Мэдээ мэдээлэл

May, 2023

  • 8 May

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хагаст бороо, нойтон цас орж, сэрүүхэн байна. 2023 оны тавдугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст зүүн баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. …

  • 5 May

    Наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчаар Б.Анар, зөвлөхөөр С.Дулам ажиллана

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар есөн салбар хорооны гишүүдийг шинэчлэн батлах, засвар, тохижилтын ажлыг эхлүүлэхтэй холбоотойгоор зохион байгуулалт болон төсвийн талаар хэлэлцлээ. Урлаг соёлын салбар хороо наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа болон Төрийн хүндэтгэлийн концертыг зохион байгуулах найруулагчаар “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар, зөвлөхөөр Монгол Улсын Ардын багш С.Дуламыг ажиллуулахаар санал оруулж, Үндэсний их баяр наадмыг …

  • 5 May

    Д.Ган-Очир: Монголын эдийн засагт үүлэн чөлөөний нар тусаж байна

    Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -2023 оны нэгдүгээр улирлын байдлаар гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл ашигтай гарлаа. Төгрөг чангарч, инфляц буурах хандлага байна. Энэ нь ковидын дараах эдийн засгийн сэргэлт үү. Ер нь эдийн засаг сэргэж байна гэдгийг эдгээр үзүүлэлтээр хэмжих үү? -Эдийн засгийн сэргэлтийг ДНБ-ий өсөлтөөр л хэмжинэ. 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар эдийн засгийн өсөлт …

  • 4 May

    “Баян Монгол” чуулга олон улсын “Jazzahead” хөгжмийн наадамд Ази тивээс анх удаа оролцлоо

    Улсын филармонийн Төрийн шагналт “Баян Монгол” чуулга Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Бремен хотод зохион байгуулагддаг дэлхийн нэр хүндтэй, олон улсын “Jazzahead” жазз хөгжмийн наадамд оролцлоо.  Уг наадамд оролцсон “Баян Монгол” чуулга нь зөвхөн Монгол Улсаас төдийгүй Ази тивээс оролцож буй анхны уран бүтээлчид болж байна.  Жазз хөгжмийн бүхий л төрөл хэлбэр, урсгал чиглэлийн уран бүтээлчдийг хамруулдаг уг наадамд …

  • 4 May

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлод бараалхлаа

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлод Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр бараалхав.Хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой эрхэмсэг ноён Көвер Ласлогийн энэ удаагийн айлчлалд Монгол Улсын Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд тэмдэглэлээ.Монгол, Унгар Улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий …

  • 4 May

    Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүд, сайд, дарга нар, тэдний хамаарал бүхий этгээдүүд тендер, хөнгөлөлттэй зээл, тусламж, батлан даалтад хамрагдахыг хориглоно

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.   Ард түмний төлөөлөх эрхийн илэрхийлэл болсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Үндсэн хууль “Монголын ард түмэн Бид”хэмээн эхэлж, “Мэдэгтүн! Сахигтун!”гэж төгсдөг. Энэ …

  • 4 May

    Г.Занданшатар: Хууль зүйн үндэсний хүрээлэн УИХ-ын дэргэд ажиллана

      Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгана гэсэн яриа олны анхаарлын төвд ороод байна. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дараах тайлбарыг хийлээ.   Нэн тэргүүнд, Хууль зүйн үндэсний хүрээлэн Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэд байсныг Улсын Их Хурлын дэргэдэх болгож статусыг нь дээшлүүлж байна гэдгийг …

  • 4 May

    Орон нутгийн сэтгүүлчдийн тавдугаар форум Хэнтий аймагт болж байна

    Орон нутгийн сэтгүүлчдийн “Орон нутгийн хэвлэл мэдээллийн чин хандлага, тулгамдсан асуудлууд” сэдэвт тавдугаар форум Өндөрхаан хотод болж байна. Уг форумыг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр, Хэнтий аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд “100 жил 100 сэтгүүлч” уриан дор зохион байгуулагдаж буйгаараа онцлог. Форумд 19 байгууллагын 80 орчим сэтгүүлч, мэргэжилтнүүд, мөн МСНЭ-ийн удирдлагууд оролцож байна. Оролцогчид орон нутгийн хэвлэл мэдээллийн …

  • 4 May

    УИХ-ын дарга Г.Занданшатар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлог Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэлийн хамт өнөөдөр /2023.05.04/ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга, ноён Көвер Ласло, гэргий Бэкк Мариа нарыг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан, мэндчиллээ.  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэл нар эрхэм зочдын хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Көвер Ласло хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, …

  • 4 May

    Х.Нямбаатар: Авлигын төсөөллийн индексийн үзүүлэлтийн үнэлгээг сайжруулахаар ажиллаж байна

    “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас гаргасан 2022 оны Авлигын төсөөллийн индекст Монгол Улсын гаргасан үзүүлэлт болон 2023-2024 онд баримтлах стратегийн талаар хэлэлцлээ. Авлигын төсөөллийн индексийг тодорхойлоход нөлөө үзүүлэх бусад шалгуур үзүүлэлт (индекс)-ийг тодорхойлоход оролцдог байгууллагуудтай хамтран ажиллах, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа. “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас гаргасан 2022 …

  • 4 May

    2023 онд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд нийт иргэдийн 80 хувийг хамруулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдалтын явц, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны “Багц, төлбөрийн хэмжээ, журам батлах тухай”  06 дугаар тогтоолд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулж хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт …

  • 4 May

    Д.Цогтбаатар: УИХ-ын гишүүд дархан эрхээсээ татгалзах хэрэгтэй

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 2-ний өдрийн хуралдаанаар “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар үг …

  • 4 May

    Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло манай улсад албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г. Занданшатарын урилгаар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны тавдугаар сарын 04-нөөс 07-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно.  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Унгар …

  • 4 May

    Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна. 2023 оны тавдугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос …

  • 3 May

    Ц.Төрболд:Гар утсан дээрээ Hunnu Air апп-ыг татаж авснаар Манжуур хот руу хосоороо аялах тийзийн азтан болох боломжтой

    Хүннү Эйр компани тийз борлуулах гар утасны аппликэйшн хэрэглээнд нэвтрүүлж байгаатай холбогдуулан Хүннү Эйр Коммерийн албаны дарга Ц.Төрболдтой ярилцлаа. –Та сайн байна уу? Танай компани ямар чиглэлүүдэд нислэг үйлддэг вэ? -Олон улсын тогтмол нислэг гэвэл Алматы, Манжуур, Улаан Үд, Хабаровск чиглэлд нислэгтэй, үүнээс гадна энэ жилийн өвөл, хаврын хувьд бид Дели, Манила, Дубай, Владивосток, Ханой, Бангкок, Муан, Чонжу, Чежу гэх …