралгүйгээр тухайн хүний идсэн хоол хүнсний зүйлийг боловсруулах үүрэгтэйгээр ажиллаж хүчиллэг шүүс боловсруулж байдаг бөгөөд хэрвээ тухайн хүн унтаж амрахдаа баруун талаараа харвал ходоодны шүүс буцаж урсан хүчилд тэсвэргүй улаан хоолойг түлж гэмтээх нөхцлийг бүрдүүлдэг гэнэ. Харин зүүн талаараа харахад ходоодны шүүс ходоодноос хальж урсахгүй. Жирэмсэн …
-
12 August
БНСУ-ын алдарт жүжигчин Сунг Хе Гю татвараас зайлсхийсэн хэрэгтээ уучлал хүсжээ
Монголчуудад “Амьдралын ээдрээ” киноны гол дүр Сү Ён-ы дүрээр эчнээ танил болсон БНСУ-ын алдарт жүжигчин Сунг Хе Гю их хэмжээний татвараас зайлсхийлсэн хэрэг хийсэндээ уучлалт гуйжээ. Хэргийг сануулахад жүжигчин бүсгүй 2008-2011 онуудын хооронд олсон нийт 5 тэрбум 400 сая воны орлогынхоо 92.3%-ийг ямар нэгэн бичиг баримтгүй зардал болгон хассан, дараах 2 жилд нь олсон орлогоо ихээхэн хэмжээгээр хасаж мэдүүлсэн зэрэг …
-
12 August
Чингнэлтэй дүүрэг: Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
Дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 8 дугаар сарын 11-нд болж, дүүргийн Засаг дарга Д.Ганболд удирдан явуулав. Шуурхай зөвлөгөөний үеэр улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор зэрэг бүтээн байгуулалтын ажлын явцын мэдээллийг хариуцсан хэлтэс, албадын удирдах ажилтнуудаас сонсч, холбогдох үүрэг чиглэлийг өгчээ. Дүүргийн Засаг дарга Д.Ганболд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Иргэдийн бүлэг”-үүдийн ажлуудыг хийж дуусгахад …
-
12 August
Чингэлтэй дүүрэг: Турк улсын дүүргийн засаг дарга нар зочиллоо
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Бүгд Найрамдах Турк улсын төлөөлөгчид, Түрэг угсаатайн хотуудын холбооны төлөөлөгчдийг 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат Турк улсын төлөөлөгчдөд Чингэлтэй дүүргийн талаар товч танилцуулсан юм. Уулзалтад Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, Санхүү, төрийн с ангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Эдийн …
-
12 August
Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт: Төрийн өмчийн компаниудын хувьчлалтай холбоотой сургалт Монгол шуудан компанийн дөрвөн давхарт хурлын танхимд болно. Утас: 88008781 10:30 цагт: эхлэн нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат, Ц.Энхцэнгэл нар нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж байгаа бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажлын явцтай танилцана. Сэтгүүлчдэд зориулсан автобус Хангарди ордны гаднаас 10:15 цагт хөдөлнө. Утас 99111342 11:00 цагт: Оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслол Эзэн …
-
11 August
Нийтийн тээвэр шинэчилсэн төлөвлөлтөөр үйлчилнэ
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал, түгжирлийг бууруулах, нийтийн тээврийн чиглэлийн давхцалыг багасгах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний шинэчилсэн төлөвлөлтийг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх гэж байна. Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхан нар …
-
11 August
“Ub food festival” 3 дахь жилдээ болно
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Вива сити” хороололд “UB Food Festival 2015” үйл ажиллагааг энэ сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэхүү фестиваль нь 3 дахь жилдээ болж байгаа бөгөөд нийслэлчүүдэд их хотын хоолны соёлыг таниулж,1000-3000 төгрөгөөр орон орны амтат зоогийг амталж үзэх боломж олгодог онцлогтой. “UB Food Festival” – д Улаанбаатар хотын шилдэг 50 орчим ресторан, кафе, хүнсний …
-
11 August
С.Эрдэнэ сайдын томилгоог цуцлахыг МАН-ын бүлэг шаардлаа
МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн Хөдөлмөрийн яаманд хийсэн хууль бус, томилгоо, халаа сэлгээтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ. Тодруулбал, сайд С.Эрдэнийн хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн шийдвэрийг УИХ-ын ээлжит бус чуулган завсарлахаас өмнө хүчингүй болгох арга хэмжээ авч, хариу мэдэгдэхийг шаардлаа. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ …
-
11 August
“Хог bucket challenge” аянд ЭМСЯ нэгдлээ
Эрүүл мэнд, спортын яам харьяа байгууллагууд болох Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Биеийн тамир спортын хөгжлийн төвийн 40 гаруй албан хаагчидтай “Хог bucket challenge” аянд нэгдлээ. Эрүүл мэнд, спортын салбарынхан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах нийтийн эзэмшлийн талбар болох гэр хорооллын гудамж талбайг цэвэрлэлээ. Тус хорооны нутаг дэвсгэр нь нам дор газар байрладаг учир үер …
-
11 August
Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна
2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад: Улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой халдварт өвчин, осол гэмтэл, хими болон цацрагийн хордлогын мэдээлэл албан болон албан бус сувгаар мэдээлэгдээгүй байна. Дэлхий дахинд: Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар: БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3%. Дэлхий дахинд 1384 …
-
11 August
Хэт даврагчид 10 хүн цаазалжээ
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Афганистан, Сирийн иргэдийг цаазалж буй дүрс бичлэгээ твиттертээ байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү бичлэгт Иракт эрхээ тогтоосон исламын дайчид бус тус бүлэглэлийн Афганистан дахь салбарын дайчид аллага үйлдэж буй нь бичигдсэн байна. Хэт даврагчид тагнуул, хулгай хийсэн, худлаа хэлсэн гэх шалтгаанаар 25-65 насны 10 эрэгтэйг буудан хороож дараа нь дэлбэлжээ. Иракийн эрх баригчдын …
-
11 August
8 сарын эхний 10 хоногт зам тээврийн ослоор 1 хүн амиа алджээ
2015 оны 08 дугаар сарын 01-10-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд нийт 3028 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас осол хэргийн шинжтэй 2214 дуудлага хүлээн авч, хүн гэмтсэн 97 осол гарч, ослын улмаас 129 хүн гэмтсэн байна. Эд материалын хохиролтой зам тээврийн осол 84 гарсан. Улсын хэмжээнд нийт 9 ослоор 10 хүн нас барсан. Үүнээс нийслэлд 3 ослоор 3 хүн, хөдөө орон нутагт 6 …
-
11 August
“Прокурорын цом” шатрын тэмцээн боллоо
Монгол Улсад прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан УЕПГ-аас “Прокурорын цом” шатрын тэмцээн зохион байгуулж явууллаа. Тэмцээнд УИХ, УЕПГ, Өмгөөлөх, Авилгатай тэмцэх газар, Нотариат, Оюуны өмчийн газар зэрэг байгууллагын 36 шатарчин оролцсоны 10 нь шатрын спортын мастер зэрэгтэй тамирчин байснаар тэмцээн ширүүн өрсөлдөөнтэй болж өндөрлөв. Тэмцээний дүнг гаргахад 1 дүгээр байрыг Хөвсгөл аймгийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл